ЧӨЛӨӨТ АГУУЛГА

БАЯРЛАЛАА


2015 оны 03 сарын 19, 14:45
ёбч_1
Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан.
Арлын хамгийн өмнө зүгийн нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр боов өрсөн боомтын хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамцтай жолооч буун ирэв. Үүдэнд том улаан автобус ягаан дарцаг намируулан зогсоно.
Эх чихэр, боовхон хийсэн цаасан уутны амыг хамхин босон ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочид хандан:
- Өнөөдөр таны ээлж үү, тийм үү хүүхээ. “Баярлалаа” гуайтай таардаг, миний охиныг ч тэнгэр ивээх биз ээ. Сайны совин татаад ирлээ шүү гэв.
Жолооч дэргэд нь зогсох охиныг хараад дуугүй зогсоно. Эх:
- Хойшлуулаад байвал хойшлоод л байх янзтай. Өвөл ч ойртлоо. Хүйтэнд яаж ч хол явуулах вэ дээ хөөрхийг. Явуулахаас хойш дулаан цагт гэж бодоод тэгээд аваад явж байна даа, хүү минь гэв. Жолооч дуугүй толгой дохин цэрэг хүн шиг автобусандаа суун суудлынхаа олбогийг засав.
- Эмээ, хамгийн урд суу. Урд доргих нь гайгүй, хол явна шүү дээ.
Эх, арван таван ри (1) газрын тэртээх галт тэрэгний нэгэн жижиг хотхон уруу охиноо зарахаар явж буй нь энэ байлаа.
Уулын замын донсолгоонд доргин явах охины нүдний гялбаанд чанх урдах жолоочийн цэх шулуун нуруу тэр чигээрээ тусна. Гэрэлт шар цамц нь охинд алтан дэлхий мэт өргөн уужим санагдах аж. Ойртон ирэх уул нурууд жолоочийн өргөн чийрэг мөрийн хоёр хажуугаар урсах мэт хуваагдан өнгөрнө. Автобус хоёр ч өндөр давааг давах хэрэгтэй байлаа.
Суудлын морин тэрэгт гүйцэн ирэв. Морин тэрэг хажуу тийш зам тавьж өгнө. Жолооч "Баярлалаа" гэж аргил сайхан хоолойгоор тодоос тод хэлэнгээ тоншуул шиг толгойгоо тонголзуулан мэхийн ёсолно. Мод чирсэн морин тэрэгтэй зөрнө. Морин тэрэг замын хажуу уруу болно. Жолооч:
- Баярлалаа гэж талархан хэлнэ.
Даачаа тэрэгтэй зөрнө.
- Гялайлаа.
Хүн тэрэгтэй зөрнө.
- Баярлалаа.
Морьтой хүнтэй зөрнө.
- Гялайлаа.
Жолооч арваад минутад хорь гучаад хөсөг тэрэгтэй зөрөн өнгөрөх боловч үргэлж эелдэг сайхан аашаар талархан мэндэлнэ. Мянган бээрийн замд ч ургаа мод шиг нуруу цээжээ эгц шулуун тэнийлгэн явах түүний төрх байдал тайван дөлгөөн бөгөөд эгэл жирийн.
Боомтоос 3 цагийн үед гарсан автобус замдаа гэрлээ асаалаа. Жолооч замд таарах морин тэрэгтэй зөрөх бүр өмнөх гэрлээ унтраан “Баярлалаа”, “Баярлалаа”, “Гялайлаа” гэж хэлэн явна.
Тэрбээр энэ арван таван ри замын хүн, морь, тэргэнд хамгийн нэр хүндтэй жолооч аж.
Үдшийн бүрий тасрах үеэр автобус өртөөний өргөн буудал дээр ирлээ. Автобуснаас буусан охины толгой эргэн хөл нь газар хүрэхгүй мэт санагдан эхээсээ зууран авав. “Хүлээж бай” гэж эх нь хэлээд жолооч уруу гүйн очиж:
- Энэ хүүхэд чамд их сайн бололтой юм аа. Бурхан минь, алгаа хавсран залбиран гуйя. Угаасаа маргааш хэн нь мэдэгдэхгүй хүний гарт орох амьтан. Хүү минь, чамаас сэтгэлээсээ гуйж байгаа юм шүү. Аль ч газрын ямар ч бүсгүй хүн чиний тэргэнд арван хэдэн ри газар цуг явбал аргагүй ч юм уу даа гэв.
