ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй


2015 оны 02 сарын 21, 18:16

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм.

-Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил байдаг байсан. Энэ жилийн хувьд ихэнх нутгаар сайхан цасгүйдэх маягтай жил болж өнгөрлөө.

-Би тантай ардын өв уламжлалын талаар болон бид ёс заншлаа хэр дээдэлж байгаа талаар хөөрөлдье гэсэн юм. Тантай хөөрөлдөхгүй бол өөр хөөрөлдөх хүнгүй болоод байх шиг байна. Бид энэхүү уламжлалаа хэр авч явж, үр хойчдоо өвлүүлж байна гэж боддог вэ?

-Ер нь надаас өөр өв уламжлалын талаар ярих хүмүүс бол олон бий. Яг би өв уламжлалын талаар мэргэшсэн хүн биш ч Монгол Улсын нэг иргэний хувьд өөртөө байгаа өв уламжлалаа хүмүүс түгээн дэлгэрүүлэх, өөрийнхөө боломжоороо түүнийг сахих, хамгаалах явдал юм. Монгол Улс бол дэлхийд нээлттэй орон. Бусад улс гүрний хүмүүс манайд их зорчдог, Монгол Улсыг их сонирхдог, мэдэхийг хүсдэг. Ийм үед нэг талаас эерэгээр монголчуудынхаа уламжлал, зан заншлыг тэдэнд хүргэх, байгаагаараа байж чадах юм бол бие биенээсээ илүү хүндлэл хүлээх талаасаа ёс заншил их чухал юм. Яагаад ёс заншлыг чухалд тооцоод байна гэхээр ер нь хөгжил гээч нь яваад байхаар үндэстнүүд хоорондоо ойролцоо шинэ зан заншилтай болчихдог юм байна. Жишээ нь дэлхий даяар хавдартай тэмцэх өдөр, утга зохиолын өдөр гэх мэт дэлхийн өдрүүд хуваагдаад түүнийгээ дэлхий даяараа нэг ойролцоо маягаар тэмдэглэхээр дэлхий нийтийн хэв шинжтэй уламжлалууд үүсч тогтоод байх юм. Тэр дотроос үндэсний соёлоо авч үлдэхийн тулд өөрсдөө бид үнэнээр нь буюу уламжлалаар нь дагаж мөрдөж байвал бидэнд их хэрэгтэй байгаа юм. Уламжлалын тухайд манай ихэнх уламжлал нүүдэлчин ахуй амьдралтайгаа холбоотой байдаг. Одоо манайх хотожсон, үйлдвэржсэн орон болж байдаг. Цагаан сараа бол хүн амын 70-аад хувь нь суурин газар тэмдэглэж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ суурин соёл иргэншил бол цаашдаа яваад байх учраас нүүдэлчин соёл, уламжлалаа яаж хэвээр авч үлдэх үү, яаж энэ суурьшсан соёлд зохи цуулах уу, эсвэл хуучин уламжлалт соёлоос юуг нь орхиод шинэ маягт тааруулах уу гэдэг асуудлууд бодлого, хүч хичээл зүтгэл гаргагүй бол өө тэгдэг юм гээд байх юм бол уламжлал хатуу, хуучнаараа явахад хэцүү юм байна.

-Ер нь дэлхий даяаршиж, дэлхий нийт хоорондоо ойртож байна гэдэг нэг талаараа эерэг сайн боловч, үндэстэн мөхөх бусадтайгаа уусах эрсдэлтэй байж болзошгүй юм. Бид өнөөдөр уламжлалаа хадгалан үлдэж Монгол дээл хувцас, Монгол бичиг өв соёл, Монгол наадмаа ЮНЕСКО-д бүртгүүлээд бид дэлхий нийтэд данстай боллоо гэж байгаа боловч түүнийг тэр хэв шинжээр нь хадгалж чадаж байна уу үгүй юу гэдэгт анхаарах ёстой болоод байгаа юм даа?

-Энэ бол онцгой асуудал. Бид ЮНЕСКО-д бүртгүүллээ гээд ярьж байна. Ингээд бүртгүүлчихээд шагнуулчихаж байгаа юм шиг ойлгогдоод байх юм. Одоо энэ наадам, хөөмий, Монгол бичиг манайх болчихлоо ашгүй өөр улс орон бүртгүүлсэнгүй гэдэг ч юм уу. Манайх гэдгийг баталгуужуулчихлаа гэж байгаа байхгүй юу.

