ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Урт хэцүү нууц үгнүүд зохиох бүгдийг цээжлэх арга


2014 оны 12 сарын 02, 15:45
Нууц үг зохиох талаарх бяцхан зөвлөгөө:

sidepic_lost_passwordЕр нь нууц үг маань богино, зөвхөн нэг үг, утасны дугаар, төрсөн өдөр г.м зүйлс оруулбал маш амархан алдагдаж нууц үг гэдэг утгаа алддаг. Бас компьютерын чадал өдөр ирэх тутамд нэмэгдэж байгаа тул нууц үгийг тайлах аргууд ч улам боловсронгуй хялбар болж байна. Иймээс та нууц үгээ 12-оос доошгүй том жижиг үсэг тоо болон бусад тэмдэгтүүд холилдуулж, Англи үг оролцуулахгүй сонгож байвал таны мэдээлэл илүү найдвартай хадгалагдах болно.

Мөн өөрийн хэрэглэдэг хуудас бүрдээ өөр өөр нууц үг ашиглаж байхгүй бол аль нэг сайтын нууц үг алдагдвал таны алдагдсан нууц үгийг ашиглаж таны бусад бүртгэл мэдээлэл рүү нэвтрэх боломжтой байдаг. Тиймээс өөр өөр нууц үг зохиох хэрэгтэй. Гэтэл тэр олон сайтад олон өөр нууц үг, бас их урт, тааж олоход юм уу програмаар тайлахад хэцүү нууц үг сонгоно гэдэг хэцүү.

Харин ингэхийн тулд тодорхой алгоритм зохиож болдог. Жишээлбэл:
Вэб сайт бүрийн домэйн нэрний аль нэг хэсгийг өөрийн нууц үгэндээ хавсаргадаг байж болох юм.

Таны дуртай нууц үг: evoL247 гэж бодъё. Тэгвэл:
yahoo.com - aevoL247.MO+o
blogmn.net - levoL247.TE+n
google.com - oevoL247.MO+e

г.м байдлаар өгөөд сурчихвал амар. Жишээ нь энд би нууц үг зохиохдоо дараах алгоритмыг баримталлаа:
Домэйн нэрний эхнээсээ 2 дахь үсэг, дуртай үг, цэг, домэйн нэрний өргөтгөлийн арын хоёр үсгийг араас нь аваад том үсгээр, нэмэх тэмдэг, домайн нэрний өргөтгөлийн өмнөх сүүлийн тэмдэгт.

Өөр нэгэн арай нарийн жишээ авъя
Домэйн нэрний эхнээсээ 2 дахь ба 7 дахь үсэг, дуртай үг, доогуур зураас, домэйн нэрний өргөтгөлийн арын хоёр үсгийг араас нь аваад том үсгээр, нэмэх тэмдэг, домайн нэрний өргөтгөлийн хамгийн эхний үсэг ба домэйн нэрний 2 дахь үсэг гэсэн алгоритмтай гэж бодвол.

Таны дуртай нууц үг: evoL247 гэж бодъё. Тэгвэл:
yahoo.com - aaevoL247_MO+ca
blogmn.net - lbevoL247_TE+nl
google.com - ogevoL247_MO+co

Энд 7 дахь үсэг байхгүй байгаа тул би yahoo гэдэг үгээ тойруулан тоолоход а үсэг таарна.

