ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ЮМ /бяцхан өгүүллэг/


2015 оны 03 сарын 16, 15:09
11036839_815725088476835_1125838076830931259_n

Нэг дэхь эрдэмтэн хэлэв:
- Би үүнийг эртний хүмүүсийн хэрэглэж байсан зэвсгийн төрлийн зүйл болов уу гэж бодож байна. Үүнийг гартаа бариад хүний хацар нүүр зэргийг алгадвал нэлээд хүнд цохилт болно. Мөн, нөгөө талын дайралтыг хорьж хамгаалахад ч гэсэн бүрэн дүүрэн ашиглаж болно. Балар эртний хүмүүс үүнийг бие хамгаалах зэвсэг болгон хэрэглэж байсан болов уу.
Хоёр дахь эрдэмтэн босон ирэв:
- Би үүнийг зэвсэг гэж бодохгүй байна. Энэ юманд дээшээ товойсон хоёр товгор байгаа бөгөөд товгорын дээд хэсэг нь нэлээд элэгдэж хэлтийсэн, гол дундаас нь бас янз бүрийн бодис илэрсний дотор би эртний хүмүүс их амтархан иддэг байсан бананы хольц байхыг шинжлэн тогтоосон. Нэгэн төрлийн амтат зоог болгон жимс зэргийн шүүсийг энэ товгорт шахаж бяцалж түрхээд долоож иддэг байсан болов уу.
Гурав дахь эрдэмтний ээлж ирэв:
- Би хоёр эрдэмтэнтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Эрхэм эрдэмтэд энэ юманд яагаад нүх байгааг ер анхаарч үзсэнгүй. Юу болохыг нь тодорхойлоход энэ нүх маш чухал түлхүүр болох болов уу гэж санана. Миний олон талын судалгааны үр дүнд, энэ гурван нүхний байрлал балар эртний хүний хоёр нүд, амны хоорондох зайтай бараг адил байгааг олж мэдсэн. Би үүнийг эртний хүмүүсийн ямар нэгэн зорилгоор нүүрэндээ зүүдэг байсан баг болов уу гэж үзэж байна.
Гэвч нэг дэхь эрдэмтэн ч хоёр дахь эрдэмтэн ч өөрсдийн дүгнэлт дээр бат зогсон ер бууж өгсөнгүй.
Ямар ч аргагүй болсон тул цаг хугацааны машин хэрэглэх болов. Хэсэг байж байтал нэгэн балар эртний хүн цаг хугацааны машинаар хүрч ирлээ.
Эртний хүн өгүүлэв:
- Энэ юмыг юу вэ гэж асууж байгаа юм уу? Үүнийг энэ хэвээр хэрэглэж болохгүй ээ.
Тэр хүн ойр хавийг ажиглаж байснаа удалгүй өөрийн бэлхүүснээс зүүсэн ургамлаар хийсэн бололтой хувцаснаасаа тасдан авч хоёр хэсэг цуулж урав. Тэгээд нөгөө юмыг гартаа бариутаа даавууны тасархайг нүхнээс нүхэнд шургуулан холбож уяв. Гар нь тун гайхалтай уран шалмаг хөдөлнө.
Тэр хүн нөгөө юман дээр хөлөө тавилаа. Хөлийн таван хуруу нь хараахан баларч үгүй болоогүй бүтнээрээ байна. Нэг хуруу болон дөрвөн хурууны завсартаа уяаг оруулан хавчив. Тэгээд хөлөө өргөтөл нөгөө юм хөлөнд нь яв цав таарч тогтож байна.
Тэр хоёр, гурав алхаж үзүүлээд хэлэв:
- Энэ бол модон шаахай гэдэг юм.

------------------------

Хиросэ Тадаши, 1950 он (?), Япон.






Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • Өнгөний тухай
    Энэ удаа өнгөний тухай цухас мэдээлэл танилцуулахаар шийдлээ. Хорвоо дээр яг одоогоор хэдэн өнгө байгааг бүрэн судлаагүй л байна. Хүн бид энэ хязгааргүй олон өнгөнүүдийг мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг юм. Мөн бид энэ олон өнгөнүүдийг өөр өөрөөр хүлээн авдаг нь сонирхолтой. Жишээ нь зураачид бол хүйтэн ба дулаан гэж 2 хувааж хардаг . Монголчууд эртнээс Молом өнгө, Тойм өнг...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Google компаний ахлах програмист Б.Баттулгын ярилцлага
    “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгээр Google компанийн ахлах програмист Б.Баттулгатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Гүүгл компанийн соёл, ажиллагсдаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг, ямар шаардлага тавьдаг, ажлын ямар нөхцөл бүрдүүлж ажилладаг гээд чих сортойм сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээллээр дүүрэн ярилцлагаас дэлхийн дээвэрт яваа тэргүүний компани яаж ажилладаг баял...
  • Аялалын шинэ жим - ЧИНГИС БОГД УУЛЫН ТАХИЛГА
    Тэртээ нэгэн цагт Монгол улсын нутаг байсан Өвөр Монголын нутагт байрлах Догшин хайрхан Чингис Богд уулын тахилга, энэ уулын тухай аяллын баримтат киног та бүхэндээ хүргэж байна.
  • “Алхаж буй үхдлүүд” киноны од 18 жилийн ял авав
    “Алхаж буй үхдлүүд” цуврал болон Сандра Баллокийн “Өнгөгүй тал” кинонуудад голлох дүрүүдийг бүтээж байсан Шаннон Ричардсон гэх жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ял сонсоод зогсохгүй 367,000 долларын торгууль төлөх болоод байна. CBS-н мэдээлж байгаагаар 36 настай Шаннон Ричардсон өнгөрдөг 6-р сард Нью- Иорк хотын дарга Майкл Блүүмбэрг, АНУ-н ерөнхийлөгч Барак Обама ...
  • АМЛАЛТ /бяцхан өгүүллэг/
    Хаврын нэгэн өдрийн үд дунд. Зөөлөн дулаахан нарны илч хээр талыг гийгүүлэн ээж, өнгө өнгийн цэцэгс, өвс ногоо алагласан хөндий тал нилдээ намилзан нахилзана. Гялалзсан мөнгөлөг нисдэг биет хаанаас ч юм гэнэт нисэн хүрч ирээд ногоон талд зөөлөн газардлаа. Хөнгөн төмөрлөгийн хяхтнах дуу гарч хаалга нээгдэн дотроос нь биеэ барьсан хүрэн улаан хувцастай гурван хүн гарч ирэв. Ногоон зүлгэн ...
  • Нойрсож буй хүүхдүүдийн инээмсэглэл
    Бяцхан сахиусан тэнгэрүүд нойрсож байхдаа ч хамгийн үзэсгэлэнтэй, ариухан харагдах аж. Бидний хайр тэднийг ийм хайр татам болгодог юм шүү.
  • МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.
    Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэ...
  • Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу
    1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу? Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй. 2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ? Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсни...
  • Хамтдаа хөгшрөхөөр шийдсэн найзууд өөрсдийн бяцхан хотхон байгуулжээ
    20 жил нөхөрлөсөн Америкийн 4 хос хамтдаа байгальд ойр амьдрахыг хүссэн ба мөнгөө нийлүүлэн хүслийн хотхоноо өөрсдөө бий болгожээ. Техасын Ллано голтой зэрэгцээ орших газарт бяцхан кабин загварын байшингаа босгож,  байшин нэг бүрийн үнэ 40,000 ам.доллар болсон байна.  Байшин бүрт 2 хүний ор, буйдан, ариун цэврийн өрөө болон үүдний өрөө бий. Мөн дээвэр дээр борооны ус тогтоогч б...
  • Идэхээс ч хайран бялуунууд-2
  • Худал мэт сонсогдох 20 үнэн
     Одоо үед хүмүүсийг ямар нэг зүйлээр гайхшруулах тийм ч амар биш болсон, гэхдээ та усны үхэр яг гүзээлзгэнэтэй сүү шиг ягаан сүүтэй гэвэл итгэх үү? 1. Далайн мөгөөрс дэлхий дээрх мөнх настай цорын ганц амьтан. Гэхдээ атаархмаар санагдахгүй л байна шүү. 2.  Хөх халимны зүрхний судсанд насанд хүрсэн хүн бүхлээрээ багтчихаар том. Биеийн урт 24-30м, харин жин нь 80-130 тонн байд...
  • Уитни Хьюстоны намтар кино ирэх онд нээлтээ хийнэ
    Грэммигийн 6 удаагийн шагналт алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Whitney" гэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх 2015 оны 1-р сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд түүнийг хэрхэн сүмийн найрал дууны дуучнаас олон улсын гялалзсан од дуучин болж амжилтад хүрснээс авахуулаад 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд зуурдаа...
  • Та бид боолчууд мөн үү?
    Та бидний амьдралд хэвийн мэт санагдах эдгээр үзэгдэл үнэн хэрэгтээ огт байж болшгүй зүйл гэдэгтэй та санал нийлэх үү? Далд боолчлолын зарчмууд: 1. Эдийн засгийн дарамтын улмаас хүмүүс байнга л ажиллаж байх хэрэгтэй болдог. Орчин үеийн “боол” чадахын хирээр, зарим тохиолдолд үхэн үхтлээ ажилладаг ажээ. Ингэж 1 сар ажиллаад олсон мөнгө нь 1 сарын хоол унд, 1 сарын оро...
  • Өнгөрсөн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхны төлөөх аймшигт золиос
    Гоё сайхан харагдахын тулд эмэгтэй хүн их цаг, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ орчин үеийн энэ бүх хичээл зүтгэл урьд үеийнхтэй яаж дүйцэх билээ дээ. Корсет Эрчүүдэд юу хамгийн уйтгартай санагддаг гэдгийг мэдэх үү? Эрүүл чийрэг эмэгтэй хүний бие! 19-р зууны үед халимыг яагаад тийм ихээр хөнөөснийг мэдэх үү?Учир бүсгүйчүүд дотор эрхтэнээ гэмтээн барин, халимын сахлаар хийсэн корсет зүүхий...
  • Обама, Саркози нар үнэхээр өгзөг ширтсэн үү?
  • ҮҮРД ХАМТДАА
    Нэгэн хөвгүүн өөрийн сайн охин дээрээ очин: -Би Чиний "BF" гэжээ Охин гайхан хараад - BF гэж юу гэсэн үг юм? гэтэл хөвгүүн инээмсэглэн: -BF гэж "Best Friend" гэсэн утгатай гэв. Дараа нь тэд нөхөрлөж бие биедээ дасан үерхэж эхэлжээ. Энэ үед найз банди нь найз охиндоо хэлэв: - Гүнж минь би чиний BF. Охин гайхан: -Юу гэсэн үг юм? гэтэл найз банди нь инээмсэгл...
  • ЦЭВЭРЛЭГЧ
    Төрөлхийн ер бусын авьяас чадлынхаа гайгаар тэр эр олон газар олон янзын хүнд ад үзэгдсээр иржээ. Тэрээр өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн нэрээ өөрчилж, шинээр үнэмлэх аван нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажилд оров. Одоо тэр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хааяа нэг далдын хүч нь хуримтлагдан дотроосоо гэнэт оргилон гардаг боловч хүмүүс түүний...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.