Маргааш өглөө үүрээр жолооч дэн буудлаас гарч ирэн цэрэг эр шиг өртөөний өргөн талбайгаар хөндлөн гулд алхан явна. Түүний хойноос эх, охин хоёр гүйх шахан алхан явна. Зогсоолоос гарч ирсэн том улаан автобус ягаан тугаа намируулан эхний галт тэргийг хүлээн зогсов.
Охин автобусанд хамгийн түрүүнд орж суугаад уруулаа жилэмдэн жолоочийн хар савхин суудлын арыг илэн байна. Эх өглөөний жаварт жихүүцсэн янзтай энгэрээ хумин суув.
- За за, одоо бас л дагуулаад буцахаас даа. Өглөө болсон энэ охин уйлаад салдаггүй, чамд бас баахан загнуулах. Миний л өрөвдсөний гай боллоо. Одоо яахав, энэ удаа аваад буцах нь буцна, гэхдээ хавар хүртэл шүү. Одоо ч хүйтэрчихлээ, хүйтэнд яаж ч явуулах вэ, тэсээд л өнгөрүүлэхээс. Дулаарахаар энэ хүүхдийг гэртээ байлгаад байж даанч болохгүй юм байна шүү дээ.
Эхний галт тэргэнээс гурван хүн буув.
Жолооч суудлынхаа олбогийг засав. Охины харц нүдний өмнөх жолоочийн дулаахан мөрөнд тусан гэрэлтэнэ. Намрын өглөөний сэрүүн салхи тэр дулаахан мөрийн хоёр талаар сэвэлзэн салхилна. Суудлын морин тэргэнд гүйцэн ирэв. Морин тэрэг замын хажуу уруу болов.
- Баярлалаа.
Даачаа тэрэгтэй зөрөв.
- Гялайлаа.
Морин тэрэгтэй зөрөв.
- Баярлалаа.
Тэрбээр арван таван ри зам дахь уул тал, дов толгоддоо талархан талархан арлын өмнө зүгийн хязгаар нутаг далайн жижигхэн боомт уруугаа буцан явна.
Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан.





Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ХҮЙТНИЙ МЕНЕЖМЕНТ БУЮУ ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
    Тэртээ хэдэн жилийн өмнө аялал жуулчлалын салбарт орж ирэхэд “Монгол улс 2010 гэхэд сая жуулчин авна” гэж сонсож байв. 2015 он болсон чинь бас дахиад “сая жуулчин авна” гэж сонсов. Харин одоо “2016 онд нэг сая, 2020 он гэхэд 2 сая жуулчин авна” гэж дахиад л сонслоо.  Юуг үндэслэж,  ямар бодлого хэрэгжүүлчихээд  “сая жуулчин авн...
  • Эцэг, эх байх ямар харагддаг вэ?
    Хүний амьдралд юугаар ч сольшгүй нандин зүйл байдаг нь яах аргагүй гэр бүл юм. Энэ сайхан зүйлийг хадгалж, хамгаалж амьдрахын тулд танаас маш их тэвчээр гарах хэрэгтэй болно. Харин та үүнд бэлэн үү? Хүүхэд бол бурхны бэлэг.
  • Энэ бол зурахуйн гайхамшиг
  • ЯПОНЫ ГУДАМЖНЫ ХУВЦАС ЗАГВАР
    Япончуудын сэтгэлгээг зарим үед ойлгоход их хэцүү юм. Тэр нь хувцас загвар дээр ч илэрнэ. Бизнесийн хүрээнийхэн ялангуяа компаний ажилтнууд бол хар костюм хослол, цагаан цамц, зангиаг зүүх бичигдээгүй хуультай. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжиснээр хагас ханцуйтай цамц өмсөхийг уриалж, хэсэг бүлэг нь тийм болсон боловч олонх нь хар костюм, цагаан цамцтайгаа л явна. Гэтэл ...
