ЧӨЛӨӨТ АГУУЛГА

DREAM BIG


2015 оны 04 сарын 14, 08:00
dream-big


Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хир их хүсэж, хир чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрээ ялгаатай байх бол уу? Хамгийн томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал хэрэгтэй зүйл гэж боддог. Гэвч үнэхээр бодитойгоор хүсэл мөрөөдөлтэй байгаад түүнийхээ төлөө хичээж байгаа залуучууд их цөөхөн байх. Хамгийн аймшигтай нь би амралтаараа Монголд очоод 10н жилийн сургуулийн ахлах ангийн хүүхдүүдээс чиний зорилго мөрөөдөл одоо хүртэл юуны төлөө юу хийснийг нь асуухад хариулах хүн маш цөөхөн байсан даа... За ингээд Хүсэл Мөрөөдөл хүнд ямар хэрэгтэй, бас юу болох тухай өөрийн жаахан бодлыг хуваалцая...



Намайг ахлах сургуульд сурч байхад маань манай ангийн багш маш их ааштай, ууртай, хатуу, ер нь л нэг л тийм багш байсан. Мэдээж би багшдаа жаахан дургүй байлаа. Нэг өдөр багш маань юу болсон юм гэмээр намайг дуудаад "За 2ула гарч хоол идье" гэх юм. Би ч нилээд гайхаад за гээд л машинд нь суулаа. Тэгээд сургуулиас маань нилээд хол бараг 30аад минут яван байж нэг Сүшигийн ресторанд ирлээ. Замдаа багш маань надаас Монголын тухай, монгол хүүхдүүдийн тухай олон зүйлүүдийг асууж байлаа. Би ч хариулаад л яваад байлаа. Тэгээд өнөөх том ресторанд ороод сууж байтал багш маань "Чиний хүсэл мөрөөдөл юу вэ? Тэрнийхээ төлөө юу хийсэн бэ? Бас одоо юу хиймээр байна?" гэж нилээд нухацтай царай гарган асуулаа. Тухайн үед надад мэдээж мөрөөдөл хүсэл зорилго байсан л даа. Учир нь би хэтэрхий мөрөөдөмтгий хүүхэд байсан л даа. Магадгүй одоо ч гэсэн тийм хэвээрээ байх...хэхэ Гэхдээ тэр үед би багшдаа нэг их сайн ойлгуулж чадаагүй байх л даа. Тэгээд яг энэ миний мөрөөдөл гээд түүнийгээ бодоод хийсэн юм нэг л санаанд орохгүй байсан юм. Багш маань нилээд удаан дуугүй сууж миний утгагүй яриаг сонсоод л байлаа... Сүүлдээ би ч бүр юу хэлэхээ мэдэхгүй сандраад дуугүй болчихлоо. Гэтэл багш маань надад эмээгийнхээ ярьж өгсөн зүйлийг ярьж өгье гэж байх юм. Би за ч гэж хэлж чадахгүй дуугүй доошоо хараад л суулаа.. Одоо ярьсан тэр яриаг нь би та нарт хүргэе. Уншихаасаа өмнө та өөрөөсөө "Миний хүсэл мөрөөдөл юу вэ? Тэрнийхээ төлөө юу хийсэн бэ? Бас одоо юу хиймээр, хийж байна?" гэж асуугаад бодоод үзээрэй. Дараа нь уншаад дахиад нэг бодоод үзээрэй магадгүй таны бодсон зүйл жаахан ч гэсэн өөрчлөгдөж болох юм. За ингээд багшийн маань эмээ багшид маань, тэгээд багш маань надад ярьсан тэр яриаг та нартаа хүргэе....

