ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Монгол мөрөөдөл ба үндэстний амбици


2015 оны 04 сарын 21, 07:00
mongolian_dream

Америк мөрөөдөл

Америк мөрөөдөл гэх хэлцийг Холливудын кино, утга зохиолоос дуулаагүй хүн ховор. Гудамжны рэппэрүүд ч дуундаа үглэдэг энэ үгээр Барак Обама номоо гарчиглаж байв. Ягшмал тодорхойлолт байхгүй ч америк мөрөөдөл бол гарвал угсаа, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрт тэгш боломж, зорилгодоо хүрэх бүхий л бололцоог олгох идеал буюу үзэл санаа, үндэстний нь хүсэл эрмэлзэл юм. Нөгөөтэйгүүр хүн өөрийн цуцашгүй хөдөлмөр, сонголтоор ямар ч амжилтанд хүрч болно гэсэн итгэл үнэмшил, түүнийг гүйцэлдүүлэгч зөв тогтолцоог илтгэдэг. Америк мөрөөдлийн суурь философи нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт шигтгээстэй байдаг ажгуу. Улстөрийн болон эдийн засгийн эрх чөлөө, эрхзүйт ёс, хувийн өмч бол америк мөрөөдлийн үндэс суурь нь юм. Хоёроос цөөнгүй хүүхэд, хувийн хаус, том жийп, ажилтай орлоготой дундаж гэр бүл бол америк мөрөөдлийн хялбаршуулсан бэлэг тэмдэг бөгөөд энэ дүр төрх америкчуудын тархинд бага балчир наснаас нь зураастай байдаг. Америк мөрөөдөлдөө бид хүрч чадаж байна уу хэмээн тэд бие биеэсээ асууж, үндэстнээрээ хамт тэмүүлэх хүсэл мөрөөдлийнхөө бэлгэ тэмдэг, нэг төрлийн дэнс болгох ажээ.

Хятад мөрөөдөл

Хятадын нэн шинэ түүхэнд хамгийн хүчирхэг, шударга гэсэн нэр хүндийг богино хугацаанд олж авсан Си Зиньпин 2012 оны 11 сард Хятадын Коммунист Намын даргаар сонгогдсон даруйдаа “Хятад мөрөөдөл” гэсэн цоо шинэ үзэл санааг тунхаглажээ. Нэг ёсондоо Дэн Сяо Пиний Нээлттэй хаалганы бодлогоор амжилттай замнаж 21-р зуунтай золгосон хятад үндэстэнд дахиад шинэ мөрөөдөл, шинэ бодлого, шинэ үзэл санаа, шинэ оргил, шинэ хэмжүүр хэрэгтэй болсон яг л энэ торгон мөчид Си Зиньпин Хятад мөрөөдлийг тунхагласан нь чухам цагаа олсон гэлтэй. Си Зиньпин энэхүү шинэ идеологио “Хятад үндэстний сэргэн мандалт, хятад хүний амьжиргааны түвшинг сайжруулах, хөгжил дэвшил, илүү сайн нийгмийг цогцлоох болон цэрэг армийг хүчирхэгжүүлэх” хэмээн томъёолсон байна. Хятад мөрөөдөл гэсэн хоёр үгийг уриагаа болгосон даруй хэвлэл мэдээллийн гол эх сурвалжуудаар үзэл санааг нь түгээн дэлгэрүүлж, төр нийгмийн зүтгэлтнүүд ч бүх шатанд тогтмол хэрэглэн хэвшиж, Хятадын нийгэм дахь хувь хүний эрх үүрэг, эзлэх байр суурийг тодорхойлдог болжээ.

