ЧӨЛӨӨТ АГУУЛГА

10 жил болсон гэхэд хуучраагүй “гоё” дуунууд


2014 оны 04 сарын 14, 13:08
Oдоогоос 10-аад жилийн тэртээ буюу 2002 / 2003 онд та бидний хүртээл болсон ч хит хэвээрээ хуучраагүй “гайхалтай - 12” дууг зориулж байна.
50-cent

50 Cent - “In Da Club”
Энэ бол Америкийн реппэр 50 Сентийн анхны бие даасан “Get Rich or Die Trying” (2003) цомогт орсон “хит” синглүүдийн нэг юм. Продюсераар Dr. Dre ажилласан ба үгийг 50 Сент, Dr. Dre ба Элизондо нар хамтран бичсэн байдаг аж. Уран бүтээл гарсан даруй “Billboard” чартыг хэдэн долоо хоног тэргүүлж байсан ба “The Rolling Stone” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн “Шилдэг - 500” дууны нэгээр нэрлэгджээ. Түүнчлэн “MTV Video Music Awards - 2003” арга хэмжээнээс “Шилдэг реп видео”, “Шилдэг шинэ уран бүтээлч” номинацад шалгарч байсан байна.


Christina-Aguilera-pictures

Christina Aguilera - “Beautiful”
Энэхүү дууны үгийг “4 Non Blondes” хамтлагийн дуучин, дуу зохиогч Линда Перри бичсэн бөгөөд тэрээр Пинк, Кристина Агилера, Гвен Стефани, Жеймс Блант нарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж олны таашаалд нийцсэн цөөнгүй “гайхалтай” дууг бүтээсэн юм. Тэрээр энэхүү дуугаа эхлээд өөрөө дуулах гэж зохиосон байсан ба дараа нь Пинкээр, хамгийн сүүлд Агилерагаар дуулуулсан нь ийнхүү нүдээ олсон сонголт болсон гэдэг. “Beautiful” дууг Кристина Агилерагийн хөгжмийн карьерийн түүхэн дэх хамгийн “хүчирхэг” уран бүтээлээр нэрлэдэг юм.



Cold-Play

Coldplay - “Clocks”
“Peter Pan” (2003), “Family Guy” (2006), “Confidence” (2003) зэрэг дэлгэцийн бүтээлүүд болон телевизийн цөөнгүй сурталчилгааг чимсэн “Clocks” сингл АНУ-д 2002, Их Британид 2003 онд тус тус гарчээ. Хамтлагийн дуучин, хөгжимчин Крис Мартины хэлснээр “Clocks” уран бүтээлийнхээ санааг “Muse” хамтлагаас авсан бөгөөд эх дэлхийн хүн бүр амьдрах хугацаандаа хамгийн сайн сайхныг хийж бүтээгээсэй гэсэн санааг илэрхийлжээ.



dido-3

Dido - “White Flag”
“White Flag” хэмээх гайхалтай эгшиглэнт энэхүү уран бүтээл бол Английн дуучин Дайдогийн бие даасан хоёр дахь “Life for Rent” (2003) цомгийн дэлхийг байлдан дагуулсан шилдэг сингл билээ. Цомгийн №1 “White Flag” дууны ачаар түүний эл цомог дэлхий дахинаа 10 сая гаруй хувь худалдаалагдсан байдаг гэнэ. Хөгжмийн ертөнцийн мэдээ мэдээллийн “The Blender Magazine” сэтгүүлээс “White Flag” дууг бүх цаг үеийн хамгийн “гайхалтай - 500” дууны жагсаалтын №317 дугаарт жагсаажээ.



best-bets-albums-eminem-650-430

Eminem - “Sing for the Moment”
Домогт “Aerosmith” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэхүү сингл бол реппэрийн №4 дэх бие даасан “The Eminem Show” (2002) цомгийн уран бүтээл юм. “Sing for the Moment” дууг 2001 онд бичүүлж 2003 онд сингл хэлбэрээр гаргаж байсан ба “Aerosmith” хамтлагийн “Dream on” (1973) дууны дахилтыг оруулсан гэдгээрээ нийтэд танигдсан билээ. Хамтлагийн гитарчин Жое Перри дууны төгсгөлийн гитарын солог дардаг бол дуучин Стивен Тайлер дахилтыг нь дуулсан байдаг аж.



