ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн “Шилдэг - 10” кино


2014 оны 04 сарын 09, 12:10

Энэхүү жагсаалт мэдээллийг чөлөөт нэвтэрхий толь “Wikipedia” болон кино ертөнцийн мэдээ мэдээллийн “IMDb” сайтын нийтлэлээс харьцуулан толилуулж байна.

Untitled-1

10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004)
Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), “Spider - Man 2” (2004) зэрэг уран бүтээл ордог байна. 2005 онд дэлгэцнээ гарсан “King Kong” кино нь тэртээ 1933 онд гарч байсан гайхалтай кинонуудын нэг бөгөөд “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг бүтээлээрээ дэлхийд танигдсан Шинэ Зеландын найруулагч Питер Жексон найруулсан байна. Тэрээр 1933 оны “King Kong” киног гарч байхад 9 настай байсан ба энэхүү бүтээл түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн тул ийнхүү дахин бүтээжээ.

Spiderman 2 (2004) Киноны танилцуулга



King Kong (2005) Киноны танилцуулга



13707_John_Carter_Quad-_V2

9. $254.000.000 - “John Carter” (2012)
Энэхүү киног Америкийн зохиолч Эдгар Райс Берроузийн “Barsoom” цуврал романы эхний ботиос сэдэвлэн бүтээсэн ба найруулагч Эндрю Стэнтоны найруулсан экшен жанрын дэлгэцийн анхны бүтээл юм байна. Тэрээр өмнө нь “Finding Nemo” (2003), “WALL - E” (2008) зэрэг хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байсан юм. Киног “Apple Inc.” компанийг хамтран байгуулагч, зохион бүтээгч Стив Жобсын гэгээн дурсгалд зориулсан билээ.

John Carter (2012) Киноны танилцуулгаа



avatar-wallpaper-02-1600

8. $258.000.000 - “Avatar” (2009)

“Avatar” (2009) бол XXII зууны Пандора гараг дээр өрнөх сонирхолтой үйл явдлыг өгүүлсэн кино ертөнцийн шилдэг бүтээлийн нэг билээ. Кино ертөнцийн түүхэн дэх технологийн дэвшлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадсан киноныхоо зохиолыг Жеймс Камерон 1994 онд биччихсэн байсан гэдэг. Тухайн үед энэ хэрийн киног бүтээх технологи хангалттай хөгжөөгүй байсан тул тэрээр “Титаник” (1997) киноныхоо дараа гаргахаар шийдсэн нь энэ юм.

Avatar (2009) Киноны танилцуулга



PiratesOfTheCaribbean2Wallpaper1024

7. $261.000.000 - “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006)
Компьютер график эффектийг хамгийн сайн ашигласан ангиар нэрлэгддэг “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest” (2006) киног Хятадад гаргахыг хориглосон байдаг бөгөөд хүн нь хүнээ идэх бусармаг зүйл гардаг учраас ийнхүү хориглосон байдаг байна. Энэ нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо $136.000.000 ам.долларын ашиг олсноор тухайн жилийнхээ хамгийн их ашиг олсон кино болжээ.
Pirates of the Caribbean: Dead Man’s Chest (2006)  Киноны танилцуулга


Waterworld-Wallpaper-waterworld-28003370-1024-768

6. $264.000.000 - “Waterworld” (1995)
Усны ертөнцийн тухай уран зөгнөлт энэхүү киног зохиолч Петер Рэйдерийн “Waterworld” (1986) зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 2500 онд өрнөх үйл явдлыг өгүүлсэн “Waterworld” кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Кевин Костнер кинонд зориулж $22.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Киноны хувцасны дизайнер Жон Блүмфилд кинонд зориулж 2000 гаруй хувцсыг урласан гэнэ.
Waterworld (1995) Киноны танилцуулга




harry-potter-half-blood-prince-harry-malfoy
5. $272.000.000 - “Harry Potter and the Half - Blood Prince” (2009)
“Harry Potter” цувралын хамгийн урт үргэлжилдэг №3 дахь анги болох энэ кино 02:33:19 цаг үргэлжилдэг бөгөөд кино ертөнцийн хамгийн амжилттай цувралуудын нэг юм. Киноны Лаванда Брауны дүрийг бүтээхээр 7000 гаруй охид шалгуулсан байдаг бол цувралыг эхлэхээс өмнө Харри Поттерийн дүрд тоглохоор 14.000 гаруй хүүхэд залуучууд шалгуулж байсан гэдэг. Энэ нь “Box Office”-ийн зах зээлд $934.416.487 ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон №8 дахь дэлгэцийн бүтээлээр нэрлэгддэг байна.
Harry Potter and the Half - Blood Prince (2009)  Киноны танилцуулга