Иймэрхүү байдлаар сайт болгон дээр өөр нууц үгийг өгөх хэрэгтэй. Дээрх бол зөвхөн жишээ бөгөөд та өөрийнхөө алгоритмыг зохиогоод аваарай. Нэгэнт алгоритмтай болсон болохоор та дараа нь нууц үгээ мартаад байхгүй, дандаа хэрэглэдэг үг болоод тухайн сайтын домэйн нэрийг хараад л болно. Бас муу хамгаалалттай сайтаас алдсан нууц үгээр чинь хэн нэгэн этгээд таны бусад сайт дахь бүртгэл рүү хандаж чадахгүй юм.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Бяцхан Брюс Ли мундаг байна шүү
  • 2014 оны Шилдэг 10 дуу
    АНУ-ын алдарт Billboard сайтаас 2014 оны хамгийн шилдэг 10 дууг танилцуулсан байна. Энэ жилийн жагсаалтад дуучин Бейонсегийн "Flawless" дуунаас авахуулаад янз бүрийн төрөл жанрын дуунууд багтжээ. Эдгээр дуунуудыг шалгаруулахдаа хүмүүсийн хамгийн их сонссон дууг сонгож нийт ажилчдынхаа дунд санал асуулга явуулан шалгаруулсан байна. 10. 5 Seconds of Summer хамтлаг, “She L...
  • Хүүхдүүд нэгнийгээ гадуурхаж байхыг харсан томчуудын хийсэн үйлдэл
          Энэ туршилтыг томчууд өөрсдийнх нь нүдний өмнө хүүхдүүд нэгнийгээ  гадуурхахад ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэх зорилготой байсан юм.   "Чи үнэхээр царай муутай юм" , " Яагаад хэн ч чиний төрсөн өдөрт очоогүйг мэдэж байна уу?, ядаргаатай байх шиг байсан", "ийм царай муутай байж ядаж нүүрээ будаач", " Чи д...
  • Дэлхийн хамгийн сонирхолтой баярууд
    1. Тайландын дэнлүүний баяр 2. Португаль, Урлагийн баяр 3. Энэтхэг, Өнгөний баяр 4. Япон, Өвлийн гэрлийн баяр 5.  Шотланд, Golden-Retriever үүлдрийн нохойны баяр 6. Унгар, Өвлийн айдас үргээх баяр 7. Япон, Саппоро цасны баяр 8. Грек, пуужингийн баяр 9. АНУ, Лусын дагинасын баяр 10. Испани, Помидорны баяр
  • Таны заавал очихыг хүсэх үзэсгэлэнт ой модод
    1. Болгар, Рила уул 2. Румыны намагт ой 3. Карпатын ой 4. Бельги, Халлорбос 5. Чех, Бескудын ой 6. Испани, Отзаретта ой 7. Мөлхөө ой, Тайвань 8. Англи, Грийнвич 9.  Япон, Нагояа 10. Герман
  • Жаред Лето шинэ дүр төрхөөрөө фенүүдээ гайхшруулжээ
    Холливудын царайлаг залуусын нэг Жаред Лето шинэ тоглох киноныхоо зураг авалтанд зориулан имижээ өөрчилсөн нь түүний фенүүдийг ангайлгаж орхив. Тэрээр 2016 оны 8-р сард нээлтээ хийх "Suicide Squad" буюу DC Comics-ийн дараагийн цувралд Жокерын дүрд тоглохоор болсон юм. 43 настай жүжигчныг өмнө нь наснаасаа дэндүү залуу харагддаг тухай хэвлэлээр шуугьдаг байсан бол Жокерын дүрд ...
  • Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин
    Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.     1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар   Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс &...
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГ /бяцхан өгүүллэг/
    Цаг хугацаа зогсолтгүй урсан өнгөрсөөр. Цаг хугацаа нэгэн хэм, нэгэн хурдаар урагшилсаар. Гэвч хүмүүн төрөлхтөн тэр цаг мөчид ч тайван агаад юуг ч үл тоох аж. Хээр тал, гуу жалга, мөрөн далайн эрэг хаа сайгүй хүмүүс хонин сүрэг мэт налайн бэлчинэ. Хаашаа ч харсан хот суурин үгүй. Хот тосгон, гудамж талбай, байшин барилга юу ч үл үзэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлхүүс хавиа хөнгөн хал...
