ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Өнчин хот


2015 оны 04 сарын 29, 17:25


1319703544535_000


Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт.

Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуулам анир чимээгүй ноёлж баймаар. Гэтэл Африкийн ширэнгэн ойнх баймаар нов ногоохон хөвд хөл дор хөвсөлзөж, дэлхийг байлдан дагуулагч Монголын их хаадын морин дэл дээр илдээ эргүүлэн довтолж буй асар том хөшөө баримлууд арчилгаа сайтай музейн үзмэр мэт нарны гэрэл ойлгон дүнхийлдэж, 21-р зууны их хотын дуу шуугианы хэлтэрхий ч үгүй өргөн чөлөөдөд нь машин тэрэг, хүн сүрэг бус харин цэвэр цэмцгэрхэн асрууд зүмбэрлэж байх аж. Мөнөөх асруудад хүннү дээлээр гоёж, монгол хатдын зүүсгэл чимэг, толгойн гоёлоор гангарсан үзэсгэлэнт охид орсон гарсан нэгэнд хотынхоо танилцуулга, зурагт ном, СД-г бэлэглэн монгол бүсгүйн ааш ялдам мишээлээр угтаж үдэж суух юм. Монгол дархны бурхан ухааныг шингээсэн асар том домбыг доош тонгойлгосон нь муейн барилга юмсанж. Мөнөөх домбоны цоргоор тасралтгүй цутгах усны алтлаг дуслууд том мөнгөн аяганд гэрэл цацруулан бууна. Цаад талынх нь барилга өнгөт толин  нүүртэйгээс усан оргилуурын ус алтлаг өнгөтэй харагддаг ажээ. Харин мөнгөн аяганы амсар дээр балчир жаалууд гүйлдэн бие биеэ усан буугаар шүршин хөгжилдөх нь үлгэрийн гэмээр шидэт мэдрэмж төрүүлнэ. Эргэн тойрон амьд байгаль, түүхийн дурсгал, харьцангуйн онол шиг этгээд содон барилга байшингууд. Хажууханд 20 метр өндөр Алангуа ээж 10 метр хөвгүүдээрээ сум хугалуулж байхад харааны үзүүрт өртөх цаахнатай нь Их Монголын морьт цэргүүд уухайлан айсуй уул овоо шиг нүүгэлтсэн их бараа сүр. Амгайг нь хөрөөдөн амыг нь ангалзтал татсан эхний морьдын янцгаах дуу нь сонсогдох шиг болно. Цэцгийн дэлгүүрийн сарнайг ичээмээр анхил ганган цэцэгс бүхий өнгө алагласан ширэг зүлгээ тордох хамгийн орчин үеийн автомат цацруулагчтай усны машинууд хотын гудамжинд аажуухан зөрөлдөх нь хөл нүцгэн хүн хөвдөн дээгүүр алхах мэт. Тэр том зам дээр тэргэнцэр шиг харагдах усны машинууд уг нь хоёр гурван тоннын даацтай. Дуут дохио, дуурьсал шуугианд дөжирчихсөн 21-р зууны иргэн би бээр хүний хөл хүрээгүй ирээдүйд хүрээд оччихсон мэт гайхширч билээ.
Энэ бол БНХАУ-ын нутаг, ӨМӨЗО-ны Ордосын шинэ хот Кан Ба Ши. Монголчууд бол Хиа багш гэж дуудна. Угаасаа хотын нэр нь Хиа багш. Өвөрмонголчууд өөрсдөө барьж өөрсдөө нэр хайрласан хот. Харин үсэг гэж байдаггүй, үеэр дууддаг хятад хэлний онцлогоос болж Хиа багшийг Кан баши гэж галиглажээ. Пол Роберт гэдэг гадаад хүний нэр Баолүо Луботти болж байхад Хиа багш Канбаши болох ч энүүхэнд л дээ. Дэлхийд байхгүй монгол имиджтэй хотыг бүтээн босгоно хэмээн зорьсон Өвөрмонголчууд маань дэлхий дээрх цорын ганц эзэнгүй хотыг байгуулсан түүх саяхных. Хэдийгээр энэ хот одоогоор “эзэнгүй” ч  үнэхээр гайхамшигтай бүтээн байгуулалт, нээрээ л дэлхийд хосгүй монгол хэв шинжит хот билээ. Өдгөө дэлхий нийтээрээ хэвшчихээд, чухам энэ л нэрээрээ алдаршчихаад байгаа “Эзэнгүй хот” гэдэг нэрэнд Өвөрмонголчууд дургүй. Бүр цээрлэнэ. Эзэн нь тэд болохоор аргагүй. Ингээд их талын дундах өнчин хот хэрхэн сүндэрлэсэн түүхээс цухасхан өгүүлье. Учир нь тэнд хятадууд эзэн суугаад эхэлчихсэн учраас тун удахгүй эзэнгүй хот маань шороон түмэн оршин суугчидтай болж, жинхэнэ эзэд болох Ордосчууд “Эзэнгүй хот” хэмээн алдаршуулсан бүхний зүг муухай харан шинэ эздийнхээ ажил үйлст хөлс хүчээ зориулах болно.
