ЧӨЛӨӨТ АГУУЛГА

БОРООНЫ ШҮХЭР


2015 оны 03 сарын 23, 09:42
index_14
Нороод сүйд болохооргүй ч гэлээ хувцас чийг даагаад манан бүрхсэн мэт хаврын зөөлөн шиврээ бороо орж байлаа. Охин үүдэнд гүйн гарч ирээд хүүгийн шүхрийг харснаа бороо орж байгааг сая л мэдэж:
- Өө, бороо орж байгаа юм уу? гэв.
Хүү үнэн хэрэгтээ борооноос биш охины сууж байсан мухлагийн өмнүүр өнгөрөхөөс ичиж зовохдоо нүүрээ халхлан шүхрээ дэлгэсэн аж.
Тийм авч хүү дуугүйхэн шүхрээ охины дээр барив. Охин тал биеэ л шүхэрт оруулна. Жаал хүү норонгоо “Наашаа” гэж хэлээд түүн уруу ойртох зориг хүрсэнгүй. Охинд ч бас шүхрийн бариулаас хамтдаа бариад явмаар санагдавч бишүүрхэх гэрэвших сэтгэлдээ дийлдэн улам л шүхрээс мултрах шахан дөлөн явна.
Хоёулаа зурагчны газар орлоо. Жаал хүүгийн төрийн түшмэл аавын нь ажил холын хол шилжих болжээ. Үдэлтийн зураг аж.
- За наашаа, тэнд зэрэгцээд суугаарай гэж зурагчин урт сандал уруу заахад жаал хүү охины хажууд сууж зүрхэлсэнгүй ард нь очиж зогсоод, тэгээд бид хоёр цуг гэдгээ илчлэхийн тулд сандлаас түшиж байсан гараа охины мөрөн дээр зөөлхөн тавив. Анх удаа биед нь хүрч байгаа нь энэ аж. Охины биеийн өчүүхэн дулаан илч түүний гарт дамжин шилжиж нүцгэн биеийг нь тэвэрсэн мэт халуун дулаан санагджээ.
Насан туршдаа энэ зургийг харах бүр тэрхүү гэгээхэн дулаан бүлээн илчийг дурсан санах буй за.
- Дахиад нэг зураг авахуулах уу? Хоёулаа зэрэгцэж суугаад цээж хэсгийг томоор.
Хүү дуугүй толгой дохиж охинд:
- Үс ээ? гэж сулхаан хэлэхэд охин хүү уруу өнгийн харснаа хацар нь ягааран нүдэнд нь баяр цэнгэлийн түмэн оч гялалзаж хүүхэд шиг, дуулгавартай гэгч нь бие засах өрөө рүү гүйн оров.
Охин, жаал хүүг дэлгүүрийн урдуур ирэхийг харуутаа үсээ ч янзалж амжилгүй үсрэн гарч ирсэн юмсанж. Усан цэргийн малгайг тайлаад авсан мэт сэгсгэр үсэндээ санаа зовж байвч хүүгийн дэргэд үс гэзгээ илж засаж үл чадах бүрэг ичимхий охин байлаа. Хүү ч бас охиныг ичээчихнэ гэж бодоод “үсээ” гэж хэлж чадалгүй явжээ.
Гэзгээ янзлахаар явсан охины гэрэлт царай хүүг ч бас цог золбоотой болгов. Баяр гийсэн царайны дараа тэр хоёр яагаа ч үгүй юм шиг хоёр биедээ ойртон суугаад зургаа даруулав.
Зурагчингаас гарахаар хүү шүхрээ авах гэтэл олдсонгүй, харвал түрүүлээд гарсан охин бариад зогсож байв. Охин, хүүг хараад түүний шүхрийг авч гарснаа сая л анзаарч өөртөө их гайхав. Бодоогүй хэрнээ сэтгэлийнхээ хаа нэгтээ би түүнийх гэж бодож буйн илрэл юм болов уу.
Хүү шүхрээ “би барья” гэж хэлж чадсангүй, охин шүхрийг нь буцааж өгч чадсангүй. Гэвч балчирхан тэр хоёр зурагчин уруу ирсэн замтайгаа адилгүй гэнэт том хүн болоод эхнэр нөхөр бололцсон мэт сэтгэлээр буцан явжээ. Ердөө л энүүхэн энэ шүхрийн адал явдлаас болоод шүү.






Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Леди Гагагийн хуримд зориулан 30 гаруй даашинзны загвар гаргажээ
    Алдарт дуучин Леди Гага болон түүний сүйт залуу Тэйлор Кинни нар хуримандаа бэлдэж эхэлсэн тухай шуугиан дэгдээд байгаа. Хачирхалтай этгээд хувцасладгаараа алдартай Леди Гагагийн хуримын хувцас ямар байх бол гэж хүмүүс ихэд сонирхож байна. Гага хэлэхдээ "Би бүгдийг нарийн төлөвлөж амжаагүй байгаа ч гэсэн энэ бүгд миний эрд зориулагдах болно" гэжээ. Одоогоор түүнд зориулан алда...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Улсын их хурал дээр зарим гишүүдийн хэлсэн үгнээс
    Улсын Их Хурлын чуулган дээр зарим гишүүдийн хэлсэн үгнээс. Үнэний хувьтай гэж бодож байна. Та бүхэн үзээд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаарай.
  • Дэлхийн хамгийн гайхалтай усан оргилуурууд
    Хотын өнгө үзэмжид нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол архитектурын уран нарийн шийдэл бүхий барилга байгууламж болон хөшөө дурсгалууд байдаг. Түүнчлэн маш өвөрмөц сонин шийдэл бүхий усан оргилуурууд ч хотуудад гайхалтай өнгө үзэмж нэмдэг бөгөөд та бүхэнд амьдралдаа нэг ч удаа болтугай өөрийн нүдээр очиж үзэхийг хүсэхээр дэлхийн хамгийн гайхалтай усан оргилууруудыг танилцуулж байна. &quo...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Бяцхан хүүхдүүд болон тэдний тоглоомууд
    Өхөөрдөм бяцхан хүүхдүүдийг харахад өөрийн эрхгүй хайр хүрч, тэдэнтэй хамт байхад энэ хорвоо дэлхий хэмжээлшгүй аз жаргалаар дүүрэн мэт санагддаг. Хэдийгээр хүүхдүүд тоглоом биш боловч заримдаа тэднийг бариад базчихмаар аль эсвэл хазчихмаар хүртэл санагдах тохиолдол байдаг бөгөөд та бүхэнд хүүхэлдэйнүүдтэйгээ усны дусал мэт адил өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийн зургийг хүргэж байна. ...
  • Үл бүтэх амьтад байна
  • 20 настнуудын ойлгоогүй байдаг хорин зүйл
       1. Цаг хугацаа эргэж ирдэггүй гэдгийг.2. Авъяасаас гадна хичээл зүтгэлгүй бол амжилтанд хүрдэггүй гэдгийг. 3. Өглөө эрт босвол ихийг амжуулж чадна гэдгийг 4. Сошиал медиад алдартай байх нь бодит амжилт биш гэдгийг 5. Утсаар ярих чадвар ажлаа амжуулах гол арга гэдгийг 6. Ажилдаа эрт ирж, оройтож явах нь чиний үнэлгээг нэмэгдүүлнэ гэдгийг 7. Хүмүүсийн юу хийхийг хүлээхгүй ...
  • ТАГТАН ДЭЭР ГАР
    Харвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.Энэ нь ерөнхийлсөн, бөөрхөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж...
  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Оскарын шагнал гардуулах ёслолын дараах оддын хөрөг зураг
    1. Lady Gaga 2. Jennifer Aniston, Justin Theroux 3. Steve Martin 4. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн шагналт жүжигчин Eddie Redmayne 5. Oprah Winfrey 6. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт J.K. Simmons 7. Rita Ora 8. Sacha Baron Cohen and Isla Fisher 9. Sofia Vergara ...
  • Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу
    1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу? Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй. 2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ? Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсни...
  • Жаред Лето шинэ дүр төрхөөрөө фенүүдээ гайхшруулжээ
    Холливудын царайлаг залуусын нэг Жаред Лето шинэ тоглох киноныхоо зураг авалтанд зориулан имижээ өөрчилсөн нь түүний фенүүдийг ангайлгаж орхив. Тэрээр 2016 оны 8-р сард нээлтээ хийх "Suicide Squad" буюу DC Comics-ийн дараагийн цувралд Жокерын дүрд тоглохоор болсон юм. 43 настай жүжигчныг өмнө нь наснаасаа дэндүү залуу харагддаг тухай хэвлэлээр шуугьдаг байсан бол Жокерын дүрд ...
  • 2015 он өмнөх жилүүдээс "1 секундээр илүү" байх нь.
    Франц дахь"Олон улсын Дэлхийн Тойрог Замын Хөдөлгөөний Газар"-н эрдэмтдийн мэдээлж байгаагаар 2015 он өмнөх жилүүдээс 1 секундээр илүү байх бөгөөд ирэх 6-р сарын 30-наас зөрүүг гаргаж, "засварын секунд" буюу нарны цагийг дэлхийн цагтай тохируулах юм байна. Үүнээс үүдэн интернет орчинд элдэв эвдрэл үүсч болзошгүй гэнэ. Дашрамд дурьдахад дэлхий тэнхлэгээ урьдынхаас...
  • Өвөрмөц загвартай номын хавчуурганууд
    Уншиж байсан номынхоо аль хэсэг дээр зогссоноо санахгүй нэг уншсан хэсгээ ахин дахин уншиж байсан үе танд тохиолдож байсан байх. Харин энэхүү асуудлын шийдэхийн зэрэгцээ, уншигчийн сэтгэл санааг сайхан болгох өвөрмөц сонин хэлбэр дүрстэй номын хавчуургануудыг дизайнерууд байнга сэдэж байдаг бөгөөд та бүхэнд хамгийн өвөрмөц сонин содон номын хавчуурганы зургуудаас хүргэж байна. Ширээний ...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
  • Энэ бол хайр
  • Гоо үзэсгэлэнгээ алдаагүй 60-с ээш насны хатагтай нар
    Кристи Бринкли, 61 настай Софи Лорен, 80 настай Кармен Делль’Орефайс, 84 настай Мерил Стрип, 65 настай Мерил Стрип, 77 настай Барбра Стрейзанд, 73 настай Хелен Миррен, 67 настай Дебби Харри, 69 настай Дайан Китон, 69 настай Сьюзан Сарандон, 68 настай София Ротару, 67 настай
  • Ээждээ хаягдсан NBA "Бүх од" Жимми Батлэр
    НБА-ийн ерөнхий менежер: "Миний урьд өмнө нь сонсож байсан зүйлсээс хамгийн гайхалтай нь түүний түүх. Түүний амьдралд сөхөрч болох олон шалтгаанууд гарч ирж байсан. Гэхдээ тэр болгонд Жимми бууж өгөөгүй. Түүнтэй энэ талаар ярих болгонд Жиммигийн хоолой зангирдаг юм" хэмээн 2011 онд хэлж байлаа.Түүнийг өлгийтэй байхад нь аав нь гэр бүлээ орхиод явсан юм. Харамсалтай нь түүн...
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.