ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД


2015 оны 03 сарын 12, 14:00
ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР
1900599_644839768918698_1322577513697025616_o
"Хүний хүч: Монголын Ирээдүй" Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм.

Хаврын баяр гэж юу вэ?

        "Хаврын Баяр" нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний онцлогоо сурталчилж, баярладаг Монгол наадам юм.

          Япон улсад амьдарч, аж төрдөг Монголчууд энэ л үед Токио хотноо хуран цугларч, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд, Токио хотын засаг захиргааны төлөөлөл тэргүүтэй хүндэт зочид наадмыг нээн үг хэлж, Арлын Японд нэрээ дуурсгаж яваа Сумогийн их аваргууд хүрэлцэн ирж хуран цугласан мянга мянган Монгол ба Япон хүмүүст мэндчилгээ дэвшүүлэхийн дээр Монголоос рок попын томоохон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөдөг уламжлалтай.

  2015 онд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/ зохион байгуулж, Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал, соёлын сайн дурын хамтын ажиллагаатай Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжлэг үзүүлдэг.

1614288_644849868917688_2806722174799503831_o

2012-05-04 15_34_53

  Арлын оронд эх орноо сурталчилъя, Монгол-Япон хоёр орны найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулъя гэсэн оюутан залуусын санаачлагаар эхэлсэн энэхүү наадам нь өдгөө Японд төдийгүй дэлхийд хамгийн том Монгол соёлыг сурталчлах фестиваль болон өргөжиж, 2014 оны Хаврын Баяраар 2 өдөрт давхардсан тоогоор 60000 орчим хүн ирж үсзэн байна.

  Хаврын баярын үеэр Монгол үндэсний соёл, түүхээ, урлаг, ёс заншлаа сурталчилах төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа болохоос гадна, Монгол-Японыг холбон ажилладаг сайн дурын байгууллагууд болон компаниуд баярын талбайд өөрсдийн асраа гаргаж үйл ажиллагаа, бизнесээ сурталчилан, японд буй Монголчууддаа болон Япончуудад хүргэдэг.

УРЛАГ СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

10355487_647624625306879_2527188487709797873_oХаврын Баярын тайзнаа Японд буй Монгол уран бүтээлчид болон Монголын язгуур урлагаар шимтэн хичээллэдэг авьяаслаг Япончууд морин хуур, хөөмий, Монгол бүжиг зэргээс бүрдэх урлагийн тоглолт хийн, Монгол урлагийн гайхамшгийг харуулдаг. Мөн Япон Монгол залуус үндэсний хувцасны шоу тоглолт үзүүлдэг.

  Үүнээс гадна жил бүр Монголоос пок попын хамтлаг дуучид уригдан ирж дуу хуураа өргөн, Япон оронд Монголын орчин үеийн урлагийн дээжээс толилуулж, наадмын орой нь Монголчууддаа зориулан Монгол Поп тоглолтыг зохион байгуулдаг. 2014 оны Хаврын Баярт Өргөө хамтлагийн дуучин МУГЖ С.Бархас, Моханик, Шанз 3 хамтлаг ирсэн бөгөөд, энэ жилийн хувьд МУГЖ, Поп дива Ариунаа болон Guys 666 хамтлаг, реппер Gee нарын уран бүтээлчид хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

10273338_644858822250126_4673576540965677663_o Мөн баярын талбай дээр баригдсан Монгол гэр, асруудад Монголын түүх соёл, хөгжил дэвшлийг харуулсан танилцуулга, фото зургийн үзэсгэлэн, Монгол Япон хүүхдүүдийн зурсан зураг болон зохион бичлэгийн үзэсгэлэн гардаг.

Монгол бичиг, Монгол шагайн харваа, оньсон тоглоомын булан болон Монгол Япон хувцасны булан гарч, олны сонирхол татсан эдгээр үйл ажиллагааг Монгол оюутнууд хөтлөн явуулдаг. 