Эзэнгүй хот боссон түүх нь Ордосчууд баяжсан намтраас эхэлнэ. Ордосчууд баяжсан нь тухайн газар оронд нүүрс, байгалийн хийн асар баялаг орд илэрснээс эхэлдэг. 50 гаруй төрлийн ашигт малтмалтай Ордост 763 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг илрүүлж орхисон нь дөнгөж саяхны гэхээр явдал. Энэ их юмны ил байгаа хэсэг нь л гэхэд 149.6 тэрбум тонн, бүх Хятадын нүүрсний нөөцийн зургааны нэг хувийг эзэлнэ. Данхгар тоо байгаа биз. Асуудал ингээд зогссонгүй. Байгалийн хийн илрэл мэдэгдсэн нөөц 800 тэрбум гаруй куб метр, Хятад улсын байгалийн хийн нөөцийн гуравны нэг.
Түүхийн их мөрөн Хатан голын дунд ай савд багтах энэ өргөн уудам нутаг он цагийн буурал салхин дор онгож шаргалтан, халтартсан сайр бүхий говийн элсэн манхууд нь өнө цагийн үлгэр домгон дундаа нойрсож байсан нь саяхан. 35 мянган жилийн настай Бортохойн хүнийг хөрсөндөө нууж, эртний хүн төрөлхтөний өлгий нутаг хэмээн бүүвэйлэгдэж асан бас нэгэн зүүд бий. Харин өвөрлөгч ахан дүүс минь их эзэн Чингис хаан баруун Ся улсыг дайлахдаа бууж үдэлсэн ариун дэвсэг гэж дотор сэтгэлийн гүндээ сүслэн залбирсаар ирсэн. Хожим 1649 онд Чин улсын засгийн газар Ихзуу аймгийг энд байгуулж байсан түүх бий. Харин орчин үеийн Ордосын түүх 2001 оны 2-р сард Хятадын төрийн зөвлөлийн шийдвэрээр Ихзуу аймгийг татан буулгаж Ордос хотыг байгуулснаар эхэлнэ. Гэтэл гэнэт...  2007 онд энэ хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 115.09 тэрбум юань, жилийн дундаж өсөлт 38.3 хувьд хүрсэн байна. Хотын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.доллар хүрч далай дагаж хөгжсөн Хятадын эргийн хотуудын  түвшнээс хэдийнэ давжээ. Санхүүгийн орлого 20.08 тэрбум юаньд хүрсэн нь 2001 оныхоос 11.1 дахин, жилийн дундаж өсөлт 49.4 хувь болсон нь Өвөрмонголдоо тэргүүлэх үзүүлэлт, аймаар тоо. Ийнхүү Ордос хот гэрлийн хурдаар Хятадын зуун хүчирхэг хотын 28-рт жагсах нь тэр. Ингээд Ордосын Хиа багш хэмээх дүүрэгт шинэ хот барих ажил эхэлсэн байна. 87 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 1.514 сая хүн амтай Ордос хот Дүншэн дүүрэгтээ төвлөрч, Далад, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Хангин, Отог, Отгийн өмнөд гэсэн долоон хошуунд хуваарилагдсан орон нутгийн засаг захиргааны нэгжтэй. Тэгэхдээ Ордосын нэг сая 500 гаруй мянган хүний ердөө л 168 мянга нь монгол үндэстэн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Ордост бүтээн байгуулалт хийх Хятадын төрийн бодлогыг уухайлан хурайлж хүлээж авсан өвөрмонголчууд “өөрсдийн” нутагтаа дэлхийд хосгүй монгол хотыг байгуулах ажилд ханцуй шамлажээ. Хур бороо шиг арвин мөнгө зоосоор “цутгасан” үлгэрийн хот амиллаа. Гэтэл диваажингийн хотод хар утаа, хаягдал хог гаргах үйлдвэрийн газар нэг ч байсангүй. Их сайхан сонсогдох боловч хот байгуулж тоглож байгаа