ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ УУ, ЭСХҮЛ ӨВЧНИЙ ОНОШ УУ?


2015 оны 01 сарын 19, 08:56
Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог.

Бодисын солилцооны алдагдал

Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа алдаж, тэр нь цусанд хуримтлагдан шээсээр гадагшилна. Инсулины дутмагшил нь биеийн эдийг усгүйжуулдаг. Организм усны дутмагшилд орсноор ам цангана. Шээсэн дэх сахарын хэмжээ 5-10 % (хэвийн байдалд шээс сахар агуулдаггүй) хүрч болно. Уураг гүйцэт задрахгүй бөгөөд завсрын бүтээгдэхүүн организмыг хордуулж бодисын солилцоог алдагдуулна.

Инсулины холбогдол

1-р үеийн диабет буюу инсулинээс хамааралтай чихрийн шижин нь гол төлөв хүүхэд ба 35 нас хүртэлх залуу хүмүүст тохиолдоно. Дархлааны систем нойр булчирхайны инсулин ялгаруулагч бета-эсийг довтлох ба энэ үед цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэнэ. Эмч нар удамшлын болон вирусын үйлчлэлийг өвчний шалтгаан гэж үздэг. Эхлээд өвчтөн ихээр цангаж ундаасна, хоолонд ховдог болох боловч эрчимтэй турж эхэлнэ.

Ойр ойрхон шээнэ, хараа муудаж ялимгүй шарх хүртэл удаан эдгэх ба хөл хүндэрч буй мэдрэмж төрнө, бие суларч амархан ядарна.
Цаг үеийн оношлогоо хийлгээгүйгээс болж өвчтөнд чихрийн ком үүсч болно. 1-р үеийн диабетаар оношлогдсон тохиолдолд цорын ганц аврал бол инсулины инъекц байдаг.

Хоолны дэглэмийг нарийн сахих

2-р үеийн диабет буюу инсулинээс хамааралгүй чихрийн шижин нь ихэвчлэн 40-с хойш насныханд тохиолддог бөгөөд удамшлын шинжтэй байдаг.
Энэ тохиолдолд нойр булчирхай хэвийн ажиллаж инсулин ялгаруулах боловч эсүүдийн хувьд асуудалтай болно. Тэдгээр нь инсулиныг “тоохоо” больсноор гол “түлш” болох глюкоз эсэд нэвтэрч чадахгүйд хүрдэг. Ингэснээр цусанд глюкоз, инсулины илүүдэл үүснэ.
Энэ төрлийн диабеттай хүмүүс өвчнийхээ тухай олон жил мэдэхгүй явж, өөр бусад өвчнийг идэвхитэй эмчилдэгт гол аюул оршдог. Диабеттай хавсарч зүрх судасны системд хүндрэл үүсэх, хараа муудах, үе мөч янгинаж шөрмөс татах, бөөрний үйл ажиллагаа алдагдах, даралт ихсэх өвчин үүсдэг. 2-р үеийн диабетыг эмчлэхэд анхаарах гол зүйл нь хоолны дэглэмийг нарийн сахих явдал юм.

Хүндрүүлэх хэрэггүй

Диабетын үед та хэдийгээр цусан дахь сахарын хэмжээгээ хянаж байгаа боловч нүд, арьс, бөөрөнд хүндрэл үүсч буйг тэр бүр анзаарахгүй. Диабет нь артерийн өндөр даралт үүсэх шалтгаан болж болно.
Диабетаар өвчлөгсөд жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэх шаардлагатай. Хяналтгүй бол хараа муудах, цаашлаад хараагүй болох аюултай. Хөлөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Өдөр бүр хөлөө зөв арчилж бай, хэрвээ ямар нэгэн шарх удаан эдгэрэхгүй бол эмчид даруй үзүүлэх нь зүйтэй. Сахарын хэмжээгээ хянахын тулд жил бүр цус болон шээсээ шинжилгээнд өгч байх хэрэгтэй.