-Цаасан дээр тамгалж аваад нэг санаа амарчихаад байх шиг байгаа юм.

-Уг нь глобалчлал гэж байгаагүй бол ингэж баталгаажуулах нь ямар ч хэрэггүй зүйл байхгүй юу. Яагаад баталгаажуулаад байна гэхээр хүн төрөлхтөн явсаар ойролцоо болох юм байна. Эрдэмтэд үүнийг мэдээд байна шүү дээ. Тэгэхээр өөр өөрийн үндсэний юмыг авч хоцрохгүй бол энэ чинь болохоо болих юм байна. Тиймээс түүнийг нь бүртгэж байх ёстой юм байна. Бүртгэл гэдэг нь та тийм юмтай бол түүнийгээ хүн төрөлхтний өмнө уламжлан авч хариуцна, үеийн үедээ үлдээн дэлхийн хүмүүст түгээн дэлгэрүүлэх юм шүү гэсэн үүргийг хэлж байгаа болохоос шагнаж байгаа юм биш. Тэгж цаас өгснөөр манай юм болчихож байгаа ч юм биш. Үүнийг бүртгүүлэх гэж хөөцөлдсөн хэдэн хүмүүс юм уу, яам хөгүүлдэг ч эд биш. Бүгдээрээ л уламжлах ёстой. Жишээ нь морин хуураа хөгжүүлэх гээд Улаанбаатар телевиз “Хөхөө Намжил”-ыг хийж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хэдэн жилийн өмнө морин хуураа дээдлэн, хөгжүүлье гэж зарлиг гаргахад бид сэтгэл маш өндөр хүлээж авсан. Одоо бол бид морин хуураа дээдэлж чаддаг болсон. Айл бүр ханандаа өлгөж байна. Гэвч түүнийгээ дэлгэрүүлдэггүй “Өлгөөтэй бурхан” болгочихлоо.

-“Өлгөж дээдэлбэл үгүйрнэ хөглөж дээдэлбэл хөгжинө” гэсэн үг яваад байна.

-Тийм шүү. Цагаан сараар юм уу, наадмаар шороог нь нэг арчдаг л болоод байна. Монгол түмний нэг үндэстэн Казакууд л гэхэд тэд цөмөөрөө домбор хөгжмөө ток, ток хийлгээд байна. Тэнд Монгол хүн хуураа татах асуудал бол хэцүү биш. Заавал Батчулуун багш, Батсайхан, Жигжиддорж шиг тоглох албөагүй. Тэр бол мэргэжлийн асуудал. Цөмөөрөө морин хуураа татаад байх юм бол нэг муу доголон хуурын явдал татаад байгаа цагт дэлгэрүүллээ, хөгжүүллээ гэж ярьж болохоор байгаа юм.

-Үүнд бодлого хэрэгтэй юу эсвэл тухайн салбарынхны оролцоо хэрэгтэй юу. Сэтгэл дутаад байна уу?

-Ерөөсөө л сэтгэл дутаж байна. Нэг муу хэлдэг хүн байна аа даа. Дамдины Сүхбаатар гэж. Түүний нэг хэлдэг үг тархсан байдаг. “Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй” гэсэн үг байдаг. Манайх шиг цөөн хүн амтай том үндэстэнд эдийн засгийн өндөр хүчтэй бус оронд үндэсний соёлын асуудалд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Бид сүүлийн олон жил бодлого гаргачихаар болчихдог юм шиг бодоод байх юм. Бодлого гэвэл ингэж явбал зүйтэй гэсэн тоглоомын дүрмийн зарчмыг тодохойлоод тоглоцгоож эхэлж байгаа. Харин бодлого нь өөрөө тоглоомонд дүрэм, зарчим болж байгаа учраас оролцдоггүй, тоглох нь та бид болж байгаа юм. Мэдээж жаахан албадах хандлага зарим үед хэрэгтэй ч түүнийг зөв хийж зохицуулах ёстой.

-Та сая Д.Сүхбаатар хэцүү хүн гээд дурьдлаа. Түүхэнд үлдээсэн түүний сайн мууг баллуурдах хандлага их байдаг. Зөвхөн Сүхбаатар дээр ч биш, Ленин гээд л. Энэ хэр зөв үзэл вэ?

