ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн бол БИ ЧАМД ХАЙРТАЙ!


2015 оны 04 сарын 20, 14:30
ily...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүй ээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учираас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч бүхэн дандаа шинэ байдагсан. Би гуниг гутрал, гомдол цөхрөл гэдэг зүйлийг ...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүйээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учраас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч бүхэн дандаа шинэ байдагсан. Би гуниг гутрал, гомдол цөхрөл гэдэг зүйлийг мэдэрч явсангүй. Одоо ч мэдрээгүй. Гэхдээ хайраа? Би амьдралд олон сайхан зүйлийг мэдэрч байсан тэр мэдрэмж дундаас анх чамтайгаа учирсан тэр мөч хамгийн гайхалтай нь. Уулзах гэж чамруугаа яарах бүрт яг л зуун жил хамтдаа амьдарсан ч өчигдөрхөн танилцсан юм шиг тийм л нандин, тийм л шинэ байдагсан. Учирсан өдрөө эргэн санахаар Хайр гэдэг ийм л хүчтэй зүйл гэдгийг ойлгож билээ. Анх харсан тэр мөчөөс хамтдаа байсан цаг хугацаа бүхэн биднийг ойртуулсан, ойлгуулсан. Хэн нэгний надад хэлснээр дассан сэтгэл гэдэг бол жинхэнэ утгаараа хайр юм гэж билээ. Тиймээ хайраа! миний чамд дассан сэтгэл бусдын хайраас ч илүү үнэтэй, бас дэндүү хүчтэй. Чамайгаа гомдоосон бүхнээ би санадаггүйээ. Уучлаарай. Муу бүхэн биднээс хол байж, мөрөөдөл шиг амьдрал минь харин ойр байгаасай. Тийм болохоор хайр нь үргэлж жаргалтай байсан бүхнийг дурсаж, мөрөөддөг. Хүний амьдралд тохиолдох өчнөөн олон сонголтоос үргэлж үнэ цэнэтэй нь гэвэл чи минь л байна. Хэн нэгний сэтгэлд хамгаас үнэтэй байна гэдэг түүний амьдрал хичнээн утга учиртай байдагийг хайр нь өөрөөсөө л мэдэрч явна. Ганцаараа байна гэдэг төсөөлөл хол байхаас ч хэцүү. Учир нь сэтгэлд минь чи байж, чиний минь намайг гэсэн тэр их итгэл хэзээд оршиж байгаад хайр нь хэзээ ч ганцаараа биш. Амьдралд бүдрэх олон нугачаанд хэний ч өмнө омог бардам байх утга учир бол чи минь. Хүндлэл гэдэг хэн хүний сэтгэлд орших тулгуур юм шиг. Тиймдээ ч хэмжээлшгүй хайраар бас гайхалтай хүндлэлээр бид биесээ ойлгодог гэж хайр нь боддог. Хайраа чиний надад хэлдэг нандин бүхэн хичнээн сайхан гээч. Сэтгэлээс чинь урсаж, чихэнд минь, сэтгэлд минь шивнэсэн тэр сайхан үгс бүхэн үхэн үхтэл зүрхэнд минь хоногшиж, амьдралд минь оршсоор байна. Хайраа? хайр нь энэ захиаг бичих гэж зөндөө бодсоон. Үг өгүүлбэр бүрээ хичнээн удаан бичсэн гэж санана. Ямар ч л байсан шинэ цаас бүрийн эхэнд хайртай гэдэг үгээр эхлэж төгсгөл бүрийнхээ ард итгэл дүүрэн инээмсэглэн дуусгаж хичнээн ч цаг хугацаа орсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэр цаг хугацаанаас илүүгээр бидний хамтдаа байх мөч түүнээс их байна гэдгийг л мэднэ. Чамдаа би бичсэн мөр бүхэндээ, хайртай гэж чангаас чанга хэлж. Цэг таслал бүрийнхээ төгсгөлд зөөлөн зөөлөн үнссэн юм шүү хайраа. Амьдралд үргэлж хэлэх ёстой гурван нандин үг байдаг юм гэнэлээ. Уучилаарай, Баярлалаа, Хайртай хэмээх гурван үг. Учирсан тавилан минь надад ийм сайхан хайрыг илгээсэнд, эрх танхил бага байхдаа жинхэнэ гүнжтэй үерхэх юмсан гэсэн цагаахан мөрөөдөл минь биелсэнд, oлон олон хүнээс онцолж намайгаа сонгосонд чинь би баярладаг юм шүү хайрт минь. Тиймээ амьдралд хэлэх ёстой тэр л нандин үгсийн эхлэл бол хайртай гэдэг үг. Гомдоосон сэтгэлийн минь хариуд инээмсэглэл илгээсэн чамайгаа гунихгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Уучлаарай хайрт минь, өөрийн чинь өмнө зогсоод үнэн бүхнээ хэлье гэсэн ч чадахгүй нь. Аз жаргалтай учрал амьдралд ганцхан байдаг юм байна. Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн ганц л байдаг юм байна. Надад итгэсэн, намайг гэсэн бүхний чинь хариуд насан туршдаа чамайгаа үнэнчээр хайрлах болноо Итгээрэй. Үхэл зовлон биш юм шүү хайраа үүрдийн хагацал ч бас биш. Чамаасаа хол хэсэгхэн хугацаанд байх болсноо хэлж чадалгүй энэ захиаг бичсэн юм. Хоромхон холдохдоо би чамруу хичнээн их яардагаа зовлон мэт боддог байж. Харин одоо бол xоромхон хугацаа биш хэдэн жил хол байна гэхээс үхсэн юм шиг. Хамгийн чухал нь өнгөрсөн бүхэнд чиний минь надад өгсөн тэр сайхан бүхний чинь өмнө би буруутай юм шиг л гуниглаж сууна. Гэхдээ бидний ХАЙР энэ бүхнийг давж чадна гэдэгт л чин сэтгэлээсээ Итгэж байна хайрт минь. Энэ захиа минь чамд эрхэм нандин үнэ цэнэтэй байж, санахад энгэрт чинь ,ганцаардахад сэтгэлд чинь байгаасай л гэж хүсэж байна. Хайр нь чинийхээ төлөө хийж чадах ганцхан зүйл бол чамдаа үнэнч байх болно. Гуниг гутрал ганцаардлыг мэдрэлгүй, өөдрөг өнгөлөг хөөрхөн байгаарай хайрт минь. Олонтойгоо байж орой болгон намайгаа зүүдэлж, мөрөөдөж, хайрлаж байгаарай. Чамаасаа бие минь хол байлаа ч сэтгэл минь мөнхөд хамт байх болноо...






Эх сурвалж: uuskuu.blogspot.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Дэлхийн хүмүүс
    “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ тун үнэн зүйл. Үнэхээр хүн болгон өөр өөр байдаг шүү дээ. Зарим нь хар арьстай байхад зарим нь цагаан, улаан, шар арьстай, зарим нь гүн ногоон нүдтэй байхад заримынх нь цэлмэг тэнгэр шиг цэнхэр, заримынх нь саарал. Зарим нь намхан, зарим нь өндөр, заримынх нь үс нь буржгар зарим нь шулуун гэх мэ...
  • Бид эх дэлхийгээ ямар болгож байна вэ?
    Индонези АНУ, Орегон Монгол улс, Шарын гол АНУ, Калифорниа Мексик Бангладеш Бразил Дэлхийн хамгийн том экскаватор Гана Испани Канад Оросын Мир уурхай. Дэлхийн хамгийн том алмазны ордод тооцогддог. Хайлж буй мөсөн уул
  • Бондын "Спектр" шинэ цувралын трэйлэр гарчээ
    Шотланд Виски гэгддэг  Даниель Крейг жилээс жилд сайжирсаар. Зарим кино шүүмжлэгчид түүнийг Бондын хамгийн тохирох дүр хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэ удаа Скайфаллын үргэлжлэл болох "Спектр" 11 сард нээлтээ хийх ба хамгийн эхний трэйлэрээ цацаж эхлээд байна. Уг кинонд  Спектр хэмээх нууц байгууллагын зүрхэнд хүрч устгахаар тэмцэх Бондын үйл явдал гарах юм . Э...
  • Дотоод сүлжээнд хэвлэгч хуваалцаж дундаа хэрэглэх
    Нэг хэвлэгчийг сүлжээнд байгаа олон компьютер зэрэг хэрэглэж хэвлэх хэд хэдэн боломжууд байдаг. Сүлжээний залгууртай принтерУтасгүй холболттой (Wifi)Принтер серверХэвлэгчийг нэг компьютер дээр таниулан тэр компьютераар дамжуулан бусад компьютераас хэвлэх боломжҮүний түгээмэл ашиглагддаг хэлбэр нь Printer Sharing буюу нэг компьютераар дамжуулан ашиглах арга юм. Зөвхөн USB, эсвэл LPT1 ор...
  • National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд
         National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг.     3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ! 1. Гэрэл ба мөс, ...
  • ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
    Тэртээх 100 жилийн өмнөхөн Улаанбаатар хот маань Нийслэл хүрээ нэртэй тарчиг, даруухан тосгон шиг л юм төсөөлөгддөг. Өнөө харин 1,300,000 гаруй хүн амтай ИХ ХОТ болсон. Энэхүү зургууд Улаанбаатар хотын өнгөрсөн үеийн түүхийн нэлээдхэн хэсгийг илэрхийлэх, түүх өгүүлсэн зураг болно. /Зургуудийг нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн постоос авсан болно./ ...
  • Хоолонд дурлагсдад зориулсан гоёл чимэглэлүүд
    Япончууд үнэхээр хоолонд дуртай ард түмэн бололтой. Учир нь тэд янз бүрийн хоол зууш бэлтгэхээс гадна төрөл бүрийн хоол, хүнсний хэлбэртэй гоёл чимэглэлийг ч зүүх дуртай аж. Хоол, хүнсний хэлбэртэй дараах содон гоёл чимэглэлүүдийг Япон улсын "Hatanaka" гэх компани үйлдвэрлэдэг бөгөөд тэдний эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш гүйлгээтэй байдаг байна. ...
