ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХҮҮХЭД ХУЛГАЙЛАВ


2015 оны 03 сарын 12, 08:00
vvvv
Дуугарахыг нь хүлээж суусан эрдэмтний утас жингэнэн дуугарав. Эрдэмтэн утсаа авлаа. Гялтгар хар харилцуурын цаанаас:
- Байна уу, гэрийн эзэн байна уу? гэх бүдүүн, баргил нам дуу сонстов.
- За, би байна.
- Алдартай зохион бүтээгч, эрдэмтэн Эстрела гарцаагүй мөн биз?
- За тийм байна, мөн байна. Ингэхэд та өөрөө хэн бэ?
- Тэр хэлж болохгүй, гэхдээ ямар хэргээр гэдгийг та бараг гадарласан болов уу?
Ярианы нь сүүл хүйтэн инээдээр солигдов.
- Ухай, чи байх нь ээ......
- Яг тийм. Таны хүүхэд миний хажууд тавтай сайхан нойрсож байна.
Эрдэмтэн хоолойгоо чичрүүлэн,
- Харах нүдний минь цөцгий, хайрлах зүрхний минь тольт болсон алаг үрийг минь хулгайлна гэнээ, чи? Төрөөд жил ч болоогүй хүүхдийг......
- Тийм л чухал юм бол яах гэж машин дотроо орхиод явсан юм?
- Аа, яг тэгэхэд л хулгайлсан байх нь. Сэтгүүл авах гээд хальт доошоо буугаад ирэхийн хооронд. Бүр урдаас төлөвлөж байсан бий?
- Эрхэм профессор. Олон таван юм ярилгүй шинжлэх ухаанч хүн шиг бодит байдлыг хүлээн зөвшөөрвөл яасийн?
- Яах гэж ийм юм хийв? Надад өш хонзон санасан бол надаас л өшөөгөө авбал болно биз. Өөдгүй амьтан......
- Агуу эрдэмтэн минь, таныг юу боллоо гэж хорсож занах билээ. Харин ч хүндэлж явдаг гэхэд болно.
- Тэгвэл яах гэж? Эхнэр минь хүртэл уйлж гашуудаад хэвтэрт орчихлоо.
Энэ үед утасны цаадах хүн гэнэт санасан бололтой тэвдэнгүй дуугаар:
- Та арай цагдаа магдаад мэдэгдэж тэнэг зүйл хийгээгүй биз?
- Үгүй, муу юм тохиолдох вий гэж бодоод утас дуугарахыг хүлээн түр азнаж байлаа. Тийм болохоор хүүд минь ямар нэгэн юм хийгээд үзээрэй.
- Аргагүй л юм ойлгодог эрдэмтэн хүн байна. За тийм бол санаа зоволтгүй, хүүхэд чинь зүгээр. Муу юм болохгүй, бүү сандар. Даруй тохиролцоондоо орох уу даа.
- Юу гэнээ? Тохиролцоо гэнээ? Хүүхэд хулгайлж, барьцаалж мөнгө нэхэх нь хамгийн хүнд гэмт хэрэг гэдгийг мэдэж байгаа биз?
- Хн, мэдэлгүй дээ. Энэ тэр гэж маяглаад байвал хүүхдийг чинь яаж ч чадна шүү!
- За, за мэдлээ, түр хүлээ. Тэгээд хэд хэрэгтэй юм?
- Нялуунаас шулуун нь дээр. Зохион бүтээсэн гээд шуугиад байгаа тэр роботынхоо схем зургыг өг.
- Юу гэнээ? Тэр ёстой болохгүй.
- Болох болохгүй нь над падгүй.
- Түүнийг би энэ нийгмийн хар санаатнуудыг сөнөөхийн тулд бүтээсэн юм. Чам мэтийн хүнд өгч яасан ч болохгүй. Хэдийг хүсч байгаа юм, тэрийг чинь л өгье. Мөнгөөр л шийдэж аль.
- Эрдэм ном, судалгаа шинжилгээг мөнгөөр худалдан авч болдоггүй юм гэж та хэлдэг биздээ. Дээр нь нэмээд хэлчихэд, тэр роботыг танаас илүү би мөнгө болгож чадах байх шүү.
- Яана гэнээ! Чи ингэхэд хүн мөн үү!
- Мөн байлгүй яахав. Шунал хүсэл минь оргилж байхыг харахад робот биш хүн л байгаа биздээ.
- Ийм амьтдыг хэрхэвч өршөөж болохгүй. Зүйл дуусгах хэрэгтэй.
- Та тогтож хайрла, тайвшир. Хүүхэд чинь энд байгааг бүү март.
- Өө, муу... Одоо яая гэхэв. За ойлголоо. Таны хэлснээр болог.
- Тэгэлгүй дээ. Ухаантай эрдэмтэн хүн ийм л байх ёстой доо.
- Ингэхэд миний хүү танай гэрт лавтай байгаа биз?
- Өө, түүнд санаа зоволтгүй. Яг миний хажууд урт сандал дээр түрүүнээс хойш томоотой унтсаар л байна.
