ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Өвөрмонгол эмч залуу Монголын хошин урлагийнханд хандаж ингэж хэллээ


2015 оны 03 сарын 08, 21:44

c3c5c16af2b9dd560848477c95e85f6b

Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг.

Ардчилал бадарсан Монгол улсад адилхан эмч мэргэжилтэн гэж үздэг Монгол улсын хошин шогийнхонд хэдэн үг хэлэхэд буруутгахгүй байлгүй дээ.

M.Баярмагнай тэргүүтэй Монгол шогчид оо… та нараас би хэдэн зүйл асууя? “Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар” гэсэн үүдний хаягийг Өвөр Монголын аль эмнэлэгт үзэв ээ? Өвөр Монголд бол үүдний хаягийг тусгай хянах албан газраас зөв бурууг нь хянаж үзээд Монгол бичгийг нь дээд талд нь Хятад бичгийг нь доод талд нь бичиж хаддаг хуультай юм. Төвдөд бол төвд үсгийг нь дээд талд нь гэх мэт дундад улсад үндэстэн орон нутгийн хууль гэж байдаг юм. Энэ хуулийг ямар нэгэн байгууллага зөрчихөд хүрвэл үйл ажиллагааны эрхийг хасаж үүдийг хаадаг юм.

Монгол уламжлалт эмнэлэгт анагаах ухааны есөн мод гэж байдаг. Энэ нь 9 модноос 47 салаа гарч 224 навч, 2 цэцэг 3 үр ургаснаар зүйрлэж хэдэн зуун жилийн турш манай дээдэс Монгол анагаах ухааныг эрүүл бие оношлох ухаан эмчлэх аргатай нь энэхүү 9 модоор зүйрлэж заан сургах арга зүйгээ уламжласаар ирсэн билээ. Иймээс Өвөр Монголд эмнэлгээ нэг мод гэж үзээд доторх тасгуудыг салаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Таван эрхтний салаа, эмэгтэйчүүдийн салаа, хүүхдийн салаа гэх мэт хэрвээ та нар нүдээрээ үзсэн бол салаа гэсэн монгол үсгийг салтаа гэж буруу уншсан байна.

Бас та нарын хэлдэг зайрмагийг “мөсөн мөлжүүр гэнэ” гэдэг чинь мөсийг яс мөлжихтэй адил мөлжихийг хэлж байгаа юм бишээ “мөсмөлж” гэсэн үг ээ… мөс арай болоогүй байгаа үеийг хэлдэг юм. Харин зайрмаг гэдэг чинь усны дээгүүр өрөм шиг юм тогтож зайр суухыг хэлдэг юм биш үү… Тиймээс зайрмаг гэдэг үг чинь гадуураа мөсөөр хучигдсан дотроо шингэнтэй юм уу эсхүл дээгүүрээ өрөм сууж хөлдсөн усыг хэлэх юм шиг санагдана. Хоёр хэрээ нэгнийхээ харийг гайхав гэдэг шиг мэдэхгүй юм даа… Монгол үгэнд мөсмөлжтэй адилхан үг олон байдаг.

Бас бялууг Өвөр Монголчууд насан баярын боов гэдэг гээд их инээлдэцгээх юм даа… Өвөр Монголд бялууг зөөхийтэй боов гэдэг юмаа, ер нь боов гэдэг чинь боожгойг хэлж байгаа юм биш ээ… түүхээс аваад бүлдэгийг боов гэж бичсэн ном судар байдаггүй юм. Боов иддэг боовоороо … … одоо болсон. Харин та нар чинь бүлдэгээ иддэг боовоороо нэрлэчихээд хүнийг элэглэдэг чинь хачин санагдана.

Хэрэв та нар дээрх үгүүдийг хүнээс сонссон бол лав Цэвэр Монгол хүнээс сонсоогүй байх. Монгол хүн бол арай тэгж өөрийн үндэстэндээ оргүй юм хэлэхгүй байхаа. Өөр үндэстний нэг нөхөр юм уу эсхүл нөгөө эрлийз хурлийз нь өвөр, ар хоёр Монголын дунд яс хаясныг олж аваад нэг их юм болгоод хошин шог зохиогоод алаг махны тасархай алтан ясны хэлтэрхийгээ муулж улсаараа үзээд инээлцэж суух нь зохисгүй ээ? Одоо бол дэлхийд тархсан монголчууд нэг нэгнээсээ үгүй дутуугаа нөхөж эв дүнжинтэй байх нь чухал болохоос хамаг Монголыг хагацуулан салгах үг яриа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол миний хувьд монголчуудыг эвлэрэн нийлэхээс айдаг хүний үйл ажиллагаа боддог. Монгол үгэнд бичгийн үг, хар ярианы үг гэж байдаг юмаа. Монгол хэл баялаг шүү дээ…

