ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ЮНЕСКО-гоос өрсөх үү?


2015 оны 02 сарын 24, 12:25

unesco

Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" компанид өгөх ажиллагаа ердөө сар хүрэхгүй хугацаанд ер бусын хурдтайгаар өрнөлөө. Магадгүй энэ нь асуудлын учир 50-70 тонн,хаана ч хэвтэж л байдаг алтандаа бус,мөнгөөр хэмжишгүй үнэд хүрэх, өөр хаанаас ч олдошгүй эртний язгууртнуудын булш бунханд байгаа юм биш биз хэмээсэн хардлагыг төрүүлж буй нь нууц биш. Олон зуугаараа тэмдэглэгдсэн булш бунханаас цөөн хэдийг нь алтан дор нууж гаргаад эртний эд өлгийн зүйлсийн наймаачидтай хуйвалдахад л хэмжээлшгүй ашиг олохоо гаднынхан хэнээр ч заалгахгүй гэсэн хардлага хүчээ авч байна. Нөгөө талаар цаг хугацаатай уралдах шалтгаан " Сентерра гоулд"-д бий. Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Батболдын хэлж байгаагаар Ноён уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр манай эрдэмтэд 2014 онд ЮНЕСКО-д хандсан бөгөөд мэргэжлийн экспертүүд ирж газар дээр нь үзээд энэ оны тавдугаар сард Парист болох хурлаар эцэслэн шийдэж, данслан авахаа мэдэгдээд буцжээ. Нэгэнт Ноён уулыг Дэлхийн соёлын өвд бүртгэчихвэл монголчууд бид ЮНЕСКО-гийн өмнө,цэнхэр гаригийн өмнө хариуцлага хүлээх юм. Ухаж ууталдаг ч худлаа болно. Тиймээс хавраас өрсөн Ноён уулыг ноёдын бунхантай нь хамт нохойн замаар шогшуулах ажиллагаа богино хугацаанд бодлоготой хэрэгжив. Амжилттай ч боллоо,авдагаа ч авлаа.

