ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Шил /бяцхан өгүүллэг/


2015 оны 06 сарын 05, 10:04
index_22

Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв.
- Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа.
Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж.
Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, гурван хүн цонх руу сонирхон харж зогсоно. Замын нөгөө талд бохирын ус шиг өмхий, дээгүүр нь тос өөх гялтганан хөвсөн голын ус үл урсана.
Нарны гэрэл үл тусах чийг бам ханхалсан халуун үйлдвэрт шилний дархад урт төмөр саваа барин галт бөмбөлөгийг эргүүлэн зогсоно. Тэдний цамц тэдний нүүртэй адил хөлсөнд нэвчин урсаж, нүүр нь цамцтай нь адил хир даг болжээ. Галт бөмбөлөг төмрийн үзүүрт сунан лонх хэлбэртэй болно. Усанд дүрнэ. Хэсэг байлгаж байгаад гарган авч тасхийтэл хугална. Түүнийг нь бөгтгөр нуруутай гуйлгачин мэт нэг хүү галын хайчаар чимхэн авч сүүлчийн шатны зуух руу бөндгөнөн зөөнө. ------ Энэхүү эргэлдэн нисэх галт бөмбөлөг, шилний тачигнах дуунаар харж зогссон хүмүүсийн толгой тархи арван минут болов уу, үгүй юу шилний бутархай мэт хагарах шахан хөшиж орхино.
Ёоког шагайн харж байх үед, шил зөөдөг бөгтгөр хүү гэнэт цусаар бөөлжихдөө хоёр гараараа амаа таглаад доош суув. Эргэлдэн нисэх галт бөмбөлөг түүний мөрийг шүргээд авчээ. Хүү улаан цусан эрүүгээ өргөн муухай хашгиран огцом боссоноо тэрийн унажээ.
- Хөөе, үхлээ, яаж байнаа, холдооч ээ, малаа!
Буцлам халуун болсон ус цацахад хүү ухаан алдан унасан юмсанж.
- Тэр хүү лав эмнэлэгт хэвтэх мөнгөгүй байх. Би түүнд эмчилгээний мөнгө өгмөөр байна.
- Тэг л дээ. Гэхдээ хөөрхийлөлтэй нь ганц тэр шилчин хүү биш шүү.
- Ах аа, үнэхээр их баярлалаа. Ээ, гялай, гялай.
Хориод хоногийн дараа тэр шилчин хүү талархлаа илэрхийлэхээр ирэв. Эрхэм охин гэхэд нь Ёоко үүдэнд очив. Үүдэнд зогсож байсан хүү сөгдөн сууж босгоноос барин талархлаа илэрхийлэв.
- Өө, ашгүй илаарьшираа юу?
- Юу гэнээ? гэснээ хүүгийн цонхигор царай хөшиж орхив. Ёоко уйлах шахна.
- Түлэгдсэн нь гайгүй болоо юу?
- Тийм ээ гээд цамцынхаа товчийг тайлах гэв.
- Үгүй ээ, зүгээр, зүгээр, хэрэггүй...
Ёоко гүйгээд орчихов.
- Ах аа. Би...
- Май, үүнийг өг дөө гээд тэр охинд мөнгө өгөв.
- Үгүй ээ, би очиж чадахгүй нь. Үйлчлэгчээр өгүүл дээ.