Нохой бөөсийг Японоор Номи (ノミ) гэдэг. Энэ хорхой, шавьж, амьтан юу ч юм бэ дээ өөрийнхөө бие хүчтэй харьцуулвал дэлхий дээр хамгийн өндөр үсэрч чаддаг амьтан юм гэнэ. Том жижгээрээ ойролцоогоор 1ээс 2 мм радиустай бөмбөлөгтэй адил хэмжээтэй энэ амьтан 1.5м-ээс өндөр үсэрч чаддаг гэнэ. Энэ амьтныг бариад лонхонд хийгээд таглавал лонхноосоо гарахийн тулд маш олон удаа, бүр мааааааш олон удаад үсэрч лонхны бөглөөг мөргөөд буцаад л буудаг. Тэгээд дахиад шантрахгүй үсрээд л байдаг гэнэ. Ингэсээр маааш олон үсэрч гарах гэж оролдсоны эцэст, нөгөөх лонхны бөглөөгөө мөргөхөө больж яааг тэр бөглөөнийхөө доохон талд 5мм хүрэхгүй зайд очоод л буцаад буудаг болчихдог юм гэнэ. Түүнээ дараа лонхны бөглөөг нь авсан ч гэсэн нөгөө нохой бөөс (ノミ) маань үсэрч гардаггүй нөгөө л бөглөөнөөс дооших байрлалдаа үсэрсээр л байдаг юм гэнэ. Уг нь бол түүнд маш их хүч, тэндээс гарах бүрэн боломж байгаа. Гэтэл тэр тэндээ л үсэрсээр байдаг гэж багш маань ярьлаа. Би ч чив чимээгүй сонсоод л сууж байлаа. Тэгээд багш маань жаахан дугуй сууж байснаа "за индээс сургууль уруу 2оос 3 цаг алхаж очих байх алхаад ирээрэй... Замдаа миний яриаг өөрийхөө мөрөөдөлтэй хамт сайн бодоод алхаарай гэж хэлээд тоцоог маань хийчихээд юу ч болоогүй юм шиг л инээгээд гараад явчихлаа. Би юу болоод байгаагаа ч сайн ойлгохгүй хэсэг ганцаараа сууж байгаад гараад л сургуулийн зүг алхаж эхэлсэн дээ. Тэгээд өөрийн эрхгүй л багшийнхаа яриа бас өөрийн мөрөөдөл хүсэл зорилгийг бодож эхэлсэн цаг ч байна эхнээс нь сайхан бодоё гэж бодоод сайхан эхнээс нь бодоод алхлаа. Маш их зүйлийг бодож ойлгож бас мэдсэн. Нэг л мэдэхэд сургууль дээрээ ирсэн байлаа. Гэтэл багш маань сургуулийн хаалган дээр зогсож байлаа. Надтай харц тулгармагцаа "За бодсон уу?" гэх юм. Би хариулах гэтэл багш маань "битгий хэл !! чи өөрөө л бодож мэдэж байхад болно" гэж хэлээд инээгээд л яваад өгсөн дөө.

Та бас энэ яриаг уншаад дараа нь өөрийн мөрөөдөлтэйгөө хамт бодоод үзээрэй танд нэгийг бодогдуулах байх.

1. Хүн өөртөө байж болох хамгийн том мөрөөдөлтэй байх ёстой !!!
Хэдий чинээ том гайхалтай мөрөөдөлтэй байна хүн түүндээ хүрэхийн төлөө төдий чинээ их зүйлийг хийж бүтээж хичээдэг. Тэгээд тэр том мөрөөдөлдөө хүрэхгүй ч гэсэн түүндээ нилээд ойртсон том зүйлд өөрөө ч мэдэлгүй хүрсэн байдаг аж. Учир нь том мөрөөдлийн төлөө та маш олом том юмыг хийж, хичээж чадсан. Тийм ч болохоор тэр том мөрөөдөлдөө хүрэхгүй байсан ч та түүндээ нилээд ойр бас нэгэн том зүйл өөрөө ч мэдэлгүй хүрсэн байх болно. Хүнд маш агуу хүч байдаг. Хүн юуг ч хийж чадна. Харин өөрийнхөө тэр хүчинд итгэх хэрэгтэй. Хэрвээ та дээрх багшийн маань ярианд гарсан нохой бөөс шиг олон хичээж байгаад дараа нь өөрийн хүчинд итгэхээ больж, өөрийгөө чөлөөлж чадахгүй болох юм бол тэгээд л тань мөрөөдөл хүсэл зорилго талаар болно гэсэн үг. Хүний сэтгэл, нохой бөөсний чанартай !!! Маш том агуу их хүчтэй, гэвч олон оролдоод болохгүй бол шантраад тэр хүчээ гаргахаа больдог. Тиймээс хүн та хэзээ ч бууж өгч бас шантар ч болохгүй !!!

