ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хайран гэхэд даанч хайран …


2015 оны 04 сарын 23, 11:22
fun_1

Маш дээр үед буюу 2007 онд нэг бичлэг bugdeeree.mn дээр бичиж байсан юм. Гэтэл Бүгдээрээ.мн маань ажиллахгүй болсон байгааг өнөөдөр л мэдлээ.

Яг үнэндээ өнөөдөр ажил дээрээ энэ багшаа дурсаж ярьж байгаад энэ бичлэгээ сая хайж үзсэн юм.

Иймээс бүгдээрээ.мн нэгэнт ажиллахгүй байгаа тул өөрийнхөө блог дээрээ тавихаар шийдлээ.

Жич:
Өөрийн үнэн сэтгэлээс хүндэлж явдаг хайрт багшийнхаа гэгээн дурсгалд зориулж энэхүү бичлэгээ 2007 онд нийтлэж байснаасаа огт нэг ч үг үсэг өөрчлөлгүй орууллаа.

----------------------------

Би олон сайн багш нартай учирч их зүйл заалгасан азтай хүн боловч сурч авсан нь багахан нэгэн. Энд би Өмнөговь аймгийн Сэврэй суманд байдаг уран зурагийн Цэдэн-Иш багшийн тухай бодит дурсамжийг товч хүүрнэе.

Манай эгч УБИС-ийг төгсөөд соц нийгмийн хөдөлгөөнгүй томилгоогоор Сэврэй суманд томилогдсон бөгөөд эгчдээ хань болж явж байгаа эр хүн нь би байлаа. Очоод хэнд ч дээрэлхүүлэхгүй, бас эгчээ хамгаална гэсэн шүү бодол агуулсан 7-р ангийн хөвгүүн хөдөө рүү шилжвээ.

Шинэ сургуульд ирлээ. Аймгийн төвөөс ирсэн багшийн дүү гээд л жиг жуг яриагаа миний дэргэд ярьдаг цэнзүүргүй задгай хөдөө зан нь аймгийн төвийнхөнтэй харьцуулахад содон.

Хичээл хэт амархан, хичээлийн бус цагаар хийх ажил олдохгүй, таньдаг найз цөөн тул дорхноо л уйтгартай санагдаж эхэллээ.

Шугам зургийн хичээлийн багш намхан бүдүүн биетэй анх харсан хүнд аймаар ч юм шиг, нэг харахаар инээд хүргээд байдаг хүн байлаа. Хичээл орлоо. Шугам зурагийн проекц зааж байна. Сайн ойлгодоггүй ээ. Гэхдээ тэр багш хэдхэн зураг самбар дээр зураад биднээр таалгаснаар шууд нэвт ойлгож билээ. Санаанд үлдсэнээс доор зурлаа. Та ч гэсэн таагаад үз дээ.

1-рх нь эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутлыг араас нь харсан проекц.

2-рх нь амны халбагыг иш талаас нь харсан проекц.

3-рх нь хүнийг дээрээс нь харсан проекц гэх мэтээр их зугаатай зурагууд зурснаар проекцийг ямар төвөггүй ойлгосноор зогсохгүй ихээр сонирхож эхэлсэн хэрэг.

Ингээд л эхний өдрийн хичээлээс эхлээд тэр багшийг шүтэж эхэлсэн дээ. Ингэж байтал уран зургийн дугуйланд хүүхэд сонгож авна гэхээр нь очоод шалгууллаа. Тэнцчихлээ. Дараа нь шугам зургийн дугуйланд хүүхэд шалгалаа. Бас л тэнцчихлээ. Ингээд хоёр дугуйланд хоёуланд нь явж эхлэв.

Шугам зургийн дугуйлангийн эхний өдөр даалгавар өглөө. Зурчихлаа. Цаасан дээгүүрээ шугамаа чирсээр байтал цаас ч хар халтар л юм болчихлоо. Угаасаа муухай бичигтэй болохоор шрифт бичлэгүүд г ч гэж авах юм байхгүй. Дараагийн өдөр харин биднийг хоёр бүлэгт хуваалаа. Арай гайгүй хүүхдүүдэд шинэ иж бүрэн шугам зургийн багаж гаргаж өглөө. Гайхамшигтай багаж байсан. Бүх шугам нь модон шугам байсанд гайхсан боловч жаахан зурж үзээд модон шугам соронзон орон үүсгэдэггүй, цаас халтартуулдаггүй болохыг ойлгож билээ.

