ЧӨЛӨӨТ АГУУЛГА

АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ буюу ТА НҮБ-ын ИНДЭР ДЭЭР ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛНӨ


2015 оны 04 сарын 30, 10:04

11164569_955257721185256_780634542012099218_n

Хүүхэд, залуус та бүхэнд "НҮБ-ын Индэр" дээр эх орноо төлөөлөн, байгаль орчин, ногоон хөгжлийн талаар өөрийн санаж боддог зүйл, санаа зовдог асуудлаа олон улсын тавцанд хуваалцах боломжийг "The Blue Star Of Life буюу АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ" төсөл олгож байна.

Энэхүү уралдаанд шалгаруулалт/төсөл/ нь 5 жилд нэг удаа болдог ба дэлхийн олон улс орны төлөөлөл болсон 15-24 насны хүүхэд, залуус байгаль, хүрээлэн буй орчны талаарх өөрийн бодлоо Швейцарийн Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв Оффисын индэр дээрээс олонд түгээх юм.

Бид энэхүү уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, Монгол улсаа төлөөлөн НҮБ-д илтгэл тавих, ҮНДЭСНИЙ ОРОЛЦОГЧ-ийг шалгаруулах гэж байна.
Шалгаруулалт ЭССЭ бичлэг, ИЛТГЭЛ гэсэн хоёр шаттай явагдана.

ЭССЭ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:         2015.05.15, 18:00 хүртэл /баасан гараг/
ИЛТГЭЛ ТАВИХ ӨДӨР:                        2015.05.30
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЦЭГҮҮД:
            #1 Улсын Их Дэлгүүр
            #2 Номин Их Дэлгүүр /БГД 3-р хороолол/
            #3 Номин Хайпермаркет Скай таун Салбар
            #4 Номин Агуулах Худалдаа, Хан-Уул дүүрэг
гэсэн Номингийн 4 салбар дэлгүүрт "Явуулын Хайрцаг" ажиллаж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
            JCI Монгол ТББ (http://jcimongolia.mn/)

# ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ478902_289240431159239_105961166153834_631414_414410832_o

JCI Монгол байгууллага нь 100 жилийн түүхтэй JCI Байгууллагын гишүүн болсоор даруй 23 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Ардчилал, шинэчлэл эхэлсэн 90-ээд оны эхээр нийгмийг зөв удирдан манлайлах, эерэг өөрчлөлтийн түүчээ болохыг хүсэгч шавилхан залуус энэ байгууллагын гишүүн болж, Монгол улсдаа анхны JCI байгууллагын салбар байгууллагын суурийг тавьж байсан түүхтэй.

Зөв бодлоготой эерэг залуус бие биенийгээ олох бөгөөд тэд нэгдсээр, томорсоор, олуулаа болсоор он цагийн уртад JCI Монгол байгууллага 12 салбартай болж, нэгэн тугийн доор нэгдэж даяар дэлхийн 115 орны 5000 гаруй салбар байгууллагын 200,000 гаруй гишүүдтэй мөр зэрэгцэн хөгжиж, тэднээс суралцаж, тэд биднээс суралцсаар байна.

Бид 12 салбарын 600 гаруй гишүүдээрээ дамжуулан, тэдэнтэйгээ хамт олон төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж, нийгэмд сайн сайхан зүйлсийг түгээхийг зорьж ажилладаг.

Жишээ нь: "Инээмсэглэх Монгол" төсөл. Хэн нэгэнд инээмсэглэл бэлэглэж өдөр бүрийг эерэг, сайхан өнгөрүүлэхийг уриалж буй төсөл бөгөөд энэ төсөл маань 2015 оноос "Найрсаг Улаанбаатар" төсөлтэй хамтран хэрэгжинэ. Хүүхэд залууст нөхөрлөлийн боломжийг олгох Ванпакү сумо УАШТ, Бадминтон тэмцээн, сургууль, цэцэрлэгийн орчны замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, хүүхдийн авто машины осолд орох эрсдлийг бууруулах зорилготой "School zone буюу сургуулийн орчин", гэр бүлийн хүчирхийллийн эсрэг "Happy family", Залуус эерэг сэтгэлгээтэй байхыг уриалан, чиглүүлэгч "Positive mind буюу Эерэг сэтгэлгээ" , "Үндэс нэгтэй цэцэг", "Эзэнтэй мод", Малчин Монголчууддаа туслах, хандивлах мөн Монгол ахуйгаасаа суралцах "Илгээлтийн эзэн" , "Ногоон хот-Миний хот", Улаанбаатар хотын захиргаатай хамтран "City Solution" буюу Хотын шийдэл зэрэг маш олон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүдийн нэг нь ‪#‎TheBlueStarOfLife‬ юм.
JCI Монгол байгууллагын 12 салбарын нэг нь болох JCI Улаанбаатар Централ салбар байгууллага энэхүү төслийг хэрэгжүүлж байна.

Бидний 2015 онд хэрэгжүүлж байгаа "The Blue Star of Life" буюу "Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" шинэ төслийн хүрээнд байгаль орчноо хамгаалах тухай сэдвээр англи хэл дээрхи эссэ-зохион бичлэг, илтгэлийн уралдаан 15-24 насны оюутан залуусыг хамруулж зохион байгуулагдах юм.

