ЧӨЛӨӨТ АГУУЛГА

АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/


2015 оны 04 сарын 06, 11:58
111Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ.
Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил цөм эрэгтэй хүнээр хийлгэнэ. Эхнэрээс бусад бүх эмэгтэй хүнийг үзэн ядсандаа биш эмэгтэй хүн болгон эхнэртэй нь адил санагддаг байв. Жишээ нь ямар ч бүсгүй хүнээс эхнэртэй нь адил загасны үнэр үнэртэнэ. Эхнэрээ хэт хайрласан надад оноосон тэнгэр бурханы шийтгэл хэмээн бодон эм хүн үгүй хувь тавилантайгаа эвлэрэн амьдрах болжээ.
Гэвч түүний гэрт яах ч аргагүй нэгэн эмэгтэйн орон зай байв. Охин нь байлаа. Мэдээж тэр энэ хорвоогийн ямар ч бүсгүйгээс илүү эхнэртэй нь адил.
Охин нь ахлах сургуульд орлоо.
Шөнө орой болсон хойно охины өрөөний гэрэл асав. Тэр гүйдэг хананы завсраар шагайн харав. Охин нь жижигхэн хайч гартаа барьжээ. Өвдөг дээрээ суугаад доош тонгойн хайчаа барин нэг юм хийсээр. Дараагийн өдөр охиноо сургуульд явсан хойгуур өрөөнд нь сэм орон нөгөө хайчны цагаан ирийг хараад дотор нь арзасхийжээ.
Шөнө дөлөөр охины өрөөний гэрэл асав. Тэр гүйдэг хананы завсраар харлаа. Охин нь орон дээрх цагаан даавууг хумин авч тэврээд өрөөнөөсөө гарав. Ус гоожих чимээ гарна. Удалгүй охин зуухан халаагуурт гал асааж түүн дээр нөгөө цагаан даавуугаа тавиад мэлрэн сууна. Тэгснээ баахан мэгшин уйлав. Уйлж дуусаад дараа нь нөгөө даавуун дээрээ хумсаа авч эхлэв. Даавууг авах үед хумс нь ойчсон бололтой хумсны шатсан хэншүүнд тэр бөөлжих шахжээ.
Тэр зүүдлэв. Түүнийг охиныхоо нууцыг мэдсэнийг тэнгэрт хальсан эхнэр нь охиндоо ярьж буй зүүд байлаа.
Охин нь эцгийнхээ царайг харахыг үл хүснэ. Тэр охиндоо хайртай биш байв. Энэ охиныг хайрласан бас нэгэн эр дааж давашгүй тэнгэрийн залхаал хүртэх болно гэхээс хамаг бие нь хүйт оргино.
Нэгэн шөнө, охин нь түүний хоолойг хэрчихээр гэтэн орж ирлээ. Тэр үүнийг мэдэж байв. Эхнэрээ хэт хайрласны, нэг эмэгтэйг хэт хайрласны үр, тэнгэр бурханы гэсгээл хэмээн шантарч чимээгүйхэн нүдээ анилаа. Эхийнхээ өшөөг охин нь авч байна гэж бодонгоо хайчны ирийг хүлээн хэвтэнэ.

-------------------------------------

Кавабата Ясүнари, 1925 он, Япон.