tangled1

4. $278.000.000 - “Tangled” (2010)
“Rapunzel Unbraided” нэрээр гаргах гэж байсан энэ хүүхэлдэйн киног “Ах дүү Гриммийн үлгэрүүд”-ээс санаа авч бүтээсэн бөгөөд эдгээр үлгэрүүдэд “Rapunzel” охины тухай гардаг байна. “Tangled” нь урьд өмнө хэзээ ч ийм их санхүүжилтээр хийгдэж байгаагүй хамгийн өндөр өртгөөр бүтсэн хүүхэлдэйн кино юм. Кинотой холбоотой сонирхолтой баримтуудаас дэлгэвэл Рапунзелийн үс нь 21.3 м урт ба 4.2 кг байдаг бол киноны үеэр 45.000 гаруй дэнлүүг хөөргөдөг байна.
Tangled (2010) Киноны танилцуулга

spiderman3

3. $290.000.000 - “Spider - Man 3” (2007)
“Marvel Comics”-ийн супер баатар хүн аалзны дүрээс сэдэвлэн бүтээсэн “Spider - Man” цувралын энэ ангийг бүтээхэд 2 жил 10 сарыг зарцуулжээ. Кинон дээр гардаг жүжигчин Кристен Данстын хашгирдаг хэсгүүдийг өмнөх “Spider - Man 2” (2004) анги дээрхийг дахин засварлаж оруулсан байдаг гэнэ. Түүнчлэн энэхүү кино нь найруулагч Сэм Рэймигийн найруулсан хамгийн амжилттай анги нь бөгөөд “Sony Pictures Entertainment”-ийн хамгийн их ашиг олсон кино юм.

Spider - Man 3 (2007) Киноны танилцуулга



titanic_ship-HD

2. $291.000.000 - “Titanic” (1997)
“Титаник” (1997) бол нэрт найруулагч Жеймс Камероны дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Киноны ихэнх зураг авалтыг ОХУ-ын “Академик Мстислав Келдыш” хөлгийн тавцан дээр хийсэн байдаг. Энэ нь 6240 тн жинтэй эрдэм шинжилгээ, судалгааны зориулалт бүхий хөлөг юм. Кино багийнхан Леонардо ди Каприогийн оронд жүжигчин Мэттью Макконехиг тоглуулах хүсэлтэй байсан ч Жеймс Камерон Леонардог сонгосон байдаг. Киног бүтээхийн тулд Жеймс Камерон “Титаник” хөлөг сүйрсэн газар шумбалт хийж байсан ба энэ аялал нь түүнд маш гүн сэтгэгдлийг үлдээсэн юм байна.
Titanic (1997)  Киноны танилцуулга



Pirates-Of-The-Caribbean-At-Worlds-End

1. $338.000.000 - “Pirates of the Caribbean: At World’s End” (2007)
“Pirates of the Caribbean” цуврал киног Диснейн “Pirates of the Caribbean” паркаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн амжилттай цуврал кинонуудын нэг билээ. Киноны нээлтийн үйл ажиллагааны тасалбар $1500 ам.доллар байсан ба ашгаас олсон тодорхой хувийг ашгийн бус “Make-a-Wish Foundation” халамжийн байгууллагад хандивлаж байжээ. Энэ нь өвчтэй хүүхдүүдэд тусалдаг халамжийн байгууллага юм. Киноны зураг авалтыг зохиол нь хараахан дуусаагүй байхад эхлүүлж байснаараа олны сонирхлыг багагүй татдаг ба ийнхүү бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр хийгдсэн №1 дэлгэцийн бүтээлээр нэрлэгдэж байна.
Pirates of the Caribbean: At World’s End (2007) Киноны танилцуулга


