ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Бороо Гоулд буюу Сентера Голд компани Монголд хэрхэн ажиллаж байсан тухай баримт


2015 оны 02 сарын 25, 16:49
Канадчууд Монголоос 52.5 тэрбум төгрөг хулгайлчихаад байна.

_uhk0430

Газрын хэвлийн болон Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж, зоргоороо авирласан
Канад улсын “Сентерра Гоулд” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани 2007 оны наймдугаар сарын 3-нд Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байв. Мөн тус компани 2008 оны эцэс гэхэд 40.040 кг алт олборлож 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч олсон ашгийнхаа өчүүхэн хувийг улсад өгсөн нь илэрчээ.

Анх 1998 онд Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан энэ компани эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн татвараа тэглүүлж, дотоодод борлуулсан болон импортын барааны НӨАТ-ыг 10 хувиар төлж байж.

Хожим нь 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлтийг дахин эдлэхээр болж “шунасан”. Ийнхүү бүх татвараас бултсан тус компани 2009 онд улсын төсөвт төлөх татвар, хураамжаа 1998 онд үйлчилж байсан хэмжээгээр төлж, бусдаас хол давсан илүү эрх эдэлж байв. Энэ үед улсын эдийн засаг хэцүүдэн, вальютын ханш өссөөр байсан.

Түүнчлэн 2004-2006 онд аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдөөд 91 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон ч Монголын төр, монголчуудад юу ч ногдсонгүй. Тус компани өөрийн нэр дээрх болон бусдаас шилжүүлж авсан 20 орчим тусгай зөвшөөрлийн тайланг Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн зөвлөлд хоёр өөрөөр явуулсан баримт шалгалтын үеэр олдсон байна. Зөвхөн Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан нөөцийн үлдэгдлийг тооцоход Kанадууд олборлосон алтаа Монголчуудаас тас нуусан байв.

Түүгээр ч зогсохгүй дөрвөн ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан ч холбогдох байгууллагуудад ямар ч мэдээ тайлан ирүүлээгүй аж. Тухайлбал, үндсэн ордын С1-8 блокийн нөөцөөс 1.25 тонн, Их даширын ордоос 824.8 кг, Нэргүй хөндийн 288.85 кг, Ар хөндийн 70.8 кг алт олборлосон ч энэ тухай мэдээ баримт хянаж, хураах ёстой төрийн байгууллагад очоогүй байв. Тэд ийн хууль зөрчиж, Монголын алтыг хулгайлж байх хугацаанд буюу 2008 оны зургадугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуустал 1222 кг алт олборлосон аж.

Тэдний улсын сангаас бултуулж, хулгайгаар борлуулсан алтны үнэ тухайн үеийн ханшаар 52.5 тэрбум төгрөг болжээ. Шалгалтынхан энэ мөнгийг улсад эргүүлэн төлөхийг тус компаниас шаардаж, акт тавьсан байна. Энэ бол “Бороо гоулд” компанийн өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтын дагуу бодогдсон мөнгөн дүн. Хэрвээ албан ёсны баримт цаана нь нуугдаж үлдсэн бол үүнээс ч илүүг нууж борлуулсан байхыг үгүйсгэх аргагүй гэж байцаагчид үзсэн байдаг.

Тус компанийн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг сөхөж харвал 2009 онд 3.434 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 76.275 сая төгрөг зарцуулна хэмээн тусгасан байж. Гэтэл Их даширын ордын байгаль хамгаалах зардалд ердөө 1.3 сая төгрөг зарцуулсан баримт гарч ирсэн аж. Ийм болохоор л ухуулахгүй гээд байгаа юм шүү дээ. Оюутолгой, таван толгойн учраа эхлээд олчхож чадахгүй байж. Заавал яагаад Ноён уул гээд байгаа юм, тэр их сонин.