Орчуулсан: Д.Алтанцэцэг





САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Бороо Гоулд буюу Сентера Голд компани Монголд хэрхэн ажиллаж байсан тухай баримт
    Канадчууд Монголоос 52.5 тэрбум төгрөг хулгайлчихаад байна. Газрын хэвлийн болон Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж, зоргоороо авирласан Канад улсын “Сентерра Гоулд” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани 2007 оны наймдугаар сарын 3-нд Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байв. Мөн тус компани 2008 оны эцэс г...
  • 15 уран бүтээлч хамтран Лондонгийн хүүхдийн эмнэлгийг "гоёжээ"
    Хүүхэд бүү хэл том хүмүүст эмнэлэг бол "аймар" газар гэсэн ойлголт байдаг.  Британийн урлагийн холбооны сайн дурын 15 уран бүтээлч хамтран  эмнэлгийн дотоод заслыг хүүхдэд илүү тухтай, харагдах байдал нь нүдэнд дулаан байхаар бодож засжээ. 1. Дотрын эмгэг судалгааны тасаг. Зураач: Мораг Майерскоф "Би их олон жил энэ хээний талаар сэтгэлдээ ургуулан бодож ирсэн ...
  • Экс найз залуугаа эргүүлэн татахын тулд мэс засалд оржээ
    Lee Hee Danae  гэх 15 настай охин найз залуугаа эргэж ирүүлэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон нь шуугиан тариад байна. Түүний амьд хүүхэлдэй мэт болж өөрчлөгдсөн зургийг хараад хүмүүс харахад ч хайран гэмээр хөөрхөн гэж бичицгээж байна. Хятадын Weibo дахь хуудсандаа зургуудаа оруулж эхэлснээс хойш 320,000 дагагчтай болсон энэ охиныг дэмжигчид  салсан найз залуу нь эргэж ир...
  • Бүгдээрээ үсэрсээр байгаад чадчихлаа шүү... Ёстой хөөрхөн
    Бяцхан дэгдээхэйнүүдийн үнэхээр хөөрхөн бичлэг. Оролдлого бүхэн амжилтанд хүргэдэггүй ч бууж өгөхгүй л бол саад бүрийг давж гарах боломж бий. Амьдралын хичээл боллоо. Маш хөөрхөн, хөгжилтэй бичлэг байна. :)
  • Диана гүнж
    Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андр...
  • Эцэг эхчүүдийн ялгаа
    Эцэг эх байна гэдэг үнэхээр том үүрэг хариуцлага. Ялангуяа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг нэлээд тэсвэр тэвчээр төдийгүй хөдөлмөр шаардсан хариуцлагатай ажил хэдий ч тэдэнд энэ хорвоо дээр хамгаас их аз жаргал бэлэглэдэг зүйл гэдэгтэй аав ээж нар санал нийлэх биз. Эцэг эх бүр өөрсдийн үр хүүхдээ өөрсдийн өсөж торнисон жишгийн дагуу өсгөдөг боловч аав ээж нар хүүхдүүдээ тэс өөр арга...
  • Монголоороо бахархацгаая (та заавал уншаарай, киног бас үзээрэй)
    Монголчуудын түүхийн тухай, өнөөгийн дэлхий даяар тархан суусан даяар Монголчуудын тухай сонирхолтой, мэдлэг болохоор мэдээлэл өгөхөөр нэгэн нийтлэл, мөн киног та бүхэнд танилцуулъя. Магадгүй та хараахан уншаагүй, киног үзээгүй бол заавал үзэж, заавал уншаарай. Эх орноороо, эцэг өвгөдөөрөө бахархахаас ч аргагүй хүмүүс юм байна бид. Ганцхан Чингис хаан ч биш олон олон хаадаа бид юу хийсн...
  • Лев Толстойн амьдралын 6 сургаал.
    Лев Толстой үзэг цаас нийлүүлэн “Дайн ба Энх” романаа бичсэнээс хойш даруй 150 жил өнгөрчээ. Ихэнх хүмүүс түүнийг 19-р зууны хамгийн гайхалтай зохиолчдын нэг хэмээж байсан бол, цөөн хэсэг нь улс төр, нийгмийн хамгийн агуу сэтгэгч хэмээн дүгнэж байв. 1828-1910 оныг хүртэл амьдрахдаа дэлхий нийтээс ирсэн тэрхүү хүндлэл, нэр алдарт цочирдож, аажмаар сурвалжит байдлаасаа тат...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • Монгол ахуй (эгдүүтэй видео)