биш улс орны амьдрал үргэлжилж байгаа юм болохоор бүтээн босголтын ажил гэнэт зогсож санхүүжилт хаагдлаа. Тэгэхдээ л цонхыг нь шиллэхээс бусдыг хийчихсэн орон сууцны барилгуудыг эс тооцох юм бол хот төлөвлөлтийнхөө дагуу баригдаад дуусчээ. Харамсалтай нь элгэндээ эрдэнэ хадгалж байсан энэ газар үйлдвэрүүдийг байтугай оршин суугчдыг ч ундлах усны эх үүсвэргүй юмсанж. Хөрсөндөө ч усгүй, гүндээ ч судасгүй ажээ. Газрын хэвлийг ухаж эрдэнэсийг нь авчихаад дээр нь хот байгуулан тариачдаа иргэншүүлдэг Дундадын мэргэн бодлого жамаараа явж байгаад замдаа гацчих нь тэр. Ингээд Хиа багшийн хот сүнстэй чөтгөртэйгөөрөө дуудуулан, мөнгөтэй сониуч гадаадынхны үзвэрийн газар, бичвэрийн бай боллоо. Ийнхүү хэдэн жил өнгөрч байх зуур Ордосынхон төр захиргааны байгууллагуудаа шинэ хотдоо шилжүүлж нэг сая 500 мянган хүнийг нэгмөсөн суурьшуулах зориулалттай эл газарт 200 мянган хүнийг ажил мэргэжлээр нь далайлган арайхийн авчирчээ. Төрийн байгууллагын албан хаагчид нь ажлаа тарангуут төмөр хүлгээ хөлөглөн 25 км-т байх хуучин хот Дүншэн рүүгээ арилаад өгнө. Шинэ хотдоо шилжээд нүүгээд ирсэн нь тун цөөн. Тэгэхдээ л тэд өөрсдийн байгуулсан шинэ хотоороо ихээхэн бахархдаг. Түүгээр ч барахгүй, усны асуудал нь битгий шийдэгдээсэй удаахан хугацаанд “монголоороо” амьдрах сан хэмээн эзгүй хотынхоо “чөтгөр”-т залбирч мөргөх нь халаг сууцгаадаг. Тэд уугуул нутгаараа, Хиа багшаараа, шинэ хотоороо бахархдаг. Чингийн үед тухайн нутагт Түвшинжаргал гэдэг хошуу ноён байсан гэдэг. Ноёнд ном заасан багш нь нохой Бадрах гэдэг чигч шулуун яриа хөөрөөтэй, цөлх монгол эр байжээ. Бадрах багш нь нэг удаа Түвшинжаргал ноёныг Бээжин рүү морилоход нь бараа болон дагалдах гуйлт мэдүүлсэнд ноён доог тохуу хийгээд өнгөрүүлчихэж. Бадрах уг нь хошуу ноёноо дагаж Чингийн төрийн эзэн хаан, ихэс дээдсийг нүдээр үзэж нүнжгийг нь банжих хүсэл тээж явжээ. Түүний гуйлт ийнхүү хөсөрдсөнд тэрээр хөдөө гэртээ очиж ардын хүүхдүүдийг цуглуулан бичиг зааж суухыг харсан нэг бялдууч хошуу ноёнд хошуу өргөхдөө “Цаадах нохой Бадрах чинь эзэн ноён нүүр таалсангүйд хорсохдоо дугуйлан босгох гэж байна” гэжээ. Ардын сэтгэл эргэвэл асуудал хурцдахыг таасан ноён тэр дор нь элч зарж багшийгаа өргөөндөө дуудуулаад Умардын засгийн эрхтнүүдэд золгохоор явахад нь хиа болж дагалдахыг даалгажээ. Ийнхүү Бадрах багш ноёны хиа болон айлчилж очтол Чингийн төрийн эрх баригчид монголыг мохоон доромжилж хэл үгээр илтэд дайрахыг тэвчилгүй эх нутагтаа үтэр харьж ноёны гэрийг алгасан хөдөө довтолгож гэр сургууль байгуулан ардын хүүхдийг бичиг соёлд сургах ажилд уйгагүй шамджээ. Хожим нь нохой Бадрах ардын дунд хошуу ноёноосоо илүү нэр хүртэж Хиа багш хэмээн алдаршсан гэдэг. Өдгөөгийн Канбаши дүүрэг нь Хиа багшийн гэр сургууль байсан өндөр дэвсэгт байрладаг билээ.