 


10271583_644833548919320_5626659084024450291_n

10372335_648090265260315_2764973162417264231_n

10373151_644854485583893_4199229266839711117_o

10380613_648093611926647_3697329134488102298_o

10382371_644858365583505_5763084021456511317_o

МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААН
10256543_644749865594355_2903102040787186377_oХаврын Баярын хамгийн чухал, Монголчууд төдийгүй энэ наадмыг үзэж сонирхох гэж ирсэн Япончуудын хүсэн хүлээдэг хэсэг нь яах аргагүй Монгол бөхийн барилдаан байдаг
.
Жил бүр 32-64 бөх барилдах бөгөөд сумын наадмын хэмжээний бэсрэг наадам болдог ба, энэ үеэр
Их наран улсад Монгол улсынхаа нэрийг өргөж яваа Сумочид маань ирж хүрэлцэн ирсэн Монгол болон Япон хүмүүсийн баяр дээр нь баяр нэмж өгдөг билээ.
Японы Сүмо бөхийн дэвжээнд амжилттай барилдаж буй Монгол бөхчүүд маань өөрсдийн гэсэн сан ажиллуулдаг бөгөөд тус сангаас Хаврын баярын бөхийн барилдааныг ивээн тэтгэж хамтран ажилладаг юм.
  

10359026_644750985594243_8159364023339532743_o

МОНГОЛ КОЛЛЕЖ СЕМИНАР

1912267_644856942250314_5270101434480779627_oХаврын Баярын хүрээнд жил бүр Монгол судлаач Япон эрдэмтэд болон Монгол эрдэмтэн судлаачдыг урин авчирч лекц, семинар зохион байгуулдаг билээ.

Монгол-Японы харилцаа, Монголын орчин үеийн хөгжил, түүх болон эдийн засаг гэх мэт олон сэдвээр сонирхолтой яриа хэлэлцүүлэг өрнөдөг ба Монгол оюутан залуус  төдийгүй Япон хүмүүс өргөнөөр ирж оролцдог.

"Хаврын Баяр-2015"-ын "Монгол Коллеж" нь Монгол улсын хүний хөгжил болон, Монгол Япон  хоёр улсын боловсролын харилцаатай холбоотой сэдвүүдээр явагдах юм.

 НИЙГЭМД ХАНДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2012-05-04 12_25_55Хаврын Баярын өөр нэгэн зорилго нь оюутан залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх явдал юм. тийм ч учраас жил бүрийн Хаврын Баяр нь оюутан залуусын бодож сонгосон тодорхой сэдвийн дор явагдаж, тухайн сэдэвтэйгээ холбоотойгоор эх орноо тодотгон харуулж, Япон Монголын харилцаанд шинэ өнгө нэмэхийг эрмэлздэг билээ. Тухайлбал:
"Хаврын Баяр-2015" нь "Хүний хүч: Монголын Ирээдүй"  (Жич: японоор 「モンゴルの人間力、未来への宝もの」)  сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Сүүлийн жилүүдэд Монгол-Японы харилцаа өргөжиж, Япон хэв маягийн техник технологийн сургуулиуд нээгдэн, Японд суралцах оюутны тоо ч  хурдацтай нэмэгдэж байгаа билээ. Тиймч учраас "Хаврын Баяр-2015"-ын хүрээнд явагдах төрөл бүрийн үйл ажиллагаа болон уриа, хэвлэл мэдээллээр дамжуулан "Монголын жинхэнэ баялаг бол Монгол хүн, эрдэм ухаан юм" гэсэн санааг нийгэмд хүргэж Монгол-Япон хоёр орны олон талт харилцааны дотроос боловсрол төвтэй харилцаа холбоог гүнзгийрүүлэхийг уриалах юм.

Мөн хаврын баярын үеэр хандивын үйл ажиллагаа явуулж, Монголын хөдөө орон нутгийн сургуулиудад ном сурах бичиг илгээх, Японы гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх зэрэг нийгэмд хандсан сайн дурын ажлыг дэмждэг.
Эцэст нь хоёр орны харилцааг хөгжүүлэх, Монгол орноо сурталчилж, жуулчдыг татах Японд буй Монголчууд, оюутан залуусынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн давхар зорилго бүхий ХАВРЫН БАЯР-т оролцох болон дэмжин ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй гэдгийг уламжилахад таатай байна.

