ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Эдийн засгийн форум


2014 оны 03 сарын 25, 16:39
Эдийн засгийн форум болж өнгөрлөө.
Зарим хүний нүдээр Сарандаваа гэгч Бөхийн өргөөнд жинхэнэ эдийн засгийн форум хийсэн юм шиг байна. Бүх оролцогчид нь гараа дээш өргөөд түрийвчээрээ мөнгө даллаад л. Хэрэв тэр далласан шиг нь мөнгө орж ирвэл 2014 оны хаврын сүүл, зуны эхээр уруудаж яваа эдийн засаг маань өндийж ирээд, дутагдаж байгаа дойлуур хэтэвч дүүргээд, амьдрал өнгө өнгөөр цэцэглэн өрнөж, аз жаргал таваг дүүрэн хальж дэлгэрэх байхдаа.
Харин Төрийн ордонд болсон Эдийн засгийн жинхэнэ форум нь хүн бүл дутмаг, хүүхэд нохойн доог болох шахуу л юм боллоо.
Олон сэдвийг хөндөж, олдохоороо өлдөнө гэдэг шиг олигтойхон мэтгэлцээн ч өрнөсөнгүй. Хаа очиж ганц нэг хэрүүлийн шинжтэй жижиг дунд бизнесийн холбооныхны хатгалга форумыг чимж өгснийг хэлэх юун. Зарим нэг яамд нь ЭЗФ-даа ач холбогдол ч өгсөнгүй. Гэхдээ хэсэг бүлэг бизнесмэнүүдэд хүлээлт үүсгэн байж зохион байгуулагдсан энэ форум төрд үгээ хүргэх, түмэнд өөрсдийгөө ойлгуулах талбар нь болдог. Тэд ийм боломжоо хэр ашиглаж чадсан бол. Монголын төр хувийн хэвшилээ хэр дэмждэг бол. Асуудалд хэр нухацтай хандаж байгаа бол. Ардын бизнесийг хэр дэмжиж байгаа бол гээд олон олон асуулт ар араасаа урган гарах эдийн засгийн форум энэ бүхэнд харин хариулт өгч чадаа болов уу?
Ихэнх  бизнесмэнүүд сэтгэл дундуур харагдсан. Мэдээж хүнийг гаднаас нь хараад дүгнэж яахин болох. Гэвч ийм л ядуу сэтгэлгээтэй, сүржин форумаас бид юуг хүсэх ёстой юм бол. Эдийн засаг өндийгөөд ирэх юм, ямар арга хэмжээ аваад цаашид яаж хэрэгжүүлэх юм гэдэг нь тодорхой харагдсангүй.
Хаа очиж форумын дараах хүлээн авалт тансаг болж өнгөрлөө. Ирсэн гадаад дотоодын зочдын сэтгэл сэргэж, нүд баясгаж, гэдэс цадах боломж олгосон бөгөөд түр ч гэсэн хуримтлагдсан их стрессээ тайлж, гунхсан сайхан загвар өмсөгч охидыг харж, гоё дуулдаг шар айраг хамтлаг сонссож, ерөнхий сайдын үнэтэй аппаратанд буусан үзэсгэлэнт Монгол орны байгалийн зургийг тольдон, дарс шимж, сархад сөгнөсөн шиг нэг үдшийг сайхан өнгөрүүлсэн байх.
За тэгээд салж унах гэж байгаа утсаар салганан чичрэн байж авсан зургуудыг сонирхоорой:

Төрийн ордоны их танхим
DSC_0026

Нэгэн хэлэлцүүлэг эхлэх гэж байгаа нь
Эдийн засгийн чуулган2

Сүржин, даржин олон хэлэлцүүлэг болсон доо
DSC_0029

Монгол урлагийн гайхамшиг алхам бүрт мэдэгдэж байлаа
DSC_0031(2)

Хүлээн авалт эхэлтэл жаахан ярилцаад авья
Эдийн засгийн форум4

Хүлээн авалт эхэлж байна
Эдийн засгийн форум5

Тайз гэрэлтүүлэг, зурагчид гээл бүх зүйлийг нэг дороос
Эдийн засгийн форум6

Зочид амтархан идэж байсан хоол, бас дахин хоол
Эдийн засгийн форум7

Ерөнхий сайд өөрийн дуранд буусан зургаа тайлбарлаж байна, тэр бас их мэдрэмжтэй юм билээ
Эдийн засгийн форум8




САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Өдөр бүр өөрөөсөө асуух 6 чухал асуулт
     “Хэрвээ та өөрийн бизнесээ илүү өндөр түвшинд  гаргахыг хүсвэл дараах асуултуудыг өөрийн өдөр тутмынхаа зарчимд оруулаарай.” Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна. Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа з...
  • Эрчүүд эмэгтэйчүүдийг дуурайсан нь
    Охидын бүлгийнхний зураг Хүмүүс бусдыг дууриаж янз бүрийн зураг авахуулж, бичлэг хийж хошигнож шоглодог моод нэлээд дэлгэрээд байгаа. Тэр бүү хэл эрчүүд бүсгүйчүүдийг дууриаж хошигнох ч энүүхэнд бөгөөд тун саяхнаас Instagram-д @brosbeingbasic гэх нэртэй хуудаснаа хэсэг бүлэг залуучууд эмэгтэйчүүдийг дууриан хошигносон зургуудыг тавьж нэлээд нэрд гараад байгаа юм байна. Мэдээж охид бүс...
  • Фотошопоор төрүүлсэн эрлийз амьтад
    Аливаа амьтдын үүлдэр, чанарыг сайжруулахын тулд эрлийзжүүлэх явдал элбэг байдаг. Харин биднийг цаг ямагт өөрсдийн гайхалтай уран төсөөлөл, хийсвэрлэлээрээ бүтээсэн гайхалтай зургуудаараа алмайруулж байдаг фотошопчид маань фотошопын тусламжтайгаар олон төрлийн эрлийз амьтдыг төрүүлжээ. Та бүхэн тэдний төрүүлсэн өхөөрдөм хөөрхөн эрлийз амьтдыг дараах зургуудаас сонирхоорой. ...
  • СУПЕР ОНИГОО
      ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭЦГЭЭЕ. За тэгээд яг үүн шиг панигтаад, мангартаад байцгаав даа.
  • ХАЙРАА ИЛЧЛЭХ МАТЕМАТИК АРГА
    Хэрэв таны бүсгүй, залуу математикт дуртай бол, дажгүй сайн мэддэг бол та иймэрхүү хэллэгээр хайраа илчилж болох нь. Математикийн зарим нэг функцуудын графикаар нь LOVE гэдэг үгийг харуулж болох нь. Хайр бүхэн биелэх болтугай.
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Эх дэлхийгээ ямар болгож байгааг харуулсан гар зураг
    Газрын тэнцвэрт байдал Усны тэнцвэрт байдал Агаарын тэнцвэрт байдал
  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
  • Хошин Караокэ - Бүгдээрээ дагаад дуулаарай :D
    Khebi хэмээх нэрээр интернэтэд сонирхолтой, хөгжилтэй, хошин видеонууд бэлдэн оруулдаг нэгэн Монгол залуугийн Юүтүб сувгийг олсон оо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За тэгээд үзээд савж унавал цааш нь бас инээд түгээгээрэй. Хамгийн эхний дуу нь Монголын бүх оддын дуулсан хошин караокэ: Бооёо, Аглуу бэрээсээ нуув: За энэ бүүр татаадаг дуу Tarkan: ...
  • Скарлетт Иоханссон: Гэрлэлтийн дараа шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй
    Жүжигчин бүсгүй "Ультроны Эрин Үе" киноны компанит ажлаар кино багийн хамт аялж яваа юм. Хэдий завгүй байгаа ч гэсэн сэтгүүлчдэд өөрийн нөхөр, охины талаар тун илэн далангүй ярилцлага өгсөн байна.Уг ярилцлагад: " Бид гэр бүл зохиосныхоо дараа  маш шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Хайртай хүнээ хайрлаад зогсохгүй тэр хүний хүсэл сонирхол, ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй...
  • Кофений ашиг тус
    Дэлхий даяар 2008 оноос хойш жил бүр 20%-аар хэрэглээ нь өсч буй кофед дурлагчид ихэнхи нь 25-45 насны хүмүүс байдаг. Зарим хүмүүс бүр кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ эмч болон судлаач нарын гаргасан кофены давуу болон сөрөг талыг хүргэж байна. Эерэг тал: Сэтгэл гутралын эсрэг ба...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн газрын зураг
    Африк Хятад Франц Итали Өмнөд Америк
  • СМАРТ КАРТ-ыг хэрхэн хэрэгжүүлэх вэ
    Програм хангамж сонирхдог зарим хүмүүс миний доор бичих гэж байгаа ойлголтыг мэдэх байх. Мэдэхгүй нэг нь ч бий. Тэдгээр энэ тухай сайн мэдэхгүй хүмүүст нь зориулаад, хэд хоног судалсан зүйлсээсээ хуваалцая. Нэлээн хэрүүлтэй байгаа smart card-ыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм. Ер нь бол бүгд RFID дээр суурилдаг юм байна. RFID  гэдэг нь Радио давтамж тодорхойлогч бөгөөд тухайн давтамжийг ...
  • Кофе ашиглан зурсан зураг
  • Calvin Harris-ийн 15,000 сэтгэгдэлтэй зураг
    Шотланд гаралтай алдарт DJ Adam Richard Wiles буюу Calvin Harris-н тоглосон Emperio Armani-гийн дотуур хувцасны зураг  цацагдаж эхэлсэн цагаас бүсгүйчүүдийн дунд "халуухан" шуугиан дэгдээд байна. Царайлаг DJ, дуу зохиогч, продюсер гэгддэг тэрээр энэ удаа нүцгэн биеэ олон нийтэд гайхуулав. Өөрийн Instagram хуудсанд Emperio Armani-гийн дотуур хувцас өмссөн зургаа  2-р ...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • Миний амьдарлын хуудсууд: Амьдрал бол кино
    0-1 нас: Ээж намайг гэдсэндээ олчихоод устгах гэж нэгсэг оролдсон гэсэн. тухайн үед одоогийнх шиг захын байшинд соруул барьсан бэлэн алуурчид байгаагүйн ачаар би гараад ирсэн гэсэн. Нэгэнт гарцан юмыг яасан байхнуу? Өргүүлцэн байх нь байшд. Би чинь бас од оо, намайг өргөж авах гэж хэд хэдэн хүн ирсэн гэсэн. Нэг баян наймаачин хүүхэн авах гэсэн чинь 2 хүү нь"ээж энэ нэг жоохон юм чи...
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
  • Цаасан урлалын гайхамшиг-1
  • 86 настай эмээ Инстаграмд дагагчдаа гайхшруулсаар
    Сүүлийн үед хувцас загварыг сурталчлах эмээ нарын цуваа хөврөх болсон. Энэ удаад Бадди Винкл хэмээх 86 настай эмээ  DimePiece брэндийн усны хувцасны "сайн дурын" модел болон зургаа авахуулж Инстаграм, Твиттер хуудсууддаа нийтэлдэг болсон нь хүмүүст таалагдаж байгаа гэнэ. Энэхүү эмээ эхэн үедээ цахим хуудсуудыг хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй даруу зургууд оруулж байсан ч сү...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.