Учир нь энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордыг хэд хэдэн нүүрсний уурхайн завсар нэр хавчуулж байгаад Стратегийн орд газарт оруулан баталжээ. Хулгайн аргаар хийсэн энэ ажиллагааг хэвлэлийнхэн анзаарсангүй, хэзээ хойно шуугиад ч оройтсон байв. Чухам 23-ны өдрийн эл шийдвэртэй уралдан Канадын Торонтогийн бирж дээр " Сентерра гоулд" -ын хувьцааны ханш 7,8 канад доллар хүртэл гэнэт өсч,гэртээ багтахаа болив. Стратегийн орд газарт багтсанаараа Ноён уул дархлаагаа алдав. Дараагийн дайралт үүнтэй зэрэгцэн өрнөсөн гэж хэлж болно. Тэгэхдээ хуулийн цоорхой,ашиглаж болох сулхан заалтууд дээр сурмаг ажиллан,боловсон луйвар хэлбэрээр хэрэгжүүлсэн нь сонин. Гацууртын орд буюу Ноён уулыг Стратегийн орд газарт хамааруулан тооцсоноос эхлэн иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл өөр өөрийн арга барилаар,бүх төвшинд өрнөснийг бид мэднэ. Босоо хөх Монгол хэмээх хөдөлгөөний гишүүд өлсгөлөн зарлан, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд буйраа дугуйлсан бол эмч,судлаач,эрдэмтэн,хуульч тэргүүлсэн залуус өдгөө нэгэнт алт олборлохдоо бэлтгэн Ноён уулаас 1,8 км-т барилга байшингаа бариад дуусчихсан байгаа "Сентерра гоулд"-ын олборлолт явуулах талбайд нэвтэрч, " Сентерра гэртээ харь" зэрэг англи хэлээр бичсэн лоозонгоо барин эсэргүүцэл зарлав. Монгол залуус өөр болсон шүү гэдгээ нотлон тэд эх орондоо өрнөж буй үйл явдлын тухай англи,франц хэлээр мэдээ бэлтгэн гаднын хэвлэл,сайтуудад түгээснээр өнөөх өндрөө авсан " Сентерра гоулд"-ын хувьцааны ханш 5,6 канад доллар болтлоо багахан ч гэлээ урууджээ. Хэнгэрэг барьсан бөө нар талбайд болсон жагсаалд оролцож олны нүд,чихийг татлаа. Түүгээр ч барахгүй 140 гаруй бөө Богд ууланд гарч зан үйл үйлдэн,бөөнөөрөө өлсгөлөн зарлагчидтай санаа нэг байгаагаа илэрхийлж гарын үсгээ үлдээлээ. Олны танил жүжигчид,дуучид,тамирчид ч тэднээс дутсангүй, Ноён уулыг хамгаалах үйлсэд нэгдэн гарын үсгээ зурахаар хэдэн өдөр дараалан талбайд очсоор байгааг хувийн нүүр хуудсандаа байрлуулсан зураг, мэдээллээс нь харж болно. Одоогийн байдлаар Байгал орчны иргэний зөвлөл, Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, Хөвсгөл далай ээж хөдөлгөөн, Байгал орчны хуульчдын холбоо, Босоо хөх Монгол зэрэг 10 гаруй төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг хүргүүлсэн гэсэн бүрэн бус мэдээ бий. Ямартай ч Ноён уулыг аврах ажиллагаа хүссэн ч хүсээгүй ч З.Энхболдын мэдэл,хяналтаас хэтэрч, монголчуудыг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр нэгтгэж чадсан нь эндээс харагдана. З.Энхболдыг энд онцолдог нь учиртай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Ноён уулыг хулгайн аргаар Стратегийн орд газарт яагаад хамааруулсан тухай сэтгүүлчийн хариу нэхсэн асуултанд " З.Энхболд дарга батлаад яаралтай оруулаад ир гэж оны өмнө үүрэг өгсөн" хэмээн ам алдсан нь энэ асуудал дээгүүрээ дэндүү хурдтай,хуудуутай өрнөснийг гэрчилж байж ч болох. Үйл явдал үүгээр дууссангүй.