Дэлхий, хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй байгаль экологийн тухай асуудалд өсвөр үеийнхэн анхаарлаа хандуулж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг "The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" төсөл олгож байгаа төдийгүй зөвхөн англи хэл дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Бид "The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" уралдааны үндэсний ялагчаар зөвхөн #1 оролцогчыг тодруулах бөгөөд энэхүү үндэсний ялагч нь 2015 оны 10-р сард Женев хотноо байрлах НҮБ-ын Европ дахь төв оффисийн индрээс дэлхийн бусад улс орнуудын залуустай мөр зэрэгцэн өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх юм.United-Nations-logo

Энэ 2015 онд НҮБ үүсэн байгуулагдсаны 70 жил, JCI байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа түүхэн жилд зориулан JCI Монгол байгууллагын гишүүд бид "The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" эссэ-илтгэлийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулснаар Монголын өсвөр үеийнхэнд, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэх чин эрмэлзлэл, эх дэлхийгээ хайрлах үзэл санаа, түүгээр дамжуулсан эерэг сэтгэлгээ, өөрчлөлтийн эхийг хүүхэд, залуус өөрсдөөсөө бий болгох, өөрийгөө өөрчлөх, эргэн тойрныхондоо эерөг нөлөөллийг бий болгох тэрхүү давалгааны эх болгох юм.
100-Years-Logo-EN_1

"The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" уралдааны бүртгэл 2015 оны 05-р сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.

Хүүхэд, залуус та бүхэн энэхүү уралдаант шалгаруулалтанд оролцож, өөрсдийгөө сориод үзээрэй.
Хамтдаа Эх болсон ногоон дэлхийгээ хайрлаж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, өөрсдийн чин хүсэл эрмэлзлэлийг ойлгож, ухаарцгаая.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9926-6057

Зохион байгуулалтыг хариуцсан:

JCI Улаанбаатар Централ салбар байгууллага.

