Gizmag ухаалаг утасны хамгийн том өрсөлдөгчид болох iPhone 5s болон Samsung Galaxy S5 утаснуудын загвар, бүтэц зэргийг харьцуулсан харьцуулалт гаргажээ.

Хэмжээ.

galaxy-s5-vs-iphone-5s-2-7

Galaxy S5 iPhone утаснаас 15%-иар илүү урт, 24%-иар илүү өргөн мөн 7%-иар илүү зузаан байна.

Жин.

galaxy-s5-vs-iphone-5s-2-21

Жижиг утас бусдыгаа бодвол илүү хөнгөн байдаг. iPhone GS5-аас 23%-иар хөнгөн ажээ.

Бүтэц.

galaxy-s5-vs-iphone-5s-2-4

iPhone 5s хөнгөн цагаанаар хийгдсэн, харин GS5 хуванцар бөгөөд зарим хэсэгтээ дуураймал арьс оруулсан нь өвөрмөц сонголт болжээ.

Өнгө.

galaxy-s5-vs-iphone-5s-2-6

GS5 хар, хөх, цагаан, зэсэн шаргал гэсэн 4 өнгийн сонголттой бол iPhone утас саарал, мөнгөлөг, алтан шаргал гэсэн 3 өнгийн сонголттой хийгджээ.

Дэлгэц.

galaxy-s5-vs-iphone-5s-2-8

Galaxy S5 илүү хурц, том дэлгэцтэй. Энэ нь iPhone-оос 62% илүү талбайтай, 185% илүү pixel-тэй гэсэн үг юм.

Хурууны өндөг мэдрэгч.

galaxy-s5-vs-iphone-5s-2-9

Samsung iPhone-ийн Touch ID хэмээх хурууны өндөг мэдрэгч технологитой зэрэгцэхээр зорьж байгаа. Энэ 2 утасны мэдрэгчийн нэг том ялгаа нь iPhone утасны түгжээг хуруугаараа ганц дараад л гаргаж болдог бол GS5-ийн хувьд дэлгэцэн дээгүүр хуруугаараа гүйлгэх хэрэгтэй болдог. Samsung мэдрэгч технологио Paypal-тай хамтардаг бөгөөд хурууны хээгээ ашиглан ихэнх төлбөрийн үйлчилгээнд хамрагдах боломжтой байдаг. Харин iPhone хурууны хээгээ ашиглан төлбөр тооцоо хийх боломж хязгаарлагдмал, зөвхөн iTunes болон App Stores-т үйлчлүүлэх боломжтой байдаг.

Зүрхний цохилт хянагч.

galaxy-s5-vs-iphone-5s-2-14

Энэ жил Samsung Эрүүл мэндийн хэсэгтээ илүү анхаарчээ. Gear Fit хэмээх анхны фитнесс тохиргоо гаргаснаас гадна GS5 зүрхний цохилт хэмжигч аппликейшнтэй. Энэхүү мэдрэгч нь утасны арын камерын доор байрладаг байна.

Процессор.

galaxy-s5-vs-iphone-5s-2-23

Хэрэв та LTE-ийн үед байсан бол эргэлзэлгүй Qualcomm-ийн шинэ Snapdragon 801-тэй GS5-ийг сонгох байсан байх.

RAM.

galaxy-s5-vs-iphone-5s-2-13

GS5 2GB RAM-тай бол iPhone 1GB RAM-тай.

Багтаамж.

galaxy-s5-vs-iphone-5s-2-18

iPhone загвар бүртээ нэмэлт багтаамжтай бол Galaxy S5 нэмэлт бичил SD card-тай.

Цэнэг.

galaxy-s5-vs-iphone-5s-2-3

Samsung-ийн утасны дэлгэц илүү их pixel-тэй учир iPhone-оос арай илүү их цэнэг зарцуулдаг. Гэхдээ GS5-ийн хувьд туршилтанд оруулж байж л мэднэ.

Ultra Power Saving Mode.

galaxy-s5-vs-iphone-5s-2-10

GS5-ийн хамгийн сонирхолтой шинэ онцлог зүйл нь Ultra Power Saving Mode буюу Цэнэгээ барих горим юм. Уг горимыг идэвхжүүлэхэд дэлгэц хар цагаан өнгөтэй болж, зарим үйл ажиллагааг хязгаарладаг. Ингэснээр ердөө 10 хувийн цэнэгтэй байхад 24 цаг хүртэл цэнэгээ барих боломжтой болдог ажээ.

Камер.

galaxy-s5-vs-iphone-5s-2-5

Megapixel-ийн үзүүлэлтээр GS5 хөнгөхөн ялж байна. Энэ утсаар зураг авахад таны зураг илүү тод гарах байх.

Хэсэгчлэн фокуслаж зураг авах.

galaxy-s5-vs-iphone-5s-2-10

Samsung авах гэж буй зургийнхаа хэсгийг сонгож фокуслан авах боломж олгожээ.

4K видео бичлэг хийх.

galaxy-s5-vs-iphone-5s-2-10

Samsung мөн 4K видео бичлэг хийх боломжтой болжээ. Одоогоор маш цөөн хэдэн дэлгэц л 4K видео тоглуулах чадамжтай байгаа.

Хөдөлгөөн удаашруулсан бичлэг.

galaxy-s5-vs-iphone-5s-2-9

iPhone 5s-ийн адилаар Galaxy S5 ч бас удаашруулсан бичлэг хийх боломжтой болжээ. Секундэд 120 кадр авна.

Infrared.

galaxy-s5-vs-iphone-5s-2-22

Хэрэв та утсаа зурагтын удирдлага болгон ашиглахыг хүсвэл GS5 чадна.

Усны хамгаалалт.

galaxy-s5-vs-iphone-5s-2-20

Өнгөрсөн жилийн Galaxy S4-ийн адилаар S5 ч бас ус болон тоосны хамгаалалттай.

Програм хангамж.

galaxy-s5-vs-iphone-5s-2-17

Худалдаанд гарах хугацаа.

galaxy-s5-vs-iphone-5s-2-15

GS5 энэ оны 4 сарын 11-нд худалдаанд гарах бол iPhone 5s өнгөрсөн оны 9 сард худалдаанд гараад байна.

Зарагдах үнэ.

galaxy-s5-vs-iphone-5s-2-12

Одоогоор GS5-ийн зарагдах үнэ 650$ гэж байна. Харин iPhone 5s 650 доллараар зарагдаж эхэлсэн.


Эх сурвалж: www.ohzaza.mn