ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин


2014 оны 05 сарын 19, 13:00

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.    

mashin

1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар  

Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс  уралдаанд маш амжилттай уралдаж байсан бөгөөд анхны  түрүүгээ 1924 онд авсан юм. Үүнээс хойш 1927-1930  онд тасралтгүй түрүүлсэн билээ. Уг уралдаанд 1930 онд  түрүүлсэн Speed Six-ийг 2004 онд болсон Ли Манс Классик  сонгодог загварын спорт машины цугларалтын үеэр  5.1 сая ам.доллараар зарсан аж.

1953 ОНЫ FERRARI 340/375 M BERLINETTA  COMPETIZIONE-5.8 сая ам.доллар  

1953 онд болсон Ли Манс 24 цагийн уралдаанд  түрүүлсэн Ferrari 340/375 M Berlinetta Competizione  Италийн Маранилло хот дахь Фирарригийн үйлдвэрт  болдог тус гай дуудлага худалдааны үеэр ийм үнэд  хүрсэн юм.  

1962 ОНЫ FERRARI 250 GTO-6.2  сая ам.доллар

Хамгийн цөөхөн тоогоор үйлдвэрлэсэн  машинуудын нэг. Ердөө 36 ширхгийг үйлдвэрлэсэн  бөгөөд эднээс маш цөөхөн нь өдгөө хүртэл тэсэж  үлджээ. Энэхүү машиныг 1991 онд Лас Вегаст заржээ.  Энэ бол GTO-г худалдсан хамгийн сүүлчийн мэдээлэл  бөгөөд 1991 оноос хойш Ferrari 250 GTO-г зарсан  талаарх мэдээлэл дахин сонсогдоогүй. Хэрэв энэ  машиныг одоо дуудлага худалдаагаар зарвал 20 сая  хол давсан үнэ өгөхөд ч бэлэн байгаагаа авто машин  сонирхогчид илэрхийлдэг.  

1931 ОНЫ BUGATTI ROYALE BERLINE DE  VOYAGER-6.5 сая ам.доллар  

1986 оны нэгэн үдэш Ренод болсон сонгодог  загварын Bugatti машины дуудлага худалдаагаар авто  машин цуглуулагч Билл Харрах Bugatti Royale Berline  de Voyager-ийг 6.5 сая ам.долларын үнэд хүргэж заржээ.  Энэ машин түүний гараашт байдаг 1400 орчим машины  сор болсон төмөр хүлгүүдийн нэг байсан юм.

ROLLS-ROYCE 10HP TWO-SEATER-7.25  сая ам.доллар  

2007 онд Лондонд зарсан энэ машиныг 1905 оноос  өмнө үйлдвэрлэжээ. Rolls Royce-ийн хамгийн үнэтэй  зарсан загвар нь энэ юм.  

1937 ОНЫ MERCEDES-BENZ 540K SPECIAL  ROADSTER-8.2 сая ам.доллар  

SSK зарагдснаас гурван жилийн дараа F1-ийн  босс Бэрние Эклестоны зохион байгуулсан дуудлага  худалдаанд 1937 оны 540K Special 8.2 сая ам.долларын  үнэ хүрч, Мерседес Бензийн шинэ дээд амжилтыг  тогтоов. 540K Special нь SSK-аас даруй 800.000  ам.долларын илүү зарагдсан юм.

1929 ОНЫ MERCEDES-BENZ 38/250 SSK-7.4  сая ам.доллар

1929 оны Mercedes-Benz 38/250 SSK-г 33-хан ширхэг  үйлдвэрлэжээ. Энэхүү SSK 2004 онд АНУ-д 7.4 сая  ам.доллараар зарагдсан бөгөөд энэ нь тухайн үедээ  Мерседесийн хамгийн үнэтэй зарсан машин гэгдэж  байв.  

1962 ОНЫ FERRARI 330 TRI/LM TESTA ROSSA-  9.2 сая ам.доллар

Өөр нэг сонгодог загварын Ferrari-г Мараниллогийн  2007 оны дуудлага худалдааны үеэр 9.2 сая ам.доллараар  зарав. Энэ машиныг 1962 оны Ли Манс 24 цагийн  уралдаанд Фил Хил, Оливер Глиндибен нар жолоодож  байжээ.  

