ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №3


2014 оны 12 сарын 29, 11:11

7162671_orig


Өмнөх 2 цувралаараа та бүхэнд нас бол зүгээр л тоо бөгөөд юуг хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг өөрсдийн түүхээрээ батлан харуулж чадсан Жеффри Лайф, Андрей Чирков болон Игорь Гольдман гэх гайхалтай эрхмүүдийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад тэдний нэгэн адилаар юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг баталсан хамгийн сүүлийн хүн болох хадагтайг танилцуулж байна. Түүний хувьд өмнөх гурван баатраас маань хүйсээрээ ялгаатай ба урлагийн хүн юм. Харин доор өгүүлэх түүхээс түүний намтартай танилцаарай.

Грейс Күүк/ Grace Cook

8_1

Рок дуучин - нас 90

Грейс Күүк нь дэлхийн хамгийн хөгшин гишүүдтэй хамтлаг болох The Zimmers хамтлагийн дуучин бөгөөд Их Британи улсын хэвлэлийнхэн түүнийг "гитартай чөтгөр" хэмээн нэрлэдэг байна. Учир нь өөрийгөө Британийн рок хөгжмийн мангас хэмээн төсөөлдөг хадагтай хорьж болдоггүй хорин настнуудыг дуугаараа үнэхээр доргиож чаддаг бол түүний дуулдаг The Zimmers хамтлаг өнгөрсөн жил дэлхийг тойрон аялан тоглолтоо хийжээ.

The Zimmers хамтлагийн хувьд 70-90 насны 15 гишүүнтэй 2007 онд байгуулагдсан хамтлаг юм байна. Тэдний хувьд дуулж бүжиглэхээс гадна үзэгчдээ чамгүй сайн хөгжөөж чаддаг ба Гэрээсийн хамтлагийнхаа хамгийн дэггүй хамгийн хөгжилтэй нь аж. Тэрээр тайзан дээр янз бүрийн хөдөлгөөн хийж бүжиглэхээс гадна лаазаар жонглёрддог байна.

Грэйс Күүкийн юуг ч хэзээ ч оройтдоггүйг баталсан гайхалтай түүх тэрээр тэтгэвэртээ гарч хөгшчүүлийн асрах газар болон Зул сарын баяраар сүмд дуулдаг дууны хамтлагт нэгдсэнээр эхэлжээ. Чухамхүү тэрээр энд л The Zimmers хамтлагийнхантайгаа учирснаар тэд 2012 оны 4-р сард Авъяаслаг Британичууд нэвтрүүлэгт орж Их Британи даяар олны танил болж алдар хүндтэй болцгоожээ. Түүний хамгийн гайхалтай зүйл бол тэрээр өөрийн хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхилгүй түүнийгээ биелүүлж чадсан явдал юм. Тэрээр балчирхан охин байхаасаа л дуулж бүжиглэх дуртай нэгэн байсан бөгөөд 14 настайдаа сургуулиа орхиж хүсэл мөрөөдлийнхөө араас явсан хэдий ч түүнийг 15 настай байхад дайн эхэлснээр түүний мөрөөдлөө биелүүлэх боломжийг үгүй хийсэн байдаг байна. Үүний дараагаар тэрээр 17 настайдаа нөхөрт гарч улмаар 6 хүүхдийн ээж болсноор хүсэл мөрөөдлийнхөө араас явах бараг ямар ч боломжгүй болсон хэдий ч түүнийхээ төлөө хэзээ ч бууж өгөлгүй байсаар эцэст нь тэтгэвэр гарсан хойноо ийнхүү хүсэл мөрөөдлөө  биелүүлж чаджээ. Магадгүй Бурхан тэнгэр түүнийг хүсэл мөрөөдлөө хэзээ ч орхиогүйнх нь төлөө шагнасан байж ч болох...



Өмнөх дугаарууд: https://lag.mn/free/article91/
                                 https://lag.mn/free/article120/