Энэ хэллэгийг анх Нью-Йорк таймс сонины тоймч Томас Фридманы бичсэн “Хятадад өөрийн гэсэн мөрөөдөл хэрэгтэй” нэртэй нийтлэлээс үүдэж Хятадад дэлгэрсэн гэж үзэх нь бий. (эл зохиогчийн “The World is Flat” ном “Дэлхий бөөрөнхий биш” нэрээр 2007 онд Монголд хэвлэгдсэн) Нэр нь л төстэй болохоос Америк мөрөөдлөөс хэлбэр, агуулгаар тэс өөр, гэхдээ улс үндэстэндээ нэгдмэл идеал, мөрөөдөл бэлэглэж, бүгдийг нь нэг зүгт уриалан дуудаж чадаж буйгаараа зорилго нэг гэлтэй.

Хамгийн сонирхолтой нь Си Зиньпин хоосон гоё лоозон хэлсэнгүй. Тэрбээр Хятад мөрөөдөлтэй уялдуулж “Хос 100” (Two 100s) нэртэй маш тодорхой хоёр зорилт, хөгжлийн стратеги дэвшүүлжээ. Эхний зорилт нь 2021 он буюу ХКН-ын 100 жилийн ой тохиох үед moderately well-off society (xiaokang) буюу дунд зэргийн чинээлэг нийгэм цогцлоох тухай бол хоёр дахь зорилтоо Хятадыг орчин үежүүлж, үсрэнгүй хөгжүүлэх зорилгын хүрээнд 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор fully developed nation буюу өндөр хөгжилтэй орон болно гэж тодорхойлжээ.

Дунд зэргийн чинээлэг нийгэм цогцлооно гэдэг нь томоохон хотууд төдийгүй хөдөө орон нутгийн иргэд ч өндөр түвшний амьжиргаатай болох тухай юм. 2010 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 2021 он гэхэд хоёр дахин нугалж, орон нутагт буй иргэдийг хотжуулж (ойролцоогоор 1 тэрбум буюу хятадын хүн амын 70%) дуусгах зорилт тавьжээ. Модернизаци буюу орчин үежүүлэлт гэдэг зорилтоо шинжлэх ухаан, технологи болон эдийн засаг, бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхээс өгсүүлээд Хятадын соёл иргэншил, соёл, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх бодлогыг хамааруулж, хүний хүчин чармайлт, хөгжлийн асуудалд төрөөс идэвхийлэн оролцоно хэмээн маш тодорхой томъёолсон байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банкир Роберт Күн Хятад мөрөөдөл нь дөрвөн хэсгээс бүрддэг гэж Нью-Йорк Таймс сонинд бичжээ: 1. Хүчирхэг Хятад орон (эдийн засаг, улстөр, гадаад бодлого, шинжлэх ухаан, зэвсэгт хүчин); 2. Соёл иргэншсэн Хятад орон (тэгш байдал, шударга ёс, баялаг соёл, өндөр ёс суртахуун); 3. Эв нэгдэлтэй Хятад орон (нийгмийн анги давхаргууд хоорондоо эв найртай байх); 4. Үзэсгэлэнт Хятад орон (эрүүл байгаль орчин, агаар, төрөл бүрийн бохирдлыг багасгах);

Үндсэндээ маш тодорхой зорилт тавьсан удирдагчынхаа уриалга дор хятад үндэстэн нэг зүгт харж, тэмүүлж чадаж байна. Хятад мөрөөдөл гэдэг үг өдгөө www.baidu.com хайлтын системийн хамгийн их эрэлттэй түлхүүр үгсийн нэг болсон нь үүнийг илтгэнэ. (Бээжинд буугаад мордсон гийчин Хятадын аль ч сувгаар Beautiful China нэртэй Хятадын үзэсгэлэнт байгалийн зураглал, рекламыг үзэхгүй өнгөрөх аргагүй)

Урд хөрш хөгжлөө олон арван жилээр тодорхойлж байна. Тэд Great renewal of Chinese nation хэмээж үндэстнээ шинэ эрч хүч, шинэ өнгөөр тодорхойлж байна. Tэд дэлхийд тэргүүлэгч үндэстнийг шинээр бүтээж байна.

