ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Эмэгтэй найз


2015 оны 04 сарын 22, 05:00
eeeeМинами 27 настай. Орон сууц төлөвлөлтийн компанид ажилладаг. Хэзээнээс ч юм бэ бүү мэд, хамт олныхоо зүгээс Лавлах товчоо гэж нэрлэгдэх болсон. Энэ нэрэндээ дургүй.
Төлөвлөгөө ёсоор бол 25 нас хүрэнгүүтээ гэрлэх ёстой байсан юм. Гэхдээ төлөвлөгөөний хугацаа аль хэдийнээ хэтэрч цаашдын төлөвлөгөө ч биелэгдэхгүй болж мэдэх. Хүний амьдрал гэгч төлөвлөгөөний дагуу урагшлах биш.


Хайр гээчийг амссаан. Гэрлэнэ гэж бодож байсан залуу ч байсан юм. Даанч эцсийн барианы оройд хүрч чадаагүй болохоос. Түүнээс хойш найз залуугүй бүтэн 3 жил өнгөрчээ, хөөрхий.
Хайр дурлал ямар байдгийг мэдэхгүй мэдрэхгүй мартсан гэхэд болно.
Сонин сэтгүүл дээр нас огт хамаагүй. Aжлаа хийгээд өөрийнхөөрөө урагшаа тэмүүлж буй эмэгтэйд аяндаа л хайр дурлал ирдэг юм гэж бичсэн байдаг боловч жинхэнэ худлаа юм чинь энэ шүү гэдгийг ойлгож авах хэрэгтэй.Тийм нийтлэлд итгээд явж л байдаг гэнэн гэдэг нь.
Хайр, гэрлэлт бол ирэхгүй хүндээ, ирмээргүй газраа ирэхгүй.
Тэгсэн хэрнээ ямарч ажил хийж мэдэхгүй, ааш гэж адсага гэмээр хүүхнүүдэд сайхан залуус ирээд үерхээд суугаад л байна. Энэ бол хорвоо ертөнц.


Өдий наслах хүртлээ зуучлах байгууллагаар дамжин хэд хэдэн залуустай танилцаж үзсэн. Тэгэх болгондоо жинхэнэ үнэнийг мэднэ. Шантарна. Тэгээд шийднэ. Иймэрхүү залуустай сууснаас ганцаараа явж байсан нь хамаагүй дээр гэж.
Гэхдээ мэдээж, хүнтэй сууна гэсэн хүслээ бол ор хаяхгүй л дээ.
Энэ л залуу шүү гэж сонгож болох хүнтэй таараагүй болохоор зүрхний хаа нэгтээгээс хаалгаа хаах бодол орж ирнэ.
Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, өөрийн чадвараа дээшлүүлж, туршлагаа арвижуулан бүтээлчээр ажиллаж яагаад болохгүй байхав. Ажилдаа бол дуртай.
Гэхдээ жирийн нэг тасалгаанд суудаг ажилтан. Дэвшиж дээшлэх боломж муутай газар.
Яг үнэндээ Минами өөрөө бол байр сууриа байн байн солиод, бас илүү цагаар ажиллаж, хамаг ачааг өөртөө үүрэх дэмий гэж боддог юм.
За тэгвэл цаашид яаж амьдрах вэ? Хайр сэтгэл байхгүй, хурим найр бол бүүр сураггүй. Ажиллая бүтээе гэсэн чармайлт алга. Бахь байдгаараа л байгаад байх уу? гэж өөрөө асууснаа уртаар санаа алдана. Би яахлаараа ингэж утгагүй идэвхгүй амьдраад байдаг юм болоо?


Гэхдээ Минамид өөрийг нь сонсож, урам дэм өгдөг маш дотны Наоми гэдэг найз эмэгтэй бий.
Наомитай уулзаж архи ууж, амаа чилтэл чалчиж, караокэд хоолойгоо сөөтөл дуулчихвал хамаг сэтгэл санаа нь сэргээд маргаашнаас хичээх юм шүү гэсэн бодол төрдөг юм.
Ахлах сургуулиас эхлэн найзлаад төгсөнгүүтээ өөр өөр сургуульд орж өөр өөр байгууллагад ажилладаг хэрнээ одоо хүртэл найз хэвээрээ.
Сардаа 2 удаа заaвал ч үгүй уулзалдана. Цаг зав байх л юм бол зай завсаргүй утсаар ярьцгааж өдөр хоногийг амархан өнгөрөөнө.
Үнэхээрийн санаа сэтгэл нийлнэ гэж жигтэйхэн.
Өнөө орой ч гэсэн шинэ энэтхэг хоолны газар нээгдэнэ гэсэн сургаар 2-лаа уулзалдаж байгаа юм. Яриа бол ихэнхдээ хамт ажиллагсадыгаа муулахаас эхэлнэ.
-Алив сонс доо, Эртүүд манай ажлын ахлах мэргэжилтэн шинээр орсон охиныг барьж аваад чи ийм болохоосоо өмнө хүнтэй суусан чинь дээр шүү гэж үү. Ийм гэдэг нь намайг хэлж байгаам.
Ичдэггүй бүдүүлэг амьтан. Тэрэнд ямар хамаа байнаа. Тэрийг ямар намайг хайрлаад надтай суугаач гэж гуйгаад байгаа биш.
-Манай өрөөний тэнэг залуу хүний хөлийг бүдүүн юм энэ тэр гээд л шал хэрэггүй юм ярина. Тэр залууг хэн ч байсан чи өөрийгөө хар даа гэмээр халзан бүдүүн харамчийн нийлбэр болсон залуу.
Иймэрхүү янзтай элдвийн яриа үргэлжилнэ шүү дээ.