Өвөр Монголд бол та нарын хэлдэг боов гэдгийг чинь гэхэд хар ярианы үгэнд, хүүхэд үед нь мөнжөө, боожгой, бөөсөг, боов, чавга, үзэм, насма /хамрын тамхи гэсэн төвд үг/, шомбог, хувалз гэх мэтээр өхөөрдөн хэлдэг. Том хүн болоход нь халдаг, бүлдэг, шодой, балдага гэдэг. Өтөлсөн хүнийхийг бол муу мах, уруу царайт, нөгөөдөх гэх мэтээр зөвхөн эр бэлгийг хүртэл ийм олон янзаар насыг тааруулан, үйл ажиллагаанд тохируулан нэрлэдэг боловч бичигт бичихдээ эр бэлэг буюу бэлэг эрхтэн гэж бичдэг. Боов гэдэг чинь эр бэлгийн тогтоосон нэр биш шүү. … боов гэж хэлбэл иддэг боов … байх ёстой. Харин хүүхдэд боовыг чинь авна гэвэл бөөсгийг чинь авна гэж хүүхдийг айлгасан үг болж мэднэ.

Монгол улс бол халх ястнаар гол болсон болохоор зарим газрын хүмүүс Монгол улсыг халх улс гэдэг юм. Халх Монгол ах дүү нар минь ээ… оюуны эмч байх ёстой Монгол уран бүтээлч, хошин шогийнхон минь… та нар бол дэлхийн Монголчуудын дуриалал байх ёстой. Та нар бол Монголчуудын голомт нь дээр байгаа хүмүүс шүү. Та нарыг дэлхийн бүх Монголчууд харж байгаа. Та нараас их юм сурч оюун тархиа зөв байлгаж Монгол хүн Монголоороо байх дархлааг дэлхийн өнцөг буланд дэлүү шиг наалдсан Монгол хүмүүс Та нараас … сурахыг хичээдэг шүү.

Та нар минь Монгол бичиг, түүх, ёс заншлаа сайн уншихгүйгээр крилл бичигтэй, хэдхэн хар ярианы үгтэй байж болохгүй ээ, Монгол үг баялаг шүү… хар ярианы үг … … нэг юмыг олон … хэлдэг юмаа. Бидний түүх зан үйл шашин шүтлэг эм эмнэлэг бүхий юмаа Монгол бичиг дээрээ Монгол бичгийн хэлээр боловсон сайхан хэллэгээр бичээстэй буй. Та нар адаглаад Монгол бичгээрээ Монголын түүх, дээр үеийн уран зохиолуудыг унших хэрэгтэй байна. Тэгвэл та нарын хэлээд байгаа хэлний ядуурал чинь үндэснээсээ эмчлэгдэнэ. Тийм үгүйгээр салаа салтааг хоёрыг ялгахгүй байж Монгол бичгийг язгуур үндэс дагавартай нь өсөх наснаасаа сурсан, Монгол түүхээ уул эх бичгээр нь уншсан Өвөр Монгол ах дүү нараа доош хийж элдвээр муулж оргүй худал үгүүд зохиож хошин шог гаргаад улсаараа инээлдэж суугааг хажуугаас чинь харийнхан хараад өмдгүй нь өвдөг цоорхойгоо элэглэв гэж хэлэх вий дээ.

Өвөр Монголын эмч З. Сүхээ 

 