11203084_955257831185245_5745574593178781497_n


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГ /бяцхан өгүүллэг/
    Цаг хугацаа зогсолтгүй урсан өнгөрсөөр. Цаг хугацаа нэгэн хэм, нэгэн хурдаар урагшилсаар. Гэвч хүмүүн төрөлхтөн тэр цаг мөчид ч тайван агаад юуг ч үл тоох аж. Хээр тал, гуу жалга, мөрөн далайн эрэг хаа сайгүй хүмүүс хонин сүрэг мэт налайн бэлчинэ. Хаашаа ч харсан хот суурин үгүй. Хот тосгон, гудамж талбай, байшин барилга юу ч үл үзэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлхүүс хавиа хөнгөн хал...
  • Рианнагийн тухай баримтат кино хийнэ
    Америкийн продюссер Петер Бэрг Барбадосийн гүнж Рианнагийн талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна. Энэхүү кинонд дуучны алдарт хүрсэн замнал, түүний амьдралын хүнд бэрх үеийг харуулах  бөгөөд  уг кино бусад хөгжмийн кинонуудаас огт өөр арга барилаар бүтэх нь. Рианнагийн 2012 онд тоглосон "Battleship" киноноос илүү  "тэсрэлт" хийж чадахуйц сонирхол...
  • Өвөрмонгол эмч залуу Монголын хошин урлагийнханд хандаж ингэж хэллээ
    Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёст...
  • 1965-2015
  • Сошиал сүлжээнд юу нийтэлж болохгүй вэ?
    Зарим нэг нь эдгээр машины мөрөөдөл болж байхад зарим нэг нь хог дээр гаргаж хаях аж. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай, доорх мэдээллийг үзээд нулимс тань өөрийн эрхгүй гарах вий. Үнэтэй машиныг хог дээр хаядгаараа Дубай хот дээгүүр бичигдэнэ Худалдаа наймааны гэрээ хэлцэл эсвэл үл хөдлөх эд хөрөнгийн хэлцэл нь ашиг орлого өгөлгүй бүтэлгүйтэж дампуурал зарласан гадаадын хөрөнгө оруул...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ УУ, ЭСХҮЛ ӨВЧНИЙ ОНОШ УУ?
    Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог. Бодисын солилцооны алдагдал Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа ...
  • Fifty Shades of Grey-г үзсэн ээж, эмээ маань юу гэв?
    Миний хувьд би ээж болон эмээтэйгээ хагас нүцгэн шахуу Jamie Dornan хэрхэн аяглаж байгаа талаар ярилцсан нь анхны удаа нээлттэй байсан минь тэр байлаа. Учир нь энэ кино нээлтээ хийх болсон цагаас хойш хүмүүст үзэхгүй байх анхааруулга явж, зарим газарт хорьж байсан. Найз маань надтай үзэх хүсэлт тавьсан тул би үзэхээсээ өмнө өөрийн үнэнч зөвлөх болсон эмээ болон ээжтэйгээ зөвлөлдөхийг хү...
  • Монгол мөрөөдөл ба үндэстний амбици
    Америк мөрөөдөл Америк мөрөөдөл гэх хэлцийг Холливудын кино, утга зохиолоос дуулаагүй хүн ховор. Гудамжны рэппэрүүд ч дуундаа үглэдэг энэ үгээр Барак Обама номоо гарчиглаж байв. Ягшмал тодорхойлолт байхгүй ч америк мөрөөдөл бол гарвал угсаа, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрт тэгш боломж, зорилгодоо хүрэх бүхий л бололцоог олгох идеал буюу үзэл санаа, үндэстни...
  • АЛТАН ЗУРАГЛАЛ /өгүүллэг/
    Этгээд нэгэн далайн эрэгт Эрсхэн ногоон царс ургажээ Энхжин царсны мөчир дамжуулж Эрдэнийн алтан гинж хэлхжээ /А.С.Пушкин/ (орчуулагчийн нэрийг олсонгүй.)Би багадаа тийм ч сайхан ааштай хүүхэд байгаагүй билээ. Зарц нараа их шоглоно. Би удаан хойрго юманд тун дургүй тул наазгай зарцыг илүүтэй шоглоно. Окэй их удаан хөдөлгөөнтэй зарц байлаа. Алимны хальс арилгасан ч юу боддог юм б...
  • Болж хоёр муу золиг, ингээд ч болов олонтойгоо байг
  • Хөсөгтөн хамтлагаар бахархахгүй байхын аргагүй юм
    Монгол улсаа төлөөлөн "Авьяаслаг Азичууд" шоунд оролцож буй Хөсөгтөн хамтлаг маань улс орныхоо нэрийг өндөрт өргөж, магтаал сайшаалыг тасралтгүй авсаар байгаа. Тэгвэл тэдний хагас финалд үзүүлсэн гайхамшигт сэтгэл догдлуулсан "Тэс голын магтаал" -ыг үзэж сонирхоцгооё. Үнэхээр биширмээр мундаг залуус юм.
  • Эр биеэ үнэлэгч
    Нилээн хэдэн жилийн өмнө нэг найздаа тохиолдсон явдалыг сонирхуулъя. Манай хүнд гар солонгост очоод удаагүй, за даа сар ч болоогүй байсан үе нь юм билээ. Нэг мундаг хөглөсөн юм даг уу. Манайхан гадаад улс оронд очоод аль хөглөхийг тэр гэхэв. Тийм л нэг бодь нөхөр солонгос гэж савангийн дуурь үзсэн төсөөллөөс өөр юмгүй очсон байж таарна. Нэг ням гаригийн өглөө 7, 8 цагийн үед унтаж ба...
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Дуртай өнгө чинь таныг тодорхойлно
     Улаан бол эрч хүчний билэгдэл өнгө. Хүчтэй, эрүүл байхыг хүсдэг хүн энэ өнгөнд дурладаг. Ерөнхий төлөв.Эрч хүчтэй, идэвхтэй байхыг хичээдэг. Бусад хүмүүст сэтгэл гаргадаг ба тиймээс ч хүмүүс таниас тусламж хүсдэг. Шударга шулуун зантай ба бусдыг татах удирдагч чанартай. Заавал анхаарах хэрэгтэй зүйл бол эрч хүчтэйгээс боловч түргэн ууртай, юманд сэтгэл дундуур байх хандлагатай ту...
  • Миний амьдарлын хуудсууд: Амьдрал бол кино
    0-1 нас: Ээж намайг гэдсэндээ олчихоод устгах гэж нэгсэг оролдсон гэсэн. тухайн үед одоогийнх шиг захын байшинд соруул барьсан бэлэн алуурчид байгаагүйн ачаар би гараад ирсэн гэсэн. Нэгэнт гарцан юмыг яасан байхнуу? Өргүүлцэн байх нь байшд. Би чинь бас од оо, намайг өргөж авах гэж хэд хэдэн хүн ирсэн гэсэн. Нэг баян наймаачин хүүхэн авах гэсэн чинь 2 хүү нь"ээж энэ нэг жоохон юм чи...
  • Аглаг бүтээлийн сүм
    Аглаг бүтээлийн сүм нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай бөгөөд 2008 онд шав нь тавигдаж 2012 оноос ашиглалтанд орсон. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл... Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэт...
  • Ээждээ хаягдсан NBA "Бүх од" Жимми Батлэр
    НБА-ийн ерөнхий менежер: "Миний урьд өмнө нь сонсож байсан зүйлсээс хамгийн гайхалтай нь түүний түүх. Түүний амьдралд сөхөрч болох олон шалтгаанууд гарч ирж байсан. Гэхдээ тэр болгонд Жимми бууж өгөөгүй. Түүнтэй энэ талаар ярих болгонд Жиммигийн хоолой зангирдаг юм" хэмээн 2011 онд хэлж байлаа.Түүнийг өлгийтэй байхад нь аав нь гэр бүлээ орхиод явсан юм. Харамсалтай нь түүн...
  • Мууранд хайртай өхөөрдөм үрс
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
huuhed zaluust heregtei tosol baina (зочин)
Olon huuhduuddee amjilt husye

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.