ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Анхны болзооны 13 алтан дүрэм


2015 оны 03 сарын 06, 19:34
150228_first-dating-1038x576

Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 13 зүйл”-ийн талаар таны мэддэг зүйлсийг танд сануулъя.

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та мэдээж хэнийг баярлуулж, хэнтэй болзохоо аль хэдийн тооцсон байж таарна. Ер нь бол анхны болзоо нь нэг үгээр хэлбэл хайр сэтгэлийн анхан шатны ярилцлагын шалгалт юм. Энэ давааг хэрхэн давснаар ажил хайгч /хайрын эрэлчин/ та хүссэн ажилдаа орж чадах эсэхийг шийдэх бөгөөд “яасан ч бууж өгч болохгүй шалтгаан тэнд л байдаг”

Ер нь бол зүрхэн дээрээ гараа тавих нь холгүй л бүх сэтгэлээ зориулах ёстой, алдаа гаргах ёсгүй, нэг үгээр ялагдаж болохгүй болзоо байх ёстой. Үүний тулд юуг анхаарах ёстой талаар 13 алтан дүрмийг танилцуулъя:

 01.  БОЛЗООНООСОО ӨМНӨ  УРЬДЧИЛАН ХЭРХЭН БОЛЗОХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЯРИЛЦАХ

Ганцаараа болзооныхоо төлөвлөгөөг гаргадаг залуус их байдаг ч ер нь бол хоёулаа хэрхэн болзох талаар хамтдаа төлөвлөгөө гаргахад бас зүгээр. Эсрэгээрээ бараг хамтдаа гаргасан төлөвлөгөө нь илүү амжилт авчрах нь бий.

5831509222_ec29deaaaf_z


02.  ОЧИХ ГАЗРАА УРЬДЧИЛАН ЗАХИАЛГА ӨГӨХ

Анхны болзооны үеэр ресторан хайгаад ийш тийш төөрсөн хурга шиг өрвийгөөд гүйдэг залуус олон байдаг. Та тэдэн шиг байж болохгүй. Хэрэв тэгвэл та шууд хар тамга даруулна. Байнгын үйлчлүүлдэг ресторан чинь биш бол заавал урьдчилж захиалга өгөх ёстойг хатуу санаж ав.

03.  НУРУУНЫ СУНГАЛТ ХИЙХГҮЙ БАЙХ

Анх удаа очиж байгаа рестораны хувьд “Анх удаа ирж байгаа болохоор эндхийг мэдэхгүй” гэж түүнд хэлэхэд асуудалгүй. Харилцан бие биенийхээ сонирхдог зүйлс болоод зан чанарыг сайн мэдэхгүй үед та аль болох өөрийнхөөрөө байх нь чухал. Сандраад барьц алдаад хий санаа алдаж доошоо хараад нуруугаа сунгаад байж болохгүй.


04.  ХОЁУЛАА ХАМТДАА ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛИЙГ СОНГОХ

Дугуй унах, ширээний теннис тоглох, уул руу алхаж ч болно. Ерөөсөө л хамт хийж болох зүйлийг сонгох нь зүгээр. Ингэснээр та хоёрын хоорондох зай их ойрхон болно.

05.  ТҮҮНИЙ СЭТГЭЛД ХОНОГШИХ ҮНЭРИЙГ БИЕДЭЭ ШИНГЭЭХ

Энэ нь яаж тааруулах гэдэг нь жаахан хэцүү ч их чухал зүйлийн нэг. Үнэр нь мэдрэмжээр дамжиж санах ойд үлддэг юм. Гэлээ гээд үнэртэй усаа хэтрүүлж түрхээд тэнэгтээд байв. Хаа хамаагүй баахан цацчихаад ханхлуулаад байдаг эрчүүд бий.  Энэ бол асуудал үүсгэнэ. Мэдэгдэх төдий түрхсэн байхад тэр сайхан үнэр нь чамайг мартагдуулахгүй байх гол зүйлсийн нэг.

4605388964_ce84389550_z


06.  ХАЛАМЖ

Хаврын тэнгэр шиг болзооны үеэр бүсгүйчүүдийн биеийн байдал нь өөрчлөгдөж байдаг. Ер нь эр хүн энэ тухай сайтар бодож байсан нь дээр. Гадаа алхаж байгаа тохиолдолд даарсан байж магадгүй гээд кофе шоп орж халуун юм уух, эсвэл дулаахан газар орох гэх мэтээр аль болох эмэгтэйгээ бодож санаа тавьж байх. Хэт хиртэй л биш бол өөрийнхөө ороолтыг зүүж өгөх гэх мэт. За тэгээд ороолт гэхээр утаа болсон хиртэй ороолтоо зүүж өгөх гээд байв. Боловсон залуу таньд тийм зүйл гарахгүй байх гэж найдна. Хайр халамжаас эхэлнэ.