Бахархмаар баян тансаг, бараалхмаар өнгө үзэмжтэй өнчин хот. Сэтгэл сэмрэх нь юуных вэ, муу зуршил уу...?






Эх сурвалж: anduusanaa.blogspot.com



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хосын шивээс
  • Хошин Караокэ - Бүгдээрээ дагаад дуулаарай :D
    Khebi хэмээх нэрээр интернэтэд сонирхолтой, хөгжилтэй, хошин видеонууд бэлдэн оруулдаг нэгэн Монгол залуугийн Юүтүб сувгийг олсон оо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За тэгээд үзээд савж унавал цааш нь бас инээд түгээгээрэй. Хамгийн эхний дуу нь Монголын бүх оддын дуулсан хошин караокэ: Бооёо, Аглуу бэрээсээ нуув: За энэ бүүр татаадаг дуу Tarkan: ...
  • YouTube тоглоомчдод зориулсан YouTube Gaming, YouTube Built-ээ танилцууллаа
    Хэрэглэгчдийн хэрэгцээ болон тоглоомын ертөнц рүү хөл тавихаар YouTube өөрийн YouTube gaming аппликейшнийг танилцууллаа. Орчин үед тоглоом төрөл бүрээрээ байдаг болжээ. Тоглоом зохиогч нар ч тоглоомын төрөл, чанарт анхаарал хандуулж байна. Интернет дээр хэдэн мянгаар тоологдох видео тоглоом тавигдаж байгаа бөгөөд үүний тухай видео, трейлер, хакууд ч тавигдаж байна. Энэ их олон төрөл то...
  • Энэ амьтад эм уухгүй бололтой
    Хятадын амьтны хүрээлэнгийн панданууд эмээ уухгүй дүрсгүйтэж байна
  • Үдийн цайны дараа дуг хийх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.
    Өдрийн цайндаа орсны дараа та ердөө ганцхан цаг унтахад л ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжран, арьс амарч, залууждаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тус судалгааны ажилд сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна. Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, харин нөгөө багийнханд тийм боломж олголгүй а...
  • Блейк Лайвли болон Райан Рейнольдс нарын хүүхдийн хүйс ил боллоо
    Холливудын сайхан хосын тоонд зүй ёсоор багтдаг 27 настай Блейк Лайвли болон түүний нөхөр Райан Рейнольдс нар оны өмнөхөн анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хосууд хүүхдийнхээ хүйс, нэрийг ихэд нууцалж байсан ч саяхан Твиттерт Вестчестерийн төв эмнэлгийн ажилтан " Бяцхан охин Вайлет болон ээжийн бие сайн байгаа гэж найдаж байна, та нарт туслах нэр төрийн хэрэг байлаа" гэсэн утгатай ...
  • Братз хүүхэлдэйн "будаггүй" төрх
    Австралийн нэгэн ээж та бидний сайн мэдэх, охидын дуртай хүүхэлдэй Братзийг дэндүү их нүүрний будагтай хээнцэр гэж үзсэн тул энгийн балчир охидод зориулан нүүрний будмал хэсгийг арилган өөрөө шинээр зурж, хувцасны загварыг өөрчлөн оёсон зургаа ийтэлжээ. Тун ангийн бас даруу сайхан харагдах аж. Байгаа гоо сайхнаа хайрлаж суръя. ...
  • Брэд Питтийн нүдээр Анжелина Жоли...
    Анжелина Жоли бол маргаангүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг төдийгүй хамгийн загварлаг оддын нэг гэдийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэрээр ойр тойрныхон,  гэр бүлийнхнийхээ хувьд олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн ээж хүн. Тиймээс ч түүний хувьд гэр бүл нь энэ амьдралынх нь хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр цаг үргэлж илэрхийлдэг бөгөөд түүний гэр бүлийнхэн, ялангуяа түүни...
  • Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
    Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэн...
  • Кэйти Холмс хуучин нөхрийнхөө найзтай романс үүсгэж байна уу?
    Жейми Фокс бол Том Круз болон Кейти Холмс нартай олон жилийн туршид гэр бүлийн найзууд байсан нэгэн юм. Харин Том Крузээс салснаасаа хойш элдэв цуурхалд өртөхгүй байсан ганц бие ээж Кейти Холмсын Нью-Иорк дахь гэрээр Жейми Фокс олонтаа зочлох болсон нь папарациудын хараанд өртжээ. Жейми Фоксийн шинээр зураг авалтанд оролцож буй зочид буудалд Кейтигийн нэр байж таарсан ба нэг нэгнийхэ...