Нөгөөтэйгүүр хэрвээ та жижиг мөрөөдөлтэй байвал яах вэ? Мэдээж болохгүй зүйл байхгүй л дээ. Мөрөөдөл л бол Мөрөөдөл шүү дээ. Гэхдээ бодитоор бодоод үзвэл та жижиг мөрөөдөлтэй бол түүний төлөө жижиг л зүйлүүдийн төлөө хөлс хүч цагаа зарцуулна. Тэгээд мэдээж танд бэрхшээл гарна. Энэ үед та мөрөөдөлдөө хүрэхээргүй боллоо гэж бодвол та тэр жижиг мөрөөдлөөсөө илүү жижиг зүйл л хүрсэн байх болно. Харин үүний оронд том юм мөрөөдөөд бүтэхгүй бол том мөрөөдөлтэйгөө их ойрхон жижиг мөрөөдлөөс хамаагүй дээгүүр тийм зүйлд та хүрэх нь тодорхой. Тиймээс аль болох мөрөөдөл том байх тусмаа сайн байх. ...хэхэ

2. Мөрөөдлөө хүслүүдэд, Хүслүүдээ зорилгуудад, Зорилгуудаа 1 жилээр нь, тэрийгээ сараар нь, дахиад тэрийгээ өдрөөр нь, тэгээд тэндээсээ яг одоо танд юу хэрэгтэй, та юу хийх ёстойг бодож, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг үгээр бол яг одооноос таны мөрөөдөл болтлоо ерөнхий хийх зүйлийн төлөвлөгөөг бүдүүвчилж гаргах хэрэгтэй. Заавал нарийн гаргана гэдэг бол нилээд хичээ. Тийм болохоор ерөнхий л байхад болно. Харин хамгийн гол нь та 7 7 хоногоор нь, эсвэл сараар нь ч юм уу яг бодитой 1 зорилго тавиад тэрэндээ хүрэхээр хичээх, тэгээд хүрсэн бол дараагийнхаа зорилгийг танив...энэ мэтээр та өөрийн жинхэнэ том мөрөөдлөө маш олон зорилгод хуваагаад 1 1ээр нь сар сараар нь биелүүлж байхад хэзээ нэгэн цагт таны мөрөөдөл биелэх нь гарцаагүй. Хамгийн гол нь хэзээ ч шантар ч болохгүй 1 зорилгоо биелүүлж чадаагүй бол дахиад үз, дахиад болохгүй бол өөр зорилго тавиад үз. энэ мэтээр үзэхэд аль нэг нь болж л таараа.... Хамгийн гол нь хэзээ ч шантарч болохгүй, бас өөртөө үнэн ч байж хичээх хэрэгтэй. Өөрийгөө хуурах хамгийн тэнэг асуудал гэж би боддог.

Зүгээр л нэг жишээ сонирхоё !!