Монгол мөрөөдөл... Бид хаашаа зүглэнэ вэ?

Pax Mongolica хэмээх бүтэн эринг хүн төрөлхтний түүхэнд мөнхөлсөн Монголын эзэнт гүрний мандан-бадралын үеэс хойшхи бидний амьдарч буй 21-р зуун бол яах аргагүй шинэ Монголын дахин-сэргэн-мандалтын зуун мөн. 20-р зууны эхэн үеийн Монголын төрийн зүтгэлтнүүд тухайн үед бидэнд “ногдсон” хамгийн боломжит идеологийг нутагшуулж, тусгаар Монгол улсын төлөө хэмээх үндэстний их хүсэл тэмүүлэл дор үйлдвэржилт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, боловсрол, хотжилтод маш тодорхой зорилтууд тавьж, улс нийтээрээ НЭГ ЗҮГТ харж, уйгагүй хөдөлмөрлөсний дүнд орчин үеийн Монголын суурийг тавьж чаджээ. Тэд тавьсан зорилгодоо ХҮРСЭН. 90-ээд оны Ардчилсан хувьсгалынхан ч түүхэн гавьяагаа байгуулж, тусгаар тогтнолыг бүрэн утгаар нь тунхаглаж, ардчилсан нийгмийн суурийг тавихдаа бүхэл үндэстнээрээ НЭГ ЗҮГТ хамтдаа тэмүүлж, хөдөлж чадсан.

Үндэстний хүсэл эрмэлзэл бол үндэсний язгуур эрх ашгаар эрэмбэлэгдэж байнгын усалгаа, зөв манлайллыг эрж хайж байдаг. Шилжилтийн нугачаа, даяаршлын эринд алдагдсан үнэт зүйлүүдээ хайж, үндэстний цоо шинэ ялгарлыг цогцлоох учраа дээр дооргүй олохгүй хөл алдаж байна.

Бид өнөөдөр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж, капитализмын замаар замнаж буй мэт боловч яг үнэндээ дээрх хоёр замналаасаа байнга хазайж байна. Одоо “мөрдөгдөж” буй Монгол улсын хөгжлийн бодлого бол сонгуулийн дөрвөн жилд зориулсан амлалтын жагсаалт төдий юм. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх сүржин нэртэй бичиг баримт байдаг боловч ард нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсангүй. Агуулга, зорилт нь чухам юу байдгийг энгийн иргэд байтугай төрийн түшээд өөрсдөө ч ойлгоогүй, мөрдөөгүй, итгээгүй.

Улс орон байтугай хувь хүн, гэр бүл, компаниуд ч урт хугацааны төлөвлөгөө гаргаж хөгжлийн зорилтоо тодорхойлдог нь үсрэнгүй орнуудын амжилтын хэв маяг. Бид бүх шатандаа төлөвлөгөөгүй, хариуцлагагүй нийгэмд бужигналдаж байна. Ажил хэргийн уулзалтад оролцогч талууд ирэх эсэх нь 50% эргэлзээтэй, Засгийн газар нь ямар ч шийдвэрээ дуртай цагтаа өөрчлөх магадлалтай, төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөхийг нэг жилийн өмнө байтугай сарын өмнө мэдэх боломжгүй байдгаас ихэнхи компани ядаж л нэг жилийн төлөвлөгөө гаргахдаа бэрхшээлтэй тулгарна. Хувь хүн, компани байтугай угаас улс орон маань хаашаа явж байгааг ч мэдэж байгаа хүн байхгүй байна. Зарим нь социализм байгуулахаар шулуудаж, зарим нь ардчиллаас ухарч байна. Бид Канад, Австралийн хөгжлийн замналаар явах гээд байна уу, эсвэл мэдлэгийн эдийн засагт суурилсан Япон, Солонгос шиг болох гээд байна уу? Скандинавын орнуудын нийгмийг цогцлоох гээд байна уу эсвэл Монголын гэсэн өөрийн хэв маягийг тодорхойлж байна уу? Хэрэв тийм бол тэр нь тэгээд юу вэ?