1931 ОНЫ BUGATTI ROYALE KELLNER  COUPE-9.7 сая ам.доллар  

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй машины жагсаалтад  аман хүзүүдсэн 1931 оны Bugatti Royale Kellner  Coupe-ыг ердөө зургаахан ширхэг үйлдвэрлэсэн юм. Энэ  машиныг 1987 онд Лондоны Рояал Алберт Холлд болсон  дуудлага худалдаагаар заржээ. Эл гайхамшигт төмөр  хүлэг өнөөдөр хоёр дахин илүү үнэ хүрнэ гэж авто  машин сонирхогчид үздэг.

1961 ОНЫ FERRARI 250 GT SWB CALIFORNIA  SPYDER-10.9 сая ам.доллар

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй машины жагсаалтыг  тэргүүлсэн 1961 оны Ferrari 250 GT SWB California  Spyder бол авто машин сонирхогчдын анхаарлыг татдаг  хамгийн гоёмсог машинуудын нэг. Үйлдвэрээс 36-хан  ширхэг гарсан эл төгс төгөлдөр төмөр хүлгийг 2008  онд болсон дуудлага худалдаагаар Оскарын шагналт жүжигчин Жеймс Кобурн өөрийн болгожээ.


Эх сурвалж: www.mongolnews.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Хүний ой санамжийн талаархи 10 сонирхолтой баримт
    10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна. 9. Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. 8. Насанд хүрсэн хүмүүсийн ихэнхдээ дурсамж 15-25 насанд нь эхэлдэг байна.  Энэ...
  • ОНИГОО: ХӨГЖИЛТЭЙ ОНИГОО
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Зөвлөлтийн мэргэн буудагч эмэгтэй
    Бүрэн дунд боловсролтой цэцэрлэгийн багш эмэгтэй Дэлхийн 2-р дайны үед буу бариад галын шугаманд алхах нь тэр үед нэг их гайхмаар зүйл биш байлаа. 1941 оны сүүл үед бага ахыгаа дайнд алдаад байсан бүсгүй дайны талбарт дэндүү аюултай санагдах  тул нэгдэж зүрхлэхгүй байжээ. Хоёроос дээш хамаатныг нь авч одсоны дараа байлдагчдийн эгнээнд мэргэн бууч болж, эх орныхоо төлөө зогсохоор ши...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Дэлхийн хамгийн үнэтэй салалтууд
    Салалт амаргүй гэдгийг дурлаж үзсэн хэн бүхэн мэднэ. Салалтын цаана хамтрагчийн сэтгэл дундуур байдал эсвэл мөнгөний сонирхол нуугдах нь олонтаа. Та бүхэндээ дэлхийн хамгийн үнэтэй салалтыг танилцуулъя. Тербумтан Димитрий болон Елена Рыболовлева- 4,5 тербум ам.доллар 2014 онд Женевийн шүүхээс тербумтан Димитрий Рыболовлевыг хуучин эхнэр Еленад тэтгэмж  болгон 4,5 тербум ам,доллар ...
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • ХАЙР МИНЬ, ХАЙР МИНЬ /богино өгүүллэг/
    Энэ хүнийг бодохуйяа өөрийн эрхгүй хүч чадал орно. Энэ хүний амьдралд чухаг элдвийн ажлаар дүүрсэн өдөр хоног, дэмий баахан нөхөрлөл холбоог нь ч төвөгшөөж нэгээхэн ч саналгүй амжуулъя хэмээн бодно. Энэ хүний төлөө яльгүй жаахан ичгүүрийг ч нулимсаан нууж тэвчихийг хүснэ. Өглөө орой харж дассан энэ хүн, өглөө оройд ямар нэгэн шинийг мэдрүүлэх энэ хүн. Зон олон энэ хүнийг томоос том эр ...
  • Сексээс илүү дотно 5 зүйл
    1. Нэг нэгээ эрхлүүлэх Энхрийлэл заавал бие мах бодийн хувьд ойртож, сексээр дуусахаар хэмжигдэх шаардлагагүй ба нэг нэгээ хайрлаж эрхлүүлэн тэвэрч нялуурах нь сэтгэлийн таашаал өгдөг байна. 2. Хөлийн иллэг Хэдий хүмүүс нэг нэгдээ хүрч, хайрлан дурладаг ч хөл ихэвчлэн орхигддог. Хөлийн массаж хийснээр бие амарч, сэтгэл тайвширч бас эрч хүчийг авна. 3. Дээд зэргийн эрх олгох Хайртд...
