ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хадам Ээж


2015 оны 02 сарын 23, 09:41
10432496_10204980320261062_6840412920042009730_n

Хадам ээж (үнэн түүх)


Намайг 11 настайд аав маань хорвоог орхисон. Би нэг охин дүүтэй байлаа.
Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв.
Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээж ч надад маш сайн байдаг байв.
Гэрлэснээс хойш 10 жилийн дараа төрсөн ээж маань хүндээр өвчлөв ...

Ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовж байсан ч хагалгааны зардал ,эмнэлгийн төлбөрт бүүр их санаа зовж байлаа. Нөхөртөө хэллээ. Нөхөр маань “Санаа бүү зов. Маргааш мөнгө орж ирэх учир өнөөдөр сайхан амар” гэлээ.

Маргааш нь төрсөн ээжийгээ эмнэлэгт хэвтүүлэхээр гэртээ ирсэн ч, ээж ч бас амархан гэрээсээ гарч эмнэлэгт хэвтсэнгүй. “Цэгцлэх ажлаа цэгцлээд 4 хоногийн дараа эмнэлэгт хэвтье” гэв. Гэр лүүгээ явах замдаа автобусан дотор нулимс өөрийн эрхгүй асгарч явлаа.
Тэр үед хадам ээж утсаар ярив.

“Жи И На ..... уйлаад байгаа юм уу...битгий уйлаа... маргааш надад 3 цаг гаргаач...”

Маргааш нь хадам ээжтэйгээ болзсон газраа уулзав. Хадам ээж тодорхой төлөвлөсөн юмгүй намайг уламжлалт эмнэлэг рүү дагуулан явлаа. Урьдчилан захиалга өгсөн эсэхийг мэдэхгүй ч эмч ингэж хэллээ...”Асрах хэрэгтэй гэсэн үү???”

Судас барьж үзээд биед сайн эм өглөө. Их дэлгүүр рүү дагуулж явлаа. Үнэндээ надад тэр нь төвөгтэй санагдаж байлаа. Гэмшсэн сэтгэл байсан бололтой. Бэлтгэлийн хувцас, хөнгөн амралтын хувцас 4 хосыг авч өглөө.

Тэгээд хамтдаа гэр лүүгээ явав. Хадам ээж одоо л нэг ам нээж ярьж эхэллээ.
“Өвчтөнөөс илүү асарч байгаа хүнд хэцүү байдаг юм. Эмнэлэгт байгаа гээд хаа хамаагүй юм бүү ид. Хамаагүй юм бүү өмс.”гээд дугтуйтай мөнгө өгөв.

Ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөөрэй. Чи хадамд гарлаа гээд мөнгө олигтой хураасан биш дээ...Тэгээд энэ тухай үхэн үхтлээ чи бид хоёрын нууц хэвээр хадгал. Нөхөр чинь эмнэлгийн төлбөр өгнө гэвэл түүнийг ч бас ав......Миний хүү боловч нас бага хүүхэд шиг зан чанар байгаа тул хэрүүл хийхдээ төрхөмдөө мөнгө зарцуулсан гэж нэг удаа ч яриулж болохгүй. Тиймээс чи бид хоёр л мэдэж байвал болоо....”

Гээд миний гарт атгуулав. Би ч өвдөг сөгдөн хадам ээжийн өмнө бөн бөн уйлав.
20 сая вон байлаа. Ээж маань тэр мөнгөөр хагалгаа хийлгэн эмчилгээ авсан ч......
Хойтон жилийн хавар нь өөд болсон юм.

Эмнэлгээс өнөөдөр “ээжийн чинь хамгийн сүүлчийн өдөр” гэж хэлэхэд нулимс өөрийн эрхгүй урсаж байсан юм. Нөхөр лүүгээ залгасан ч, гэнэт хадам ээжийгээ саналаа... өөрөө ч мэдэлгүй уйлсаар хадам ээждээ хэллээ. Хадам ээж минь нэг цагийн дараа нөхөртэйгөө санд мэнд ирлээ.

“Ээж ээ, ээжээ...... хадам ээж ирлээ..... ээжээ...
Ноднин жил таны хагалгааны мөнгийг өгсөн хадам ээж......ирлээ.”

Хадам ээж маань түрийвчнээсээ нэг зүйл гаргаж ирээд ээжийн гарт атгуулав...
Бид хоёрын хуримын зураг байлаа.

“Худаа!!! Жи И На–д санаа бүү зовоорой. Дүү охинд нь ч санаа бүү зовоорой. Би сүй бэлгийг нь сайн бэлдээд хадмын гэрт илгээнээ.Санаа зоволгүй амар тайван явдаа...”