Үндэстний хүсэл тэмүүллийг тэргүүлэх сэхээтний олонлогууд ба ард түмний сонгосон төлөөлөл зүгшрүүлж, манлайлдаг. Монголын төр ба тэргүүлэгч улстөрийн нам, хүчнүүд үндэстнийхээ хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил, үнэт зүйлийг огоорч, тэднийг мохоож байна.

Манай үндэстний амбици буюу үндэстний хүсэл мөрөөдөл юу вэ? Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын дараагийн зорилт юу байх вэ? Бидэнд яг одоо улс үндэстнээрээ хамтдаа тавьсан зорилт, хүрэх оргил, түүнд хүрэх хөгжлийн загвар, тавьсан огноо байна уу? Манай үндэстний соёлын бодлого юу вэ? Бид нэг хүнд ногдох ДНБ-ийг хэзээ арав дахин өсгөх вэ? Бид хэзээ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ тоонд багтах вэ? Хэрэв очих бол ЯАЖ вэ?

Үндэстний хүсэл эрмэлзэл, түүндээ тулгуурласан биелэгдэхүйц, цаг хугацаатай, тооцоо судалгаатай, гуйвшгүй хөгжлийн бодлого, зорилтуудаа тодорхойлж, улс үндэстнийхээ хувьд гүн бат итгэл үнэмшил олж аваагүй цагт бид наад захын жижиг асуудлуудад ч ямагт нийгмээрээ талцаж, хөгжлийн эрчийг өөрсдөө хойш чангааж суух өнөөгийн дүр зураг үргэлжилсээр байх болно. (Үргэлжлэл бий...)