-Шулуухан хэлбэл буруу л даа. Яагаад гэдгийнхээ тухай бодох ёстой. Аливаа юм бол цаг, хугацаатай. Цаг хугацаа хэвээрээ байна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр тухайн цагт бий болж, бүтээгдсэн зүйлүүд тухайн цагийнхаа харьцангуй үнэнд тулгуурлаж байгаа. Жинхэнэ үний асуудал бол хэцүү. Өөрийнхөө цагаар тэрхүү цаг үеийг шүүнэ гэдэг бол тун хэцүү. Асуудал энд л байгаа юм. Би энэ сайхан билэгт өдөр тэр тэгж, энэ ингэж гэж яриад баймааргүй байна. Бид эцэг эхийнхээ үлдээсэн хувцас, эдлэл бүгд л нандин байдаг шүү дээ. Чи алтан аягатай байсан ч аавын тань барьж байсан тагш түүнээс илүү үнэ цэнэтэй. Монгол хүн бол тийм хатуу, хэцүү үед байсан нөхөр байна билээ больё гэж буцахаасаа илүүтэй болбол түүний байранд дээр өөрөө очиж сурах хэрэгтэй. Тухайн цэаг үед яагаад Сүхбаатар гэж хүн ийм байр суурьтай байсан юм. Яагаад бусдыг нь ингэж онцгойлоогүй юм бэ гээд.

-Та бид хоёрын ярилцлага баярын билэгт сайн өдөрт ч гэсэн жаахан шүүмжлэх тал руугаа хандаад байна л даа. Өнөөдөр бодлогын хэмжээнд төр засгийн шийдвэр гаргадаг нөхдүүд алдаж байхад та, парламентад өмнө нь сууж байсан хүмүүс хэлэх ёстой. Яагаад би ингэж хэлэв гэхээр өнөөгийн төр засгийн нөхдүүдэд төрийн хүний шинж алдагдаад байна уу гэсэн бодол байдаг. Тэд түүх, соёл, уламжлалаа мэдэхгүйгээсээ алдаад байна уу, эсвэл санаатайгаар алдаад байна уу гэдэг зүйлийг бид өнөөдөр ярих ёстой юм шиг санагдаад байгаа юм?

-Ер нь төр гэдэг юм бол миний ухаарч байгаагаар бидний одоогийн хараад байгаагас арай өөр юм байна. Төр бол өөрөө монгол хүний талаар голч баримтлалтай, мянга мянган жилд эвдэгдэж болохгүй, нэг тийм гэрээр бол багана байж байдаг түүн дээр ямар ч бүрээс, юуг ч тавьж зузаалж байдг багана нь байгаа юм. Хэрвээ тэр багана ганхах юм бол хэцүү. Уран бүтээлчид уран бүтээлээрээ их хэлж, ярьдаг. Цагаан сараар гардаг “Мандухай Цэцэн хатан” кино байна. Тэр кинонд Батмөнх Даян хааныг өсгөж тийм том хаан болгодог Сатай сайд гээд байдаг. Тухайн үед тийм хүн байсан ч юм уу үгүй ч юм уу. Уран бүтээлчид бид төр бол багана байдаг. Тэр нь бэлтгэгддэг, тэр нь Ерөнхийлөгч, хаан, сайд болдоггүй, улс төр ярьдаггүй, сонгуульд ордоггүй төрийн төлөө явж байдаг бүлэг нөхдүүд байдаг. Бараг л шинэ Ерөнхийлөгч гарч ирэхэд тав юм уу арван тэдгээр хүмүүс хүлээж аваад тамгаа та авлаа. Одоо и нгэж явна, урд хойд хөрштэйгөө ийм байсан, дэлхийтэй ингэж явна, танай нам ингэж дэвшүүлсэн үүнийг ингэж тааруулна гээд л.

