ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Өнгөний тухай


2015 оны 03 сарын 20, 10:29
z

Энэ удаа өнгөний тухай цухас мэдээлэл танилцуулахаар шийдлээ. Хорвоо дээр яг одоогоор хэдэн өнгө байгааг бүрэн судлаагүй л байна. Хүн бид энэ хязгааргүй олон өнгөнүүдийг мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг юм. Мөн бид энэ олон өнгөнүүдийг өөр өөрөөр хүлээн авдаг нь сонирхолтой. Жишээ нь зураачид бол хүйтэн ба дулаан гэж 2 хувааж хардаг .
Монголчууд эртнээс Молом өнгө, Тойм өнгө, Чөтгөр гутам гэх зэргээр нэрлэж ирсэн байдаг. За мэдээж одоо дижитал эрин үед RGB, CMYK, PANTONE гэх зэргээр ангилж байгаа. Бас биднээс өөр өөр өнгө ялгарч байдаг. Хорвоогийн бүх өнгө дээрх ялгарлуудаас гадна нюанс , контрас, ойлт, хугарал гээд л хором бүр хувирч гайхамшигт тоглолт явагддаг. Өнгүүдийг хархаас гадна бас мэдэрдэг байх хэрэгтэй. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүний өнгийг яаж мэдэрч байгаа нь түүний санаа сэтгэлийн онцлогийг бүрэн тогтоож чаддаг гэж үзэж байна.

Цагаан өнгө
- Хатан, цэвэр тунгалаг, анхаарал сарниулахгуй, хоосон орон зайг мэдрүүлдэг. Бурхан болон хүний сэтгэлийн сайхныг билэгдэл.

Хар өнгө - Өнгөгүй өнгө болохоор өнгө будагны хаан. Тэр ч утгаараа хар өнгө нь хамгийн сонгодог өнгө ба хар өнгийг дэвсгэр болгон авахад хүний сонирхлыг татдаг. Нууцлаг сүрдэм. Ер нь хар, цагаан 2-г өнгөнд тооцохгүй байх нь ч бий.

Улаан өнгө - Их эрмэлзэл, золиос, тэмцэл юм. Цусны өнгөтэй гэж ойлгох нь өрөөсгөл ба улаан өнгө нь мөн эрч хүчийг илэрхийлдэг ба хүний сонирхол татахуйц сонгодог өнгө юм.

Шар өнгө - Оюуны гэрэл гэгээ, итгэл найдварын өнгө. Шар өнгөөр дэвсгэр өнгө сонгоход сэтгүүлийн тэрхүү нүүр хөгжилтэй гэрэл гэгээтэй болж өгөхөөс гадна хүний анхаарлыг өөртөө ихээр татдаг өнгөний нэг юм. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжүүлэн, бадрангуй сэтгэлийг хөгжөөнө.
Ногоон өнгө - Анхаарал төвлөрч, тайвшран сэтгэхүйн билэгдлийг илэрхийлэгч мөнх ногоон ертөнцийн өнгө. Өөртөө итгэлтэй хүмүүс энэ өнгийг таалдаг.

Хөх өнгө - Саатуулагч, тайтгаруулагч, аюулыг үл мэдэг огоорон ядрахуйг мэдрүүлэгч, саатуулан тайвшруулагч өнгө. Хөх өнгө нүдэнд сайн, түгшүүр арилган, зүрхний цохилтод сайнаар нөлөөлнө.

Цэнхэр өнгө - Тайвшруулах энх тайвныг эрхэмлэгч, Энэ өнгөнд дуртай хүмүүс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай улс.

Хар ногоон - өнгө Зоригоо дайчлах, нэр хичээх, эрх мэдэлд шунах, биеэ тоох хүч чадлаа дэндүү үнэлэн эрэмшихүйн билэгдэл өнгө.

Улбар ягаан - Эмэгтэйлэг өнгө гэж хэлж болно. Бодол төрүүлэгч, эргэцүүлэхүйг үүсгэгч өнгө. Ажиллах чадварыг хар өнгөнөөс илүүтэйгээр бууруулдаг гэлцэх нь бий.

Саарал өнгө - Эргэцүүлж бодохуйн билэгдэл гэгдэх сайн өнгөний нэг. Ухааны болон илэн далангүйн билэг тэмдэг гэгддэг. Мөн саарал өнгө нь хүний нүдийг бага ядраах, ядаргааг тайлах өнгөнд тооцогддог. Хөхөлбөр ягаан өнгө Сэтгэлийн баяр баясгалан, Дотроо дулаан ба хүйтнийг нууж байдаг. Хөнгөн хийсвэр, барьцгүй байдал, үл итгэлцлийг төрүүлэх талтай.