Монголчууд бөхөө үзэн баясч,битүүлэхээр идээ шүүсээ бэлтгэж байх зуур УИХ-ын эрхэм гишүүд Ашигт малтмалын тухай болон, ус мөрний эхийг хамгаалахаар баталсан Урт нэртэй хуулиндаа өөрчлөлт оруулснаар Ноён уул " Сентерра гоулд"-ын мэдэлд бүрэн утгаараа шилжсэн гэж хэлж болно. Чоно борооноор гэгч болсон нь энэ бөгөөд жүжиг зүгээр ч нэг өрнөсөнгүй. Урьд өдөр нь буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшилдээ үлдээх,эсэх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар энэ оролцоог бага байна хэмээн үзээд буцаасан. Гэтэл дараа өдөр нь буюу битүүнд чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд " Дээрх хуулиудад өөрчлөлт оруулж... Гацууртын ордоос Монголын төр ашигт малтмалаа ашиглуулсны тусгай татвар авах замаар асуудлыг шийдсэн нь эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна" хэмээн үзэж буйгаа зарлан зүүдээ ярих гээд хулгайгаа дэлгэж орхилоо. Өдгөө ч хэвлэлийнхэн түүний энэ үгийг ойлгож ядан, Гацуурт буюу Ноён уулын хувь тавилан хаашаа эргэснийг ухаарч цөхөн сууна. Хүннүгийн үеийн 2200 жилийн настай булш бунханууд Дэлхийн соёлын өвд бүртгэгдэхээсээ өмнөхөн алттай хамт харьд ачигдах уу, уурхайн тэсэлгээтэй хамт уурших уу гэдгийг одоо хэн ч хэлж мэдэхгүй байна. Мэддэг мэргэн цоохор болох З.Энхболдын чуулган хааж хэлсэн үгэндээ дурдсанаар бол бид Гацууртын ордод эзэмших хувь ч үгүй,ердөө ашигт малтмал ашиглуулсны татвар аваад үлдэж байгаа бололтой. Юутай ч энэ эрхэм хэлсэн үг, хулгайгаар гаргасан шийдвэрээ монголчуудын өмнө төдийгүй ЮНЕСКО-гийн өмнө хариуцаж таарна. Бидэнд олдсон мэдээллээр " Сентерра гоулд"-ын өмнө ийнхүү бөхөлзөх бодит шалтгаан эрхэм спикерт байдаг гэх. Төрийн өмчийн хорооны дарга байсан үетэй нь холбоотой эл шалтгаанаасаа болж дэлхийн түүхийг хүүрнэх Ноён уулыг ухуулах шийдвэр гарган, энэ олон хүний сэтгэл нийлсэн тэмцлийг нугачин дарахаар шуударсан нь үнэн бол өчүүхэн хүмүүн өөртөө бүдэрнэ хэмээгч болсон нь энэ биз ээ. Дашрамд дурдахад " Сентерра гоулд" компани Бороогийн орд газраас 53 тн алт олборлон,нутгийн иргэдийг хандив зэрэгхэнээр хуурсан саяхны түүх шинэхнээрээ байна. Киргизэд энэ мэтийн луйвраа давтсан нь өнөөг хүртэл Олон улсын Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж буй мэдээлэл байдаг. Монголчууд бид тэдний алдааг давтан,хэдэн жилийн дараа улаа эргэтэл улс дамнаад шүүхдэж явахыг үгүйсгэхгүй. Нэгэнтээ Ерөнхий сайд асан Б.Бямбасүрэн " Монголын парламентийг гаднын уул уурхайн компаниуд хүссэнээрээ донгосуулж чадаж байна" хэмээн халагласан. Саяхандаа УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ " Парламентийн танхим хулгай нүүрлэсэн газар болсон" гэж зоригтойхон дуугарсан. Магадгүй, Ноён уулыг тойрсон энэхүү луйвар, өрнөж буй тэмцэл өнөөгийн Монголын төр ямархан хямдхан, ямархан наймааны хар зах болсныг гэрчилж байж ч болох. Гацууртын ордын алтыг авахын төлөө захын нэг компани орж ирээд, парламентийг нь лообийдон, гурван ч хуульд нь гар дүрүүлж чадаж байгаа нь үнэн бол Монголын төр мохоо үзэгний ч үнэгүй болжээ. Цаашдаа эх орноор минь дүүрэн энэ их баялгийн төлөө үүнээс ч илүү ичгүүрийг бидэнд үүрүүлэхийн дохио эхнээсээ ирж байж ч болох. Оюутолгой ч бас битүүний өдөр яаран сандран хэлэлцэж, хулгайгаар шахам баталсан хуулийн өөрчлөлтүүдийн золиосонд золигт гарчихаагүй үлдсэн гэх найдлага алга. Өдгөө Ноён уулыг хамгаалахад нэгдэн гарын үсгээ үлдээсэн 20 мянга орчим иргэн, гадаад дотоодоос нэгдсэн хилийн чанадад суугаа монголчууд, хахир хүйтэнд хөөгдөж туугдан өлсгөлөн зарлаж суугаа нутгийн хөгшид Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид найдан хүлээж буйгаа илэрхийлцгээж байна. Хүн бол төрийн үндэс хэмээн тунхагласан Хүннү гүрний хаад, газар бол улсын үндэс хэмээн ухааран зарлаж чадсан өвөг дээдсийнхээ өмнө, түүнчлэн өнөөг хүртэл үүсэл гарлаа судалсаар буй дэлхийн их түүхийн өмнө хэлэх үг, үүрэх хариуцлагаа ноён Ерөнхийлөгч ухаж буй хэмээн найдна.

Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв

Торгон дээлтэй ноёд төрийн ордонд хөлхөлдөж, тохойн чинээ хөөрөг зөрүүлэн золгож байх мөчид хатавчийг нь бараадан хаяа хатгасан харц ард хар цай ч үгүй, халуун дулаан итгэл ч үгүй гундуухан шинэлэв. Гутруухан цагаалав. Ц.Элбэгдоржийн ээжтэй эндүүрэм Д.Цэрэннадмид хэмээх 60 насыг хол гарсан эмээ шинийн 2-ны өдөр сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, таван хүүхдээ сандаргаж, тавгүйхэн өнжив. З.Энхболдын аавтай адилтгам өндөр настай Н.Борхүү гуай бор эсгий нөмрөн болзоот уулаа хамгаалахаар эрслэн суусаар энэ өдөртэй золгов. Эртний түүхт Ноён уулыг тойрсон орчин үеийн домог ийнхүү өрнөж ахуй дор УИХ-ын эрхэм дарга айдгаа авдартаа хийж амжаад, аль эрт Наран улсыг зорин нисч одлоо. Түүнийг мордохтой зэрэгцэн Японд ажиллаж, сурдаг монголчууд Ноён уулыг хулгайлан "Сентерра гоулд" компанийн халаасанд хийснийх нь төлөө З.Энхболдыг ширүүхэн угтахаар дориухан үгтэй лоозон бэлтгэж буй тухай цахим ертөнцөөр царгиад эхэллээ. Энэ мэтээр Ноён уулыг аварч үлдэх гэсэн түмэн олны тэмцэл,хөдөлгөөн Монголоос хальж, дэлхийн монголчуудыг доргиосоор багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь харсаар суугаад,хашгирсаар байгаад Ноён уулыг нохойд тавьж өгдөг дээрээ тулж, гэгээн цагаан өдрөөр гэрийнхээ бүслүүрийг алдсанаас өөрцгүй өөдгүй луйварт өвгөдийнхөө бунхантай хамт автав бололтой.



