Эмийг орлох 5 хүнс
2014 оны 12 сарын 14, 14:13

1. Алим - Аспирин

Англичууд зүгээр ч нэг "Алим байхад эмчид очих шаардлагагүй." хэмээн ярьдаггүй аж. Учир нь алиманд агуулагддаг бодисууд нь халууныг бууруулахаас гадна нянгийн эсрэг маш сайн үйлчилгээтэй байдаг байна.

Сармис нь нянгийн эсрэг маш сайн үйлчилгээтэй байдаг бөгөөд ямар нэгэн халдвараас урьдчилан сэргийлэхийг хүсвэл өдөр хэдхэн хумсыг идэхэд л хангалттай байдаг байна.

Амтат улаан чинжүүнд их хэмжээгээр агуулагдах капсаицин гэх бодис өвчин намдаах болох өөр бусад маш гайхалтай үйлчилгээнүүдийг өөртөө агуулдаг байна. Түүнчлэн улаан чинжүүнээс гаргаж авсан уусмалыг ухаан алдсан болон зүрх нь зогсож буй хүнийг сэргээхэд ашиглахаас гадна гэдэснээсээ цус алдаж байгаа хүнд ч гэсэн ашигладаг байна. Амтат улаан чинжүүнээс гадна гаа ч гэсэн маш сайн өвчин намдаагч бөгөөд гаа нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулж, уур бухимдлыг үгүй болгодог байна.
4. Далайн байцаа - Туулгах эм
Далайн байцааны туулгах үйлчилгээ нь түүнийг идсэнээс хойших хагас цагийн дотор ид шидээ маш сайн үзүүлдэг ба уг байцаанд маш их хэмжээгээр агуулагдах иодыг юутай ч харьцуулшгүй байдаг байна.
5. Зөгийн бал - Нойрны эм
Хэрэв нойр тань яагаад ч хүрэхгүй байвал нэг цайны халбага зөгийн балтай халуун сүү, ус эсвэл цай уухад л хангалттай байдаг байна. Түүнчлэн какао ч гэсэн зөгийн балтай адил нойрсуулах үйлчилгээтэй ажээ.