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • Сагсан бөмбөг сонирхогчдод: НБА ТОК
    Хойт Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолт, тамирчид, тэдний тухай болон эргэн тойронд болж байгаа үйл явдлыг ярилцаж, цаашид улирал хэрхэн өрнөх, сонирхолтой байх талаар санал хуваалцдаг NBA TALK   нэвтрүүлгийн шинэ улирлын эхний дугаар гарсан байна.#СПОРТ, #‎NBATALK
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • СУМО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ВАНПАКҮ СУМО 2015" ТЭМЦЭЭН
    ХЭЗЭЭ: 2015.05.02/БЯМБА гараг/, 09:00 цагаас ХААНА: МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: JCI Монгол ТББ, JCI Токио ТББ, Монголын Сумо Бөхийн Холбоо, Зориг сан ДЭМЖИГЧ: Япон Улсын Элчин Сайдын Яам #ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ JCI Монгол байгууллага нь 100 жилийн түүхтэй JCI Байгууллагын гишүүн болсоор даруй 23 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Ардчилал, шин...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Экс найз залуугаа эргүүлэн татахын тулд мэс засалд оржээ
    Lee Hee Danae  гэх 15 настай охин найз залуугаа эргэж ирүүлэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон нь шуугиан тариад байна. Түүний амьд хүүхэлдэй мэт болж өөрчлөгдсөн зургийг хараад хүмүүс харахад ч хайран гэмээр хөөрхөн гэж бичицгээж байна. Хятадын Weibo дахь хуудсандаа зургуудаа оруулж эхэлснээс хойш 320,000 дагагчтай болсон энэ охиныг дэмжигчид  салсан найз залуу нь эргэж ир...
  • “Furious 7" амжилтыг эвдлээ
    Бидний нэрлэж заншсанаар "Галзуу Хурд" буюу Fast & Furious киноны 7 дахь цуврал нээлтээ хийсэн цагаас ашиг орлогоороо бокс оффист тэргүүлж байна. Нийт орлого нь 1 тербум ам.долларт хүрсэн тул 2015 оны хамгийн ашиг орлоготой киногоор нэрлэгдээд байгаа ба эдийн засгийн хурдацтай өсөлтөөс улбаалан кино бүтээгчид Хятадын зах зээл рүү анхаарал хандуулах болсон. Энэ удаад ч мөн ...
  • Алдартнуудын төрхийг түүхэн хөрөгтэй нийлүүлсэн зураг
  • Зөвлөлтийн мэргэн буудагч эмэгтэй
    Бүрэн дунд боловсролтой цэцэрлэгийн багш эмэгтэй Дэлхийн 2-р дайны үед буу бариад галын шугаманд алхах нь тэр үед нэг их гайхмаар зүйл биш байлаа. 1941 оны сүүл үед бага ахыгаа дайнд алдаад байсан бүсгүй дайны талбарт дэндүү аюултай санагдах  тул нэгдэж зүрхлэхгүй байжээ. Хоёроос дээш хамаатныг нь авч одсоны дараа байлдагчдийн эгнээнд мэргэн бууч болж, эх орныхоо төлөө зогсохоор ши...
  • Татаж унах нь
    Бичлэг үзээд таныг савж унахгүй байхыг харахсан.(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_GB/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk'));Татлаа хха =]]☆ Like ✓ Comment ✓...
  • Супер баатруудын Энэтхэг хувилбар
    1. Thor 2. Black Widow   3. Poisen Ivy 4. Joker   5. Wonder Woman   6. Hulk 7. Spiderman 8. Batman
  • Хүүхдүүдийн анхны туршилтууд
  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Холливудын од Камерон Диаз 42 насандаа нөхөрт гарлаа
    Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз, Good Charlotte хамтлагийн ихэр ах дүүсийн нэг, гитарчин Бэнжи Меддэнтэй хуримлажээ. Хосууд хуримаа нам гүм тэмдэглэхээр шийдэж, Диазын Беверли Хиллс дахь гэрт ёслолыг үйлдсэн ба ойр дотнын цөөн хэдэн хүмүүсийг урьсан байна. Хуриманд Риз Уизерспүүн, Дрю Бэрримор, Гвинет Пэлтроу, Тони Коиллет, сүйт залуугийн ихэр ах Жоэл эхнэр Николь Ричи...
  • Бороо Гоулд буюу Сентера Голд компани Монголд хэрхэн ажиллаж байсан тухай баримт
    Канадчууд Монголоос 52.5 тэрбум төгрөг хулгайлчихаад байна. Газрын хэвлийн болон Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж, зоргоороо авирласан Канад улсын “Сентерра Гоулд” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани 2007 оны наймдугаар сарын 3-нд Тогтвортой байдлын гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байв. Мөн тус компани 2008 оны эцэс г...
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
сайханаа (зочин)
бүгдийг нь үзчиж

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.