Гэх мэтээр багшаараа сайн балбуулсны хүчинд сүүлд нэг мэдэхнээ ТИС-ийн начер(начертательный геометр гэж их хэцүү эд гэсэн) гэдэг хичээлээр үздэг зүйлсийг үзээд өнгөрсөн болохоо МУИС-ийн 2-р курст ойлгож билээ. Тэр үед ТИС-д байдаг найз дээрээ очоод начер гээчээ бөөнөөрөө нийлээд л зурж байхыг нь харсан чинь 7-р ангид үзэж байсан зүйлс харагдаж байна. Хөндлөнгөөс ярианд оролцсон хүн сүүлдээ шөнөжин хэдэн гарын зургийг зурж өгч билээ.

Дараа жил нь буюу 8-р ангидаа аймгийн төвд буцаж ирээд байх үед шугам зургийн олимпиад болж, би ч мэдээж оролцлоо. Хэд хоногийн дараа биеийн тамирын хичээл орж байтал шугам зургийн багш дуудлаа. Тэгсэн хөдөө сумдаас оролцсон хүүхдүүдийн бүтээл ирчихсэн дүн гаргаж байнаа. Би нэг зураас алдсанаас болоод 2-т орох болсоныг багш засаад нэгт орчих гэж авч байна шүү. Тэгэхээр нь нэгт орох хүүхэд нь хэн бэ гээд асуусан чинь Сэврэйд хамт дугуйланд явдаг манай найз Д-ийн нэрийг хэлж байдаг юм байна. Би ч за уучлаарай багшаа наад хүүхдийг чинь би танина. Нэгд орох ёстой болоод л орж байгаа юм. Би засахгүй хоёрт орно гэдэг надад хаваасаг багшаа гээд хоёрт орж байж билээ. Тэгээд бодогдлоо. Аргагүй л тэр багш надад бас юм өгчдээ. Д-ийн дараа орно гэдэг миний хувьд максимум амжилт гэж бодож байж билээ. Гэхдээ тэр олимпиад хүртэл тэр багшийн дэргэд байсан бол би Д-ийн өмнө орох байсан ч байж мэднэ.

Уран зургийн дугуйлангийн хувьд би тийм гойд зурж чаддагүй байсан л дөө. Багш заахдаа эхлээд төрөл бүрийн мал амьтан зуруулж эхэлж байсан. Дандаа харандаагаар хар зураг зуруулна. Гэрэл сүүдэр гаргах үед бараан хар газрыг гялайтал харлуулж болохгүй гээд цаасыг хажуугаас нь харна. Их нарийн шалгана даа. Дараа нь арай дөртэй болсны дараа усан будгаар зуруулдаг болсон. Тухайн үедээ Сэврэй сумаас аймгийн төвд гаргасан урлаг спортын арга хэмжээний зургийн үзэсгэлэнгийн хамгийн толгойд тавигдах зургийг харин надаар зуруулж билээ. 10 дахиж зурж байж нэг юм багш болно гэж би нэг ёхолж билээ.

Бас модон дээр түлдэг үзгээр их зураг зуруулдаг байсан. Их сонирхолтой ажил даа. Хааяа нүд рүү утаа орж нулимс гоожно, гэхдээ л зураад байна. Нэг л буруу түлэхэд эргээд балруулдана гэж байхгүй.

Цаашлаад цаасаар элдэв дүрс хийлгэж байсан нь ч сонирхолтой. Одоо харин зав гарвал Японы оригами-г жаахан харах юмсан гэж боддог юм.

За тэгээд би багшийнхаа гар хөлийн үзүүрт зөндөө зарагдана өө. Тэр нь надад ч сайхан байдаг байсан. Сургууль дээр зарагддаг байгаад дараахан нь анх удаа урланд нь орж очоод би үнэхээр биширч билээ. Урлан нь сургуулийн хажууд байрлах сурагчдийн дотуур байрны модон байшингийн захын өрөөнд байсан юм. Анх урланд ороод очтол ханаар дүүрэн тэр хүний зурсан зураг. Үнэн гайхамшигтай. Хананд багтаагүй зургуудаа давхарлаад овоолоод хураачихсан. Зураг болгон нь зүйрлэшгүй. Нөгөө түлдэг үзгээр Түвдэнгийн Борын хөрөг, чоно гээд бас элдвийг зурсан нь түүнээс өмнө ч хойно ч модон дээр түлэх аргаар тийм гоё зурсан бүтээл хараагүй. Мэдээж Англи зэрэг улсад байхад тийм бүтээл элбэг байдаг ч манай багшийн зурсан шиг гоё зурсан байхыг нь хараагүй.