Хүндэтгэсэн
Б. Ундармаа

Хаврын Баяр 2015 Зохион Байгуулах Хорооны дарга,
Япон дахь Монгол Оюутны Холбооны Тэргүүн
Токиогийн Их Сургууль 4-р курс

 


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Залуугаараа хорвоог орхисон алдартнууд
    1. Жеймс ДинАмерикийн кино нийгэмлэгээс тодруулсан сүүлийн 100 жилд хамгийн мартагдашгүй бөгөөд нөлөө бүхий байсан одуудыг нэрлэхэд Жеймс Дин 18-р байрыг эзэлжээ. 3-хан кинонд тоглосон ч өдийг хүртэл алдар нь хэвээр дурсагдах жүжигчин цэл залуугаараа хорвоог орхисон нь түүний шүтэн бишрэгчдийг ихэд гашуудуулж байв. Залуу од машины ослоор амиа алдахдаа дөнгөж 24 настай байжээ. 2. Брюс ЛиТ...
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • Кэйти Холмс хуучин нөхрийнхөө найзтай романс үүсгэж байна уу?
    Жейми Фокс бол Том Круз болон Кейти Холмс нартай олон жилийн туршид гэр бүлийн найзууд байсан нэгэн юм. Харин Том Крузээс салснаасаа хойш элдэв цуурхалд өртөхгүй байсан ганц бие ээж Кейти Холмсын Нью-Иорк дахь гэрээр Жейми Фокс олонтаа зочлох болсон нь папарациудын хараанд өртжээ. Жейми Фоксийн шинээр зураг авалтанд оролцож буй зочид буудалд Кейтигийн нэр байж таарсан ба нэг нэгнийхэ...
  • Odnoo's talk show - Жүжигчин Амбий агсан
    Жүжигчин Амбий агсны маань хөгжилтэй сайхан ярилцлагыг үзээрэй. Хөржилтэйн дээр бас сургамжтай, гоё ярилцлага байна. Гоё жүжигчин, сайхан хүн байсан шүү. Харахаар л бараг инээд хүрдэг сайхан хүн байсан шүү. Маш сургамжтай юм ярьж байна. Баахан инээлээ заавал дуустал нь үзээрэй.
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
  • Н.Энхбаяр: Сонскуайн, сонскуайн
    Монгол төрийг нуруундаа үүрч явсан хоёр эр. За даа хутгаж ч явсан, хулгайлж ч явсан эрчүүд дээ. Харин хоёулаа шийтгэлгүй. Тэр цаг энэ байдлаараа мөдгүй ээ. Харин яаж яваад энэ хоёр ингэчээд байгаам бүү мэд. Тас согтуу л байх шиг. Бие биедээ юм хэлээд ч байх шиг. Баяр нь Энхбаяртаа нэг юм хэлсэн бололтой. Харин Намбар гуайн хүү түүнийг нь сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй юм уу. Хариулт нь...
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
  • Гайхалтай усан гулгуур
  • Инстаграмд шуугиан тариад буй 2 хөлтэй муур
    Сүүлийн үед Инстаграмд энэхүү муур ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Мал эмнэлэгт ажилладаг нэгэн бүсгүй  төрөлхийн 2 хөлтэй муурыг өргөж аван зургуудыг нийтэлж даруй 54,000-аас илүү дагагчтай болоод байгаа. Эзэн бүсгүйн ярьж байгаагаар муур өөрийн бохирыг элсэнд булж чадахгүй байх нь тун хэцүү ажээ. Муур үргэлж дэгдэж явдаг тул "туулай-муур" нэртэй болсон ба төрөлхийн гаж...
  • "Би их баян, та надтай гэрлээч" буюу Маркетинг гэж юу вэ?
    1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ; 2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА; 3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж ...
  • АМЛАЛТ /бяцхан өгүүллэг/