Эмүжин

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Yнэн итгэмээргүй ийм юм Монголд бас болсым гэжийштээ...
    Batjargal Dalkhjaw: Монгол Улсад болсон цацрагийн эх үүсвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан юмыг яс махандаа ойлгосон. Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг. Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл боддог юм шүү. Амьсгал чинь цөөрөөд, даралт чинь 30/60 болоод цус гэх зүйлгүй болоод ямар ч...
  • Агуу сэтгэл
    Эмч яаралтай хагалгаа хийхээр эмнэлэг уруу хамаг байдаг хурдаараа ирлээ. Тэр маш хурдан хувцсаа солиод, ариутгалд ороод хагалгааны танхим руу гүйв Хагалгааны танхимын үүдэнд машинд мөргүүлж яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон хүү хэвтэж байв, гэтэл хүүгийн аав эмчид уурсан: - Та яасан хариуцлагагүй юм бэ? миний хүү үхэх гэж байна! гэтэл та хаагуур тэнээд явж байдаг байна аа хэ...
  • Яг одоо амьдралдаа өөрчлөлт хийх болсныг илтгэх 20 дохио
      1. Өнгөрсөн дурсамжиндаа автах нь ихэссэн   2. Баярлах ёстой зүйл ч хэцүү санагддаг болох   3. Хүмүүс, нөхцөл байдал, байгаа газраа өөр болоосой гэж байнга хүсдэг   4. Өөртөө сэтгэл хангалуун байхаа болих   5. Аливаа шинэ зүйлийг эхлүүлээд их л удаж 3 хоног тэсдэг болох   6.  Ганцаардах, өөрийгөө бусдад үл тоогдож байгаа мэт санагдах   7.  Ө...
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
  • Японд карриг өөр хэв маягаар хийх болжээ
    Карри хэмээх хоол Японд анх 1967 онд үзэгдсэн боловч албан ёсоор 2007 оноос хөгжиж иржээ. Харин сүүлийн үед Японы тогооч нар үйлчлүүлэгчиддээ арай өөр хэв загварын карриг санал болгох болсон байна.
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • Урт хэцүү нууц үгнүүд зохиох бүгдийг цээжлэх арга
    Нууц үг зохиох талаарх бяцхан зөвлөгөө: Ер нь нууц үг маань богино, зөвхөн нэг үг, утасны дугаар, төрсөн өдөр г.м зүйлс оруулбал маш амархан алдагдаж нууц үг гэдэг утгаа алддаг. Бас компьютерын чадал өдөр ирэх тутамд нэмэгдэж байгаа тул нууц үгийг тайлах аргууд ч улам боловсронгуй хялбар болж байна. Иймээс та нууц үгээ 12-оос доошгүй том жижиг үсэг тоо болон бусад тэмдэгтүүд холилдуу...
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • Бэлгийн эрүүл мэндэд тустай 7 хүнс
    Хэрэв та бэлгийн амьдралдаа илүү эрч хүчтэй байлгахыг хүсэж байгаа бол доорх жимс, ногоог  хэрэглэж хэвшээрэй. Зарим судлаачид хүнсний бүтээгдэхүүн  хүний дур хүслийг өдөөж, бие мах бодод сайнаар нөлөөлдөг болохыг баталжээ. 1. Авокадо жимс Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусан хангамжийг сайжруулдаг энэ жимсийг Эртний Ацтекүүд бэлийн чадавхийг сайжруулна гэж үздэг байсан тул и...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • Ирина Шейкийн дараагийн болзоот залуу хэн бэ?
    Нью-Иоркийн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж явсан шинэхэн хосууд зурагчдын дуранд өртжээ. Ирина Шейк шинэхэн амрагаараа Холливуудын сайхан залуусын нэг "Америк Мэргэн бууч" Брэдли Куперыг сонгоод байна. Эх сурвалж: www.dailymail.co.uk
  • 1990-д оны үед хамгийн их эрэлттэй байсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Жинхэнэ Терминатор гудамжинд...
  • Бяцхан Брюс Ли мундаг байна шүү
  • 2015 оны хамгийн тачаангуй эрчүүд
         "Glamour" сэтгүүлээс 2015 оны хамгийн тачаангуй эрчүүдийг шалгаруулжээ. Энэ нь зөвхөн тус сэтгүүлийн хувилбар болохыг сануулья. #1 Jamie Dornan (Хөгжимчин-жүжигчин, нас 33)      Ирландын жүжигчин, хөгжимчин мөн загвар өмсгөгч Жэйми Дорнан 1982 оны 5 сарын 1-нд мэндэлжээ. Тэрээр Calvin Klein, Dior, Armani зэрэг олон алдартай...
  • Энэ бол хайр
  • “Үргээлэг” Албан ёсны трейлер
    "ҮРГЭЭЛЭГ" киноны албан ёсны трейлерийг та бүхэнд хүргэж байна. 4 дүгээр сарын 19-нөөс Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхэлнэ.
  • Уитни Хьюстоны охины биеийн байдал сайжирч байна
    Одоогоос 3 жилийн өмнө Алдарт дуучин Уитни Хьюстон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг Лос-Анжелесын нэгэн зочид буудлаас амьсгал хураасан байдалтай олсон билээ. Гэтэл түүний ганц охин Атлантад байх өөрийн байшинд мөн л ээжтэйгээ адил байдлаар олдож, комд орон эмнэлэгт эмчлүүлж байгаа. Хьюстоний үхэл золгүй явдал байсан бол харин түүний охинд юу тохиолдов? Энэ гэр бүлийн түүх тодор...
  • БОРООНЫ ШҮХЭР
    Нороод сүйд болохооргүй ч гэлээ хувцас чийг даагаад манан бүрхсэн мэт хаврын зөөлөн шиврээ бороо орж байлаа. Охин үүдэнд гүйн гарч ирээд хүүгийн шүхрийг харснаа бороо орж байгааг сая л мэдэж: - Өө, бороо орж байгаа юм уу? гэв. Хүү үнэн хэрэгтээ борооноос биш охины сууж байсан мухлагийн өмнүүр өнгөрөхөөс ичиж зовохдоо нүүрээ халхлан шүхрээ дэлгэсэн аж. Тийм авч хүү дуугүйхэн шүхрээ охины ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.