Тэр үед худлаа гэж бодогдмоор ухаангүй байсан атлаа ээжийн минь нүднээс нулимс урссан юм. Ээж сонсож байсан байна....

Гэр бүлийнхэн бүгд ирж ээж маань 2 цаг хиртэй байснаа амьсгал хураав.
Ухаан мэдрэлээ алдан нулимс урсгаж байсан намайг бат түшиж хадам ээж хамт уйлж байлаа. Хадам ээжийг яв гэсээр атал 3 хоног хамт байж оршуулгын ажилд оролцсон юм.

Бидэнд хамаатан бараг байхгүй. Амьдрах гэдэг үнэхээр хүнд байсан болохоор ээжид маань найз ч бараг байсангүй. Гэвч хадам ээжийн буянаар ээжийн минь оршуулга 3 хоног дуу чимээтэй, хөл хөдөлгөөнтэй байлаа.

Хадам ээж миний дүүд хүртэл үнэхээр сайн хандсан. Манай гэр бүл гадагшаа аялалаар явсан хойгуур хадам ээж дүүг маань сайн халамжилдаг байв. Аз болоход дүү хадам ээж хоёр сайхан харилцаатай байлаа.

Дүү маань гэрлэх болоход хадам ээж надад дахин дугтуйтай мөнгө өгсөн юм.

Хадам ээж, нөхөр хоёр маань тус тусдаа надад дүүгийн хуриманд мөнгө бэлдэж өгөв. Би авахгүй гэж зүтгэв. Миний дансанд 30 саяийг хийсэн гэнэ. Хадам ээж дээр очоод уурламаар байлаа. Авахгүй гэлээ.... Хадам ээж хамт уйлангаа ингэж хэллээ.

“Жи И На...санаж байна уу? Ээжийг тань өөд болоход дүү охины тань сүйн бэлтгэлийг сайн хийгээд хадмын гэрт явуулнаа гэж...амалсныг минь......
БИ ҮҮНИЙГЭЭ ХИЙХГҮЙ БОЛ ХОЖИМ ЭЭЖИЙН ЧИНЬ ЦАРАЙГ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ХАРАХ БИЛЭЭ...”

Ингэж хадам маань ээжид амалсан үгэндээ хүрсэн юм.
Би тэр өдөр ч бас ихээр уйлсаан...

“ Хамгийн өрөвдөлтэй хүн бол тусламж өгсөн ч авахыг мэддэггүй хүн юм... Хэцүү үедээ хэцүү байна гэж хэлээд, уйлмаар үедээ сайн уйлж бай.
Дүү охинд тань ийм яриа зүгээр эсэхийг мэдэхгүй ч, хуримын ёслолд ээж аавын тань суудалд хадам аав бид хоёр суусан бол зүгээрсэн....” гэлээ.

Уг нь тэр суудалд би нөхөртэйгөө сууна гэж ярилцчихсан байв.
Бүгд эцэг эхгүй гэдгийг мэдэж байгаа ч...
Би энэ хүртэл үнэхээр бодоогүй байлаа...

Гэтэл дүү маань нөхөртэйгөө хамт “үнэхээр сайхан санаа байна “гэж баяртай хүлээж авлаа.Тэгээд охин дүү маань хадам аавын минь гараас хөтлөн сүйт бүсгүйн байранд баяртайгаар инээмсэглэсээр ,сэтгэл тэнүүн очиж билээ...

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ...
Өнөөдөр хадам ээжийн минь 49 хоног...Гэр бүлтэйгээ, бас дүүгийн гэр бүл хамт түүний дурсгалын газар эргэж ирэв.

Буцах замдаа дүү маань маш их уйллаа. Өнөөдөр 10 жилийн өмнө хадам ээжтэй хийсэн нууцыг нөхөртөө задлав.
Тэр үед төрсөн ээжийн минь эмнэлгийн зардлыг хадам ээж төлсөн гэдгийг......

Би одоо хоёр хүүтэй...Би одоо ч амьжиргааны мөнгөнөөсөө илүүчлэн хувааж тусад нь хадгалдаг.
Хадам ээжийн надад хийж өгсөн шиг....

Би ч бас хожим хадам ээж шигээ бэрүүддээ тэгж хийж өгөхийн тулд...
Үргэлж надад хязгааргүй хайрыг соёрхож байсан миний хадам ээж......

Ээжээ, танд баярлалаа. Хадам ээж таныхаа үлгэр дууриалал үзүүлсний ачаар би зөв зогсох чадвартай байгаа шүү......
Хэцүү үеийг сайн давж чадаж байгаа... Таныгаа их санаж байна....Би танаас авсан ивээлээ заавал олон хүнд соёрхож хуваалцаж амьдрах болноо....




