ЧӨЛӨӨТ АГУУЛГА

АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР


2015 оны 04 сарын 08, 07:00
Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан.
“Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амьдарна” гэсэн. Энэ үг үлгэр мэт сайхан сонсогдож, үй олон хүн үүнд автаж, татагдаж, итгэсэн. Ард түмэн хараацайн үгийг дагаж ялгуулсан их хувьсгал хийн, улаан мангасыг даран сөнөөсөн бөлгөө. Гэвч тэр үлгэр шиг сайхан амьдрал нь ирээгүй л...
Хараацай болгоны амнаас юмны түрүүнд унадаг байсан нэгэн үг бий. “Хэтэрхий олон дарга ард түмний хүзүүн дээр сууж байна. Ийм олон мангас бидэнд хэрэггүй! Огцорцгоо! Далдарцгаа!” гэж тэд хашгирч байсан. “Хүнд суртлын нүсэр аппарат, олон ёроолгүй гүзээг тэжээснээс Монгол улс үгүйрэн хоосорч байна” хэмээсэн. Тэр үеийн Улс төрийн товчоо гэгчид нь есөн мангас суудаг, арав хүрэхгүй яамтай байхад энэ үгийг хараацайнууд хэлж байж!

haraatsai



Гэтэл одоо энэ тоо хэд болсон билээ? Улсын их хурал гэгчид нь далан зургаан гүзээ сууж байна. Хориод яаманд хорин хэдэн сайд сэнтийлдэг. Түүгээр ч барахгүй дэд сайдууд гэх сайдаасаа дутахгүй том гүзээтнүүд бий. Газар, агентлагийг тоолох гэвэл сампингийн эрих хүрэлцэхгүй. Өнөөх хараацайнууд одоо өөрсдөө цондойсон хөөрхөн гүзээтэй болоод ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, хотын захирагчийн сэнтийд залраад, “Олон дарга огцор!”, “Хүнд суртлын нүсэр аппаратыг устга!” хэмээсэн цогтой халуун үгээ таг мартчихсан сууна. Дарга нар байр савандаа багтахаа байж, хуучны яам тамганы дэргэд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгууд босгоцгоожээ.
“Монгол хүн эх орныхоо эзэн байж, эрх чөлөөтэй амьдарна!” гэж хараацайнууд чанга жиргэсэн. Ямар гоё вэ? хэмээн зон олон бүгдээр дуу алдсан. Гэтэл яав аа? Малчин Гомбо төрсөн довныхоо эзэн байж, хөдөөдөө амьдаръя гэхээр Дамба гишүүний уул уурхайн компани өвөлжөөг нь өрлөөд, зусланг нь зураад, хашаа хороогоор битүүлээд буутай манаа зоочихно. Аргаа барсан Гомбо хот руу нүүнэ. Түүнд 0,5 га бүү хэл гадас хатгах ч газар олдохгүй. Амьдрахын эрхэнд уулын оройд гэрээ барьтал хорооны түшмэл, “Зөвшөөрөлгүй”, “Үерийн ам”, “Өндөр хүчдэлийн шугам” гэж хөөнө. Эрхэм гишүүн Дамба харин хэдэн зуун га газрыг чөлөөтэй аваад, орон сууцны хороолол барьчихсан амандаа багтахгүй үнэ хэлэн хаахалзана. Эрх чөлөөтэй, эх орны эзэн болгох гэх үг бас л үлгэр.
“Хаад ноёд, харц ард бүгдээр эрх тэгш байна!” - энэ бас л тэдний үг. Гэвч амьдрал дээр ямар болчихоод байгаа билээ? Нийслэлийн дугаар хорооны иргэн Гомбо Улсын их хурлын сонгуульд нэрээ дэвшүүллээ гээд яах юм бэ? Ядахдаа арван ширхэг ухуулах хуудас хэвлүүлэх мөнгө түүнд бий билүү? Эрхэм гишүүн Дамбад харин бүх зүйл нээлттэй. Мөнгө хөрөнгө, танил тал бий.
Төрийн түшээ улсын 14 тэрбумаар тоглочихсон байтал хэрэгсэхгүй. Энгийн хүн 10 мянган төгрөг авсны төлөө арван жилийн ял сонсоно. Улсын их хурлын гишүүн, хаад ноёд халдашгүй дархан эрхтэй. Гэмт хэрэг хийж байхад нь үйлдэл дээр нь, хэдэн гэрчтэйгээр баривал л эрхэм гишүүнд хэрэг үүсгэх магадлалтай. Харц ард, жирийн иргэн бол сэжигтэй харагдсаныхаа төлөө нэгжүүлж шалгуулж, өчнөөн доромжлол амсана.
