ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Pablo Picasso (1881-1973): Африк эрин 1907-1909


2015 оны 04 сарын 15, 16:42
1907 онд Трокадеро музейд гарсан угсаатны зүйн үзэсгэлэнгийн үеэр Пикассо африкийн уламжлал, эртний урлаг, соёлтой танилцжээ. Энэ үзэсгэлэн, тэнд тавигдсан балар эртний, эгэл, болхи ч гэж хэлж болох баримлууд түүнд уран бүтээлийн жинхэнэ нээлт болсон билээ. Пикассо тэдгээр эгэл зүйлсээс л орчин үеийн Европын урлагийн тансаг, нарийн илэрхийллээс хамаагүй илүү бүтээлч, илүү бодит, илүү хүчтэй мэдрэмж авчээ. Эртний тэр баримлууд ямар ч нэмэлт хачир, илүү зүйлгүй, бүдүүлэг, болхи харагдавч уг зүйлийнхээ мөн чанарыг тэр хэмжээгээрээ хүчтэй илэрхийлж байв. Эрт цагийн хүмүүс өөрсдийн хүчнээс хэтийдсэн, давж чадашгүй тийм хүчийг мод, чулуун баримал болгон илэрхийлж тахин шүтэж, ид шидийг илтгэдэг байснаас биш хөшөө гэгч нь өнөөгийнх шиг гоёл чимэглэл байсангүй. Эндээс л Пикассо хүн төрөлхтөнд мэдрүүлэх ёстой мөн чанар гээчийг хамгийн энгийнээр илэрхийлэх ёстой гэсэн зарчмаа олж тодорхойлжээ.

Аливааг энгийн болгохын тулд Пикассо “бүх биет энгийн геометрийн дүрсүүд болох бөмбөрцөг, цилиндр, конус зэргээс бүрддэг” гэсэн Сезаннын арга барилыг баримталсан байдаг. Түүнчлэн яг л эртний африк баримлууд шиг нүсэр том хэр нь цөөн дүрслэл, бүдүүн болхи зураасууд, дүрсийг орон зайд нь уусгаж нэг цул болгосон мэт, басхүү яг л нэгэн том хаднаас, эсвэл модноос сийлж гаргасан мэт бодит дүр Пикассогийн зургаас мэдрэгддэг. Орчин цагт түүний энэ арга барилыг кубизм гэж нэрлэх болсон ба энэ “африк мэдрэмж” Пикассогийн сонгодог кубизмын эхлэл болсон юм.

Энэ аргаа ашигласан анхны бүтээл болох “Авиньоны охид”-оо тэрээр хагас жилийн турш янз бүрээр дүрсэлж, байр байдал, өнгө гэрлийг нь өөрчлөн туршилт хийж байж зуржээ. Энд бүхий л уламжлалт аргуудаас салж, гоо сайхан, гоёмсог төрх байдлаас бүр мөсөн татгалзсан төдийгүй хоёр бүсгүйн нүүрийг жинхэнэ африк багтайгаар дүрсэлсэн байдаг. Ийм учраас “Авиньоны охид”-ыг анх олонд дэлгэхэд хүмүүст огтхон ч таалагдаагүйгээр үл барам гоочлогдож байжээ.

Хоёр жилийн турш африк маягийн энэ эгэл арга барилаа улам хөгжүүлсээр Пикассо “Модон доорх гурав”, “Нөмрөгтэй нүцгэн эмэгтэй”, “Дриада”, “Угаалга”, “Гурван эмэгтэй”, “Нөхөрлөл” зэрэг бүтээлүүдээ туурвисан билээ. Харин Хорта-де-Эброд өнгөрүүлсэн зунаас эхлэн түүний зургууд “цэвэр”, “дээд зэргийн”, “судалгаатай” жинхэнэ сонгодог кубизмын шинж чанараа илэрхийлэх болсон ба энэ үеэс Пикассогийн уран бүтээлийн дараагийн шинэ үе эхэлсэн юм.