Манай багш бас тэгээд их хөгжөөнтэй хүн. Урландаа халтуур хийнгээ айлын авдар энэ тэр эрээлнээ. Би түүнд нь туслаад л хараад л бишрээд л… Бүдүүн намхан болохоороо авдар эрээлэхдээ их инээдтэй. Будгаа найруулж байхдаа нилээн амьсгаадаж байснаа амьсгаагаа сайн гэж авч түгжээд авдраа тэгнэж хэвтэж байгаад эрээлнэ. Түр үедээ амьсгал авахгүй, авбал бие хөдлөх тул болохгүй. Нэг дайралтаар нэг толгой угалз зурна. Тэрнийг нь би шоолохоор мэдээд улам марзаганаад…

Сонин сонин авьяас бас их үзүүлнээ. Самбар дээр зодолдож байгаа азрага, хүний урдаас харсан нүүр, мөргөлдөж байгаа янгир гэх мэт зүйлсийг хоёр гараараа зэрэг зурж бишрүүлнэ. Үйлчлэхийн багш нар ирж хувцасны загвар эсгүүлээд алмайрна. Хүний нэрийг араас нь урагш нь ямар ч гацаагүй хурдан бичиж үзүүлнэ. Бас хүний нэрийн толин бичлэгийг асар хурдан бичнэ. Араас нь гэрэлтүүлээд харахаар яг л зүгээр бичсэнтэй адилхан байх нь гайхалтай.

Тэгээд би тэр сумаас шилжсэн л дээ.

Хожим гашуун бөгөөд харамсаад барахгүй мэдээ сонсогдсон нь тэр багшийн маань урлан нь юу ч үлдэхгүй түймэрт шатсан байсан юм. Тэр хүний 30 жилийн хөдөлмөр, насны эцэст хотод ирж өөрийн үзэсгэлэнгээ байгуулах мөрөөдөл нь үнс болж хувирсаныг сонсоод үгээр хэлэх аргагүй харамсч билээ. Багш маань шатсан урлангийнхаа буурин дээр уйлж байсан гэдэг юм. Түүнээс хойш тэрээр дахиж уран бүтээл туурвиагүй бололтой юм билээ.

Хожим би УБИС-д ажиллаж байх үедээ санамсаргүй байдлаар юм мэдэх ахмад багш нараас Цэдэн-Иш багшийнхаа талаар асуухад шууд л дуу алдан магтаж байсныг үзэхэд үнэхээр авьяастай алтан нэгэн ажээ. Тэрээр одоо ч Сэврэй суманд амьдарч байгаа байхаа. Сүүлийн жилүүдэд би ч холбоо алдраад удаж байна даа…