-Нээрээ, саяхан их дэлгүүрт Мидоритой таарсан.
-Мидори гэж? .. Аан нөгөө банкны элиттэй суусан уу?
Тиймээ, тийм. Юуных нь элит байх вэ дээ. Орон сууцны зээлээ төлөхийн тулд Мидори цагийн ажил хийж байгаа гэсэн. Хүүхдээ тэвэрчихсэн, үс гэзгээ янзалж, нүүр амаа ч будаагүй байсан. Намайг дуудахад нь хаана харсан авгай билээ гэж бодсон гээч. Дажгүй охин байсан чинь шал хөгширсөн авгай болсон байна лээ.
Эцсийн эцэст хүнтэй суух хаалга янз янз байдаг ч тэр хаалгаар нэг орчихвол бүгд адилхан болчдог юм биш үү.
Тэгсэн хэрнээ надаас хүнтэй суусан уу? гэж асууснаа xурдхан сайн залуу олооч ээ гэж үү. Тэгээд нэг л гавъяа байгуулсан хүн шиг царай гаргаад л...Түрүүлж хүнтэй суусан нь ялсан гэж боддог юмуу хаашаам бэ.
-Тэгэхгүй өөр яахуу дээ. Ганц гайxуулах юм нь тэр юм чинь. Хихи....
Өөрөө ажлаад л, зээл төлөлцөөд, хүүхэд гаргаад, гэрээ цэвэрлээд хадамдаа элдвээр хэлүүлээд .... Яанаа, би лав чадахгүй. Болъё чи минь.
-Хүнтэй суулаа гээд ашигтай зүйл хаана байна? Бүүр зовж гүйцэх юм биш үү аан.
Ер нь тийм шүү.
Ингэж хэлбэл эргэн тойрны хүмүүс айлын эхнэр болж чадахгүй болохоороо ингэж ярьж байгаа юм гэх байх даа.
Тэгнэ, тэгнэ. Яаж амьдрах нь хүний өөрийнх нь хэрэг биз дээ.
Нээрээ шүү , яршиг л байна. Ганц бие эмэгтэйчүүд гээд л ажил дээр ч эргэн тойронд ч элдвээр ярьцгаана. Оролдоод л, дамшиглаад л.. Зэвүүн амьтад.
Бидний найз эмэгтэйчүүд яасан. Бүгд хүнтэй суугаад л холбоо тасраад алга болж байгаа биз дээ.
Хүний эхнэр болсон хүнтэй яриа хөөрөө ч таарахгүй дэмий. Айл саахалтын тухай, амраг садангаа яасныгаа, хүүхдийн хүмүүжил, хоолны жор гээд л авгай нар авгай нартайгаа л ярьвал таарна. Ганц бие хүүхнүүд ганц бие хүүхнүүдтэйгээ л тохирно.
-Гэхдээ.... Минами жаахан бодолхийснээ дууныхаа өнгийг намсгав.
Яав?
Ганц бие байх сайхан боловч хөгшрөөд хэцүү юмаа. Ганц бие эмэгтэйн үхэл. 7 хоногийн дараа цогцос нь олдлоо. Ийм болмооргүй байнаа. Тэгэнгүүт Наоми инээд алдан
-Хүүшээ, хөгшрөхөөрөө хамтдаа амьдарч болно ш дэ, санаа сэтгэл нийлэх ганц бие хүмүүс нийлээд. Минами суудлаа засан өндийснөө
-Тэгэж болох юм байна. Ёстой сайхан санаа. Зөв.
Ойрын үед ийм амьдрал ихэссэн гэсээн. Цаг уур сайхантай, далай харагдаад халуун рашаан ойрхон газар бүгдээрээ цугларч тааваараа сайхан амьдарвал ганцаардана гэдгийг мэдрэхгүй сайхан. Минами баяртай байв.
Хөгшрөхөөрөө байгалийн сайханд зөнгөөрөө, нээрээ үнэхээр тэгнэ шүү. Амла! Амлая.
Сануулаад хэлэхэд замаасаа хазайгаад бултахгүй шүү, мэдэв үү!
-Тэгэлгүй дээ, Минами ч гэсэн. Энэ яриа цаасан дээр бичиж батлаагүй найзын ёсоор баталж Минамигийн зүрхний гүнд хүрэв. Ганц биеэр амьдралыг туулж хөгширлөө ч ганцаараа биш гэж.
Ингэж бодохоор өөрийгөө албадаж хүнтэй суух хэрэг алга. Ийм сайхан найзтай байхад алзахгүй гэж Минами бодов. Насаараа найзлах найзаа гэж.