Орчуулсан: Ч.Бурмаа

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Сексийн тухай 5 худал зүйл
    1. Секс байнга хийснээр их хэмжээний калори шатаана Үнэн хэрэгтээ: Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар 30 минутын секс 85-150 калори шатаадаг. Онолын хувьд та биеийн жингээ хасах гэж байгаа бол дунджаар 3500 калори шатаах ёстой гэнэ. Тэгэхээр хэрэв хүн секс хийх бүрдээ 100 калори шатаадаг бол та 35 удаа хийж байж ойролцоогоор 500 гр хасах нь. Асуудлын гол нь хүн бүр 30 минутын турш сек...
  • Ирина Шейк: Миний тухай
    Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв. Танигдаж эхэлсэ...
  • 1990-д оны үед хамгийн их эрэлттэй байсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • ДАЙСАН /өгүүллэг/
    Жүжигчин бүсгүй бүрэг харанхуйн дунд нулимс дуслуулан уйлж сууна. Өөрийнхөө гол дүрд тоглосон киног үзэнгээ. Бүсгүйн өнгөрсөн амьдралд эцэг эх хоёр нь түүний анхны дайсан байв. Ах нь дараагийн дайсан болов. Тийм учраас энэ орчлонгийн бүх хүн дайсан мэт санагдана. Ялангуяа эр хүйстэн хэн ч бай бүгд түүний дайсан мэт үзэгдэнэ. Тэгээд дайсан нэмэгдэх бүр гүн хар ангал уруу нэг нэг шатаар д...
  • Д. Нямсамбуу (Гавж), "Эрин зууны ёс зүй"
    Бурхны шашны сургуулийн гавж Нямсамбуу багш "Эрин зууны ёс зvй" сэдвээр Буддын гүн ухаан, бурхны шашны талаар оюутнуудад хийсэн сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна. Авах гээхийн ухаанаар хандаж, энэ талаар сэтгэгдлээр санаа бодлоо илэрхийлээрэй.
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Экс найз залуугаа эргүүлэн татахын тулд мэс засалд оржээ
    Lee Hee Danae  гэх 15 настай охин найз залуугаа эргэж ирүүлэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон нь шуугиан тариад байна. Түүний амьд хүүхэлдэй мэт болж өөрчлөгдсөн зургийг хараад хүмүүс харахад ч хайран гэмээр хөөрхөн гэж бичицгээж байна. Хятадын Weibo дахь хуудсандаа зургуудаа оруулж эхэлснээс хойш 320,000 дагагчтай болсон энэ охиныг дэмжигчид  салсан найз залуу нь эргэж ир...
  • Жинхэнэ Терминатор гудамжинд...
  • Өглөө яагаад лимонтой ус уух хэрэгтэй вэ?
    Өглөө босоод лимонтой бүлээн ус уух нь таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Хинду шашны уламжлалт анагаах ухаанд олон жил хэрэглэсэн шалгарсан арга юм. Иймд үзүүлэх нөлөөтэй танилцана уу. 1. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна. Бүлээн ус өглөө уух нь ходоод гэдсэнд сайн бол лимонтой хольж ууснаар элэг цэвэршүүлж, хоол  боловсруулах ...
  • ТОМУУНЫ /ХАНИАДНЫ/ ТУХАЙ
    Томуу гэдэг нь амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Томууны вирусыг 1933 онд албан ёсоор нээсэн боловч эпидем хэлбэрийн тархалт түүнээс өмнө мэдэгдсэн байна. Тухайлбал, 1918-1919 оны алдартай “испанк” 50 сая хүний амь насыг авч одсон юм. Өнөөгийн үед ч гэсэн томуу, томуу төст өвчин хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн ихээр занахийлсэн хэвээр байна. • Томууны үндсэн ...
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Номонд дурлагсдад зориулсан үнэртэй ус
    Уншигч та хуучирч муудсан номыг дэлгэн, шаргалтаж гандсан цааснуудыг нь эргүүлэх зуураа уртаа гэгч нь амьсгаа аваад тэрхүү хуучин номны үнэрийг үнэртэж байсан байх. Номноос үнэртдэг энэхүү нууцлаг үнэрийг зарим хүмүүс таалдаггүй байхад зарим хүмүүс энэхүү үнэрт ихэд дурладаг байна. Харин уг содон бөгөөд нууцлаг үнэрт дурлагсад энэхүү үнэрийг дан ганц номноос төдийгүй хаа яваа газартаа &...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн “Шилдэг - 10” кино
    Энэхүү жагсаалт мэдээллийг чөлөөт нэвтэрхий толь “Wikipedia” болон кино ертөнцийн мэдээ мэдээллийн “IMDb” сайтын нийтлэлээс харьцуулан толилуулж байна.10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004) Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), &ldquo...