  • Үндэсний хобби: Германчуудын бараг 90 шахам хувь нь барбекю хийдэг
    Герман Улсын 10 хүн тутмаас 9 хүн грилл дээр дуртай мах, эсвэл ногоо шардаг бол ердөө үлдсэн хэсэг нь огт барбекю хийдэггүй байна. Германчуудын бараг шахам 90 хувь нь барбекю шардаг болохыг ням гарагт буюу 05 сарын 02 өдрийн Dpa агентлагаас явуулсан санал, асуулгын үр дүнгээс харж болно. Тус агентлагийн захиалгаар олон нийтийн санал, асуулгын YouGoy хүрээлэнгээс явуулсан судалгааны да...
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
  • 3D Стрийт артууд
    Португалийн уран бүтээлч Артур Бордало хотын гудамж талбайд бүтээсэн уран бүтээлүүдээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлдэг ба эдгээр бүтээлүүдээ өөрийн олсон янз бүрийн хаягдал материалуудыг ашиглан урладаг байна. Тэрээр өөрийн олсон хаягдал материалуудаа хооронд нийлүүлж үнэхээр гайхалтай хэлбэр дүрсийг бүтээн ер бусын хосгүй өнгө будгийн гайхамшгийг харуулсан 3 хэмжээст стрийт артуудаа б...
  • Хайр дурлалын харилцаанд заавал анхаарах ёстой 5 шинж
    Бид "заяаныхаа хайртыг" оллоо гэж андуурдаг ч биднийг чиглүүлэгч улаан дарцаг олон байгааг анзаардаггүй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд "муу залууг" сэтгэлдээ тээн шаналах, эсвэл тэвчин хамт байх нь илүү элбэг тохиолддог ч энэ нь аль аль хүйснийхэнд хамааралтай байдаг.Хэдийгээр хосууд дурласан үедээ "сохорч" дурласан хүнээ зөв үнэлж дүгнэж чадахгүй болдог ч гэ...
  • КАМЕРТОН хамтлаг 1995 онд нэгэн шинэ жил дээр
    Камертон хамтлаг 1995 онд байгуулагдаж байсан. Тэгвэл тэд тухайн жилээсээ л шинэ жил болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд уригдан дуулдаг байжээ. Нөхөд их азтай. Наадмын шоуны нээлтэнд шууд дуулсан гэж байгаа. Байгуулагдаад 2 долоо гаруй хонож байсан хамтлаг шүү дээ. Өөрсдөө тэрийгээ дурсдаг. Авьяасыг урлагийн гал тогоо ч уриалагхан хүлээж авсан биз.Уншигчиддаа 1995 онд Тагнуулын Ер...
  • Эрчүүдийг бухимдуулдаг бүсгүйчүүдийн 9 үйлдэл
     Таны залуу  ойлгомжгүйгээр бухимдан,  цагийг хамтдаа сайхан өнгөрөөхгүй байгаа бол өөр ямар нэг шалтаг хайлгүйгээр хоорондын харилцаагаа дүгнээд үзээрэй.  1. Эцэс төгсгөлгүй яриа.  Ихэнх эмэгтэйчүүд ярих дуртай бас Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү яриасаг гэдэг нь тодорхой. Энд тэндэхийн юмыг хольж хамаад, ярианы сэдэв хэд ч солигддог. Нэг л яриагаа дахин ...
  • Will.i.Am 2NE1 хамтлагийн дуучин CL-д санал тавьжээ
    Америкийн рэппэр Will.i.am болон Солонгосын 2NE1хамтлагийн дуучин бүсгүй CL нар хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай Will.I.am анх өөрийн твиттер хуудсанд хамтран ажиллавал яасан юм бэ? гэсэн утгатай саналыг "жиргэснээр" уран бүтээлийн гараагаа эхлүүлж магадгүй болоод байгаа аж. Хэрвээ албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлэх аваас Black Eyed Peas хамтлагийн 20 жилийн ойд зориулс...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.