Өөрийгөө шинжье: Чихрийн шижин өвчний сорилын тест
Доорх асуултанд хариулна уу.
1. Та байнга цангаж ундаасч байна уу, ам үргэлж хуурайсдаг уу
2. Хоолны дуршил сайн уу, хоол идсэн хэдий ч сэтгэл ханахгүй байдаг уу
3. Ойр ойрхон шээдэг үү, шээсний хэмжээ нэмэгдсэн үү
4. Шарх, шалбархай их удаан эдгэж байна уу
5. Заримдаа нүд харанхуйлж хамаг юмс дайвалздаг уу
6. Үе үе гар, хөл бадайрч зүүгээр хатгах мэт болдог уу
Хэрвээ та эдгээр асуултын 3-т нь “Тийм” гэсэн хариу өгсөн бол нарийн мэргэжлийн эмчид хандаж цусан дахь глюкозын хэмжээ тогтоох шинжилгээ өгөх хэрэгтэй.

diabet

ЭХ сурвалж: liza.ua



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Солонгос кино үзээд байсан чинь...
  • Анхны болзооны 13 алтан дүрэм
    Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 13 зүйл”-ийн талаар таны мэддэг зүйлсийг танд сануулъя. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та мэдээж хэнийг баярлуулж, хэнтэй болзохоо аль хэдийн тооцсон байж таарна. Ер нь бол анхны болзоо нь нэг үгээр хэлбэл хайр сэтгэлийн анхан шатны ярилцлагын шалгалт юм. Энэ давааг хэрхэн давсн...
  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • Тууштайгаар амьтан тэжээгч эрхэм
    Токиод сонин хачин зүйлс элбэг тохиолддогоороо алдартай. Мөн энд байдаг хүмүүсийг амьтан тэжээхдээ тун тууштэй ханддаг гэдэг байна. Нэгэн настай эрхэм өөрийн тэжээвэр яст мэлхийг дагуулан хотын гудамжаар алхдаг аж. Тэд харваас хамтдаа урт удаан хугацааг туулжээ.
  • Муухан сэтгэсэн санаа
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • Холливудын од Камерон Диаз 42 насандаа нөхөрт гарлаа
    Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз, Good Charlotte хамтлагийн ихэр ах дүүсийн нэг, гитарчин Бэнжи Меддэнтэй хуримлажээ. Хосууд хуримаа нам гүм тэмдэглэхээр шийдэж, Диазын Беверли Хиллс дахь гэрт ёслолыг үйлдсэн ба ойр дотнын цөөн хэдэн хүмүүсийг урьсан байна. Хуриманд Риз Уизерспүүн, Дрю Бэрримор, Гвинет Пэлтроу, Тони Коиллет, сүйт залуугийн ихэр ах Жоэл эхнэр Николь Ричи...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ
    Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж...
  • Дотуур байрны махны хулгайч
    2006 онд Дархан Уул аймгийн Техникийн дээд сургуульд сурдаг байлаа. Жирийн л нэг дотуур байрны оюутан. Техникийн сургууль болохоор сургууль дээр ч тэр, дотуур байранд ч тэр дүүрэн банди нар. Эрэгтэй хүүхэд ихтэй болохоор хоол хийж байгаад тогоотой нь хүртэл алдчихна. Тэгээд үнэрлэж байгаал олоод ороход аль хэдийнээ түүхий байсан ч дуусчихсан байдаг болохоор их л өлсдөг байлаа. Т...
  • ӨВГӨДИЙН ҮНЭТ СУРГААЛЬ
    Монголчууд, өвөг дээдэс маань нүүдлийн аж ахуй эрхлэн амьдрахдаа олон зүйлийг ажиглаж, хойч үедээ зөвлөж, сургааль болгон айлдаж ирсэн байдаг. Тэр нь бидний амьдралд өдөр бүхэн хэрэглэгддэг байсан ч суурьшмал амьдралтай болохын зэрэгцээ бидний байгальтай харьцах боломж цөөрч байгаа тул ахуйн энэхүү сургаалиудыг мартахад хүргээд байгаа. Тиймээс бага ч болов АМЬДРАХУЙН АЛТАН СУ...