  • Хэлний күүрс 2
    Хэлний бэлтгэлээ гэж. Ёстой л таван хэлийн амьтад хөлхдөг газар даа эртний Хархорум шиг. Коридорт гарч байгаа чимээгий нь сонсохоор найрал хөгжмийн багийнхан тус тусдаа бэлтгэлээ хийж байгаам ч юм шиг. Нэг нутгийн нэгнээ танихгүй 2 хүн германаар танилцаж, ярилцах гэж зовчно. (Харин би одоохондоо монгол хүнтэй тэгж танилцаагүй л явна). Тухайлбал би хэдэн долоо хоногийн...
  • 40 наснаас эхлэн илүү дур булаам харагдах болсон одод
    Моника Беллуччи, 50 настай Хэлли Берри, 48 настай Пенелопа Крус, 40 настай Сальма Хайек, 48 настай Рената Литвинова, 48 настай Анжелина Жоли, 40 настай Жулия Робертс, 47 настай Мадонна, 56 настай Женнифер Лопес, 45 настай Синди Кроуфорд, 47 настай Кейт Бланшетт, 45 настай Гвинет Пэлтроу, 42 настай Ева Мендес, 41 настай Хайди Клум, 41 настай Шарлиз Терон, 40 на...
  • Токио дахь "галзуу" үсчин.
    Токиод байх нэгэн үсчний газар танд үнэгүй тайралт хийж, будах үйлчилгээ санал болгоно. Хариуд нь та тэдний хүссэнээр л үсээ засуулах боломжтой. Зарим засалт, будаг нь яг л галзуу хүн мэтээр харагдуулах агаад  Японд ихэвчлэн өөрийн гадаад төрхөө өөрчлүүлэх гэсэн,  ялангуяа шинэ оны өмнө томоохон өөрчлөлт хийж бусдаас онцгойрох гэсэн залуус тэднийг зорьдог. Яаж өөрчлөгдөхөө мэд...
  • Хуримынхаа дараа мөрөөдлөөрөө амьдарч буй хосууд
    Мэтт болон Жессика Жонсон нар гэрлэснийхээ дараа бусад энгийн гэр бүлүүдийн тогтсон жишгээр амьдрахыг хүссэнгүй. Тэд амжилттай байсан ажлаа орхиж, байшингаа зараад жижиг завь худалдан авч 4 жилийг далайд аялан өнгөрүүлсэн байна. Аялагч хосуудын амьжиргааны сарын өртөг 1000 ам.доллар ба Перу, Куба, Ямайка, Багамын арлууд гээд нийт 16 газраар аялаад байгаа аж. "Энэхүү санааг 2007 о...
  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО [сонсох ном]
    Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг энэхүү судрыг сонсох хэлбэрээр оруулж байна.Нууц товчоо нь нийт 12 бүлэгтэй: Тэмүжиний уг гарал ба бага насны үеЧингисийн идэр насМэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн ньЖамуха ба Тайчуудтай тэмцсэн ньТатарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрс...
  • Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт
    1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ? 2. Та юуг хийх гээд бүтэлгүйтэж байсан бэ? Бүтэлгүйтлээсээ юуг сурсан бэ? 3. Шийдвэрлэж байсан хамгийн сонирхолтой асуудлынхаа талаар, хэрхэн шийдвэрлэж байсан талаараа бидэнтэй хуваалцаач 4. 8 настай хүүхдэд модем/рутер гэж юу болох, ямар үйл ажиллагаатай талаар тайлбарла 5. Таныг өнөөдөр юу энд ав...
  • Төмрийн дархан сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэв?
    Шведийн нэгэн төмрийн дархан төмөр боолтоор өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэн гаргасан нь сонирхолтой бүтээл болж чаджээ. Түүний хэлснээр эдгээр боолтыг хараад хүмүүсийн гадаад байдал, хэв маяг санаанд орсон тул тэдний сэтгэл хөдлөл, баяр гуниг, харуусал хайрыг илэрхийлэн гаргахыг оролдсон гэжээ.