  • Зөвхөн ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ?
         "Хэрэв зөвхөн ганц хүсэл тань биелэх бол юу хүсэх вэ?" гэсэн адилхан асуултыг ханаар тусгаарласан өрөөнд 2 хүнийг суулган асуужээ. Хэн хэн нь хананы цаана ямар хүн байгааг мэдэхгүй, гэхдээ зүүн талд сууж буй нь хорт хавдартай өвчтөн байв.  Асуулт №1 Таны ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ? Асуултыг эхэлж баруун гар талд сууж буй эрүүл хүм...
  • Цаасан урлалын гайхамшиг-1
  • Түүнтэй хэн хамт байна вэ?
    Та одоо ганцаараа аялах шаардлагагүй боллоо.
  • 15 уран бүтээлч хамтран Лондонгийн хүүхдийн эмнэлгийг "гоёжээ"
    Хүүхэд бүү хэл том хүмүүст эмнэлэг бол "аймар" газар гэсэн ойлголт байдаг.  Британийн урлагийн холбооны сайн дурын 15 уран бүтээлч хамтран  эмнэлгийн дотоод заслыг хүүхдэд илүү тухтай, харагдах байдал нь нүдэнд дулаан байхаар бодож засжээ. 1. Дотрын эмгэг судалгааны тасаг. Зураач: Мораг Майерскоф "Би их олон жил энэ хээний талаар сэтгэлдээ ургуулан бодож ирсэн ...
  • Youtube болон бусад зарим сайтаас хэрхэн дуу, видео татах вэ?
    Youtube.com сайтаас хэрхэн дүрс бичлэг татаж авах вэ? Дуу хаанаас яаж татах вэ? гэсэн асуултууд нэлээн түгээмэл байдаг. Тэгвэл та бүхэнд өөрийн татдаг нэгэн аргыг танилцуулъя. Энэ бол Firefox+Flashgot  буюу Галт үнэг хөтчийг суулгаад дээр нь Flashgot нэмэлтийг суулгаж ашиглаад татдаг арга юм. Хэрхэн суулгах: Дээрх видео дээр нэгэн сайтаас дуу татахыг харуулж байна. Ер нь fl...
  • 3-р ангийн хүүхдүүд багшийнхаа асуултанд хэрхэн хариулав?
    Колорадо мужид байх бага сургуулийн  Кайл Шварц гэх 3-р ангийн багш ангийнхаа хүүхдүүдийг илүү сайн ойлгодог болохын тулд Багш чинь та нарын тухай юу мэдээсэй гэж хүсэж байна? гэсэн асуулт асуужээ. Зарим хүүхдүүдийн хариулт үнэхээр анхаарал татсан байна. "Би багшийгаа надтай тоглох найз байхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна" "Заримдаа миний уншлагын бүртгэл ...
  • Орондоо сайн эмэгтэйн 7 шинж
    №1. Юу хүсдэгээ мэддэг Би мэдэхгүй байна, чи л мэд гэдэг хонгоруудаас болгоомжилно уу. Учир нь тэд таны бодсон шиг "идэвхтэн" биш байх нь олонтаа. Юу хүсэж, юу хийхээ мэддэг бүсгүйчүүд орондоо чадварлаг байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү нээлттэй болж өөрийн таатай байх аргыг хэлдэг болсон. №2. Хоолонд сайн Түүний халбага сэрээтэй хэрхэн харьцаж байгааг...
  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • Чоно Сүлд номыг барууныхан хэрхэн хүлээж авсан талаар хэдэн үг хэлсү
    Номын клуб гэх сүржин нэр дор цуглардаг энд амьдардаг хэдэн гадаад эмэгтэйчүүд дунд Хятадын зохиолч Зян Рунгийн Чонон Сүлд номны хэлэлцүүлэг уржигдар (13.9.2013) болж, хүссэн хүсээгүй ганц монгол болохоор бибээр гол дүрд тоглов. Хөх Чино гэдэг эрийн Гоо Марал хэмээх эхнэрээс Батцагаан хүү төрсөн бөгөөд чухам энэ гэр бүл монголчуудын өвөг дээдэс хэмээх бараг домог болсон түүх байдаг. Ч...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан дараах хүмүүсийг танилцуулж байна. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс юм. 1. Жеффри Лайф /Jeffrey Life/ Бодибилдингийн тамирчин, нас-76...
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • Фотошопоор төрүүлсэн эрлийз амьтад
    Аливаа амьтдын үүлдэр, чанарыг сайжруулахын тулд эрлийзжүүлэх явдал элбэг байдаг. Харин биднийг цаг ямагт өөрсдийн гайхалтай уран төсөөлөл, хийсвэрлэлээрээ бүтээсэн гайхалтай зургуудаараа алмайруулж байдаг фотошопчид маань фотошопын тусламжтайгаар олон төрлийн эрлийз амьтдыг төрүүлжээ. Та бүхэн тэдний төрүүлсэн өхөөрдөм хөөрхөн эрлийз амьтдыг дараах зургуудаас сонирхоорой. ...
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.