- За, ашгүй. Гэхдээ л юмыг яаж мэдэхэв, дууг нь нэг сонсмоор байна.
- Хэлд ороогүй хүүхэд юугаа ярьдаг юм бэ?
- Үгүй ээ, уйлахын ч болов сонсоход л болно. Тэгвэл нэг санаа амармаар байна. Тантай тохиролцоход бэлэн байна.
- За тэгвэл уйлууллаа шүү.
- Би хүүгийнхээ эсэн мэндийг л мэдвэл болоо. Та чихнээс нь нэг татчих. Манай хүүхдийн чих яагаад ч юм тун эмзэг, унтаж байсан ч чихнээс нь татвал шууд л уйлдаг юм.
- Хачин л зуршил байна. За яахав, тэгье л дээ. Гэхдээ уйлах дуунаар хүн хүрээд ирвэл төвөг, цонхоо сайн хааж, битүүлнэ шүү хө.
- Тэгэхгүй юү дээ. Санаа зовоод байвал хаалга үүдээ ч гэсэн сайн түгжиж ав.
- Юу гэнээ?
- Юу ч гээгүй ээ. Аль бушуу уйлахыг нь сонсгоодох, байгааг нь нотлоодох.
- За за, одоохон уйлууллаа. Дараа нь барьцааны юмаа яаж өгч авалцах тухайгаа ярилцана шүү.
Цаадах хүний дуу хэсэг тасарч цонхоо хааж буй чимээ, тэгснээ ингэж ярих нь сулхан дуулдав.
- Алив жаалхан минь, аав чинь чиний уйлахыг сонсоно гээд байна. Жаахан тэсэж үзээрэй.
Эрдэмтэн чихэндээ барих харилцуураа чанга атган хүлээн зогсоно. Чих дөжрөм дэлбэрэх чимээ цуурайтав. Харилцуураа байранд нь тавьсан эрдэмтэн баясгалантай гэгч нь инээмсэглэв.
- Чих нь дарах товч гэдгийг анзаарахгүй л дээ. Муу санаат бас нэгээр хорогдвоо, хөөрхий.





Орчуулсан: Д.Алтанцэцэг



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Өнгөний тухай
    Энэ удаа өнгөний тухай цухас мэдээлэл танилцуулахаар шийдлээ. Хорвоо дээр яг одоогоор хэдэн өнгө байгааг бүрэн судлаагүй л байна. Хүн бид энэ хязгааргүй олон өнгөнүүдийг мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг юм. Мөн бид энэ олон өнгөнүүдийг өөр өөрөөр хүлээн авдаг нь сонирхолтой. Жишээ нь зураачид бол хүйтэн ба дулаан гэж 2 хувааж хардаг . Монголчууд эртнээс Молом өнгө, Тойм өнг...
  • Брэд Питтийн нүдээр Анжелина Жоли...
    Анжелина Жоли бол маргаангүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг төдийгүй хамгийн загварлаг оддын нэг гэдийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэрээр ойр тойрныхон,  гэр бүлийнхнийхээ хувьд олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн ээж хүн. Тиймээс ч түүний хувьд гэр бүл нь энэ амьдралынх нь хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр цаг үргэлж илэрхийлдэг бөгөөд түүний гэр бүлийнхэн, ялангуяа түүни...
  • Сая орсон борооноор Улаанбаатарын гудамжинд Титаникийн живсний дараа
    Долдугаар сарын 20 Улаанбаатарт ус буув. Ус буусан чинь хотын гудамж үерлээд ирэв. Нөгөө муу Титаник хөлөг чинь живээд, Жэк, Роза хоёр маань сүйднэ биздээ. Азаар далайн гүнд биш,  хотын төвд живсэн тулдаа би тэр хоёрыг сандарч, тэвдэж байгааг мэдээд туслахаар очлоо. Суусан завиа сэлүүрдээд л байлаа, сэлүүрдээд л байлаа. Тэгж тэгж аварсан л даа. Даан ч өнөөдөр хоёр суга шаал хөндүү...
  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • Жинхэнэ Терминатор гудамжинд...
  • ХАЙР МИНЬ, ХАЙР МИНЬ /богино өгүүллэг/
    Энэ хүнийг бодохуйяа өөрийн эрхгүй хүч чадал орно. Энэ хүний амьдралд чухаг элдвийн ажлаар дүүрсэн өдөр хоног, дэмий баахан нөхөрлөл холбоог нь ч төвөгшөөж нэгээхэн ч саналгүй амжуулъя хэмээн бодно. Энэ хүний төлөө яльгүй жаахан ичгүүрийг ч нулимсаан нууж тэвчихийг хүснэ. Өглөө орой харж дассан энэ хүн, өглөө оройд ямар нэгэн шинийг мэдрүүлэх энэ хүн. Зон олон энэ хүнийг томоос том эр ...
