ЧӨЛӨӨТ АГУУЛГА

АМЛАЛТ /бяцхан өгүүллэг/


2015 оны 04 сарын 22, 07:00

index_21Хаврын нэгэн өдрийн үд дунд. Зөөлөн дулаахан нарны илч хээр талыг гийгүүлэн ээж, өнгө өнгийн цэцэгс, өвс ногоо алагласан хөндий тал нилдээ намилзан нахилзана.
Гялалзсан мөнгөлөг нисдэг биет хаанаас ч юм гэнэт нисэн хүрч ирээд ногоон талд зөөлөн газардлаа.
Хөнгөн төмөрлөгийн хяхтнах дуу гарч хаалга нээгдэн дотроос нь биеэ барьсан хүрэн улаан хувцастай гурван хүн гарч ирэв. Ногоон зүлгэн дунд муур хулгана болж, цэцэг түүн наадан тоглож байсан хүүхдүүд гайхалтай хачин юмыг шууд олоод харлаа.
- Хүүе, сонин хүмүүс гараад ирлээ.
- Юу юм болоо? Очиж үзье.
Хүүхдүүд ангайн гайхсан дуугаар асуув:
- Ах нар аа, наадахдаа суугаад хаанаас ирсэн бэ?
Түр дуугүй байж байгаад нэг улаан хувцастай нь хачин сонин аялгаар:
- Бид тэнгэрийн цаадах холын хол гарагаас ирсэн юм гэв.
- Яах гэж ирсэн юм бэ? Хаашаа явж байгаа юм бэ? гэж хүүхдүүд болгоомжлонгуй улаан хувцсыг нь барьж, тэмтрэн үзэнгээ ам амандаа шулганалдан асууцгаав.
- Өөр нэг гарагийг судлахаар явж байгаад танай гарагийг олж хараад бууж үзлээ. Цаг бараг байхгүй тул далимд нь ургамлын хатаамалдаа ганц хоёр өвс, ургамал түүгээд явъя.
- Аан, тийм үү. Би энэ түүсэн цэцгээ өгье.
- Бид бас туслая.
Хүүхдүүд цэцэгт тал руу гүйлдэн тарцгааж хэсэг байж байгаад ар араасаа цувран хүрч ирэв.
- Хар даа, ийм ихийг түүсэн шүү.
- Би зөвхөн энэ хэдийг л.
- Яасан сайн хүүхдүүд вэ. Ашгүй ажил маань хурдан бүтлээ. Хариуд нь хүссэнийг чинь биелүүлж өгье. Юу хүсэж байна? гэж улаан хувцастай хүн асуухад хүүхдүүд хоорондоо жив жув ярилцав.
- Ах нар аа, та нар юу чадах юм бэ?
- Манайх танай гарагаас зөндөө илүү өндөр хөгжилтэй болохоор бараг бүгдийг чадна. Ямар нэгэн хүсэж байгаа юм байвал хэл хэл.
- Тэгвэл томчуудыг нэг томоожуулаад авмаар байна. Том хүмүүсийг худлаа ярьдаггүй болгоно гэвэл чадах уу?
- Болохгүй ч юм байхгүй л дээ.
- Ээ, гялай. Томчууд дандаа муу юм хийдэг юм. Учрыг нь сайн мэдэхгүй ч хээл хахууль энэ тэр гээд л...
- За ойлголоо. Одоо даанч бидэнд яаралтай ажил байна. Буцахдаа дайрч ирээд гуйсныг чинь заавал биелүүлж өгнө. Амласандаа заавал хүрнэ, хүлээж байгаарай.
- За, заавал ирээрэй. Хүлээгээд л байна шүү.
Баяртай, баяртай гэлцэн үдшийн улаан туяан дунд нисдэг биет дээш хөөрөн алга боллоо.
- Яасан сайхан сэтгэлтэй, хөөрхөн золигнууд вэ гэж тэдний нэг харь гарагийн хүн бусаддаа хэлэв.
- За хурдалъя. Бушуухан ажлаа амжуулчихаад ирж амласнаа хийхгүй бол.
Нисдэг биет зорьсон газрын зүг хязгааргүй гүн харанхуй огторгуйн дунд хурдаа нэмэн урагшиллаа.
Буцах зам. Тэд амласан гараг дээрээ дахин ирэв.
- За хө, нөгөө хэд хаана байгаа бол? Та хоёр явж хайгаад ирэх үү? гэж нэг нь хэлээд онгоцондоо үлдэж нөгөө хоёр нь хүүхдүүдийг хайхаар явцгаав. Тэгээд тэд буцаж ирлээ.
- Яасан удах юм?
- Зөндөө өсөж том болцгоогоод олох гэж нэлээд зовлоо.
- Тэгээд олсон уу?
- Олох нь ч оллоо. Гэхдээ энэ гарагийн хүмүүс их хачин юм.
- Юу болсон бэ?
- Ор тас мартчихсан байна. Бид хэлж сануулсан боловч бүдүүн гэдсээ илэнгээ бүгд нэгэн адил хариу хэлэх юм. Өө, тийм явдал болсон бил үү, за тэр яахав, амлалт аваагүй, хэлээгүй болгочих. Одоо тийм дэмий юм хийж битгий гай болоорой доо гэцгээх юм.







Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Та тэднийг таньж байна уу?
    Сүүлийн үед Диснейн хүүхэлдэйн киноны гол баатрууд болох үзэсгэлэнт гүнж болон ханхүү нарыг дүрийг янз бүрийн хувилбараар дүрслэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд тэднийг жинхэнэ хүнтэй жишин зурсан зургууд цахим ертөнцөд ихэд тархаж олон хүмүүст ч таалагдсан. Харин энэ удаад та бүхэнд эдгээр үзэсгэлэнт гүнжүүдийн үндэс угсааг өөрчилсөн сонирхолтой зургуудыг хүргэж байна. Элса Ариэл Ү...
  • ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/
    Уулын хөндийд хоёр нуур бий. Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай. Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг. Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ. Би сандран бүснийхээ үз...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
    1. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Ч. Авдай, Д. ЭнхтуяаСУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГА З Ү Й , (СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ, МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ, ОНОВЧЛОЛ) Нэмж засварласан хоёр дахь хэвлэл Редактор: Академич Ч. Авдай ...
  • Яг одоо амьдралдаа өөрчлөлт хийх болсныг илтгэх 20 дохио
      1. Өнгөрсөн дурсамжиндаа автах нь ихэссэн   2. Баярлах ёстой зүйл ч хэцүү санагддаг болох   3. Хүмүүс, нөхцөл байдал, байгаа газраа өөр болоосой гэж байнга хүсдэг   4. Өөртөө сэтгэл хангалуун байхаа болих   5. Аливаа шинэ зүйлийг эхлүүлээд их л удаж 3 хоног тэсдэг болох   6.  Ганцаардах, өөрийгөө бусдад үл тоогдож байгаа мэт санагдах   7.  Ө...
  • Сиэтлд Эклипс нэртэй нэгэн нохой автобусанд суун явах болжээ
    Нэлээд хэдэн долоо хоногийн өмнөөс лабрадор үүлдрийн хар нохой өөрөө автобусанд суун зорчигчдын дунд үзэгдэх болсон тухай KOMONews.com сайтаас мэдээлж байна. Түүний эзэн автобусны буудал дээр тамхи татан амарч, хэсэг хугацаанд суудаг ба түүний нохой энэ хооронд ганцаараа автобусаар зугаалж байгаад ирдэг гэнэ. Нохойн эзний хэлж буйгаар " Тэр бол ухаантай нохой, энд амьдарсан 2 жилийн...
  • Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар
    Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. 1. Музейн арал Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны ...
  • Хамгийн сонирхолтой нэрийн хуудасны загварууд
    Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн нэрийн хуудас  Иогийн багшийн нэрийн хуудас Бяслаг үрэгч үйлдвэрлэгчийн нэрийн хуудас  Гэр бүлийн салалт хариуцсан хуульчийн нэрийн хуудас Иогийн гудас үйлдвэрлэгчийн нэрийн хуудас Фитнессийн багшийн нэрийн хуудас Цэцэгчний нэрийн хуудас  Зурагчны нэрийн хуудас Шүдний эмчийн нэрийн хуудас...
  • Братз хүүхэлдэйн "будаггүй" төрх
    Австралийн нэгэн ээж та бидний сайн мэдэх, охидын дуртай хүүхэлдэй Братзийг дэндүү их нүүрний будагтай хээнцэр гэж үзсэн тул энгийн балчир охидод зориулан нүүрний будмал хэсгийг арилган өөрөө шинээр зурж, хувцасны загварыг өөрчлөн оёсон зургаа ийтэлжээ. Тун ангийн бас даруу сайхан харагдах аж. Байгаа гоо сайхнаа хайрлаж суръя. ...
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Мушгиа Оригами
  • Уитни Хьюстоны охиныг эмч нар удаан амьдарна гэжээ
    Хэдхэн хоногийн өмнө олон улсын шар мэдээний сайтуудаар Уитни Хьюстоны охин сэргэлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Арга ч үгүй юм, түүний эцэг Бобби Браун тоглолтынхоо үеэр сэтгэл хөдлөлдөө автан "тэр сэргэсэн" гэж зарласнаас үүдэн түүнийг сэргэж эдгэсэн мэтээр бичиж байсан. Үнэн хэрэгтээ Кристина Браун нүдээ нээж хэсэг хугацаанд харсан байна. Түүний эмээ одоо хүртэл сэтгэл нь зов...
  • Стиг Ларссоны гурамсан зохиолын үргэлжлэл гарах уу
    Мянганы шилдэг гурамсан зохиолоор нэрлэгдээд буй Стиг Ларссоны "Луун шивээст охин" номын үргэлжлэлийг шүтэн бишрэгчид нь хүлээсээр ирсэн. Албан ёсоор гэрлээгүй ч түүнтэй 30 жил ханилсан Ева Габриэльссон өөрийн эрхийн талаар шүүхэд хүсэлт гаргаж, нөхрийнхөө номыг үргэлжлүүлэх зохиолчийг өөрсдөө сонгох эрхтэй болсон юм. Ийнхүү тэд спортын дурдатгал бичдэг алдарт зохиолч Дэв...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Дэлхийн хамгийн сонирхолтой зочид буудлууд
    1. Финланд 2. Индонези 3. Занзибар 4. Швейцари 5. Кен 6. Турк 7. Малдив 8. Чили   9. Канада 10. Швед 11. Недерланд 12. Бельги 13. Лондон 14. Франц 15. Коста Рика 16. Австрали 17. Вьетнам 18. Өмнөд Африк ...
  • Ирина Шейк: Миний тухай
    Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв. Танигдаж эхэлсэ...
  • Ажлын ярилцлаганд орохдоо асуух шилдэг 5 асуулт
    Ажлын ярилцлага гэдэг нь 2 талын ашиг сонирхол үйлчлэх ёстой зүйл байтал бодит байдал дээр ажил олгогчид хамаг мэдээллийг асууж , нэг ёсны “эрх мэдллийг гартаа авах” зарчмаар явагддаг. Хэрвээ таныг ярилцлагад дуудсан компани өөрийн чинь хүсэл, сонирхолд нийцэх аваас та зайлшгүй эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй юм. Гэхдээ ажил олгогч танаас асуулт асууж дууссаны дараа асу...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.