    Хаврын нэгэн өдрийн үд дунд. Зөөлөн дулаахан нарны илч хээр талыг гийгүүлэн ээж, өнгө өнгийн цэцэгс, өвс ногоо алагласан хөндий тал нилдээ намилзан нахилзана. Гялалзсан мөнгөлөг нисдэг биет хаанаас ч юм гэнэт нисэн хүрч ирээд ногоон талд зөөлөн газардлаа. Хөнгөн төмөрлөгийн хяхтнах дуу гарч хаалга нээгдэн дотроос нь биеэ барьсан хүрэн улаан хувцастай гурван хүн гарч ирэв. Ногоон зүлгэн ...
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Бяцхан Брюс Ли мундаг байна шүү
  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • Канье Уэст жаргалгүй байна уу?
    Баттай эх сурвалжийн мэдээлснээр  хуримаас хойш тэдний харилцаа ихэд хөндийрчээ. Хамтдаа өнгөрөөх цаг багасаж, Уэстийн царай Кимтэй байхдаа залхсан, урвагар харагдах болсон нь удаа дараа зурагчдын дуранд өртөх болсон байна. Ким зөвхөн дэлгүүр хэсэж, үнэтэй газруудаар аялахад дэндүү их ач холбогдол өгдөгт Уэстийн сэтгэл гонсойх болсноо найзууддаа хуучилжээ. Эх сурв...
  • Вьетнамын "нуугдсан инээмсэглэл"
    Францын нэгэн зурагчин хэдэн жилийн өмнө Вьетнамд очиж хүмүүсийн зургийг даржээ. Харин тэд яагаад ч юм нэг л ичимхий, инээмсэглэх бүрдээ гараараа нүүрээ халхлах гэж оролдох тул тэдгээр зургийг "нуугдсан инээмсэглэл" гэж нэрлэсэн байна. Энэхүү зургууд юуг өгүүлнэ вэ?
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • Хуримынхаа дараа мөрөөдлөөрөө амьдарч буй хосууд
    Мэтт болон Жессика Жонсон нар гэрлэснийхээ дараа бусад энгийн гэр бүлүүдийн тогтсон жишгээр амьдрахыг хүссэнгүй. Тэд амжилттай байсан ажлаа орхиж, байшингаа зараад жижиг завь худалдан авч 4 жилийг далайд аялан өнгөрүүлсэн байна. Аялагч хосуудын амьжиргааны сарын өртөг 1000 ам.доллар ба Перу, Куба, Ямайка, Багамын арлууд гээд нийт 16 газраар аялаад байгаа аж. "Энэхүү санааг 2007 о...
  • ГОВИЙН МАХИР ХУРУУТ ГЕККОН
    Нохой гүрвэл гэж ч нэрлэдэг. Алтайн өвөр говийн шар хулсны баянбүрдүүд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой зэрэг цөлөрхөг, хадархаг нутгаар тархсан. Мөн Зулганайн гол, Хэрмэн цав, Бүгийн цавд тохиолддог. Их биеийн урт нь 5.8 сантиметр. Толгойн дээд тал жижиг мөхлөгөн хайрсаар хучигдсан, урт хөлтэй, өмнөд хөлийн урт нь хоншоортоо хүрдэг бол хойд хөлийн урт далнаасаа давж гардаг. Ер...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
Сайн байна. Монголд, авах ёстой болохоор уучилдаг, өгөх ёсгүйг өгөх болчихдог гэх мэт болохгүй бүтэхгүй бүхнийг ил тод сонссоор байгаад гутарч байсан юм. тиймээ, залуус та нартаа итгэдэг шүү. Бас, миний охины загварыг өмссөн охидууддаа баярлалаа. Амжилт.
    • хариулах
Mundag shuu (зочин)
Havriin bayariig ingej sain jil bur zohion baiguulj bui mongol japan humuustdee urgelj talarhaj yavdag shuu. Anh 1998 ond zohiogdson geheer ene jil 17 dahi jildee 15 dahi udaagiin Havriin bayar gej helbel zugeer yum uu. Ene jiliin Havriin bayart amjilt husie.
    • хариулах
Амжилт хүсье (зочин)
Хаврын баяр, гайхалтай арга хэмжээг зохион багйуулдаг Япон дахь оюутнууддаа амжилт хүсье

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.