Бат НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга болмоор байна гэж мөрөөдье. Тэгвэл НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга болохын тулд эхлээд НҮБ-д ажилд орох хэрэгтэй. НҮБ-д ажилд орохын тулд дэлхийд зөвшөөрөгдөх маш өндөр боловсрол эзэмших хэрэгтэй. Ийм боловсрол эзэмшихийн тулд дэлхийд нэртэй том, улс гүрэнд дэлхийд алдартай том сургууль элсэн суралцах хэрэгтэй болох байх. Тийм сургуульд орохын тулд мэдээж нилээд сайн англи хэлний мэдлэг хэрэгтэй болох байх. За тэгвэл англи хэлий маш сайн сурая. Англи хэлийг сурахын тулд тодорхой ном сурах бичгүүдийг сурлаа. За 1 номыг 2оос 3 сар сайн нухая. Тэгвэл 7 хоногт 80 хуудас хийе. Тэгвэл өдөрт 30 дасгал ажиллая. Эндээс 1 өдөрт 2оос 3н цаг зарцуулая. Харин яг одоо судлах номоо бэлдэе.... мэдээж бусад хичээлүүд, бас зарим нэг амралт, зугаа хэрэгтэй тул тэрийгээ бас сайн бодолцоё.

........гэ х мэтээр маш том мөрөөдлөөс маш жижиг зүгээр л нэх их хүч гаргахгүйгээ бүтээж болон олон жижиг зоролго болгож хуваагаад хичээх нь хамгийн үр дүнтэй бас өгөөжтэй байх нь тодорхой. Том юм хүсээд гэнэт том зүйл хийнэ гэж байхгүй. Батын хувьд дээрх байдлаар шантрахгүйгээр мөн өөртөө үнэн ч байх чадвал яагаад НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга болж болохгүй гэж. За үнэхээр болж чадахгүй бол мэдээж урьд нь маш их зүйл хийсэн учраас НҮБ-д удирдах ажил хийдэг ч юму ямар ч л байсан нилээд өндөр зүйл хүрсэн байх байх.

За ингээд эцэс сүүлд нь нэгтгээд дүгнэж хэлэхэд хүн мөрөөдөл байхгүй бол амьдрал ямар ч утгагүй байх бол уу гэж бодож байна. Тэр дундаа маш том мөрөөдөлтэй байж түүндээ хүрэхийн тулд одоо хийж болох чадах зүйл юу байна тэрнээсээ л эхлээд хичээвэл болохгүй бүтэхгүй зүйл үгүй бол уу?!...

Хамгийн гол юу ч байсан хамаагүй өөрийн гэсэн мөрөөдөлтэй байж түүний төлөө том бишээ зүгээр л яг одоо би тэр мөрөөдлийнхөө төлөө юу хийж болох бэ гэдгээ л бодоод түүндээ шантрахгүй хичээж, өөртөө үнэн ч л байх хэрэгтэй байх. Яг одоо юу хийх хэрэгтэйгээ бодоод тэрийгээ хэрэгжүүлэхэд тийм ч их хүч хөдөлмөр шаардаад байхгүй л байх. Мэдээж цаагуураа бол та өөрийнхөө мөрөөдлийн төлөө 1 алхам алхчихлаа л гэсэн үг.

За тэгээд томоос том мөрөөдөөд түүнийхээ төлөө урагшаа найзуудаа !!!