Эх сурвалж: gobigobi.blogspot.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • Цахим ертөнцөд хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй охин
    Оросын хөлбөмбөгчин  "Локомотив", "Динамо" багуудын тоглогч асан Руслан Пименовын охин Кристина Пименов сүүлийн үед цахим ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах болжээ. Хүмүүс түүнийг том болоод шуугиан тарих загвар өмсөгч болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсээр байна. Кристина 3 жил загвар өмсөгчийн сургуульд явсан ба тун удалгүй дэлхийн алдартай брэндүүдийн зура...
  • Хүнд суртал /2015 оны шинэ хошин шог/
    Х түцийн нэгэн шинэ хошин шог.
  • Стиг Ларссоны гурамсан зохиолын үргэлжлэл гарах уу
    Мянганы шилдэг гурамсан зохиолоор нэрлэгдээд буй Стиг Ларссоны "Луун шивээст охин" номын үргэлжлэлийг шүтэн бишрэгчид нь хүлээсээр ирсэн. Албан ёсоор гэрлээгүй ч түүнтэй 30 жил ханилсан Ева Габриэльссон өөрийн эрхийн талаар шүүхэд хүсэлт гаргаж, нөхрийнхөө номыг үргэлжлүүлэх зохиолчийг өөрсдөө сонгох эрхтэй болсон юм. Ийнхүү тэд спортын дурдатгал бичдэг алдарт зохиолч Дэв...
  • Аялалын шинэ жим - ЧИНГИС БОГД УУЛЫН ТАХИЛГА
    Тэртээ нэгэн цагт Монгол улсын нутаг байсан Өвөр Монголын нутагт байрлах Догшин хайрхан Чингис Богд уулын тахилга, энэ уулын тухай аяллын баримтат киног та бүхэндээ хүргэж байна.
  • Халамцуу Борис Елцин
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Монгол ахуй (эгдүүтэй видео)
    Монгол ахуй, хөдөөний Монгол айлд бяцхан хүү өсөж торниж байгаа тухай, мал амьтан, байгаль хүний шүтэлцээ, хэрхэн ойрхон өсөж торниж байгаа тухай их гоё бичлэг байна. Уртын аялаад л мөлхөөд байгаа харагдлаа. Та бүхэн үзэж сонирхоно уу. Бас гадаад найзууддаа сонирхуулж болох юм. Магадгүй Монголд айлчлан ирэх жуулчдын тоог нэмж эх орондоо бас хувь нэмэр ч болж мэдэх юм даа. Надад лав цөөхө...
  • Авъяаслаг Еврей жүжигчид
    Харрисон Форд Дастин Хоффман Эдриен Броуди Вуди Аллен Жозеф Гордон-Левитт Роберт Дауни Ж.Р Жеймс Франко Бен Кингсли Адам Сэндлер Дэвид Духовни Сильвестр Сталлоне Шон Пенн Стивен Спилберг
  • Цаасан урлалын гайхамшиг-1
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
  • АНАСТАСИЯ ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА - БАРИМТАТ КИНО
    Монголын түүхийн нэгээхэн үетэй холбогдсон дайчин Орос эмэгтэйн тухай сонирхолтой баримтат кино байна. Тухайн үед хоосон шахам байхад нь Улаанбаатарт ирж барьж босголцсон, Монголын хүүхдийн төлөө олон зүйл хийсэн буянтай хүн юм байна гэж ойлголоо. Ганцхан хүн бүхэл бүтэн улс оронд ийм олон зүйлийг хийж бүтээж чаддаг гээд бодохоор илүү хичээж ажиллах итгэл төрлөө. Гайхалтай бас гунигта...
  • ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД
    ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР "Хүний хүч: Монголын Ирээдүй" Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм. Хаврын баяр гэж юу вэ?        "Хаврын Баяр" нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний ...
  • Жизель Бюндхенийг тайзнаас үдлээ
    Сан Паулогийн загварын долоо хоногийн үеэр алдартай загвар өмсөгч Жизель Бюндхенийг албан ёсоор загварын тайзнаас үдлээ. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэй үдэшлэг зохиож, анх 14 насандаа загвар өмссөн зургуудаа хуваалцаж, өөрийн гарын бэлгийг дурсгал болгон гардуулсан байна. Түүнийг "шинэхэн" амьдралаа хэрхэн эхлүүлэх нь талаар тодорхой мэдээл байхгүй байгаа ч  хувц...
  • Дэлхийн хүмүүс
    “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ тун үнэн зүйл. Үнэхээр хүн болгон өөр өөр байдаг шүү дээ. Зарим нь хар арьстай байхад зарим нь цагаан, улаан, шар арьстай, зарим нь гүн ногоон нүдтэй байхад заримынх нь цэлмэг тэнгэр шиг цэнхэр, заримынх нь саарал. Зарим нь намхан, зарим нь өндөр, заримынх нь үс нь буржгар зарим нь шулуун гэх мэ...
  • Үл бүтэх амьтад байна
  • Хятадын 40,000 мөргөлчид хэрхэн аж төрдөг вэ?
    Хотхоны шөнө харагдах байдал 4000 метрийн өндрөөс бууж хичээлдээ явж буй ламхай нар Энд зурагт үзэх хориотой Энд мөн Төвд хүмүүс бий Улаан өнгөт байшингуудын далай гэлтэй Хийдийн доторх хэсэг
  • Хэрэв та захирал бол: ТАНЫ БИЗНЕСТ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД
    Бидний цувралаар хүргэж буй "Энэ бол захирлын ажил" номны дараагийн хэсэг ---------------------------------------------------------------------------------------------- Энэ номыг бичигч би вээр лекц, удирдлагын түвшний сургалтан дээр “Танай компаний асуудал нь юунд байна вэ? Захирлыгаа муулсан ч болно, юу ч хамаагүй бичээрэй” гэж цаас тарааж, бичүүлж авдаг. Тэгээ...
  • Ж.НУРЛАН Монгол Улсын Гавьяат тамирчин болжээ
    Монгол улсаас төрсөн анхны Бодибилдингийн Дэлхийн аварга Ж.Нурлан Монгол улсын Гавьяат Тамирчин цолоор шагнуулж байгаа юм байна. Тэрээр 2014 онд Энэтхэгийн Мумбай хотод зохион байгуулагдсан бодибилдингийн ДАШТ-ий 40-49 насны "Мастерын ангилал"-д алтан медаль хүртэж, энэ спортын төрөлд Монголын бодибилдингийн анхны Дэлхийн аварга цолтон болсон юм. Шинэхэн гавьяатад нийт энэ ...
  • СМАРТ КАРТ-ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ
    Програм хангамж сонирхдог зарим хүмүүс миний доор бичих гэж байгаа ойлголтыг мэдэх байх. Мэдэхгүй нэг нь ч бий. Тэдгээр энэ тухай сайн мэдэхгүй хүмүүст нь зориулаад, хэд хоног судалсан зүйлсээсээ хуваалцая. Нэлээн хэрүүлтэй байгаа smart card-ыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм. Ер нь бол бүгд RFID дээр суурилдаг юм байна. RFID  гэдэг нь Радио давтамж тодорхойлогч бөгөөд тухайн давтамжийг ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.