Эх сурвалж: http://www.sharsonin.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Нууц үгээ хэрхэн хамгаалах вэ?
    Нууц үгээ алдахгүйн тулд та хэрхэн хакерууд, эсвэл хэн нэгэнд нууц үг, хувийн нууцыг тань хулгайлдаг талаар зарим мэдээлэлтэй байж сэргийлэх боломжтой. Хамгийн анхны дүрэм бол олон сайтад ижил нууц үг хийхгүй байх. Ялангуяа баталгаагүй сайтуудад. Баталгаатай сайтууд ч бас халдлагад өртөн таны мэдээллийг алдах боломжтой. Тиймээс сайтуудад адил нууц үг хийж болохгүй. Хэрхэн нэг нууд ...
  • Түүнтэй хэн хамт байна вэ?
    Та одоо ганцаараа аялах шаардлагагүй боллоо.
  • Гэртээ "Baileys" хийх жор
    Ихэнх бүсгүйчүүдийн уух дуртай ундаа болох "Baileys"-ийг заавал гаднаас худалдаж авах шаардлагагүй. Маш энгийн орцоор ердөө 20 минутад бэлэн болох ундааг өөрсдөө бэлдэцгээе. Орц: Архи 200 мл Молоко буюу өтгөрүүлсэн сүү 1 лааз Ванилин 1 ширхэг Кофе 2 халбага Шоколадтай сүү 200 мл Крем /20%-ийн тослогтой/ 20 мл Хийх арга: Эхлээд өтгөрүүлсэн сүү дээрээ ванилин  хийж блендер...
  • 2014 оны хамгийн гайхалтай хуримууд
    Улиран одох гэж буй 2014 оны хувьд жинхэнэ дэлхийн алдартнуудын хуримын хур буусан жил байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь бидний хуримаа хийхийг нь тэсэн ядан, хоног тоолон хүлээж байсан хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар 7 жил хамт амьдарсны эцэст гэрлэлтээ батлуулснаас гадна Ким Кардашн, Кание Уэст, жүжигчин Жорж Клууни гээд дэлхийн урлаг соёлын олон олон алдартнууд өөрсдийн хайр...
  • "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд
    Жил бүрийн шинэ жилийг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Үнэхээр ч жил бүр 12 сар гармагц л телевизийн олон сувгууд сэргэлэн цовоо хүү Кевин болон 2 бүтэлгүй дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийг ээлж дараалан гаргаж, бид ч энэ гайхалтай киноноос огтхон ч уйдалгүй ахин дахин гарах тоолонд нь үзсээр л байдаг. Магадгүй бид хэзээ ч энэ киноноос уйдахг...
  • Кибер пластик мэс засал
    #Фотошопсурцгаая/ххх/
  • Ноход ч бас томоогүйтэж чадна
  • Том киноны бяцхан алдаанууд, та анзаараагүй л байх
     Кино бүтээгчид ямар нэг алдаа гаргахгүйн тулд дахин дахин нягталж шалгадаг хэдий ч үл анзаарагдам алдаанууд кадрт үлдсээр байдаг. "Хоббит" ба "Бөгжний эзэн" "Хоббит" дээр Леголас цэнхэр нүдтэй байдаг бол, "Бөгжний эзэн" дээр сайхан залуу маань хар нүдтэй байжээ. Аль нь ч байсан зохиж л байна. "Харри Поттер", 2001-2011 он Эдгэ...
  • Мууранд кимоно өмсгөх явдал Японд моданд орж байна
  • Өвлийн гайхалтай дүр төрх
    Өнөөдөр буюу 12-р сарын 25-ны өдөр дэлхийн олон улс оронд Зул сарын баярын өдөр тохиож байна. Тийм ч учраас танд өвлийн улирал болон Зул сар, Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх гайхалтай зургуудыг хүргэж байна. Мэдээж өвлийн улирлын хамгийн сайхан зүйл бол цас мөсөн гоёлоо өмссөн байгаль эхийн дүр төрх болоод өнгө өнгийн, янз янзын шилэн болон гэрлэн чимэглэлээ зүүсэн гацу...
  • Леди Гага ээж болохыг хүсэж байна
    Hollywood.com сайтад мэдээлснээр  Леди Гага сүйт залуу Тэйлор Киннитэй хүүхдийн асуудлаар "нохой муур мэт" маргалдаж байгаа гэнэ. Тэд Валентины өдрөөр сүй тавьсан ба Леди Гага зүгээр нэг ноход тэжээгээд явахыг хүссэнгүй ээж болох хүсэлтэйгээ хэлсэн ч найз залуу нь үүнд бэлэн биш байгаа бололтой. Үүнээсээ болж тэд ихэд муудалцах болсныг тэдний ойрын их сурвалжууд дурдсан б...
  • Бусдын дэргэд тамхи татах нь бүдүүлэг хэрэг