Эх сурвалж: Undrakh Bayarsaikhan Facebook.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • "Би их баян, та надтай гэрлээч" буюу Маркетинг гэж юу вэ?
    1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ; 2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА; 3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж ...
  • Комьютерын тухай таны мэддэггүй баримтууд
    Сэтгэл зүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.Энэ нь хуурай ...
  • Алдартнуудын төрхийг түүхэн хөрөгтэй нийлүүлсэн зураг
  • Хамтдаа хөгшрөхөөр шийдсэн найзууд өөрсдийн бяцхан хотхон байгуулжээ
    20 жил нөхөрлөсөн Америкийн 4 хос хамтдаа байгальд ойр амьдрахыг хүссэн ба мөнгөө нийлүүлэн хүслийн хотхоноо өөрсдөө бий болгожээ. Техасын Ллано голтой зэрэгцээ орших газарт бяцхан кабин загварын байшингаа босгож,  байшин нэг бүрийн үнэ 40,000 ам.доллар болсон байна.  Байшин бүрт 2 хүний ор, буйдан, ариун цэврийн өрөө болон үүдний өрөө бий. Мөн дээвэр дээр борооны ус тогтоогч б...
  • Зурагчин Dheera Venkatraman: Монголын өвөл
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • Хүний ой санамжийн талаархи 10 сонирхолтой баримт
    10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна. 9. Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. 8. Насанд хүрсэн хүмүүсийн ихэнхдээ дурсамж 15-25 насанд нь эхэлдэг байна.  Энэ...
  • Боливийн диваажин
    Боливийн байгалийн сүр жавхланг харуулсан  зургууд танд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр зургийг авахын тулд зурагчин Боливоор 3 сарын турш аялсан ба нэг зургийг дарахын тулд заримдаа 3-4 хоног зарцуулж байжээ.
  • Эцэг эхчүүдийн ялгаа
    Эцэг эх байна гэдэг үнэхээр том үүрэг хариуцлага. Ялангуяа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг нэлээд тэсвэр тэвчээр төдийгүй хөдөлмөр шаардсан хариуцлагатай ажил хэдий ч тэдэнд энэ хорвоо дээр хамгаас их аз жаргал бэлэглэдэг зүйл гэдэгтэй аав ээж нар санал нийлэх биз. Эцэг эх бүр өөрсдийн үр хүүхдээ өөрсдийн өсөж торнисон жишгийн дагуу өсгөдөг боловч аав ээж нар хүүхдүүдээ тэс өөр арга...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Хүүхдийн сумо бөхийн тэмцээнд бүртгэж байна
    Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах Зориг агсны нэрэмжит WANPAKU SUMO MONGOLIA 2015 тэмцээнд урьж байна.
  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • Бид эх дэлхийгээ ямар болгож байна вэ?
    Индонези АНУ, Орегон Монгол улс, Шарын гол АНУ, Калифорниа Мексик Бангладеш Бразил Дэлхийн хамгийн том экскаватор Гана Испани Канад Оросын Мир уурхай. Дэлхийн хамгийн том алмазны ордод тооцогддог. Хайлж буй мөсөн уул
  • Амьд мэт зурсан зургууд
    Тэрээр 3 настайгаасаа л зурагт авьяастай байсан гэж ээж минь хэлдэг байжээ. 7-8 настайдаа тосон будгаар зурж гэр бүл ойр дотныхондоо зарах болсон байна. 14 жил өөрийн шивээсний студид ажилласан ч зураач болохоор шийдэж, том хэмжээний хөрөг зурдаг болжээ. Үнэхээр гайхамшигтай.   Зураач: Mike Dargas
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Компьютер дээрхи ажлыг тань хөнгөвчлөх бяцхан үйлдлүүд
    Богино холбооснууд(shortcuts) Энгийн үйлдэлүүд Идэвхжсэн хэсэгийг хуулах (Ctrl + C) Идэвхжсэн хэсэгийг тасдан авах (Ctrl + X) Идэвхжсэн хэсэгийг наах (Ctrl + V) 1 үйлдэлээр ухраах (Ctrl + Z) Ухраасан үйлдлээ буцаах (Ctrl + Y) Дэлгэцэн дэх бүх зүйлийг идэвхижүүлэх (Ctrl + A) Хэвлэх (Ctrl + P) Цонх хооронд ...
  • Цахим ертөнцөд хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй охин
    Оросын хөлбөмбөгчин  "Локомотив", "Динамо" багуудын тоглогч асан Руслан Пименовын охин Кристина Пименов сүүлийн үед цахим ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах болжээ. Хүмүүс түүнийг том болоод шуугиан тарих загвар өмсөгч болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсээр байна. Кристина 3 жил загвар өмсөгчийн сургуульд явсан ба тун удалгүй дэлхийн алдартай брэндүүдийн зура...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Цөлийн гайхамшиг
    Байгалийн бүтээсэн цөлийн гайхамшиг камерт хэрхэн буусныг сонирхуулъя. 1. Намибын цөл 2. Цагаан цөл, Бразил 3. Колорадо, АНУ 4. Цагаан элс, Шинэ Мексик 5. АНУ, Неведа 6. Цагаан цөл,  Египет 7. Сахар 8. Невада 9. Цөлийн нуур, Канад 10. Антарктидын цөл Эх сурвалж: www.boredpanda.com
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
ene uhuulah sonirholtoi humuus bugd abilga absan baigaa suudlaa aldhaas omno bugdiig zarj ideh sanaatai muu lalruud l uhuulii gej zutgeed bna bayrtsogt terguutei nobshuud
    • хариулах
(зочин)
Угаасаа одоо бас л өгөх гээд л зүтгээд байгаа юм бишүү дээ. Үнэхээр харамсалтай. Энэ улс орон, ирээдүй маань юу руу л яваад байна даа. Жижиг тугалын бэлчих газраас хол явж үзээгүй гэдэг шиг дэндүү ахархан өнөө маргаашаа л харсан хүмүүсээр удирдуулаад явж байгаагаа мэдрэх бүр бухимдах юм даа.
    • хариулах
зочин (зочин)
асар их ус ашиглаж бохирдуулсан хэрнээ усны толбор огт толоогуй канадууд иймд ноён уулыг эд нарт огохгуй байх нь зов.
  • 19
    • хариулах
(зочин)
altiig yadaj manaihan uursuduu uhah heregtei sanagdah yum sandailaad suuj baisan altiig chini zuun tugrug uguud l undiih hoorond chini suilchij bn sh dee alt yamar borlogdohgui une hansh unana gj bh bish tsag hugatsaa unguruh tusam uned orj bdg baga bagaar ch gesen uursuduu ashiglah bodlogo barih heregtei yum bishuu
  • 4
    • хариулах
зочин (зочин)
Хэдэн нөхөд хахууль аваад улс орноо худалдсан сонгомол жишээ

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.