Уралдаан

“Хайрын бэлэг” өөрийн гараар урласан бэлгийн уралдаан

Танилцуулга:
Гэгээн хайрын баярыг тохиолдуулж “Хайрын бэлэг” нэртэй өөрийн гараар урласан бэлгийн уралдааныг зарлаж байна. Та өөрийн гараар урласан бэлгээ, хийж байгаа үйл явцыг харуулсан гэрэл зургаа манай сайт дээр байрлуулан оролцох боломжтой.

Шалгаруулалт: Хамгийн олон "Лаг"-ийг болон Facebook-ийн Like цуглуулснаар шалгаруулна.

Хамгийн олон лаг-ийг яаж цуглуулах вэ?
Та өөрийн хийсэн бүтээлээ манай вэб сайтад байрлуулсныхаа дараа тухайн холбоосыг facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүдээр дамжуулан (share) тавьж, өөрийн бүтээлдээ санал цуглуулах, хамгийн олон “ЛАГ” цуглуулах боломжтой. Таны бүтээлд саналаа өгөхийг хүссэн хэн ч гэсэн холбоосоор манай вэб сайт руу орж лаг товчлуур дээр дарж таны бүтээлийг дэмжиж болно.

Гэрэл зурагт тавигдах шаардлага: Бүтээлээ хийж буй үйл явцаа харуулсан сайн чанарын гэрэл зураг байх.

Шагналын сан:

I байр - Kempinski Hotel Khan Palace зочид буудлаар хостойгоо үйлчлүүлэх эрхийн бичиг

II байр - Оройн зоог барих эрхийн бичиг

 

Бүтээл хүлээн авах хугацаа:
2014-01-15, 10:00 цагаас 2014-02-10, 10:00 цаг хүртэл
Шалгаруулах хугацаа:
2014-02-11, 10:00
Уралдааны төрөл:
Бусад
Нэмэлт мэдээлэл:
Уралдаанд нэг хүн өөрийн хийсэн хэдэн ч бүтээлээр оролцож болно. Мөн бүтээлийг үзэгчид худалдан авах санал өгөх боломжтой.
Уралдааны ивээн тэтгэгч

Уралдаанд оролцож буй бүтээлүүд

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.