Улбар шар - Дулаан, тухлаг тайван, баяр баясгалан, тохь тухыг илэрхийлдэг. Гэхдээ ийм өнгө зонхилох нь онцгүй. Ядраах тал бий.

Хүрэн өнгө - Амралтын буюу өдөр тутмын тайвшралыг үйл явдлыг илэрхийлсэн нас тогтсон өнгө юм.

Зарим үед дотроо түрэмгийллээ нуусан, далд зовиур, сэтгэлийг түгшүүрийг илэрхийлдэг. Гэхдээ бидний нүдэнд харагдаж буй өнгө хорвоо дээр ганцаараа дангаараа байдаггүй. Гэрэл, материал, ойлт, тусгал, сүүдэр, агаар, орон зай, алслал, улирал, цаг агаар гээд олон зүйлээс хамааралтай. Мөн дээр нь таны тэр үеийн сэтгэл хөдлөл ч үүнд нөлөөлнө. Хүний хурууны хээ үл давтагдах адил таны одоо сууж байгаа тасалгаанд адилхан давтагдах өнгө байхгүй гэсэн үг л дээ.


220px-Colouring_pencils





САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Эцэг эхчүүдийн ялгаа
    Эцэг эх байна гэдэг үнэхээр том үүрэг хариуцлага. Ялангуяа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг нэлээд тэсвэр тэвчээр төдийгүй хөдөлмөр шаардсан хариуцлагатай ажил хэдий ч тэдэнд энэ хорвоо дээр хамгаас их аз жаргал бэлэглэдэг зүйл гэдэгтэй аав ээж нар санал нийлэх биз. Эцэг эх бүр өөрсдийн үр хүүхдээ өөрсдийн өсөж торнисон жишгийн дагуу өсгөдөг боловч аав ээж нар хүүхдүүдээ тэс өөр арга...
  • Хошин Караокэ - Бүгдээрээ дагаад дуулаарай :D
    Khebi хэмээх нэрээр интернэтэд сонирхолтой, хөгжилтэй, хошин видеонууд бэлдэн оруулдаг нэгэн Монгол залуугийн Юүтүб сувгийг олсон оо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За тэгээд үзээд савж унавал цааш нь бас инээд түгээгээрэй. Хамгийн эхний дуу нь Монголын бүх оддын дуулсан хошин караокэ: Бооёо, Аглуу бэрээсээ нуув: За энэ бүүр татаадаг дуу Tarkan: ...
  • СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
    Намрын өглөө... Машины дугуйн хий багасчихаж. Хүүхдээ албанд нь хүргэж өгчихөөд, ойр хавьд дугуй засвар байхгүй тул дугуйгаа нөхүүлэхээр явлаа. “Дугуй засвар” гэсэн бичигтэй хашааны гадна очиход хижээл насны ах гарч ирээд учир байдлыг сонсоод ажлаа эхлэв. Гудамжинд явж байсан нэгэн залуу, засварчин ахыг таньдаг бололтой мэнд мэдэн, хоорондоо үг солилцлоо.-Хорооны то...
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • Өнгийн харандаагаар амилуулсан бүтээлүүд
    АНУ-ын Флорида мужийн 22 настай залуу уран бүтээлч бүсгүй Морган Дэвидсон /Morgan Davidson/ өнгийн харандаануудыг ашиглан өнгө будгийн гайхамшгийг хослуулсан нүд алдам уран бүтээлүүдийг туурвидаг бөгөөд түүний бүтээлүүд Instagram хэрэглэгчдийн дунд маш алдартай ба түүний Instagram хуудсыг 100.000 гаруй хүн дагадаг байна. Тэрээр бяцхан охин байхаасаа л зураг зурж эхэлсэн ба хүүхэд ахуй...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
  • ИЛБЭНХ
    Нохдын овогт багтдаг илбэнх дунджаар 65 см орчим урттай, сүүл нь 20-25 см, 4-10 кг жинтэй,3-4 жил насалдаг холимог идэштэй, хөхтөн амьтан. Илбэнхийн сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Энэ амьтан тэн...
  • Брэд Питтийн нүдээр Анжелина Жоли...
    Анжелина Жоли бол маргаангүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг төдийгүй хамгийн загварлаг оддын нэг гэдийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэрээр ойр тойрныхон,  гэр бүлийнхнийхээ хувьд олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн ээж хүн. Тиймээс ч түүний хувьд гэр бүл нь энэ амьдралынх нь хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр цаг үргэлж илэрхийлдэг бөгөөд түүний гэр бүлийнхэн, ялангуяа түүни...