Evanescence-evanescence-30515051-1000-800

Evanescence - “Bring Me to Life”
Хамтлагийн анхны “Fallen” (2003) цомгийн хит уран бүтээл болох “Bring Me to Life” дууг хамтлагийн гоцлол Эми Ли өөрийн нөхөр Жош Харцлерт зориулан бичсэн гэдэг. Австрали, Их Британи, Итали, Шинэ Зеланд зэрэг маш олон орны хөгжмийн чартуудад тэргүүлж байсан энэхүү сингл нь Бен Афлекийн гол дүрд нь тоглосон “Daredevil” (2003) киноны саундтрек билээ.



timberlake-jpg
Justin Timberlake - “Cry Me a River”
№1 дэх “Justified” (2002) цомгийн шилдэг уран бүтээл болох энэхүү синглээ Жастин Тимберлейк Попын гүнж Бритни Спирст зориулан бүтээжээ. Тэд 1999 - 2002 онд болзож байсан ба сэтгэлийн шархтай хоцорсон “ганцаардмал” залуугийн тухай өгүүлсэн “Cry Me a River” дууны хариу болгож Бритни Спирс “Everytime” (2003) дуугаа гаргаж байсан гэлцдэг аж. Өдгөө Тимберлейкийн эл уран бүтээлийг Леона Льюис, Тейлор Свифт нарын хэд хэдэн дуучин коверлосон байдаг билээ.



grupo

Linkin Park - “Numb”
Амьд хөгжмийн домог болсон цөөнгүй гайхалтай хамтлагийн нэг “Linkin Park”-ийн бие даасан хоёр дахь “Meteora” (2003) цомог бол “Somewhere I Belong”, “Faint”, “Numb”, “From the Inside”, “Breaking the Habit” зэрэг маш олон хит бөгөөд одоо ч хуучраагүй гайхалтай уран бүтээлийг шингээсэн цомог юм. “Numb” дууны хувьд “Billboard: Hot Modern Rock Tracks” чартыг 12 долоо хоногийн турш тэргүүлж, амьд хөгжим сонирхогчдын хамгийн их таашаасан синглүүдийн нэг болжээ.



58935_nora-dzhons_or_norah-jones_1600x1200_(www_GdeFon_ru)

Norah Jones - “Don’t Know Why”
Энэхүү дууг Грэммийн шагналт дуучин, дуу зохиогч Жесс Харрис бичсэн бөгөөд 1999 оны цомогтоо оруулсан байдаг гэнэ. Хожмоо Энэтхэг гаралтай дуучин Нора Жонсоор дуулуулсан нь гайхалтай сонголт болж түүнийг олноо хүндлэгдсэн “чадварлаг” дуучин болох алхмыг тавьсан байна. “Don’t Know Why” дууг “Blender Magazine” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн “гайхалтай - 500” дууны жагсаалтын №459 дугаарт нэрлэсэн ба өдгөө 10 гаруй дуучид өөр өөрийн хувилбараар коверлон дуулсан байдаг ажээ.




2580302_Good Charlotte 02

Good Charlotte - “The Anthem”
Америкийн панк рок урсгалаар тоглодог “Good Charlotte” хамтлаг өнөөг хүртэл “anthem” хэмээн нэрийдсэн гурван синглийг гаргасан байдаг ба эдгээрийн №2 дахь нь “The Anthem” (2003) уран бүтээл юм. Энэ нь хамтлагийн №2 дахь “The Young & the Hopeless” цомогт орсон бөгөөд “American Pie Presents Band Camp” (2005), “American Pie III” (2003) зэрэг цөөнгүй кино, видео тоглоом, сурталчилгааны саундтрек болжээ.




black-eyed-peas-wallpapers-1

Black Eyed Peas - “Where is the Love?”
Жастин Тимберлейктэй хамтарсан “Where is the Love?” хэмээх уран бүтээл бол Америкийн “Black Eyed Peas” хамтлагийн №3 дахь “Elephunk” (2003) цомгийн шилдэг синглүүдийн нэг юм. Энэхүү сингл нь хамтлагийн Фергитэй хамтарч дуулсан анхны дуу нь бөгөөд Жастин Тимберлейк Фергиг “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн болоход багагүй хувь нэмэр оруулсан аж. Түүнчлэн “Where is the Love?” дууны үгийг бичихэд Жастин Тимберлейк тусалсан байдаг юм байна.




keane3_0

Keane - “Everybody’s Changing”
Энэхүү уран бүтээл нь Английн алдарт “Keane” хамтлагийн анхны “Hopes and Fears” (2004) цомогт орсон №4 дэх дуу юм. “Everybody’s Changing” синглээ тэд 2003 онд гаргасан бөгөөд “The Sun” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн “Шилдэг - 100” дууны жагсаалтын №79-т бичигджээ. Энэ цомогт орсон бусад гайхалтай дуунууд гэвэл “Bend & Break”, “Somewhere Only We Know”, “Bedshaped”, “This is the Last Time” зэргийг нэрлэж болох бөгөөд өдгөө ч хит хэвээрээ гайхалтай дуунууд байдаг билээ.