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • Өнчин хот
    Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт. Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуул...
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Чамд намайг, надад чамайг ярьж байдаг
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • Хамтдаа хөгшрөхөөр шийдсэн найзууд өөрсдийн бяцхан хотхон байгуулжээ
    20 жил нөхөрлөсөн Америкийн 4 хос хамтдаа байгальд ойр амьдрахыг хүссэн ба мөнгөө нийлүүлэн хүслийн хотхоноо өөрсдөө бий болгожээ. Техасын Ллано голтой зэрэгцээ орших газарт бяцхан кабин загварын байшингаа босгож,  байшин нэг бүрийн үнэ 40,000 ам.доллар болсон байна.  Байшин бүрт 2 хүний ор, буйдан, ариун цэврийн өрөө болон үүдний өрөө бий. Мөн дээвэр дээр борооны ус тогтоогч б...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
iim saihan tuuhend itgeedl ybdag bailaa.yamarch hadamta taarsan bi eejiigee uyaraachihaarl hun getel.uneheer harsh yuch huusen setgeldn hurehgyu hiigeed hairiign tatah geheer buur hiih yostoi yumaa hiij bgaa met davrana.hadamiin amnaas negch hun sailj magtahiig bi sonsogui.hun buriigl muulna.unendee hun ih muuldag huniig yu yrij bgaagaarn dugneh heregtein bnlee.unendee uhaalag baij iim saihan setgeliig gargah bh ternees myangan altan ber baigas teneg mulguu hun bol ter yumiig olj harah nudgui
    • хариулах
MNM (зочин)
UNEN2
  • 2
    • хариулах
Зочин (зочин)
Өө би юугаа ч мэдэхгүй айлын бэр болж ирээд хадам аав ээж 2тоо хоолыг нь халбагадхж өгөх нь холгүй л хамаг юмыг нь хийж хадмууддаа их сайн блаа даанч халам ээж маагь тийм хүн бишээ дээрэлхээл элдэв өнгөөр доромжлоол би гэдэг угийн дуугай болохоор юу ч хэлдэггүй загнуулаал хамаг юмыг нь хийгээл нөхрийхөө дүүгийн хүүхдийг хүртэл хардаг блаа тэгээд дээрэлхүүлж янз бүр болоод бхаар хүн их бухимдуу ууртай уцаартай болдог юм бна лээ одоо бол зүгээр ана мана л үзнэ гэнэ шүү
    • хариулах
(зочин)
Хадам ээждээ хайртай нөхөртөө ч хайртай одоо болтол муудсан удаагүй
    • хариулах
зочин (зочин)
Манай хадам ээж, эгч дүү нар эхлээд надад сайн байгаагүй ээ. Бараг л дургүй байсан. Харин 4-5 жилийн дараанаас хайртай бэр минь гэдэг болцгоосоон
    • хариулах
Bold (зочин)
mongolchuud bid uhaanii huvid nasand hurehgui huntei suutsgaadag. buh hair sohor. eej aaw huuhdiin hamgiin tom daisan. amidral bol tuurugdul.
    • хариулах
Bold (зочин)
er hunii jargal emegtei hunii jargal gej yu we?
    • хариулах
Bold (зочин)
hadam eej ber 2 baitugai tursun ohin eej 2 negt gert bagtdaggui shuudee. uneheer iim yavdal bdag bol bas shan l yum kkk. amidral bol tuurugdluur duuren tevcheer yum. 6 jilees iluu nuhurtei hairtai bsan emegtei hun bn uu?
    • хариулах
miigaa (зочин)
hadam eejtei suuj bgaa bish gej bodoj huntei suuj bolohgui gedeg unen yun bnalee ted chin harin urgeljil hol bn ch oir bn ch oroltsoj ybdag yum bna lee sain hadam eej bna gedeg ih uhaantain shinj yum shig bgaa yum
    • хариулах
болор (зочин)
надад хадам ээж байгаагүй харин хадам эмээ эгч нар бол байсан эмээ маань надад их л сайн байсан да эгч нар ч ялгаагүй бас хадам аав минь надад их сайн би өөрөө 3 хүүтэй удахгүй бэртэй болно тиймээс бас л сайн хадам байхыг хичээнээ миний ээж ч бас бэр хүргэнүүддээ хамгийн сайн хадам хүний хүнийг хайрлаж байж өөрийн хүүхдээ хайрлуулна гэдэг хүн дэ ер нь бэр хүргэнүүд ч гэсэн хадам ээж ааваа өөрийн ээж аавтай адилтгаж бодож байх хэрэгтэй юм шиг санагддаг юм
    • хариулах
(зочин)
Баян айлын тэнэг охинтой суух моод болсон гэсэн. Охидоо болгоомжил.
илүү...

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.