  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
  • Бид ямар харагдах болсон бэ?
    Хүмүүсийн амьд харилцаа өдрөөс өдөрт үгүй болж байна. Тэд хамаг анхаарлаа зөвхөн гар утас, таблет, компьютерт хандуулах болсноор халуун дулаан уур амьсгал амьдралд үгүйлэгдэж байгаа нь алхам тутамд мэдрэгдэх болно. Та хайртай хүмүүстээ хайр энхрийллээ өөрийн биеэр, үгээрээ илэрхийлсэн үү?
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 2: Цагаан гаа болон Шарсан загас
    Шарсан загастай хамт идэхэд хамгийн тохиромжтой хүнс бол цагаан гаа юм. Учир нь цагаан гаа нь тостой загас идсэний дараагаар аманд сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна. Түүнчлэн шарсан загас болон цагаан гааг хамт хэрэглэвэл шим тэжээлээр баялаг төдийгүй хоолны төгс зохицол болдог байна. Загасны тос нь тархины мэдрэлийн эсийг идэвхжүүлж, хөгшрөлт болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс сэрги...
  • Үхэл амьдралын тухай сонирхолтой бичлэг
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
  • Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн “Шилдэг - 10” кино
    Энэхүү жагсаалт мэдээллийг чөлөөт нэвтэрхий толь “Wikipedia” болон кино ертөнцийн мэдээ мэдээллийн “IMDb” сайтын нийтлэлээс харьцуулан толилуулж байна.10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004) Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), &ldquo...
  • Өнгөрсөн ба одоо үеийн ялгаа
  • АЛДАРТ “ТОРГОНЫ ЗАМ”
    Марко Поло аав ах нарын хамт Торгоны замаар Монгол руу аялан ирсэн байдаг. 2000 гаруй жилийн өмнөөс ашиглаж байсан “Торгоны их зам” нь эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байжээ. Эрдэмтэн С.Н.Рубенко-гийн тэмдэглэ...
  • Энэ оны хамгийн хөгжилтэй гэрэл зургийн төслүүд
    Орчин үед хүмүүс бие биенийгээ элэглэж дууриан, янз бүрийн зураг авахуулахаас гадна төрөл бүрийн меменүүдийг зохиох болсон. Түүнчлэн фотошоп программын тусламжтайгаар олны танил хүмүүсийн зургийг янз янзаар өөрчилж бусдыг хөгжөөх болсон. Харин энэ оныг хөгжилтэй гэрэл зургуудын жил болж өнгөрсөн гэхэд буруудахгүй байх. Учир нь энэ жил олон олон бүтээлч хүмүүс фотошопыг ашиглан үнэхээр х...
  • Эцэг, эхийгээ зарна
    Энэ явдал Япон улсад болжээ. Токиогийн нэгэн сонинд гарсан зарлал маш их шуугиан дэгдээжээ. Тэрхүү зарлалд “Эцэг эхийгээ зарна. Эцэг 70 настай, эх 65 настай. Үнэ 10000000 йен, доошоо байхгүй”. Ийм зар уншсан хүмүүс янз бүрээр дургүйцлээ илэрхийлж байлаа. “Ёстой хачин цаг үе ирж дээ. Хүүхдүүд нь эцэг эхээ зарж байх ч гэж”, “Ийм юм болж байхад төр засаг ю...
  • Японд Монгол гэртээ амьдардаг залуу
    Дэлхий даяарчлагдаж, бид хаана ч Монгол гэрээ барьж амьдрах боломжтой болжээ. Саяхан Монгол гэр үйлдвэрлэдэг компани Европруу экспортолдог тухай нэвтрүүлэг гарч байсан. Үүнийг бичигч би вээр ихэд бахархаж, алс холын Европ хүмүүс Монголоос гэр худалдан авч Монгол соёлыг түгээж байгаад баяртай байлаа. Гэтэл арлын Япон орны төвийн бүс болох Канто мужийн Ибараки хотод амьдардаг нэгэн Монгол ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.