Эх сурвалж: www.sainbayar.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Ажлын ярилцлаганд орохдоо асуух шилдэг 5 асуулт
    Ажлын ярилцлага гэдэг нь 2 талын ашиг сонирхол үйлчлэх ёстой зүйл байтал бодит байдал дээр ажил олгогчид хамаг мэдээллийг асууж , нэг ёсны “эрх мэдллийг гартаа авах” зарчмаар явагддаг. Хэрвээ таныг ярилцлагад дуудсан компани өөрийн чинь хүсэл, сонирхолд нийцэх аваас та зайлшгүй эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй юм. Гэхдээ ажил олгогч танаас асуулт асууж дууссаны дараа асу...
  • Гудамжны хамгийн гайхалтай 3D зургууд
  • Game of Thrones кино цувралын зураг авалтуудыг хаана хийсэн бэ?
    1. Хорват 2. Умард Ирланд- Хар Ой 3. Доун цайз 4. Морокко 5. Малта 6. Исланд
  • 75 жил хамт амьдарсны эцэст хосууд нэг нэгнийхээ гар дээр амьсгал хураажээ
    Александр болон Жанет Точко нар 75 жилийг хамтдаа өнгөрөөгөөд буй Калифорнийн ахмад хосуудын нэг байлаа. 8 настайгаасаа эхлэн бие биенээ мэдэх болсон тэд 1940 онд хуримлаж 95 нас хүртлээ хорвоог хамтдаа туулжээ. Нөхөр Александр өөд болохоосоо хэдэн долоо хоногийн өмнө аарцгандаа гэмтэл авч, хэвтрийн байдалд орсон ба түүнээс хойш эхнэр Жанетийн бие муудаж эхэлсэн аж. Александрыг амьсгал ...
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • Хөсөгтөн хамтлаг финалд шалгарч чадлаа
    Хөсөгтөн хамтлагийн залуус маань "Авьяаслаг Азиуд" шоуны шилдэг 9-ийн нэгээр шалгарч Монголчууддаа дахин нэг баяртай мэдээг дуулгаж байна. Үзүүлбэр бүртээ шүүгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн тэдний хувьд улс орныхоо нэрийг өндөрт өргөж, Азийн 900 гаруй үзүүлбэрээс шилдэг 9-ийн нэгээр шалгарч чадсан нь аргагүй бахархмаар. Амжилт хүсье, Монголын Хөсөгтөн!
  • Сайхан зураг дарахын тулд яахаас ч буцахгүй зурагчид
  • Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
    Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэн...
  • Орондоо сайн эмэгтэйн 7 шинж
    №1. Юу хүсдэгээ мэддэг Би мэдэхгүй байна, чи л мэд гэдэг хонгоруудаас болгоомжилно уу. Учир нь тэд таны бодсон шиг "идэвхтэн" биш байх нь олонтаа. Юу хүсэж, юу хийхээ мэддэг бүсгүйчүүд орондоо чадварлаг байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү нээлттэй болж өөрийн таатай байх аргыг хэлдэг болсон. №2. Хоолонд сайн Түүний халбага сэрээтэй хэрхэн харьцаж байгааг...
  • Д. Нямсамбуу (Гавж), "Эрин зууны ёс зүй"
    Бурхны шашны сургуулийн гавж Нямсамбуу багш "Эрин зууны ёс зvй" сэдвээр Буддын гүн ухаан, бурхны шашны талаар оюутнуудад хийсэн сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна. Авах гээхийн ухаанаар хандаж, энэ талаар сэтгэгдлээр санаа бодлоо илэрхийлээрэй.
  • Бийрний оронд хутга
    Уран бүтээлч бүхэнд уран бүтээлээ туурвидаг өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Харин та бүхэнд танилцуулж буй энэхүү зураачийг Леонид Афремов гэдэг бөгөөд тэрээр өөрийн уран зургуудаа бийрээр бус хутга буюу хусуур гэж нэрлэдэг хэрэгслээр зурдаг байна. Тэрээр Беларусь улсад төрсөн бөгөөд Израиль болон АНУ-д амьдарч байсан ба одоо Мексик улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг аж. ...
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Адриано Челентано болон Клаудия Мори нарын хайрын түүх
    Италийн хамгийн сайхан үлгэр жишээ хос болох Адриано Челентано болон Клаудия Мори нарын алтан хурим тохиож байна. Тэд 50 жилийн өмнө гэрлэж, тэдний хайрын түүх Италийн романтик киноны сэдэв болж байв. Тэд анх 1963 онд "One Strange Type" киноны зураг авалтын үеэр танилцсан ба Моригийн хувьд уг эрийн дууг сонсож, киног нь үзэж байсан ч биеэ авч яваа байдал нь хачин этгээд тул с...
  • Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл
    Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий. 1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг ...
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • "Би их баян, та надтай гэрлээч" буюу Маркетинг гэж юу вэ?
    1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ; 2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА; 3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж ...
  • Гоо үзэсгэлэнгээ алдаагүй 60-с ээш насны хатагтай нар
    Кристи Бринкли, 61 настай Софи Лорен, 80 настай Кармен Делль’Орефайс, 84 настай Мерил Стрип, 65 настай Мерил Стрип, 77 настай Барбра Стрейзанд, 73 настай Хелен Миррен, 67 настай Дебби Харри, 69 настай Дайан Китон, 69 настай Сьюзан Сарандон, 68 настай София Ротару, 67 настай
  • Бяцхан үрсийн өхөөрдөм шумбалт
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
Үнэн. Гэхдээ мөрөөдлөө тодорхойлоход бидний оролцоо чухал шүү дээ. Гэхдээ намаар дамжуулж оролцмооргүй байна. Шинэ, хуучин аль ч намаар дамжуулахгүй. Тэнд аяндаа ялзрал явагддаг суурь өвчин халдварлагдсан байдаг.

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.