Г.Даша

Эх сурвалж: Eagle.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шинэ дарга онигоонд орсон нь
    Заставын шинэ дарга арай л ичгэвтэр байдалд орж уу үгүй юу?
  • "Uptown funk" дуунд 100 киноны шилдэг бүжигтэй хэсгийг оруулжээ
    Дуучин Bruno Mars, продюсер Mark Ronson нарын бүтээл Uptown Funk нь Billboardийн жагсаалтыг 14 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн билээ.
  • "Hotel Transylvania 2" хүүхэлдэйн киноны трэйлэр гарчээ
    Энэ ангид ач хүүгээ хүмүүжүүлэх гэж оролдож байгаа Дракулагийн хөгжилтэй адал явдал гарах ба хүүхэлдэйн кино ирэх 9-р сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх юм байна.
  • Will.i.Am 2NE1 хамтлагийн дуучин CL-д санал тавьжээ
    Америкийн рэппэр Will.i.am болон Солонгосын 2NE1хамтлагийн дуучин бүсгүй CL нар хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай Will.I.am анх өөрийн твиттер хуудсанд хамтран ажиллавал яасан юм бэ? гэсэн утгатай саналыг "жиргэснээр" уран бүтээлийн гараагаа эхлүүлж магадгүй болоод байгаа аж. Хэрвээ албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлэх аваас Black Eyed Peas хамтлагийн 20 жилийн ойд зориулс...
  • Бусдын дэргэд тамхи татах нь бүдүүлэг хэрэг
    Бусдын дэргэд тамхи татаж эрүүл нэгнээ хордуулдаг хүмүүст зориулж энэхүү видеог  өөр зүйрлэлээр бүтээжээ.
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • ТАГТАН ДЭЭР ГАР
    Харвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.Энэ нь ерөнхийлсөн, бөөрхөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж...
  • Амжилт бол амжихын нэр юм
    “Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрч очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.Бид эхээс төрөхдөө л төгөлдөр хуур дарж эсвэл балет эргэж чадахгүй. Бүх зү...
  • ӨВГӨДИЙН ҮНЭТ СУРГААЛЬ
    Монголчууд, өвөг дээдэс маань нүүдлийн аж ахуй эрхлэн амьдрахдаа олон зүйлийг ажиглаж, хойч үедээ зөвлөж, сургааль болгон айлдаж ирсэн байдаг. Тэр нь бидний амьдралд өдөр бүхэн хэрэглэгддэг байсан ч суурьшмал амьдралтай болохын зэрэгцээ бидний байгальтай харьцах боломж цөөрч байгаа тул ахуйн энэхүү сургаалиудыг мартахад хүргээд байгаа. Тиймээс бага ч болов АМЬДРАХУЙН АЛТАН СУ...
  • Эх дэлхийгээ ямар болгож байгааг харуулсан гар зураг
    Газрын тэнцвэрт байдал Усны тэнцвэрт байдал Агаарын тэнцвэрт байдал
  • Амьдралыг товчлох гэсэн хорьтой залуусын алдаа
    40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь. Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын ...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилт
    Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилтуудын бичлэгийг хүргэж байна. Эдгээр туршилтыг дагаж хийхдээ гал алдахаас болгоомжлоорой. Мөн бага хүүхдүүдээ өөрсдийн хараа хяналтанд байлгана уу. .
  • Д. Нямсамбуу (Гавж), "Эрин зууны ёс зүй"
    Бурхны шашны сургуулийн гавж Нямсамбуу багш "Эрин зууны ёс зvй" сэдвээр Буддын гүн ухаан, бурхны шашны талаар оюутнуудад хийсэн сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна. Авах гээхийн ухаанаар хандаж, энэ талаар сэтгэгдлээр санаа бодлоо илэрхийлээрэй.
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн газрын зураг
    Африк Хятад Франц Итали Өмнөд Америк
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • DREAM BIG
    Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хир их хүсэж, хир чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрээ ялгаатай байх бол уу? Хамгийн томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн ...
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн бол БИ ЧАМД ХАЙРТАЙ!
    ...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүй ээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учираас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч ...
  • Ноход ч бас томоогүйтэж чадна
  • Х.Баттулга Сталин, Гитлерийн сүнсийг босголоо
    Хотын дарга Э.Бат-Үүл журмын нөхөр, анд "Женко" Х.Баттулгын тухай жигтэйхэн цочирдож ярьж байлаа. Тэрээр "Цочирдмоор зүйл харлаа. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ гэж би яаж мэдэхэв дээ? Ийм ардчилсан үзэлтэн, ийм цэргийн коммунист гэж би яаж мэдэхэв дээ? Энэ хүн юу ярьж байгаагаа ойлгохгүй байна" гэж ярилаа. Нэлээд ноцтой л юм ярьсан болохоор Буурал ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.