ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ОРЧИН ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН


2015 оны 04 сарын 28, 08:00
885637_10152893188913152_7588327231958792275_o
Социализмын үед малчдад туслах, хөдөө нутгийг хөгжүүлэх аяны хүрээнд ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН гэгдэж, мэргэжил боловсрол эзэмшсэн залуус хөдөө нутгийг зорьж очин ажилладаг байлаа. Малчин, тариачин болно. Тэд нам, төрийн даалгавар, итгэлийг өвөртөлж хүсэл сэтгэлээрээ нэг явах, эсвэл дуртай ч, дургүй ч хөөгдөх шахам бас явах. Гэхдээ тэдгээр залуус Монголын хөдөөг хөгжүүлж, соёлын үр тариалж байсан.

Харин 21-р зуунд JCI Монгол ТББ-ийн залуус сэтгэл нэгдэн хөдөө нутгийг зорьж Малчин түмэнд тусалж, эерэг үйлсийг бүтээх, түүчээлэх, мөн Монгол ахуйтайгаа дахин танилцаж, зав чөлөө багатайгаас биеэр оролцож чадахгүй сэтгэл нэгт найз нөхдийнхөө тусламж, хандивыг хөдөөгийн малчдад хүргэдэг сайхан төслийг эхлүүлээд 3 жил болж.

Энэ удаа ХӨВСГӨЛ Аймгийн ТАРИАЛАН Сумыг зорьсон JCI Илгээлтийн эздийн дунд би багтлаа.

10321681_10152893195503152_330549336926332956_o

Миний очсон айл ХӨВСГӨЛ аймгийн Тариалан сумын Давааны ар багийн Хүрээтийн аманд ганц гэрээрээ өвөлжих, малчин буурай. Эхнэр, нөхөр хоёулаа бараа бараагаа харж, эргэх дөрвөн улиралд малаа маллаж амьдрах. Үр хүүхэд нь тусдаа гарч, зарим нь малаа дагаж, зарим нь хот орон бараадсан тэд хэдэн өвөл, хаврыг хоёулахнаа туулж буй.

Тийм нэгэн сайхан зантай хоёр буурайнд JCI Илгээлтийн эзэн төслийн хүрээнд очиж 2 хонолоо. Хоёр хөгшиндөө хоёр хоног туслахдаа бие биедээ нэлээд дассан байлаа.
Очсон өдрийн шөнө бороо, цас холилдон орж, 3-р сард анх удаа цахилгаан цахиж, тэнгэр дуугарахыг үзлээ.
10446335_10152893188418152_6161753646840084004_o
Өглөө сэрэхэд үзэсгэлэнт тал цасаар хучигдаж, малчны хотонд хөдөөгийн цэнгэг агаар нэвт үнэртэж, шөнийн орсон цасанд бяцхан бээвийсэн хонь ямаанууд биеэ сэгсрэн, хөдөө талын үзэсгэлэнд нэгэн өнгө нэмж байлаа.

Малчны хотонд өнгөрүүлсэн энэ хоёр өдөр, хоёр шөнө хөдөө нутагт өнгөрүүлсэн бага насны минь дурсамжийг сэргээж, хонинд явах, хурганы уут үүрч төл авах гэдэг ямар бахдам ажил болохыг, Монгол ахуй гэдэг хичнээн сайхан болохыг дахин мэдрүүллээ.

Бас ч үгүй, хүн бүл цөөн хөдөө нутгийнхан хотоос илгээлтийн эзэн ирсэн сургаар хятад мотоцикл дээрээ сундлаад давхиад ирэх. Сайхан танилцаж, яриа өдөн, цай ууж, үгэнд дурлаж байгаад буцах.

10863766_10152893187458152_7377129751057700543_o

Даяан дэлхий нэгдэж, хөгжил цэцэглэлт гээд материаллаг зүйлийн хойноос шунан хөөхүйд, бидний хэсэг Монголчууд өөрсдийнхөөрөө үлдэхийн тулд энэ л Монгол ахуйг хайрлаж, хадгалж авч үлдэхийн ач холбогдол ямар өндөр болохыг ойлгох шиг болсон.
10865940_10152893187418152_5588857242370807688_o


11053431_10152893187778152_1980636153203621748_o


11064642_10152893187948152_2285454987730587531_o

Айдаа, хөдөө нутаг минь, юутай сайхан.
Монголын үзэсгэлэнт нутагт хавар цаг ирж, төлийн дуу цангинасан малчны хотонд их ажлын чимээ нүргэлэх.
Завгүй ажлын дундуур ч их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэсэн шиг

"Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ..." гэдэг шиг хөдөө нутгаас, Монгол ахуйгаасаа олон жил хол байсан надад бүх зүйлийг шинэ, шинэлэг байдлаар мэдрүүлнэ.