07.  ТҮҮНИЙГ БАЯРЛУУЛАНГАА ХОЁР БИЕДЭЭ ОЙРТОХ

Чи болзооны үеэр сандардаг л байх. Тэр ч бас тэгж байгаа. Энэ байдлыг арилгах санаачилгыг чи гартаа авах ёстой. Гэнэтийн гэж болохоор яриа хийх, өөрийнхөө алдааны талаар ярих зэрэг нь энэ байдлыг арилгах арга болдог.

08.  ТҮҮНИЙ ХУВИЙН ОРОН ЗАЙД ГЭНЭТ ОРОХ

Бас нэгэн чухал зүйл бол та хоёрын хоорондын зай. Хүн бүр өөрийн орон зайтай гэж байгаа. Түүнд хайртай хүнтэйгээ харьцаж байх тухайн хувийн орон зай нь ойролцоогоор 45 см-ээс дотогш байдаг гэж тооцогддог. Тэр зай руу зориг гарган халдаж үзэх хэрэгтэй. Хэт ойртолгүй, бас дөлөөд холдоод байлгүйгээр тухайн орон зайд нь болгоомжтой орж гарах юм.

09.  ЮУ ЮУНААС ИЛҮҮ ИНЭЭМСЭГЛЭЛ ЧУХАЛ

Инээмсэглэж байгаа нь энэ гээд маасайгаад, арзайгаад байж болохгүй. Хүн үргэнэ. Түүнрүү зөөлхөн харж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлэх нь маш чухал. Бүүр буруудаад махчин араатан шиг түүн рүү хараад байж болохгүй. Инээмсэглэл тэгэхээр маш чухал юм.

10.  СМАРТФОН УТСААРАА ОРОЛДОЖ БОЛОХГҮЙ

Би л iPhone6-тай, эсвэл өөр ямар нэг гоё утастай гэсэн шиг анхны болзооны үеэр утсаараа оролдсон бол түүнтэй дахин уулзахгүй гээд ойлгосон нь дээр.

public-domain-images-free-stock-photos-high-quality-resolution-downloads-public-domain-archive-14


11.  ТӨЛБӨРӨӨ ТЭНЦҮҮ ХУВААХ БИШ ХЭРЭГТЭЙ БОЛ ТҮҮНЭЭС БАГА ЗЭРГИЙГ

Уг нь бол ресторан зэрэгт гарсан төлбөрийг залуу өөрөө төлөх хэрэгтэй бөгөөд түүнээс авах шаардлагагүй юм. Зарим нөхөд яг тэнцүү хувааж төлөх гээд үздэг бөгөөд анхны болзоогоор ингэх нь хасах оноо болно. Та хэдий тооцоотой байж болох ч шаардлагатай гэж үзвэл тооцоо хийх үеэр түүнээс 1000, эсвэл хэдэн мянган төгрөг авахад л болно. Аз болж Монгол залуус бүсгүйчүүдээ болзоонд урьсан бол даагаад гардаг бядтай, бас ухамсартай л даа.

12.  ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРААХ БОЛЗООГ АМЛАХ

“Зун болохоор салхинд гаръя”, “Шинэ жилээр талбай орж хамтдаа он гаргая, салют харъя” гэх зэргээр нэг улирал зэрэг тодорхой хугацааны дараах болзоог яриан дундаа амлаж, түүнийг урих хэрэгтэй.

13.  БОЛЗОО ДУУСААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ

Болзоо дуусаад гэртээ харьсныхаа дараа та талархаж буй талаараа мессеж явуулах хэрэгтэй. “Өнөөдөр сайхан байлаа” гэх зэргээр богинохон байсан ч болно. Болзооны сүүлчийн сэтгэгдэл бас их чухал, өндөр оноо авчрах нь бий.

6909443813_c48b92ea2e_z

 

За ингээд танд анхны болзооны талаар дэлхийн өнцөг булан бүрд хэн ч байсан, хэнтэй ч байсан болзохдоо санаж явах 13 алтан дүрмийг танилцууллаа.

Амралтын өдрийн болзоонд амжилт хүсье.