  • Гайхамшгийг харуулсан 15 зураг
  • Гвинет Пелтроу ядуу өрхийн хүнсээр хооллож үзэв
    SNAP  бол Америк болон Англид бага орлоготой ядуу өрхүүдэд хямд үнэтэй хүнс худалдан авах талон олгодог тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм. Жүжигчин Гвинет эрүүл амьдралын хэв мачгийн тухай GOOP хөтөлбөрт оролцсон ба энэ талаараа блог бичжээ. 4 хоногийн дараа тэрээр тэсвэр алдсан ба 29ам. доллараас илүү үнэтэй шинэхэн жимс ногоо тэсгэлгүй идсэн аж. Тэрээр энэ програмд ...
  • ТАГТАН ДЭЭР ГАР
    Харвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.Энэ нь ерөнхийлсөн, бөөрхөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж...
  • Өвөө болох гэж буй эрийн анхны сэтгэгдэл
  • Шувууд том амтай байсан бол ямар харагдах вэ?
    Эх сурвалж: www.boredpanda.com
  • Бурхантай бүү наймаалц
    Ухаарал өгсөн их гоё нийтлэл байна. Та ч бас тайван суугаад, эсвэл хадгалж аваад дараа нь тухтай суугаад ухаараад нэг уншаад үзээрэй. Гомдол гэдэг зүйлийг өөрөөс холдуулж уучилж мартах гэдэг хүнд өөрт нь ямар хэрэгтэй зүйл болох, бусдын ба өөрийн аминч үзлийн талаар дахин нэг бодох хэрэгтэй болов уу. Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хү...
  • Дотоод сүлжээнд хэвлэгч хуваалцаж дундаа хэрэглэх
    Нэг хэвлэгчийг сүлжээнд байгаа олон компьютер зэрэг хэрэглэж хэвлэх хэд хэдэн боломжууд байдаг. Сүлжээний залгууртай принтерУтасгүй холболттой (Wifi)Принтер серверХэвлэгчийг нэг компьютер дээр таниулан тэр компьютераар дамжуулан бусад компьютераас хэвлэх боломжҮүний түгээмэл ашиглагддаг хэлбэр нь Printer Sharing буюу нэг компьютераар дамжуулан ашиглах арга юм. Зөвхөн USB, эсвэл LPT1 ор...
  • Заавал үзэх хэрэгтэй зургууд
    23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсны дараа Өлсгөлөнд нэрвэгдсэн номлогч хүүгийн гар Австралийн Виктория ой шатсаны дараа гал унтраагчид цангасан коала баавгайны цангааг тайлж байна Католик болон Протестант шашинтай эхнэр, нөхрийн хөшөө. 1988 он, Голланд 2011 онд Энэтхэгийн Каттекэд болсон их үерийн үеэр олон тооны муурнууд живж, хүмүүс тэднийг сагса...
  • Calvin Harris-ийн 15,000 сэтгэгдэлтэй зураг
    Шотланд гаралтай алдарт DJ Adam Richard Wiles буюу Calvin Harris-н тоглосон Emperio Armani-гийн дотуур хувцасны зураг  цацагдаж эхэлсэн цагаас бүсгүйчүүдийн дунд "халуухан" шуугиан дэгдээд байна. Царайлаг DJ, дуу зохиогч, продюсер гэгддэг тэрээр энэ удаа нүцгэн биеэ олон нийтэд гайхуулав. Өөрийн Instagram хуудсанд Emperio Armani-гийн дотуур хувцас өмссөн зургаа  2-р ...
  • ГЭРЛЭЛТ/алгын чинээ өгүүллэг/
    Дугуйлан болох газар очтол хэн ч байсангүй. Хэсэг хүлээж байтал нэг охин хүрч ирэв. “Бид хоёр л шив дээ.” Тэр өдөр хоёулаа гадуур зугаалан найзалж, удалгүй бид хуримаа хийцгээв. – Уучлаарай. Тэр өдөр ганцхан чамд л худлаа газар зааж өгсөн юм гэж дөчин жилийн дараа эхнэр минь надаас уучлалт гуйв. – Тийм үү? Тэгвэл би тэднээс амарцгаая гэж гуйхгүй байсан ч б...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.