Хэсэг хугацааны дараа.... /үргэлжлэл бий/
Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар
    1. Анхуй аймаг, Хуаншань уул Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. 2. Фүжиан аймаг,  Вүеий уул Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн хар...
  • Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үгс
    Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй.  Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяры...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
  • Сагсан бөмбөг сонирхогчдод: НБА ТОК
    Хойт Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолт, тамирчид, тэдний тухай болон эргэн тойронд болж байгаа үйл явдлыг ярилцаж, цаашид улирал хэрхэн өрнөх, сонирхолтой байх талаар санал хуваалцдаг NBA TALK   нэвтрүүлгийн шинэ улирлын эхний дугаар гарсан байна.#СПОРТ, #‎NBATALK
  • Амелиа ба амьтад
    Мэргэжлийн зурагчин болох Робин Шварц охиныхоо амьтадтай байгаа зургийг 3 настайгаас нь эхлэн хальсанд буулган хадгалжээ. Охин үнэхээр амьтдад хайртай юм.
  • DREAM BIG
    Хүсэл, Мөрөөдөл, Зорилго....эдгээр үгний ялгаа юунд байдаг вэ? Ерөнхийдөө бол томоохон нэг зүйлийг зааж байгаа байх. Харин хамгийн гол ялгаа нь тухайн зүйлийг тэр хэн хир их хүсэж, хир чухалчилж байгаагаараа, нэг үгээр бол хэмжээгээрээ ялгаатай байх бол уу? Хамгийн томоосоо жагсаавал Мөрөөдөл, Хүсэл Зорилго гэсэн байдлаар хэлж болох юм. Мэдээж хүн бүр өөрөөр л ойлгодог байх л даа. Хүн ...
  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
  • Болж хоёр муу золиг, ингээд ч болов олонтойгоо байг
  • Өвөрмонгол эмч залуу Монголын хошин урлагийнханд хандаж ингэж хэллээ
    Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёст...
  • “Үргээлэг” Албан ёсны трейлер
    "ҮРГЭЭЛЭГ" киноны албан ёсны трейлерийг та бүхэнд хүргэж байна. 4 дүгээр сарын 19-нөөс Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхэлнэ.
  • Calvin Harris-ийн 15,000 сэтгэгдэлтэй зураг
    Шотланд гаралтай алдарт DJ Adam Richard Wiles буюу Calvin Harris-н тоглосон Emperio Armani-гийн дотуур хувцасны зураг  цацагдаж эхэлсэн цагаас бүсгүйчүүдийн дунд "халуухан" шуугиан дэгдээд байна. Царайлаг DJ, дуу зохиогч, продюсер гэгддэг тэрээр энэ удаа нүцгэн биеэ олон нийтэд гайхуулав. Өөрийн Instagram хуудсанд Emperio Armani-гийн дотуур хувцас өмссөн зургаа  2-р ...
  • Жеймс Бонд киноны шинэ анги 2015 онд нээлтээ хийнэ
    Тагнуулын нууц ажилтан 007 Жеймс Бонд киноны 24 дахь цуврал болох шинэ анги ирэх 2015 оны 10-р сарын 23-ны өдөр Их Британи улсад албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Тус шинэ цувралыг Spectre хэмээн нэрлэсэн бөгөөд гол дүрд нь дөрөв дахь удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Грейг тоглосон байна.  Харин гол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Ав...
  • Идэхээс ч хайран бялуунууд-2
  • Хэзээ ч жаргадаггүй Мөнхөд манддаг алтан нар бол Ижий минь Та!
    Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав. “Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа” Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • Дэлхийн хамгийн үнэтэй мотоцикль
     Швейцарын мотоцикл үйлдвэрлэгч компани болох Feline Motorcycle дээд зэргийн өндөр технологид суурилсан "Feline One" гэх нэртэй шинэ загварын мотоцикл бүтээн 2016 онд худалдаанд гаргахаар болсон байна. Эхний ээлжинд 50 ширхэг худалдаалагдах энэхүү загварын нэг бүрийн үнэ нь 280,000 ам.долларын үнэтэй байх ба дэлхийн хамгийн үнэтэй мотоциклоор тодроод байгаа ажээ. "Fe...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
    • хариулах
Urgeljlel (зочин)
Gyals oruulaarai
    • хариулах
(зочин)
Urgeljlel ni haanaas unshih ve?

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.