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • 2014 оны хамгийн азтай 10 амьтан.
      2014 оны хамгийн нөлөөтэй 10 амьтан. Та магадгүй 2014 оныг хүмүүст тийм ч ээлтэй бус байсан хэмээн хэлж магадгүй юм. Харин амьтдын хувьд огт өөр түүхийг бүтээсэн жил байлаа. Хүмүүс ихэвчлэн муур нохой, үхэр зусаг, зараа гээд өхөөрдөм амьтдыг хайрладаг боловч тэднээс ч илүү амьдралын чухал зүйлсийг хүмүүст ойлгуулж чадсан хөөрхөн амьтдын түүхийг бид доор өгүүлэх гэж байна. 1. ...
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • Гадаад төрхөөрөө төгс биш ч нэрд гарсан эрэгтэй жүжигчид
          Эдгээр жүжигчид олон нийтийн хүлээн зөвшөөрдөг гоо сайхны стандартаас хол зөрүүтэй ч бурхнаас заяагдсан авьяас чадлаараа олонд хүндлэгдсэн билээ.  Дэнни Трехо  Энгийн нэг мексик залуу боловч,   шивээс бас мотоцикл, сэлэмтэйгээ байхад түүн шиг баатар үгүй. Бенедикт Камбербетч Түүний буржгар шар үс, том нүд, урт толгой, ихэмсэг инээмсэглэл нь я...
  • "Uptown funk" дуунд 100 киноны шилдэг бүжигтэй хэсгийг оруулжээ
    Дуучин Bruno Mars, продюсер Mark Ronson нарын бүтээл Uptown Funk нь Billboardийн жагсаалтыг 14 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн билээ.
  • Өвөрмөц загвартай номын хавчуурганууд
    Уншиж байсан номынхоо аль хэсэг дээр зогссоноо санахгүй нэг уншсан хэсгээ ахин дахин уншиж байсан үе танд тохиолдож байсан байх. Харин энэхүү асуудлын шийдэхийн зэрэгцээ, уншигчийн сэтгэл санааг сайхан болгох өвөрмөц сонин хэлбэр дүрстэй номын хавчуургануудыг дизайнерууд байнга сэдэж байдаг бөгөөд та бүхэнд хамгийн өвөрмөц сонин содон номын хавчуурганы зургуудаас хүргэж байна. Ширээний ...
  • Гэртээ "Baileys" хийх жор
    Ихэнх бүсгүйчүүдийн уух дуртай ундаа болох "Baileys"-ийг заавал гаднаас худалдаж авах шаардлагагүй. Маш энгийн орцоор ердөө 20 минутад бэлэн болох ундааг өөрсдөө бэлдэцгээе. Орц: Архи 200 мл Молоко буюу өтгөрүүлсэн сүү 1 лааз Ванилин 1 ширхэг Кофе 2 халбага Шоколадтай сүү 200 мл Крем /20%-ийн тослогтой/ 20 мл Хийх арга: Эхлээд өтгөрүүлсэн сүү дээрээ ванилин  хийж блендер...
  • Өвөр Монголын Тухай үлгэр ба үнэн
    ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээн илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая. Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд бай...
  • Яг одоо амьдралдаа өөрчлөлт хийх болсныг илтгэх 20 дохио
      1. Өнгөрсөн дурсамжиндаа автах нь ихэссэн   2. Баярлах ёстой зүйл ч хэцүү санагддаг болох   3. Хүмүүс, нөхцөл байдал, байгаа газраа өөр болоосой гэж байнга хүсдэг   4. Өөртөө сэтгэл хангалуун байхаа болих   5. Аливаа шинэ зүйлийг эхлүүлээд их л удаж 3 хоног тэсдэг болох   6.  Ганцаардах, өөрийгөө бусдад үл тоогдож байгаа мэт санагдах   7.  Ө...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.