  • Идэхээс ч хайран бялуунууд-2
  • Леди Гага ээж болохыг хүсэж байна
    Hollywood.com сайтад мэдээлснээр  Леди Гага сүйт залуу Тэйлор Киннитэй хүүхдийн асуудлаар "нохой муур мэт" маргалдаж байгаа гэнэ. Тэд Валентины өдрөөр сүй тавьсан ба Леди Гага зүгээр нэг ноход тэжээгээд явахыг хүссэнгүй ээж болох хүсэлтэйгээ хэлсэн ч найз залуу нь үүнд бэлэн биш байгаа бололтой. Үүнээсээ болж тэд ихэд муудалцах болсныг тэдний ойрын их сурвалжууд дурдсан б...
  • 2015 оны хамгийн тачаангуй эрчүүд
         "Glamour" сэтгүүлээс 2015 оны хамгийн тачаангуй эрчүүдийг шалгаруулжээ. Энэ нь зөвхөн тус сэтгүүлийн хувилбар болохыг сануулья. #1 Jamie Dornan (Хөгжимчин-жүжигчин, нас 33)      Ирландын жүжигчин, хөгжимчин мөн загвар өмсгөгч Жэйми Дорнан 1982 оны 5 сарын 1-нд мэндэлжээ. Тэрээр Calvin Klein, Dior, Armani зэрэг олон алдартай...
  • Дэлхийн хамгийн үнэтэй салалтууд
    Салалт амаргүй гэдгийг дурлаж үзсэн хэн бүхэн мэднэ. Салалтын цаана хамтрагчийн сэтгэл дундуур байдал эсвэл мөнгөний сонирхол нуугдах нь олонтаа. Та бүхэндээ дэлхийн хамгийн үнэтэй салалтыг танилцуулъя. Тербумтан Димитрий болон Елена Рыболовлева- 4,5 тербум ам.доллар 2014 онд Женевийн шүүхээс тербумтан Димитрий Рыболовлевыг хуучин эхнэр Еленад тэтгэмж  болгон 4,5 тербум ам,доллар ...
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу
    1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу? Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй. 2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ? Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсни...
  • Дакото Жонсон олны анхаарал дунд байх болсон нь түүний найз залууд таалагдсангүй
    "Fifty Shades of Grey" кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг ихэд татах болсон залуу жүжигчин Дакото Жонсоны гэнэтийн нэр алдар түүний найз залуу Downers хамтлагийн дуучин Мэттью Хиттэд таалагдаагүй бололтой түүнийг танилцуулгын үеэр орхиж явжээ. Учир нь "Fifty Shades of Grey" кинонд тоглох болсон цагаас эхлэн бүсгүйн амьдралд олон өөрчлөлт орж эхэлсэн юм. Түүнийг ...
  • Японд Монгол гэртээ амьдардаг залуу
    Дэлхий даяарчлагдаж, бид хаана ч Монгол гэрээ барьж амьдрах боломжтой болжээ. Саяхан Монгол гэр үйлдвэрлэдэг компани Европруу экспортолдог тухай нэвтрүүлэг гарч байсан. Үүнийг бичигч би вээр ихэд бахархаж, алс холын Европ хүмүүс Монголоос гэр худалдан авч Монгол соёлыг түгээж байгаад баяртай байлаа. Гэтэл арлын Япон орны төвийн бүс болох Канто мужийн Ибараки хотод амьдардаг нэгэн Монгол ...
  • Японд карриг өөр хэв маягаар хийх болжээ
    Карри хэмээх хоол Японд анх 1967 онд үзэгдсэн боловч албан ёсоор 2007 оноос хөгжиж иржээ. Харин сүүлийн үед Японы тогооч нар үйлчлүүлэгчиддээ арай өөр хэв загварын карриг санал болгох болсон байна.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.