    Монгол ахуй, хөдөөний Монгол айлд бяцхан хүү өсөж торниж байгаа тухай, мал амьтан, байгаль хүний шүтэлцээ, хэрхэн ойрхон өсөж торниж байгаа тухай их гоё бичлэг байна. Уртын аялаад л мөлхөөд байгаа харагдлаа. Та бүхэн үзэж сонирхоно уу. Бас гадаад найзууддаа сонирхуулж болох юм. Магадгүй Монголд айлчлан ирэх жуулчдын тоог нэмж эх орондоо бас хувь нэмэр ч болж мэдэх юм даа. Надад лав цөөхө...
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Ухаалаг "Google Glass" нүдний шил худалдаанд гарлаа
    Ухаалаг "Google Glass" нүдний шилний загварыг өнгөрсөн онд танилцуулж байсан. Уг шилний туршилтын загварыг Америкийн зах зээлд  амжилттай гарган борлуулсан юм.  Тэгвэл одоо уг нүдний шилийг 1.500 ам.доллараар худалдаалахаар болжээ. Эх сурвалж: www.mass.mn
  • Монгол мөрөөдөл ба үндэстний амбици
    Америк мөрөөдөл Америк мөрөөдөл гэх хэлцийг Холливудын кино, утга зохиолоос дуулаагүй хүн ховор. Гудамжны рэппэрүүд ч дуундаа үглэдэг энэ үгээр Барак Обама номоо гарчиглаж байв. Ягшмал тодорхойлолт байхгүй ч америк мөрөөдөл бол гарвал угсаа, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрт тэгш боломж, зорилгодоо хүрэх бүхий л бололцоог олгох идеал буюу үзэл санаа, үндэстни...
  • Үндэсний хобби: Германчуудын бараг 90 шахам хувь нь барбекю хийдэг
    Герман Улсын 10 хүн тутмаас 9 хүн грилл дээр дуртай мах, эсвэл ногоо шардаг бол ердөө үлдсэн хэсэг нь огт барбекю хийдэггүй байна. Германчуудын бараг шахам 90 хувь нь барбекю шардаг болохыг ням гарагт буюу 05 сарын 02 өдрийн Dpa агентлагаас явуулсан санал, асуулгын үр дүнгээс харж болно. Тус агентлагийн захиалгаар олон нийтийн санал, асуулгын YouGoy хүрээлэнгээс явуулсан судалгааны да...
  • Ирина Шейкийн дараагийн болзоот залуу хэн бэ?
    Нью-Иоркийн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж явсан шинэхэн хосууд зурагчдын дуранд өртжээ. Ирина Шейк шинэхэн амрагаараа Холливуудын сайхан залуусын нэг "Америк Мэргэн бууч" Брэдли Куперыг сонгоод байна. Эх сурвалж: www.dailymail.co.uk
  • Хүний зан чанарын тухай
    Япон хэлэнд "үцүва га чийсай" гэдэг үг байдаг. Энэ үгийг утгачилбал богино ухаантай , өчүүхэн бодолтой гэсэн үг юм. Ийм төрлийн хүмүүст доорх 9 шинж илэрдэг байна. 1:Өөртөө итгэх итгэлгүй учир бусдын амжилт ололтыг хараад өөрөө шахагдаж, зайлуулагдах гэж байгаа мэт санагддаг тул бусдын амжилтанд баярлахаас илүү гол төлөв сэжиглэж харддаг 2: Хүнийг магтаж урамшуулж чаддаггүй....
  • Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд яг одоо өөрчлөх хэрэгтэй 27 зүйл
         Хүний амьдрал дэндүү богинохон! Гэтэл бидэнд хийхийг хүсдэг, бас хийж чаддаггүй зүйлс олон бий. Илүү дутуу зүйлд зарцуулах цагаа хэмнэснээр та цагийг илүү үр дүнтэй ашиглаж чадна. 1. Гар утсаа ширтэх:  Алхаж явахдаа, автобусанд сууж байхдаа, найзуудтайгаа уулзаж байхдаа ч нэг гартаа барьсан утсандаа автаад, хүний бодит  амьдралаас хөндийрөх гэж үү!...
  • Өвөр Монголын Тухай үлгэр ба үнэн
    ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээн илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая. Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд бай...
  • Мөрөөдлөө биелүүлэхэд нас хамаагүй
    81 настай Хятад эмэгтэй Австрали руу хүүтэйгээ уулзахаар явахдаа анх удаа онгоцонд сууж үзжээ. Австралид очоод ирсэн жуулчдад шүхрээр хэрхэн буух хичээл санал болгодгийг дуулаад, хүүдээ шүхрээр үсрэх хүсэлтэй байгаагаа хэлж, эрүүл мэндийн шалгалт өгсний дараа хүслээ биелүүлсэн эмээ " Нас намайг мөрөөдлөөс минь холдуулж чадахгүй, шүхрээр үсрэх үнэхээр зүйрлэхийн аргагүй сайхан байлаа...
  • Гайхамшгийг харуулсан 15 зураг
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.