    Бусдын дэргэд тамхи татаж эрүүл нэгнээ хордуулдаг хүмүүст зориулж энэхүү видеог  өөр зүйрлэлээр бүтээжээ.
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • Тоглоомтойгоо өссөн тэжээвэр амьтад
  • ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
    Тэртээх 100 жилийн өмнөхөн Улаанбаатар хот маань Нийслэл хүрээ нэртэй тарчиг, даруухан тосгон шиг л юм төсөөлөгддөг. Өнөө харин 1,300,000 гаруй хүн амтай ИХ ХОТ болсон. Энэхүү зургууд Улаанбаатар хотын өнгөрсөн үеийн түүхийн нэлээдхэн хэсгийг илэрхийлэх, түүх өгүүлсэн зураг болно. /Зургуудийг нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн постоос авсан болно./ ...
  • Залуугаараа хорвоог орхисон алдартнууд
    1. Жеймс ДинАмерикийн кино нийгэмлэгээс тодруулсан сүүлийн 100 жилд хамгийн мартагдашгүй бөгөөд нөлөө бүхий байсан одуудыг нэрлэхэд Жеймс Дин 18-р байрыг эзэлжээ. 3-хан кинонд тоглосон ч өдийг хүртэл алдар нь хэвээр дурсагдах жүжигчин цэл залуугаараа хорвоог орхисон нь түүний шүтэн бишрэгчдийг ихэд гашуудуулж байв. Залуу од машины ослоор амиа алдахдаа дөнгөж 24 настай байжээ. 2. Брюс ЛиТ...
  • ОНИГОО: ХӨГЖИЛТЭЙ ОНИГОО
  • Таны шивээс 60 нас хүрэхэд ямар болох вэ?
    Хүн бүрийн сонирхол өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд шивээс олон зүйлийг илэрхийлдэг бол шивээсийг таашаадаггүй хүмүүс хөгшрөхөөрөө яана даа гэж хэлдэг. Тэгвэл тэд хэрхэн хөгшрөхийг харцгаая.
  • Маш хялбар сонжоо: Танд хамгийн чухал нь юу вэ?
          Дараах асуултууданд бодолгүйгээр хамгийн түрүүнд толгойд бууснаараа хариулаарай. Энд ямар ч логик сэтгэлгээ хэрэггүй гэдгийг анхааруулья. 1. Та өөрийгөө хэн нэгэнтэй хамт ойд явж байна гэж төсөөл. Тэр хэн бэ? 2. Ойд нэг араатантай таарлаа. Тэр ямар амьтан байсан бэ? 3. Амьтантай таараад та ямар үйлдэл хийх вэ? 4. Та үргэлжлүүлэн явсаар ойн заха...
  • Шинэ оюутны мэдэхэд илүүдэхгүй зүйлс
    Амьдралын их далайд анхны алхмаа хийхийг их сургуульд элсэн орж оюутан хэмээх нэр зүүхтэй адилтгаж болно. Тиймдээ ч оюутан ахуйн цаг хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Энэ л үеэс хүн аливаа зүйлийг эргэцүүлэх чадвартай болж бие даан шийдвэр гарган бие хүн болон төлөвшиж нэг үгээр эрдэм ном сурахаас гадна амьдрах ухаанд суралцдаг билээ. Их сургуульд элсэж шинэ оюутан болж бу...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
Xyatadtai tsus xolildoxgyi bxiig zaluuchuuddaa surgaj bdagiig ta nar medexgyi. Getel ar mgld uvur mongolchuud iim tiim gej yaridag xymyys uursduu xytadiin erliiz bolood ar uvur mongoliig xoorond xol blgax gesen sanaag yrgel aguulj bdag bx gej bodoj bn.
    • хариулах
(зочин)
Er ni bol bi uvur mongolchuudiig umuurrch bn. Ted chin bidnii neg max tsusnii tasarxai. Tend yamarxuu aj turj aimdardagiig ta byxen medexgyi ldee ixenx ni. Uvur mongolchuud maani ter olon jil xyatadiin xariyand bxdaa yndes ugsaa mongoloo avch yldex gej temtsej bgaag ar mongold xen ni ch medexgyishdee.Ta nar xuduu nutgaar yagl sxn mongol ail amidarch bdagiig bas medexgyi.
    • хариулах
(зочин)
Zuv heljee ene hun. Jujigchin gej bolovsrol nimgen deer n hugshin nastai, ystan undesten doromjilj gutgej baidag heseg alia salbaadainuud. Odoogiin humuus ch gej tedentei taarchihsan yugiin n harj ineedgiim??? kkkkkkk Uzuulj bgaa n uzej bgaan ch adil salbadai yum daa.
    • хариулах
zochin (зочин)
sonirholtoi l yum odoo ovormongolchyydtai ug hellegeeree metgeltsej ehleh yum bh daa
    • хариулах
bat (зочин)
zov saihan medeelel b.na

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.