Мэдээж та “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР”-ын мэндийг бүсгүйдээ хүргэхээ мартуузай.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Нууц хүүхдүүдтэй одууд
    Бид супер од байх ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ тэнд толгой эргэм үйл явдал маш хурдан хугацаанд өрнөж, унтардаг гэдгийг бид мэднэ. Тэдний дунд нууц хүүхэдтэй алдартнууд олон бий. Тэд хэн бэ? Стивен Тайлер Аеросмит хамтлагийн дуучин Стивен Тайлерын охин Лив Тайлер том болох хүртлээ өөрийн жинхэнэ эцгийг хэн болохыг мэддэггүй байсан ба ээж нь хар тамхинд донтох хандлагыг нь болиулах гэж&...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • Сая орсон борооноор Улаанбаатарын гудамжинд Титаникийн живсний дараа
    Долдугаар сарын 20 Улаанбаатарт ус буув. Ус буусан чинь хотын гудамж үерлээд ирэв. Нөгөө муу Титаник хөлөг чинь живээд, Жэк, Роза хоёр маань сүйднэ биздээ. Азаар далайн гүнд биш,  хотын төвд живсэн тулдаа би тэр хоёрыг сандарч, тэвдэж байгааг мэдээд туслахаар очлоо. Суусан завиа сэлүүрдээд л байлаа, сэлүүрдээд л байлаа. Тэгж тэгж аварсан л даа. Даан ч өнөөдөр хоёр суга шаал хөндүү...
  • Эмэгтэй морины сүү
    Амьдрал бол асуулт ба хариулт.  "АХА" нэвтрүүлэг хөлсний тэрэг, зоогийн газар, нийгмийн сүлжээ, албан газар, айл гэрт гарсаар байна.   -Айргийг юугаар хийдэг вэ?  -Эмэгтэй морины милкээр   -Буриад чинь Тува бил үү? -Нийслэл нь Элстэй байх аа   -Эрүүл явбал улсын наадмыг яана гэдэг билээ? -Найрна   -“Чио чио сан” т...
  • Сонин сонин шийдлүүд бас байнаа
    Бид бие биедээ тусалж байх хэрэгтэй. Тэрийгээ ч зарим маань мэддэг. Харин энэ угаалтуур бол нэг айлынх. Тэд нэлээд хэцүүхэн л байдаг бололтой. Халуун хүйтэн усны хоёр гоожууртай. Халуунаас нь час халуун ус л гарна. Бүлээн гарна гэж байхгүй. Гар түлчих шахна. Хүйтнээс нь харин цэв хүйтэн ус гоожно. Гоожуулах тусам улам л хүйтэн болно. Шүд хага ташна. Уг нь бол ихэнх айл нэг л гоожууртай....
  • Ном уншихын ач холбогдол
    Орчин үед бүгд л ажил ихтэй завгүй болчхоод ном уншиж амжихаа байсан гэнэ. Жаахан зав гарвал телевизор харах буюу компьютер шагайна. Ном уншихаа больсоор бид ямар чухал зүйлээ алдаж байгааг нэг удаа ч гэсэн эргэцүүлж бодож үзсэн үү? Бидний товч зөвлөгөөг уншаад, өдөр бүрийн графикт ажил дотроо “ном унших” гээд оруулчхаарай. Ном сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг Бид но...
  • Бөмбөлөгөөр бүтсэн амьтад
    Эдгээр амьтдыг Масаёоши Мацумото гэх Японы уран бүтээлч хийсэн бөгөөд зөвхөн зангидаж хийдэг ба тогтоож холбох юу ч ашигладаггүй байна.
  • 1965-2015
  • Сайхан учрал хэзээ ч тохиолдож мэднэ
    Бүтэлгүй хайрын шаналалд автаж явнаа танд зориулав 2015 он дууслаа. Өнгөрсөн жил та  “ХАЙР СЭТГЭЛ”-тэйгээ учирсан уу? Хайртай  хүнтэйгээ та учирсан бол энэ нийтлэлийн гарчгийг хараад л уншилгүй өнгөрөх байх. Харин уншиж байгаа таны хувьд хайр сэтгэл тал дээр ямар нэг хэмжээгээр санаа зовж, толгой өвтгөж байгаа зүйл байж магад. Тэгэхээр танд зориулж үү...
  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
  • Ээжүүдээ, та нарт ийм зүйл тохиолдож байв уу?
    Хорвоогийн хамгийн сайхан бөгөөд "жинхэнэ" ажил бол ээж байх явдал юм. Ээжүүдэд маань иймэрхүү жаргалтай явдлууд тохиолдож л байсан биз дээ? 
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн газрын зураг
    Африк Хятад Франц Итали Өмнөд Америк
  • ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД
    ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР "Хүний хүч: Монголын Ирээдүй" Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм. Хаврын баяр гэж юу вэ?        "Хаврын Баяр" нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний ...
  • Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
    Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МА...
  • Бусдын дэргэд тамхи татах нь бүдүүлэг хэрэг
    Бусдын дэргэд тамхи татаж эрүүл нэгнээ хордуулдаг хүмүүст зориулж энэхүү видеог  өөр зүйрлэлээр бүтээжээ.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Zurh (зочин)
Wow 2-3iig n bol bainga shahuu alddag yum bna !!!

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.