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Эхийн хайр бүхнээс илүү!
         Энэ хорвоо дээр хамгийн энгийн хирнээ хамгийн энхрий зүйл бол үр хүүхдээ хайрласан эхийн сэтгэл билээ. Зөвхөн хүн төрөлхтөн гэлтгүй амьтад ч ялгаагүй  өөрийн үр төлөө халамжилдаг билээ. Ээж үргэлж намайг дэмждэг Бас хамгаалдаг Түүний тэврэлт юунаас ч илүү хүчтэй Ээжийн үнсэлт хамгийн сайхан нь Ээж намайг анх төрсөн цагаас л миний дэргэд байсан Ээ...
  • Гүн гүнзгий утга агуулга бүхий гудамжны зургууд
    Гудамжны зургууд буюу Стрийт артууд аль хэдийн дан ганц хотын өнгө үзэмжийг нэмдэг граффити аль эсвэл хүмүүсийн харааг булаасан гайхалтай зургууд байхаа больж олон нийт болон нийгэмд янз бүрийн мессежийг хүргэсэн гүн гүнзгий утга агуулга бүхий урлагийн нэгэн төрөл болон хөгжөөд байгаа. Өөрөөр хэлбэл тухайн уран бүтээлч өөрийн уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар нэгэн мессежийг өгдөг...
  • Леди Гага ээж болохыг хүсэж байна
    Hollywood.com сайтад мэдээлснээр  Леди Гага сүйт залуу Тэйлор Киннитэй хүүхдийн асуудлаар "нохой муур мэт" маргалдаж байгаа гэнэ. Тэд Валентины өдрөөр сүй тавьсан ба Леди Гага зүгээр нэг ноход тэжээгээд явахыг хүссэнгүй ээж болох хүсэлтэйгээ хэлсэн ч найз залуу нь үүнд бэлэн биш байгаа бололтой. Үүнээсээ болж тэд ихэд муудалцах болсныг тэдний ойрын их сурвалжууд дурдсан б...
  • Вилл Смитийн 75 сая ам.долларын үнэтэй гэр
  • ОНИГОО: ХӨГЖИЛТЭЙ ОНИГОО
  • Хүүхдүүд нэгнийгээ гадуурхаж байхыг харсан томчуудын хийсэн үйлдэл
          Энэ туршилтыг томчууд өөрсдийнх нь нүдний өмнө хүүхдүүд нэгнийгээ  гадуурхахад ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэх зорилготой байсан юм.   "Чи үнэхээр царай муутай юм" , " Яагаад хэн ч чиний төрсөн өдөрт очоогүйг мэдэж байна уу?, ядаргаатай байх шиг байсан", "ийм царай муутай байж ядаж нүүрээ будаач", " Чи д...
  • Ж.НУРЛАН Монгол Улсын Гавьяат тамирчин болжээ
    Монгол улсаас төрсөн анхны Бодибилдингийн Дэлхийн аварга Ж.Нурлан Монгол улсын Гавьяат Тамирчин цолоор шагнуулж байгаа юм байна. Тэрээр 2014 онд Энэтхэгийн Мумбай хотод зохион байгуулагдсан бодибилдингийн ДАШТ-ий 40-49 насны "Мастерын ангилал"-д алтан медаль хүртэж, энэ спортын төрөлд Монголын бодибилдингийн анхны Дэлхийн аварга цолтон болсон юм. Шинэхэн гавьяатад нийт энэ ...
  • Булчингийн үйл ажиллагаа сайных биш гэж үү?
  • Гунигийн бороонд шүхэргүй алхмаар....
    Гунигийн бороо орж байна гадаа Шүхрээ би авсангүй Гутлын өсгий шалбааг дундуур тэнэж Гунигаа би бороонд угааж алхана. Хагацлын нулимс урсаж байна Би арчаагүй Хааяа хааяа гардаг юм Миний шорвог амьдралын амт. Итгэлийн солонго татаж байна Би нүдээ салгаагүй харсан Инээд чинь надаа эргэлзээгүй ирсэн Итгэлээ бас эргэлзээгүй өгсөн. Хайрын харцаар харж байна тэр намайг Хамаагүйээ ...
  • “Үргээлэг” Албан ёсны трейлер
    "ҮРГЭЭЛЭГ" киноны албан ёсны трейлерийг та бүхэнд хүргэж байна. 4 дүгээр сарын 19-нөөс Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхэлнэ.
  • ҮҮРД ХАМТДАА