11102870_976110975746463_2723301965394293770_n
“Авиньоны охид” (Trois Figures sous un arbre), тосон будаг, зотон, 145*234см, Пикассо, 25 нас, 1907. Нью Йорк хотын Орчин үеийн урлагийн музей

ХХ зууны эхэн. Европ тэр аяараа авангардаар амьсгалахаас хамаагүй өмнө зурагдсан “охид” 30 жил өрөөний мухарт дарагджээ. Пикассотой хамт нэгэн цаг үед амьдарч урлагийн чиг хандлагыг тодорхойлж явсан Ж.Брак, А.Дерен, А.Матисс зэрэг цөөн тооны хэдэн зураач нөхдөдөө тэртээ хожим “охидыг” анх үзүүлэхэд Анре Матисс өөрийн “Бүжиг”-ээс илүү гайхалтай бүтээл гэж “Авиньоны охид”-ыг хүлээн зөвшөөрсөн юм. Охидоос жинхэнэ авангард ханхалж байсан нь тэр биз ээ. Охидыг зурж байх үедээ Пикассо анхны бүсгүй Фернанда Оливьегээс салсан нь театрын хөшигний наадах охидын сэтгэл санаанд” нөлөөлсөн гэх тайлбар ч байдаг.



1483116_976110795746481_1869028773298026844_n

Өөрийн хөрөг, тосон будаг, зотон, 56*46см, Пикассо, 25 нас, 1907. Прагийн Үндэсний Галерей

“Авиньоны охид”-ыг зурсан жилээ анд нөхөр Сезаннаас сурсан энгийн геометрийн дүрс болон африкийн эртний эгэл дүрслэлийг хослуулан өөрийн хөргөө зурсан нь энэ. Бодит амьдрал дээр бидний мэдрэмжид саад болдог илүү бүхнээс салгаж мөн чанарт л хүргэхээр тэр маш их хичээж байлаа