cosmosbirds.blogspot.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Цагийг нь олж дарсан зургууд
  • SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг
    Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй. 1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих. Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс т...
  • Гэри Олдмен: Би мөнгө хангалттай олдог сайн жүжигчин хэдий ч хайр дурлалын тал дээр азгүй нэгэн бололтой
    Хамгийн сэтгэл хөдөлгөсөн сэдвээс яриагаа эхлэе. Таны дэлхийн кино урлагаас олсон ашиг 10 тербум ам.доллар давж  бүх цаг үеийн  хамгийн их ашиг орлого олсон жүжигчний тоонд орсон. Ямар ч жүжигчин энэ амжилтын эзэн болохыг хүсэх байх? - Хүн бүр чадах зүйл биш байх шүү. Та өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байдаг уу? - Тийм ч их биш, би өөртөө их өндөр шаардлага тавьдаг. Тан...
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Н.Энхбаяр: Сонскуайн, сонскуайн
    Монгол төрийг нуруундаа үүрч явсан хоёр эр. За даа хутгаж ч явсан, хулгайлж ч явсан эрчүүд дээ. Харин хоёулаа шийтгэлгүй. Тэр цаг энэ байдлаараа мөдгүй ээ. Харин яаж яваад энэ хоёр ингэчээд байгаам бүү мэд. Тас согтуу л байх шиг. Бие биедээ юм хэлээд ч байх шиг. Баяр нь Энхбаяртаа нэг юм хэлсэн бололтой. Харин Намбар гуайн хүү түүнийг нь сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй юм уу. Хариулт нь...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар
    Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. 1. Музейн арал Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны ...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • НАДТАЙ ГЭРЛЭЭЧ
    /алгын чинээ өгүүллэг/Уулзаж ярилцах цаг зав тун бага дурлалт хоёр дэвтэр гарган тэмдэглэл хөтлөхөөр болжээ. Хоёул уулзах бүрдээ дэвтрээ ээлжлэн авч явна. Нэгэн өдөр дэвтэр хөтлөхөө больё гэж залуу нь шулуухан хэлэв. Бүсгүйн зүрхэнд нулимс хурж, гунигт автав. Гэртээ хариад хамгийн сүүлийн хуудсыг хартал тэнд ганц мөр бичсэн байлаа. “Надтай гэрлээч.”----------------------...
  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Далай ламын сургаал
    Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо. 1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана. 2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд. 3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд. 4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөр...
  • Нэг сарын турш өдөр бүр 10 кола уувал юу болох вэ?
          Сахарын хэт их хэрэглээ болон кола, пепси зэрэг  ундааны хор холбогдлын талаар эрдэмтэд хичнээн их сануулдаг билээ дээ.  Харин Америк залуу Жорж Приор өөрийн биеэр туршилт хийхээр шийджээ.  Туршилтын хувьд нэг их хугацаа шаардсангүй, нэг сарын хугацаанд өдөр бүр 10 лааз кола уужээ.  Түүний биеийн жин аажмаар нэмэгдсээр,анх 76кг ...
  • Кофений ашиг тус
    Дэлхий даяар 2008 оноос хойш жил бүр 20%-аар хэрэглээ нь өсч буй кофед дурлагчид ихэнхи нь 25-45 насны хүмүүс байдаг. Зарим хүмүүс бүр кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ эмч болон судлаач нарын гаргасан кофены давуу болон сөрөг талыг хүргэж байна. Эерэг тал: Сэтгэл гутралын эсрэг ба...
  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Орон орны бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн
    Индонези Румын Финланд Орос Төвд Мъянмар Иран Бразил Эфиоп Амазон Иран Латви Хятад Мексик Америк Куба Перу Сингапур Австрали Гүрж Тайланд Эквадор Чили Шинэ Зеланд Монгол
  • ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)
    Баг. Туруутан - Artiodactyla Овог. Бугынхан - Cervidae Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл...
  • Тэд бидний дунд байхгүй ч орлого нь нэмэгдсээр байдаг
    Зарим алдартай одуу энэ орчлонгоос явсан ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бидний дунд оршиж, түгсээр байдаг. Нас барсан одуудын орлогыг жагсааж, түрийвчийг нь өнгийдөг сонин хэвлэлүүд бас бий. Тэднийхээр бол 2014 оны хамгийн орлоготой одод нь энэ хүснэгтэн дэх хүмүүс. Мэдээж алдарт Майкл Жексон тэднийг тэргүүлсэн байна. 2009 оноос хойш түүний бүтээлүүд зарагдсаар байгаа бөгөөд нийт орлого ...
  • Цаасан урлалын гайхамшиг-1
  • Энэ амьтад эм уухгүй бололтой
    Хятадын амьтны хүрээлэнгийн панданууд эмээ уухгүй дүрсгүйтэж байна
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.