  • Ken Block Drift
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
  • Эцэг, эхийгээ зарна
    Энэ явдал Япон улсад болжээ. Токиогийн нэгэн сонинд гарсан зарлал маш их шуугиан дэгдээжээ. Тэрхүү зарлалд “Эцэг эхийгээ зарна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 10000000 йен, доошоо байхгүй”. Ийм зар уншсан хүмүүс янз бүрээр дургүйцлээ илэрхийлж байлаа. “Ёстой хачин цаг үе ирж дээ. Хүүхдүүд нь эцэг эхээ зарж байх ч гэж”, “Ийм юм болж байхад төр засаг ю...
  • 10 жил хамтдаа амьдарсны эцэст Бэн Аффлек болон Женнифер Гарнер нар саллаа
    2005 оны 6-р сарын 20-нд  хуримлаж байсан хосууд 3 хүүхдийн эцэг эх болж хамгийн бага нь одоо 3 настай. Тэднийг салах гэж байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан ч албан ёсоор салсан гэдгээ мэдэгдэж байгаагүй юм. Харин энэ сарын 1-нд албан ёсоор салж буйгаа олон нийтэд зарлажээ. Тэдний хэлснээр " Бид найзын харилцаатай байж, хүүхдүүдээ өсгөх үүрэг хариуцлагаа ухамсарла...
  • БЭР ГУЙХ ТУХАЙ
    Монгол орон өргөн уудам. Олон ястнууд амьдардаг тул тэр хэрээр ёс заншлын, амьдралын хэв маяг бага зэрэг өөр болдог. Зүүн аймгууд, баруун аймгууд, төвийнхөн гэх зэргээр энэ ёс заншлын ялгаа харагддаг. Бэр гуйх ёс ч тэр хэрээр өөр.  Гэхдээ ерөнхий нэгэн дүр төрх харагддаг бөгөөд түүний талаар тайлбарлая. Бэр болгох хүнээ сонгоно. Мэдээж үр хүүхдүүдийн хайр сэтгэлийг үндэслэн бэ...
  • Хоолонд дурлагсдад зориулсан гоёл чимэглэлүүд
    Япончууд үнэхээр хоолонд дуртай ард түмэн бололтой. Учир нь тэд янз бүрийн хоол зууш бэлтгэхээс гадна төрөл бүрийн хоол, хүнсний хэлбэртэй гоёл чимэглэлийг ч зүүх дуртай аж. Хоол, хүнсний хэлбэртэй дараах содон гоёл чимэглэлүүдийг Япон улсын "Hatanaka" гэх компани үйлдвэрлэдэг бөгөөд тэдний эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш гүйлгээтэй байдаг байна. ...
  • Зурагчин Dheera Venkatraman: Монголын өвөл
  • Сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай харах үед...
  • Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс
          Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.  2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ши...
  • Ким Кардашиан нутагтаа очжээ
    Ким Кардашиан гэр бүлийн хамтаар Армянд ирээд байгаа ба Хлое, Ким, Роб нарын төрсөн эцэг нь Армян хүн байсан аж. Реалити шоуны од энд ирсэндээ тун их баяртай байгаа ба нутгийн хоол амтална гэхээс тэсэн ядаж байгаа тухайгаа цахим хуудсандаа  бичжээ. Тэд Армянд байх 7 хоногийн хугацаандаа реалити шоугаа үргэлжлүүлэхийн хажуугаар үндэсний архивын удирдлагуудтай уулзаж өөрсдийн өвөг дэ...
  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • Түүх өгүүлэх гэрэл зургууд
    Гэрэл зураг цаг үргэлж түүхийг хадгалан үлдээж байдаг ба архивын гэрэл зургууд үнэхээр үнэ цэнэтэйд тооцогддог байна. Учир нь тэдгээр гэрэл зургуудын тусламжтайгаар цаг хугацаагаар аялж, түүх болон үлдсэн зүйлсийг олж харах боломжтой байдаг аж. Танд хүргэж буй дараах гэрэл зургууд зүгээр нэг түүхийг өгүүлээд зогсохгүй манай гараг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэнийг хар...
  • Шинэ жилийн баярын салют
    Жил бүрийн Шинэ жилийн үдэш дэлхийн өнцөг булан бүрт, улс орон болгон шинэ он гармагц салют буудуулж, ирж буй шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтаж авцгаадаг. Манай улсад ч мөн адил шинэ он гармагц төв талбайдаа баярын салют буудуулдаг уламжлалтай билээ. Та бүхэн дараах гэрэл зургуудаас дэлхийн олон улс орнууд шинэ жилээ хэрхэн угтаж авч, ямар гайхалтай баярын салютуудыг буудуулсныг сон...
  • Ахмад Америкийн дараагийн анги 2016 онд гарна
    Марвел студи  Ахмад Америкийн дараагийн цувралынхаа зураг авалтыг Атланта хотод эхлүүлээд байна. Энэхүү шинэ анги 2016 оны 5-р сарын 6-нд "Иргэний Дайн" нэртэйгээр гарах юм байна.Найруулагчаар "Өвлийн цэрэг" ангийг нийсэн найруулагчид болох Жое Руссо болон Энтони нар ажиллах аж. Эх сурвалж: www.hollywoodnews.com
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
ymr utgatai ym be sn oilgoddogue
    • хариулах
unshigch (зочин)
gaihaltai

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.