Эх сурвалж: mongoltug.blogspot.com




САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилт
    Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилтуудын бичлэгийг хүргэж байна. Эдгээр туршилтыг дагаж хийхдээ гал алдахаас болгоомжлоорой. Мөн бага хүүхдүүдээ өөрсдийн хараа хяналтанд байлгана уу. .
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • Гүн утга агуулгатай зургууд
    Англи улсын зураач Жон Холкроф график дизайнерын мэргэжил эзэмшсэнийхээ дараагаар өөрийн уран бүтээлүүдээрээ дамжуулан бидний өнөөгийн амьдарч буй нийгмийг шүүмжилсэн гүн утга агуулга бүхий зургуудаа зурах болсон байна. Тэрээр зургуудаа хошин гэмээр байдлаар зурдаг боловч түүний зургуудыг харсан хэнд ч гэсэн нэг зүйл бодогдохгүй байхын аргагүй ажээ. ...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • АЛТАН ЗУРАГЛАЛ /өгүүллэг/
    Этгээд нэгэн далайн эрэгт Эрсхэн ногоон царс ургажээ Энхжин царсны мөчир дамжуулж Эрдэнийн алтан гинж хэлхжээ /А.С.Пушкин/ (орчуулагчийн нэрийг олсонгүй.)Би багадаа тийм ч сайхан ааштай хүүхэд байгаагүй билээ. Зарц нараа их шоглоно. Би удаан хойрго юманд тун дургүй тул наазгай зарцыг илүүтэй шоглоно. Окэй их удаан хөдөлгөөнтэй зарц байлаа. Алимны хальс арилгасан ч юу боддог юм б...
  • БАЯРЛАЛАА
    Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан. Арлын хамгийн өмнө зүгийн нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр боов өрсөн боомтын хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамцтай жолооч буун ирэв. Үүдэнд том улаан автобус ягаан дарцаг намируулан зогсоно. Эх чихэр, боовхон хийсэн цаасан уутны амыг хамхин босон ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочи...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Амьдралыг товчлох гэсэн хорьтой залуусын алдаа
    40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь. Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын ...
  • Кофений ашиг тус
    Дэлхий даяар 2008 оноос хойш жил бүр 20%-аар хэрэглээ нь өсч буй кофед дурлагчид ихэнхи нь 25-45 насны хүмүүс байдаг. Зарим хүмүүс бүр кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ эмч болон судлаач нарын гаргасан кофены давуу болон сөрөг талыг хүргэж байна. Эерэг тал: Сэтгэл гутралын эсрэг ба...
  • Түүнтэй хэн хамт байна вэ?
    Та одоо ганцаараа аялах шаардлагагүй боллоо.
  • Гайхалтай загвартай тавилгууд
    1. Тэлэгддэг ширээ 2.  Шат болдог шургуулга 3. Эвхэгддэг хаалга 4. Хоолны ширээ 5. Олон үйлдэлт буйдан Эх сурвалж: www.architecturendesign.net
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
  • Гэртээ төрөх үйл явц
  • Байгаль эхийн өвлийн дүр төрх
    Өвлийн улирал айлчлан ирэхэд бүх л зүйлс цас мөсөөр хучигдаж, цасан цагаан өнгөтэй болохоос гадна цас мөс нэгдэн нийлж маш гайхалтай хэлбэр дүрсийг бий болгож байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдөг. Харин тэдгээр гайхалтай хэлбэр дүрсийг бий болоход агаарын чийгшил, температур, салхины хурд гээд олон зүйлс нөлөөлдөг бөгөөд энэ бүхний үр дүнд үнэхээр хосгүй байгалийн өвөрмөц ...
  • Женнифер Энистон 46 насандаа жирэмсэн болжээ
    Насандаа баймгүй төгс бие галбиртай гэгддэг Женнифер Энистон 2011 оноос хойш хамтдаа байгаа найз залуу Жастин Теругаас жирэмсэн болсноо албан ёсоор зарлажээ. Тэрээр 3 сартай ба анх жирэмсэн гэдгээ мэдээд өөртөө итгэж ядан тун их гайхсан гэнэ. Учир нь Энистон олон жилийн туршид жирэмслэхээр оролдсон ч бүтэлгүйтэж, тээгч эх хайх зэрэг арга хэрэглээд байсан юм. Ямартаа ч Энистон удалгүй Хо...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Хөгшин өвөө Кэри Ирвинг
    АНУ-ын алдарт сагсчин "Клевлэнд Кавалерс" багийн 2 дугаартай тоглогч Кэри Ирвинг хэсэгхэн хугацаанд ирээдүй рүү аялж өвөө болж үзсэн байна. Түүний  богино хугацаанд хийсэн ирээдүйн аялал ямархуу болсныг дараах бичлэгээс сонирхоорой.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.