Тэд “Ард иргэдээ ардчилсан нийгэмд, эрүүл саруул, амар жимэр аж төрүүлнэ” гэцгээсэн. Хувьсгал ялаад 24 жил боллоо. Хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж, ард иргэдээ амар жимэр, эрүүл саруул амьдруулав аа? Өнөөх захиргаадалтын бурангуй балар үед баригдсан сургууль эмнэлгүүд элэгдээд дуусч байна. Цаашдаа яах юм, бүү мэд. Таван залууг зүгээр л гудамжаар гүйж явсных нь төлөө төр нь өөрөө буудчихсан.
Мангасуудын үед төрийн аппаратад ажилтан авахдаа боловсрол, мэдлэг чадварыг нь шалгаж, намтар түүхийг нь судалж, өндөр шалгуур тавьдаг байсан. Хэр баргийн хүн засгийн ажилд тэнцдэггүй байж. Гэтэл одоо ямар шалгуураар төрийн түшмэдийг авдаг болсон билээ? Ерөнхий сайдын хамаатан эсвэл намдаа мөнгө хандивласан бол хар толгойтой хонийг ч албан тушаалд томилдог болсон. Сайдын суудал тэдэн тэрбум, төрийн нарийных тэдэн зуун сая гэлцэн сандал суудыг наймаалцдаг гэх жиг жуг яриа ч бий. Алдаа гаргасан даргыг хурлаар хэлэлцэж, хатуу донгодож, тушаал бууруулж, амийг нь авдаг байлаа. Одоо тэгтэл хариуцлагын тогтолцоо гэж байна уу? Хэн гэдэг дарга ямар алдаа гаргаад суудлаасаа буусан бэ? Хэлэх ганц ч жишээ байхгүй. Монгол улсын төр дампуурчихаад байгаа.
Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, Б.Дэжид гэх мэт өмнөх үеийн дарга нарыг бүгдийг нь “Муу хүмүүс”, “Мангасууд!” хэмээн хараацайнууд буруутган цоллосон. Гэтэл хэрэг дээрээ ямар хүмүүс байлаа? Тэд улсаасаа сэтэрхий тэвнэ ч хумслаагүй. Хувьдаа Аж үйлдвэрийн комбинаттай, Эрдэнэт концернтой байгаагүй. Улсын байранд амьдраад, улсынхаа төлөө бүх бодол санаа, цаг заваа зарцуулан зүтгэж байсан. Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх өдөр улсын төлөө ажиллаад, үдэш хувийн бизнесээ амжуулдаг байсан гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Гэтэл алтан хараацайнууд минь ямар байгаа билээ? Нэг хараацай нь хувийн амралт, чацарганын тариалантай, нөгөө нь үнээний фермтэй, гурав дахь нь Швейцарь улсад офшор компанитай, түүгээр ч зогсохгүй монголдоо толгой цохих баян корпораци, группийн эзэн болчихсон хараацай ч хэд хэд бий. Гэтэл та бүгдийн эрх чөлөөтэй, баян болгоно, амирлуулна, жаргаана гэж амласан ард түмний амьдрал ямар байгаа билээ?
Үүнийг бичигч ардчиллыг үзэн яддагтаа биш, ардчиллын төлөө санаа зовдогтоо ийнхүү харуусаж сууна. Ардчилал бидэнд ихийг өгсөн нь маргашгүй үнэн. Өөр зам бидэнд байхгүй гэдэг ч бас үнэн. Гэхдээ байдал нэг л биш. Бараг л эсрэгээрээ гэлтэй. Бид улсаа улам дордуулах гэж тэр хувьсгалыг хийсэн хэрэг үү?
Алтан хараацайнууд бараг л бүгдээрээ амьд сэрүүн байна. Ерэн онд яс арьс болсон туранхай бор залуучууд байснаа одоо подойтол махлаад, тарган цатгалан, малийсан цагаан эрчүүд болжээ. Монгол орон ямар болчихоод байгааг тэд сонсож дуулж, үзэж харж, мэдэж мэдэрч байгаа.
Алтан хараацайнууд минь ээ, ичээч! Ерэн онд хэлсэн үгээ эргэж санаач! Тэр үг чинь үлгэр болчихоод байна! гэж л хэлье дээ.





А.АМАРСАЙХАН
("Mongolian Economy" сэтгүүлийн 8 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн) 





САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Миний амьдарлын хуудсууд: Амьдрал бол кино
    0-1 нас: Ээж намайг гэдсэндээ олчихоод устгах гэж нэгсэг оролдсон гэсэн. тухайн үед одоогийнх шиг захын байшинд соруул барьсан бэлэн алуурчид байгаагүйн ачаар би гараад ирсэн гэсэн. Нэгэнт гарцан юмыг яасан байхнуу? Өргүүлцэн байх нь байшд. Би чинь бас од оо, намайг өргөж авах гэж хэд хэдэн хүн ирсэн гэсэн. Нэг баян наймаачин хүүхэн авах гэсэн чинь 2 хүү нь"ээж энэ нэг жоохон юм чи...
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс
          Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.  2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ши...
  • Youtube болон бусад зарим сайтаас хэрхэн дуу, видео татах вэ?
    Youtube.com сайтаас хэрхэн дүрс бичлэг татаж авах вэ? Дуу хаанаас яаж татах вэ? гэсэн асуултууд нэлээн түгээмэл байдаг. Тэгвэл та бүхэнд өөрийн татдаг нэгэн аргыг танилцуулъя. Энэ бол Firefox+Flashgot  буюу Галт үнэг хөтчийг суулгаад дээр нь Flashgot нэмэлтийг суулгаж ашиглаад татдаг арга юм. Хэрхэн суулгах: Дээрх видео дээр нэгэн сайтаас дуу татахыг харуулж байна. Ер нь fl...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Ирина Шейкийн дараагийн болзоот залуу хэн бэ?
    Нью-Иоркийн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж явсан шинэхэн хосууд зурагчдын дуранд өртжээ. Ирина Шейк шинэхэн амрагаараа Холливуудын сайхан залуусын нэг "Америк Мэргэн бууч" Брэдли Куперыг сонгоод байна. Эх сурвалж: www.dailymail.co.uk
  • Яг одоо амьдралдаа өөрчлөлт хийх болсныг илтгэх 20 дохио
      1. Өнгөрсөн дурсамжиндаа автах нь ихэссэн   2. Баярлах ёстой зүйл ч хэцүү санагддаг болох   3. Хүмүүс, нөхцөл байдал, байгаа газраа өөр болоосой гэж байнга хүсдэг   4. Өөртөө сэтгэл хангалуун байхаа болих   5. Аливаа шинэ зүйлийг эхлүүлээд их л удаж 3 хоног тэсдэг болох   6.  Ганцаардах, өөрийгөө бусдад үл тоогдож байгаа мэт санагдах   7.  Ө...
  • National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд
         National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг.     3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ! 1. Гэрэл ба мөс, ...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Бразил 2014 - Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь
    Улаанбаатарын цагаар Зургадугаар сарын 13. Баасан 04:00,  Бразил — Хорват   00:00,  Мексик — Камерун   03:00,  Испани — Нидерланд     Зургадугаар сарын 14. Бямба 06:00,   Чили — Австрали   00:00,  Колумб — Грек   03:00,  Уругвай — Коста-Рика   Зургадугаар сарын 15. Ням...
  • Ж.НУРЛАН Монгол Улсын Гавьяат тамирчин болжээ
    Монгол улсаас төрсөн анхны Бодибилдингийн Дэлхийн аварга Ж.Нурлан Монгол улсын Гавьяат Тамирчин цолоор шагнуулж байгаа юм байна. Тэрээр 2014 онд Энэтхэгийн Мумбай хотод зохион байгуулагдсан бодибилдингийн ДАШТ-ий 40-49 насны "Мастерын ангилал"-д алтан медаль хүртэж, энэ спортын төрөлд Монголын бодибилдингийн анхны Дэлхийн аварга цолтон болсон юм. Шинэхэн гавьяатад нийт энэ ...
  • Facebook-ээр яаж сээтэн хаях вэ?
    Facebook-ээр дажгүй залуучуудын зургийг үзээд л орхихын оронд шууд өөрөө уургалаад авбал ямар вэ? Эхний алхмаа өөрсдөө хийсэн эмэгтэйн зоригийг эрчүүд үнэлдэг юм шүү. Тэдний ихэнх нь дуртайяа хүлээж авна гэдэгт мөрийцсөн ч яахав.     Өөрийн профилээ бүрдүүл. Бүтэн нэрээ бичихээ мартуузай. Өөрийн дуртай дуучид, сонсдог хамтлаг уншдаг ном, дуртай онч мэргэн үг зэрэг мэд...
  • ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)
    Баг. Туруутан - Artiodactyla Овог. Бугынхан - Cervidae Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл...
  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • YouTube тоглоомчдод зориулсан YouTube Gaming, YouTube Built-ээ танилцууллаа
    Хэрэглэгчдийн хэрэгцээ болон тоглоомын ертөнц рүү хөл тавихаар YouTube өөрийн YouTube gaming аппликейшнийг танилцууллаа. Орчин үед тоглоом төрөл бүрээрээ байдаг болжээ. Тоглоом зохиогч нар ч тоглоомын төрөл, чанарт анхаарал хандуулж байна. Интернет дээр хэдэн мянгаар тоологдох видео тоглоом тавигдаж байгаа бөгөөд үүний тухай видео, трейлер, хакууд ч тавигдаж байна. Энэ их олон төрөл то...
  • Өдөрт суух биш зогсож ажиллах нь эрүүл мэндэд тустай
    Амьдралын хэв маяг үл ялиг өөрчлөгдөхөд хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Харин эрүүл байхын тулд бага сууж, аль болох олон цагаар хөл дээрээ зогсохыг эмч нар зөвлөж байна. Ялангуяа ажил дээрээ. Сайн дурын 800 хүнд туршилт явуулсан бөгөөд ажил дээрээ байнга зогссоноор цусан дахь чихэр, өөх, тосны хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Хэрэв хүн өдөрт нэмэлт хоёр цагийг зогсож өнгөрүүлэх...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.