ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГ /бяцхан өгүүллэг/


2015 оны 04 сарын 21, 06:00

edenЦаг хугацаа зогсолтгүй урсан өнгөрсөөр. Цаг хугацаа нэгэн хэм, нэгэн хурдаар урагшилсаар. Гэвч хүмүүн төрөлхтөн тэр цаг мөчид ч тайван агаад юуг ч үл тоох аж.
Хээр тал, гуу жалга, мөрөн далайн эрэг хаа сайгүй хүмүүс хонин сүрэг мэт налайн бэлчинэ. Хаашаа ч харсан хот суурин үгүй. Хот тосгон, гудамж талбай, байшин барилга юу ч үл үзэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлхүүс хавиа хөнгөн халхалсан нүцгэн шахуу биеэ наранд ээн хажуулан хэвтэцгээнэ.
Үс сахал нь ургаж, тоос шороонд дарагдсан авч тэдний нүд аймаар гэмээр амарлингуй бөгөөд тунгалаг аж.
Цэцгийн ч биш жимсний ч биш үнэр салхитай хамт хийсэн ирэв. Тэрхүү үнэр чимээгүйхэн хүмүүсийн хамар ам руу шингэн орж тэдний мэдрэл, тархи, сэтгэл санааг цочроон өдөөнө.
- Аз жаргал энх тайван, аз жаргал энх тайван. Та бүхний аз жаргал, энх тайвныг сахин хамгаалах дэлхийн удирдлагын хорооноос ярьж байна.
Хаа нэгтэйгээс уян налархай эмэгтэй хүний дуу цуурайтлаа.
- Анхаараарай! Аз жаргал 2962 тоот бэлдмэлийг агаарт цацаж байна. Үргэлжлүүлэн жирэмслэлтээс сэргийлэх ээлжит цацраг туяа, түүний дараа та бидний байнга хэрэглэдэг ердийн тайвшруулах болон амин дэмийн холимол уусмалын аадар бороотой.
Тэрхүү дуу хоолой тэртээ холын ой санамжин дахь элбэрэлт эхийн дуу мэт зөөлөн намуухан сонсогдоно. Энэ дууг сонсох болгонд хүн бүр үгээр хэлэмгүй гүн гүнзгий амар амгаланг амсах ажээ. Хүнд хэцүү хөдөлмөр, оршин тогтнохын төлөөх үзэшгүй муухай өрсөлдөөн тулаан энд үгүй. Энэ дэлхийн аз жаргал, энх тайвныг хүмүүс агаар мэт эрх дураараа эдлэн цэнгэнэ.
- Аз жаргал, энх амгалан, тэр бол та бүхний сэтгэл зүрхэн дотор бий. Зовиуртай буюу өчүүхэн боловч өөрийгөө аз жаргалгүй хэмээн бодон шаналан суух эрхэм та бушуу түргэн дэлхийн удирдлагын хороонд хандана уу? Таны сэтгэлийг гайхмаар сайхан засаж өгөх сэрэл мэдрэмжийн нөхөн сэргээх уусмал, зүүд зэрэглээ мэт сэтгэгдэл төрүүлэх сэтгэн бодохуйн бэлдмэл, итгэл найдвар, зориг хүч өгөх бясалгалын уусмал гээд олон янзын эм тариагаар танд үйлчлэх болно. Байгал дэлхий, оюун санаа, хүнийг удирдан хянаж, зон олны энх тайван, аз жаргалыг батлан хамгаалах дэлхийн удирдлагын хороондоо та бүхэн алин бүхнээ даатгаарай.
Энэ дуу багаар багаар давтан цуурайтангаа бүдгэрэн алга болж, дараа нь нялуун, хүнд нам гүм агаар орчныг бүрхэв. Толгой дээр унжийн жимсэлсэн модны мөчрөөс нэг эр нэг алим зулгаан авлаа.
- Нээрээ гэнэт саналаа, өдийд чинь дээр үеийн он тооллоор бол шинэ жил юм гэсэн шүү.
- Дээр үеийн он тоолол оо? Юу билээ, тэр чинь гэж хажуудах бүсгүй алмайран асуув.
- Мартчихсан юм уу даа. Бид өтлөхгүй мөнхийн насыг олохын өмнө хэрэглэж байсан он тоолол.
- Өө, нээрээ тийм л дээ. Бүр мартаж орхижээ. Аль дээр үеийн явдал юм даа.
- Тэр үед хүн төрөлхтөн яасан аз жаргалгүй байсан юм бэ. Бүгд л үхлээс айж бэмбэгнээд.
- Нөхөн үржих гэдэг балар эртний арга ухаанд тулгуурлан амьдарч байж дээ. Санаанд багтамгүй юм.
- Эрүүл бус яриа шүү. Хаа нэгэн өөр од гараг руу нүүцгээе ч гэх шиг юм бас ярьцгааж байсныг яана. Аз жаргал, энх амгаланг өөрийн сэтгэл зүрхний гаднаас л хайгаад байж дээ.
- Аргагүй ч юм даа. Аз жаргалтай болгодог эм тариа ганц ч байхгүй байсан шүү дээ.
Салхи салхиллаа. Хязгааргүй гүн хөх цэлмэг тэнгэрт бөөн үүл хуралдан аадрын анхны дусал дуслав. Алгуур зугуухан хөдлөх хүмүүс биеэ сунган сунайцгааж энд тэнд зогсон шүршүүрт орох мэт аадар бороонд нүдүүлэн зогсоно. Бэлхүүснээсээ зүүсэн сүрлийн өгзөг хавь газраас нэгэн ижил годгор сүүл гозолзуулангаа.





Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/
    Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо. Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л -----. Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. ----Энэ бялзуу...
  • Зурахуйн гайхамшиг
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
  • Шүдний эмчийн нэгэн зөвлөгөөнөөс хүргэж байна
    Таны шүдэнд нарийхан хар зураас, эсвэл цэгэн зураас харагдаж байна уу? Үүнийг анхааралтай уншаарай найзуудаа Шүдийг гадуур нь бүрхэх паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу эд бөгөөд анатомийн онцлогоосоо болоод шүд дотроосоо хөндий үүсч цоорч эхэлдэг гэж ойлгож болно. Яг л гурвалжин дүрсний орой нь танд цэгэн болон зураасан хар харагдана. Энэ паалангийн түвшинд мэдрэл с...
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэвэрч аван “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлнэ. Газар сөхрөн нулимс дуслуулах эхийгээ хүү минь нэг мэдсэн уйлахаа болиод, - Э...
  • Жаред Лето-гийн 3 сая долларын үнэтэй шинэ гэр
    Кино жүжигчин, хөгжимчин Оскарын шилдэг туслах дүрийн шагналт, 30 Seconds to Mars хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето 3,3сая долларын үнээр хуучин  цэргийн зориулалттай цогцолборыг худалдан авав. Лос-Анжелесын Laurel Canyon-д байрлах энэ цогцолборыг Lookout Mountain-ий агаарын хүчин лабораторийн зориулалтаар хэрэглэж байсан ч дараа нь цөмийн зэвсгийн тухай кино хийдэг маш нууц газа...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.
    Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэ...
  • Кэйти Холмс хуучин нөхрийнхөө найзтай романс үүсгэж байна уу?
    Жейми Фокс бол Том Круз болон Кейти Холмс нартай олон жилийн туршид гэр бүлийн найзууд байсан нэгэн юм. Харин Том Крузээс салснаасаа хойш элдэв цуурхалд өртөхгүй байсан ганц бие ээж Кейти Холмсын Нью-Иорк дахь гэрээр Жейми Фокс олонтаа зочлох болсон нь папарациудын хараанд өртжээ. Жейми Фоксийн шинээр зураг авалтанд оролцож буй зочид буудалд Кейтигийн нэр байж таарсан ба нэг нэгнийхэ...
  • Ээжийгээ хайрлаж яваарай
     Эхийн сэтгэлийг авсан үр нь үргэлж ээжийгээ хайрлаж, хүндэлж  завгүй байсан ч цаг гаргаж байх ёстой юм шүү.
  • Канны кино наадмын зургууд
    Канны кино наадамд морилсон оддын зураг даруухан байсан ба зохион байгуулагчдын зүгээс селфи хийж цаг үрэхгүй байхыг анхааруулсан байна.
  • Шил /бяцхан өгүүллэг/
    Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв. - Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж. Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, ...
  • Ус уух зайлшгүй дөрвөн шалтгаан
    Хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг учраас бидний эрүүл мэндэд ус нэн чухал шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хоногт биеийн жингийн 1кг тутамд 30 мл-аас багагүй ус ууж байх ёстой аж. Усыг цангасан үедээ бус тогтмол уухаас гадна буцалгасан, цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад у...
  • Таны заавал очихыг хүсэх үзэсгэлэнт ой модод
    1. Болгар, Рила уул 2. Румыны намагт ой 3. Карпатын ой 4. Бельги, Халлорбос 5. Чех, Бескудын ой 6. Испани, Отзаретта ой 7. Мөлхөө ой, Тайвань 8. Англи, Грийнвич 9.  Япон, Нагояа 10. Герман
  • Токио дахь "галзуу" үсчин.
    Токиод байх нэгэн үсчний газар танд үнэгүй тайралт хийж, будах үйлчилгээ санал болгоно. Хариуд нь та тэдний хүссэнээр л үсээ засуулах боломжтой. Зарим засалт, будаг нь яг л галзуу хүн мэтээр харагдуулах агаад  Японд ихэвчлэн өөрийн гадаад төрхөө өөрчлүүлэх гэсэн,  ялангуяа шинэ оны өмнө томоохон өөрчлөлт хийж бусдаас онцгойрох гэсэн залуус тэднийг зорьдог. Яаж өөрчлөгдөхөө мэд...
  • Үлгэр эхлэв
    Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн. Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм. Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэ...
  • Та бид боолчууд мөн үү?
    Та бидний амьдралд хэвийн мэт санагдах эдгээр үзэгдэл үнэн хэрэгтээ огт байж болшгүй зүйл гэдэгтэй та санал нийлэх үү? Далд боолчлолын зарчмууд: 1. Эдийн засгийн дарамтын улмаас хүмүүс байнга л ажиллаж байх хэрэгтэй болдог. Орчин үеийн “боол” чадахын хирээр, зарим тохиолдолд үхэн үхтлээ ажилладаг ажээ. Ингэж 1 сар ажиллаад олсон мөнгө нь 1 сарын хоол унд, 1 сарын оро...
  • Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд яг одоо өөрчлөх хэрэгтэй 27 зүйл
         Хүний амьдрал дэндүү богинохон! Гэтэл бидэнд хийхийг хүсдэг, бас хийж чаддаггүй зүйлс олон бий. Илүү дутуу зүйлд зарцуулах цагаа хэмнэснээр та цагийг илүү үр дүнтэй ашиглаж чадна. 1. Гар утсаа ширтэх:  Алхаж явахдаа, автобусанд сууж байхдаа, найзуудтайгаа уулзаж байхдаа ч нэг гартаа барьсан утсандаа автаад, хүний бодит  амьдралаас хөндийрөх гэж үү!...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.