  • Тууштайгаар амьтан тэжээгч эрхэм
    Токиод сонин хачин зүйлс элбэг тохиолддогоороо алдартай. Мөн энд байдаг хүмүүсийг амьтан тэжээхдээ тун тууштэй ханддаг гэдэг байна. Нэгэн настай эрхэм өөрийн тэжээвэр яст мэлхийг дагуулан хотын гудамжаар алхдаг аж. Тэд харваас хамтдаа урт удаан хугацааг туулжээ.
  • Нэг дор 5 өөр размераар өөрчлөгддөг хүүхдийн гутал бүтээжээ
    Заримдаа жижиг зүйл хүртэл том зүйлийн эхлэлийг тавьж олон мянган хүний амьдралд тус болох нь бий. Нэгэн  буяны байгууллагын залуус Африкийн хөл нүцгэн 1 сая хүүхдүүдэд гутлаар тусалсан ба уг гутлын хэмжээг 5 удаа сунгаж 5 жил өмсөх боломжтой юм байна. Африкийн хүүхдүүд гуталгүйгээс болж хөлөө ихэд гэмтээдэг ч тэднийг жил бүр өсөх бүрт нь гутлаар хангах боломжгүй тул ийм гутал...
  • Кинесса Жонсон бол зүгээр нэг буутай эмэгтэй биш
    Энэ эмэгтэй бол Америкийн армийн цэрэг, буу зэвсгийн зааварлагч багш төдийгүй Африкийн хулгайн анчидтай тэмцэгч Кинесса Жонсон юм. Тэрээр одоо Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн гишүүн бөгөөд хулгайн анчидтай тэмцэх багт ажилладаг байна.  Луизиана мужид төрж өссөн энэ бүсгүй  тун эршүүд нэгэн байжээ. 2007 онд Армид элсэн орж, 4 жил хагас хүчин зүтгэсэн аж. Да...
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
  • БОРООНЫ ШҮХЭР
    Нороод сүйд болохооргүй ч гэлээ хувцас чийг даагаад манан бүрхсэн мэт хаврын зөөлөн шиврээ бороо орж байлаа. Охин үүдэнд гүйн гарч ирээд хүүгийн шүхрийг харснаа бороо орж байгааг сая л мэдэж: - Өө, бороо орж байгаа юм уу? гэв. Хүү үнэн хэрэгтээ борооноос биш охины сууж байсан мухлагийн өмнүүр өнгөрөхөөс ичиж зовохдоо нүүрээ халхлан шүхрээ дэлгэсэн аж. Тийм авч хүү дуугүйхэн шүхрээ охины ...
  • Леди Гагагийн хуримд зориулан 30 гаруй даашинзны загвар гаргажээ
    Алдарт дуучин Леди Гага болон түүний сүйт залуу Тэйлор Кинни нар хуримандаа бэлдэж эхэлсэн тухай шуугиан дэгдээд байгаа. Хачирхалтай этгээд хувцасладгаараа алдартай Леди Гагагийн хуримын хувцас ямар байх бол гэж хүмүүс ихэд сонирхож байна. Гага хэлэхдээ "Би бүгдийг нарийн төлөвлөж амжаагүй байгаа ч гэсэн энэ бүгд миний эрд зориулагдах болно" гэжээ. Одоогоор түүнд зориулан алда...
  • Сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай харах үед...
  • Сексийн тухай 5 худал зүйл
    1. Секс байнга хийснээр их хэмжээний калори шатаана Үнэн хэрэгтээ: Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 30 минутын секс 85-150 калори шатаадаг. Онолын хувьд та биеийн жингээ хасах гэж байгаа бол дунджаар 3500 калори шатаах ёстой гэнэ. Тэгэхээр хэрэв хүн секс хийх бүрдээ 100 калори шатаадаг бол та 35 удаа хийж байж ойролцоогоор 500 гр хасах нь. Асуудлын гол нь хүн бүр 30 минутын турш сек...
  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • Өвөө болох гэж буй эрийн анхны сэтгэгдэл
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.