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Бийрний оронд хутга
    Уран бүтээлч бүхэнд уран бүтээлээ туурвидаг өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Харин та бүхэнд танилцуулж буй энэхүү зураачийг Леонид Афремов гэдэг бөгөөд тэрээр өөрийн уран зургуудаа бийрээр бус хутга буюу хусуур гэж нэрлэдэг хэрэгслээр зурдаг байна. Тэрээр Беларусь улсад төрсөн бөгөөд Израиль болон АНУ-д амьдарч байсан ба одоо Мексик улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг аж. ...
  • СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
    Намрын өглөө... Машины дугуйн хий багасчихаж. Хүүхдээ албанд нь хүргэж өгчихөөд, ойр хавьд дугуй засвар байхгүй тул дугуйгаа нөхүүлэхээр явлаа. “Дугуй засвар” гэсэн бичигтэй хашааны гадна очиход хижээл насны ах гарч ирээд учир байдлыг сонсоод ажлаа эхлэв. Гудамжинд явж байсан нэгэн залуу, засварчин ахыг таньдаг бололтой мэнд мэдэн, хоорондоо үг солилцлоо.-Хорооны то...
  • Аялах уу? Цуврал-6: Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргүүд
    Энэтхэгт сэтгэл татам газрууд олон бий. Жил бүр олон тооны жуулчдыг ихээр 10 далайн эргийг танилцуулж байна. 1. Radhanagar эрэг, Havelock арал Хамгийн тайван наран шарлагын  газар гэхэд болно. 2. Agonda эрэг, Goa Цэнгэг ус, далдуу модтой энэ эрэгт та майхан түрээслэн буудаллаж, наран жаргахыг харах боломжтой. 3. Lighthouse эрэг, Kerala Энэ эрэгт жуулчдад зориулса...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • Инстаграмд шуугиан тариад буй 2 хөлтэй муур
    Сүүлийн үед Инстаграмд энэхүү муур ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Мал эмнэлэгт ажилладаг нэгэн бүсгүй  төрөлхийн 2 хөлтэй муурыг өргөж аван зургуудыг нийтэлж даруй 54,000-аас илүү дагагчтай болоод байгаа. Эзэн бүсгүйн ярьж байгаагаар муур өөрийн бохирыг элсэнд булж чадахгүй байх нь тун хэцүү ажээ. Муур үргэлж дэгдэж явдаг тул "туулай-муур" нэртэй болсон ба төрөлхийн гаж...
  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Финландад удахгүй нээгдэх сургууль
    Хүүхдийн сэтгэлзүйчид хэдийн хүүхдийг сургах хамгийн шидэг арга бол сургуульд нь дуртай болгох явдал гэдгийг сануулах болсон. Ихэнх хүүхдүүд үүргэвч үүрэн явж, хичээлийн ширээний ард дуу чимээ гаргалгүй томоотой суух хэрэгтэй болдог. Харин Финландын Эспоо хотод удахгүй нээгдэх нэгэн сургууль тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой байдлаар барилгын зохион байгуулалтыг хийсэн байна. ...
  • Кофе ашиглан зурсан зураг
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан дараах хүмүүсийг танилцуулж байна. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс юм. 1. Жеффри Лайф /Jeffrey Life/ Бодибилдингийн тамирчин, нас-76...
  • Яг одоо амьдралдаа өөрчлөлт хийх болсныг илтгэх 20 дохио
      1. Өнгөрсөн дурсамжиндаа автах нь ихэссэн   2. Баярлах ёстой зүйл ч хэцүү санагддаг болох   3. Хүмүүс, нөхцөл байдал, байгаа газраа өөр болоосой гэж байнга хүсдэг   4. Өөртөө сэтгэл хангалуун байхаа болих   5. Аливаа шинэ зүйлийг эхлүүлээд их л удаж 3 хоног тэсдэг болох   6.  Ганцаардах, өөрийгөө бусдад үл тоогдож байгаа мэт санагдах   7.  Ө...
  • Кофений ашиг тус
    Дэлхий даяар 2008 оноос хойш жил бүр 20%-аар хэрэглээ нь өсч буй кофед дурлагчид ихэнхи нь 25-45 насны хүмүүс байдаг. Зарим хүмүүс бүр кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ эмч болон судлаач нарын гаргасан кофены давуу болон сөрөг талыг хүргэж байна. Эерэг тал: Сэтгэл гутралын эсрэг ба...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • Токио дахь "галзуу" үсчин.
    Токиод байх нэгэн үсчний газар танд үнэгүй тайралт хийж, будах үйлчилгээ санал болгоно. Хариуд нь та тэдний хүссэнээр л үсээ засуулах боломжтой. Зарим засалт, будаг нь яг л галзуу хүн мэтээр харагдуулах агаад  Японд ихэвчлэн өөрийн гадаад төрхөө өөрчлүүлэх гэсэн,  ялангуяа шинэ оны өмнө томоохон өөрчлөлт хийж бусдаас онцгойрох гэсэн залуус тэднийг зорьдог. Яаж өөрчлөгдөхөө мэд...
  • Нью Йоркт дэлгүүр ажиллуулдаг Солонгос эзэн ПАК ба АЖИЛ БОЛ АМЬДРАЛ
    Америкийн Нью-Иорк хотын нэгэн дүүрэгт солонгос дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийн эзнийг Пак гэдэг байжээ. Пак өөрийн дэлгүүрээ 45 жилийн турш ажиллуулж байгаа юм. Тэр өдөрт 16 цаг ажилладаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллана. Тэр байтугай баярын өдрүүдээр ч амрахгүй. Нэг удаа Пакын охин дэлгүүртээ оров. Гэтэл аав нь шалан дээр хэвтэж байлаа. Тэр зүрхний шигдээстэй байжээ. Охин тү...
  • Гэртээ "Baileys" хийх жор
    Ихэнх бүсгүйчүүдийн уух дуртай ундаа болох "Baileys"-ийг заавал гаднаас худалдаж авах шаардлагагүй. Маш энгийн орцоор ердөө 20 минутад бэлэн болох ундааг өөрсдөө бэлдэцгээе. Орц: Архи 200 мл Молоко буюу өтгөрүүлсэн сүү 1 лааз Ванилин 1 ширхэг Кофе 2 халбага Шоколадтай сүү 200 мл Крем /20%-ийн тослогтой/ 20 мл Хийх арга: Эхлээд өтгөрүүлсэн сүү дээрээ ванилин  хийж блендер...
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • Ирина Шейкийн дараагийн болзоот залуу хэн бэ?
    Нью-Иоркийн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж явсан шинэхэн хосууд зурагчдын дуранд өртжээ. Ирина Шейк шинэхэн амрагаараа Холливуудын сайхан залуусын нэг "Америк Мэргэн бууч" Брэдли Куперыг сонгоод байна. Эх сурвалж: www.dailymail.co.uk
  • Ирина Шейкийн дараагийн амраг хэн байх бол?
    Загвар өмсөгч Ирина Шейк алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдогоос салснаа зарласан тухай хэвлэлээр саяхан шуугиж байсан. Гэтэл  сар бололгүй Двейн Жонсонтой аальгүйтэж амжсан бол дараагийн амрагаараа Льюис Хамилтоныг сонгосон  гэх. Тэдний харилцаа удаан үргэлжилж чадах болов уу? Залуу нисгэгчид уйлах хэрэг гарахгүй байгаа? 
  • Нохдын жаргалтай мөч
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.