11133766_976111082413119_6154118176714617758_n



11082486_976111102413117_5723260093072411559_n





Орчуулж эмхтгэсэн: Г.Ариунбилиг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • 40 наснаас эхлэн илүү дур булаам харагдах болсон одод
    Моника Беллуччи, 50 настай Хэлли Берри, 48 настай Пенелопа Крус, 40 настай Сальма Хайек, 48 настай Рената Литвинова, 48 настай Анжелина Жоли, 40 настай Жулия Робертс, 47 настай Мадонна, 56 настай Женнифер Лопес, 45 настай Синди Кроуфорд, 47 настай Кейт Бланшетт, 45 настай Гвинет Пэлтроу, 42 настай Ева Мендес, 41 настай Хайди Клум, 41 настай Шарлиз Терон, 40 на...
  • Залуу харагдахын нууц нарийн гэдсэнд байдаг
         Өчнөөн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд санасан үр дүн авчрахгүй байх нь бий. Ялангуяа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд  анхандаа үр дүнтэй байгаа мэт боловч хэдэн сараар үргэлжлүүлэн хэрэглэсний эцэст илэрхий үр дүн үзүүлдэггүй. Үүний шалтгаан нь арьсандаа бус нарийн гэдэсний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Эм даавар нарийн гэдсэнд боловсор...
  • Байнгын аялагчдын амжилтад хүрдэг 15 шалтгаан - Цуврал 1
    Амжилт нь тухайн хувь хүнээс шалтгаалан олон янзаар тодорхойлогддог бөгөөд зарим хүмүүс амжилтаа ахиулж амжилтад хүрдэг байхад нөгөө хэсэг нь амжилтад чаддаггүй. Амжилтад хүрсэн хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдаас илүү юуг хийж эсвэл өөр юуг хайж олсон байдаг юм бол? Амжилттай ажиллаж амьдрахад туслах дадал зуршлууд болон арга ухааны талаар олон зөвлөгөөнүүд байдаг бөгөөд бидний ихэнх...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • Ken Block Drift
  • Халуунд хүүхэд, амьтнаа машинд бүү орхиорой
    Халуунд битүү машинд хүүхэд, нохойгоо мартсанаас нас барсан харамсалтай тохиолдлууд Израиль улсад гарчээ. Та бүхэн их халж байгаа зуны улиралд цонх нь хаалттай машиндаа хүүхдээ, амьд амьтнаа бүү орхиж буугаарай.
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Эрчүүд эмэгтэйчүүдийг дуурайсан нь
    Охидын бүлгийнхний зураг Хүмүүс бусдыг дууриаж янз бүрийн зураг авахуулж, бичлэг хийж хошигнож шоглодог моод нэлээд дэлгэрээд байгаа. Тэр бүү хэл эрчүүд бүсгүйчүүдийг дууриаж хошигнох ч энүүхэнд бөгөөд тун саяхнаас Instagram-д @brosbeingbasic гэх нэртэй хуудаснаа хэсэг бүлэг залуучууд эмэгтэйчүүдийг дууриан хошигносон зургуудыг тавьж нэлээд нэрд гараад байгаа юм байна. Мэдээж охид бүс...
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • Шакира хандив өргөхийг уриалж байна.
    Дуучин Шакира өөрийн Инстаграм хуудсанд нөхөр хүүгийн хамтаар авахуулсан жирэмсэн зургаа оруулжээ. Жирэмсний сүүл сардаа явж буй Шакира “ Бид 2 дахь хүүхдээ хүлээж байгаа, амьдралдаа ахин нэг гайхалтай алхмыг хийхийг хүссэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд байгаад талархаж байна. Үүний ачаар олон зүйлийг өөрчлөх боломжтой болж байна та нарт баярлалаа” гэсэн ба UNICEF (Оло...
  • Нүдээ сохортол уйлав л гэжүү дээ
    Нүдээ сохортол уйлав л гэжүү дээ: Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ, -Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэжүү дээ гэж хэлсэн гэдэг.Энэ бол орч...
  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО [сонсох ном]
    Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг энэхүү судрыг сонсох хэлбэрээр оруулж байна.Нууц товчоо нь нийт 12 бүлэгтэй: Тэмүжиний уг гарал ба бага насны үеЧингисийн идэр насМэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн ньЖамуха ба Тайчуудтай тэмцсэн ньТатарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрс...
  • Лесби хосууд гэр бүл зохиосон зургаа буcадтай хуваалцахыг хүсжээ
    Энэхүү хосууд зургаа авахуулснаараа ижил хүйстэн гэр бүлүүд гэр бүл зохиож,үр хүүхэдтэй болох боломж бий гэдгийг харуулахыг зорьсон гэнэ. Тэд хоёулаа ээж болж үзэхийг хүссэн тул ээлжилж хүүхэд төрүүлжээ.
  • Дэлхийн хамгийн гайхалтай усан оргилуурууд
    Хотын өнгө үзэмжид нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол архитектурын уран нарийн шийдэл бүхий барилга байгууламж болон хөшөө дурсгалууд байдаг. Түүнчлэн маш өвөрмөц сонин шийдэл бүхий усан оргилуурууд ч хотуудад гайхалтай өнгө үзэмж нэмдэг бөгөөд та бүхэнд амьдралдаа нэг ч удаа болтугай өөрийн нүдээр очиж үзэхийг хүсэхээр дэлхийн хамгийн гайхалтай усан оргилууруудыг танилцуулж байна. &quo...
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • Идэхээс ч хайран бялуунууд-2
  • Өндөр өсгийттэй эрчүүд бүжиглэхийг үзүүлж байна аа
  • Өөр ертөнцийн гэмээр газрууд
    Неведа, АНУ Тианьзи уул, Хятад Гэрэлт цохын агуй, Шинэ Зеланд Памуккль, Турк Байгаль нуурын мөс, Орос Венесуэль Гансу, Хятад Вьетнам, Сан Дуун агуй  "Луугийн цус" мод,  Иемен Умард Ирланд Гэрэлт Эрэг, Малдив Болив Мексик Улаан эрэг, Хятад Канада АНУ Португаль ...
  • Дэлхийн хамгийн үнэтэй үнэртнүүд
    1. Imperial Majesty – Clive Christian Clive Christian нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй сүрчиг үйлдвэрлэгч компани. Imperial Majesty үнэртэн 215,000 ам.долларын үнэтэй. 2. Faubourg Extrait – Hermes үнэ: 1500 ам.доллар 3. Poivre – Caron үнэ: 2000 ам.доллар 4. Grand Extrait – Chanel Коко Шанель хэн нэгний хуулбарлаж чадахгүй онцгой найрлага бүхий үнэртэн бүтээ...
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.