    Нэгэн хөвгүүн өөрийн сайн охин дээрээ очин: -Би Чиний "BF" гэжээ Охин гайхан хараад - BF гэж юу гэсэн үг юм? гэтэл хөвгүүн инээмсэглэн: -BF гэж "Best Friend" гэсэн утгатай гэв. Дараа нь тэд нөхөрлөж бие биедээ дасан үерхэж эхэлжээ. Энэ үед найз банди нь найз охиндоо хэлэв: - Гүнж минь би чиний BF. Охин гайхан: -Юу гэсэн үг юм? гэтэл найз банди нь инээмсэгл...
  • СУМО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ВАНПАКҮ СУМО 2015" ТЭМЦЭЭН
    ХЭЗЭЭ: 2015.05.02/БЯМБА гараг/, 09:00 цагаас ХААНА: МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: JCI Монгол ТББ, JCI Токио ТББ, Монголын Сумо Бөхийн Холбоо, Зориг сан ДЭМЖИГЧ: Япон Улсын Элчин Сайдын Яам #ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ JCI Монгол байгууллага нь 100 жилийн түүхтэй JCI Байгууллагын гишүүн болсоор даруй 23 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Ардчилал, шин...
  • СУПЕР ОНИГОО
      ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭЦГЭЭЕ. За тэгээд яг үүн шиг панигтаад, мангартаад байцгаав даа.
  • 15 уран бүтээлч хамтран Лондонгийн хүүхдийн эмнэлгийг "гоёжээ"
    Хүүхэд бүү хэл том хүмүүст эмнэлэг бол "аймар" газар гэсэн ойлголт байдаг.  Британийн урлагийн холбооны сайн дурын 15 уран бүтээлч хамтран  эмнэлгийн дотоод заслыг хүүхдэд илүү тухтай, харагдах байдал нь нүдэнд дулаан байхаар бодож засжээ. 1. Дотрын эмгэг судалгааны тасаг. Зураач: Мораг Майерскоф "Би их олон жил энэ хээний талаар сэтгэлдээ ургуулан бодож ирсэн ...
  • Ким Кардашиан ахин хүүхэдтэй болохыг хүсэж байна
    Реалити шоуны од Ким Кардашиан охин Нортоо дүүтэй болгох "даалгавартай" байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна. "Кардашианыхантай цуг байгаарай" цуврал шоуны дараагийн хэсгийг танилцуулах үеэр Ким ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа мөн өндгөн эсээ олшруулж, жирэмслэх боломжоо нэмэгдүүлэх гэж эмчийн зөвлөгөөг дагаж байгаа талаараа дурджээ.Тэр хэлэхдээ: "Би баг...
  • Урт хэцүү нууц үгнүүд зохиох бүгдийг цээжлэх арга
    Нууц үг зохиох талаарх бяцхан зөвлөгөө: Ер нь нууц үг маань богино, зөвхөн нэг үг, утасны дугаар, төрсөн өдөр г.м зүйлс оруулбал маш амархан алдагдаж нууц үг гэдэг утгаа алддаг. Бас компьютерын чадал өдөр ирэх тутамд нэмэгдэж байгаа тул нууц үгийг тайлах аргууд ч улам боловсронгуй хялбар болж байна. Иймээс та нууц үгээ 12-оос доошгүй том жижиг үсэг тоо болон бусад тэмдэгтүүд холилдуу...
  • Нас чацуу гэхэд итгэмээргүй одод
    Gwen Stefani  болон Jack Black  45 настай Rihanna болон Adele 26 настай Tiger Woods  болон 50 Cent 40 настай Chuck Norris болон Patrick Stewart 74 настай Kate Upton болон Miley Cyrus 22 настай Eddie Murphy болон George Clooney 53 настай Dwayne ‘The Rock’ Johnson болон Gabrielle Union 42 настай Will Smith болон Owen Wilson...
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан ирээд уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэврэн авч “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлэв. Газар сөхрөн нулимс дуслуулан суух эхийгээ, хүү минь нэг мэдсэн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.