Түүнээс хойш арван жил өнгөрчээ.
Тэр нэгэн утга зохиолын сэтгүүлээс “Шил” гэдэг өгүүллэг уншив.
Төрсөн нутгийн нь өнгө төрхийг өгүүлсэн байна. Тос хөвсөн урсдаггүй гол. Галт бөмбөлөг эргэлдэх тамын орон. Цусаар бөөлжих. Түлэгдэлт. Хөрөнгөтөн охины хайр хишиг. ------
- Хүүе, Ёоко, Ёоко?
- Яасан бэ?
- Шилний үйлдвэрийн хүү осолд ороод чи түүнд мөнгө өгч байсан даа. Ахлах сургуулийн нэг, хоёрдугаар ангид байхдаа.
- Аан, тийм. Нээрээ тийм явдал болсон л доо.
- Тэр хүү зохиолч болоод тэр тухайгаа бичсэн байна.
- Хаана, алив гээд Ёоко түүнээс сэтгүүлийг булаан авав.
Гэвч тэр “Шил”-ийг уншиж суух эхнэрийнхээ араас хараад эхнэртээ зааж өгсөндөө харамсах сэтгэл төржээ.
Жаал хүү түүний дараа цэцгийн ваарны дархны газар орсон гэж бичсэн байв. Тэр тэнд цэцгийн ваарны урлагт гайхалтай авьяастайгаа харуулж урьдын амьтан хүнд адлагдаж байсан амьдралаасаа салжээ. Тэгээд өөрийн бүтээсэн хамгийн үзэсгэлэнтэй цэцгийн ваараа тэр охинд илгээсэн тухайгаа бичсэн байлаа.
Үгүй ээ, би ----(иймэрхүү утгатай юм бичсэн байв.) дөрөв, таван жил өдөр шөнөгүй хөрөнгөтний тэр нэг охинд зориулж ваар урлаж байсан юм. Намайг нийгмийн анги давхаргын үнэн мөн чанрыг зүрхэнд шигдтэл ойлгуулж өгсөн нь хүнд хүчир ядуу амьдралын туршлага байсан уу? Хөрөнгөтөн ангийн нэг охинд дурласан хайр байсан уу? Би тэр үед цусаар бөөлжөөд тэр чигтээ үхсэн нь дээр байсан юм. Хараалт дайсны өглөг хишиг. Яасан их гутамшиг вэ. Дээр үед, эзлэгдсэн цайзын самурайн хүүхэд дайсны энэрэнгүй сэтгэлийн ачаар амь өршөөгдөх авч тэр хүүхдийг нүдний нь өмнө эцгийг нь алсан хүний татвар эм, боол болох хувь заяа л хүлээж байгаа. Тэр гоо охины өглөг хишиг хамгийн нэгд миний амийг аварсан. Хоёр дахь хайр хишиг нь надад шинэ ажил хайх боломж олгосон юм. Гэвч тэр шинэ ажил, бүтээж буй цэцгийн ваар маань аль давхаргын хүмүүст зориулж урлаж байгаа юм бол? Би дайсныхаа татвар эм, боол нь л болжээ. Би тэр охиныг яагаад тийм сэтгэл булаам сайхныг, яагаад тийм эд хөрөнгөтэйг мэднэ. Гэвч хүмүн гэдэг араатан мэт дөрөв хөллөн явж чадахгүйтэй адил би багынхаа хүсэл мөрөөдлийг арчин хаяхыг хүсэхгүй. Жишээ нь би дайсныхаа орд харшийг галдан шатаалаа гэж төсөөлье. Тэгтэл тэнд надад гэрэлтэн үзэгдэх охины өрөөний үзэсгэлэнт цэцгийн ваар галд шатан хөсөр хагаран унах чимээг сонсоно. Тэр охины гоо үзэсгэлэн үгүй болохыг харах болно. Би ангийн тэмцэлд боссон ч ганц л нэг хэврэг шил. Бөөрөнхий нэг л шил. Гэвч хэдий тийм боловч мөн өнөө үед бидний адил хүмүүс нуруундаа хүнд шил үүрээгүй хүн гэж байгаа болов уу? Эхлээд дайснаар нуруун дахь шилээ хагалуулбал зохилтой. Би тэр шилтэй хамт мөхсөн ч хамаа алга. Хэрэв, мөхөх байтугай харин ч хөнгөн шингэн болоод ирэх аваас би дороо бяцхан баярлан дэвхцэж дуртайяа тэмцэх болно. -----
“Шил” өгүүллэгийг уншиж дууссан Ёокогийн харц алс тэртээг ширтэж буй мэт болжээ.
- Нээрээ тэр цэцгийн ваар хаана байгаа билээ?
Тэрбээр эхнэрийнхээ тийм хүлцэнгүй царайг урьд хожид хэзээ ч харж байсангүй.
- Гэхдээ би тэр үед хүүхэд байж дээ.
Эр нөхрийн нь царайны өнгө өөрчлөгджээ:
- Тэр тэгэлгүй яахав. Өөр давхаргын хүмүүстэй тэмцэх байсан ч, өөр давхаргын төлөө өөрийнхөө давхаргатай тэмцэх байсан ч уг хүн өөрөө юуны түрүүнд үхэхэд ч бэлэн байх хэрэгтэй.
Гэвч тэр их гайхаж байлаа. Энэ өгүүллэгт гарах охин шиг дур булаам, цоглог сайхан дүр төрхийг эхнэрээсээ мэдэрсэн нь дээр үеэс өдий хүртэл ганц ч удаа байсангүй.
Эрүү өвдөг нь нийлэх шахсан бөгтгөр тэр эрэмдэг эрд яагаад ийм их хүч чадал оршин байнам бэ.

----------------------------

Кавабата Ясүнари, 1925 он, Япон




Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Японоос хуучин машин авахдаа анхаарах мэдээлэл
    Машины дуудлага худалдааны хуудас Япон автомашинтай цуг ирдэг дуудлага худалдааны буюу "аукционы" хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдэ...
  • Кенийн загасчны ажлын нэг өдөр
    Өдөржин нарны туяанд харлаж, түлэгдэтлээ зогсох тэдний хувьд загасчлах амаргүй. Завины хэмжээ жижиг, удаан хугацаанд модон завин дотор олуулаа зай багатай явахад булчингууд ихэд хөшиж өвддөг тул тэд наймаалж биендээ наан "массаж" хийх маягаар булчингаа амраах ажээ. Дараа нь наймаалжаараа шөл хийж өл залгуулдаг байна. Эх сурвалж: www.boredpanda.com
  • Панда баавгайн хамгийн өхөөрдөм мөчүүд
  • КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/
    Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо. Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрээд байна. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л... Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. -...
  • 2014 оны шилдэг гэрэл зургууд
    Жилд мянга мянган зураг Үндэсний Газарзүйн сэтгүүлийн редакцад ирдэг бөгөөд эдгээр зураг илгээгчдийн цорын ганц зорилго нь тус сэтгүүлээс жил бүр зарладаг гэрэл зургийн уралдаанд түрүүлэх юм. Ялагч нь 10000 ам.доллараар шагнуулахын зэрэгцээ тус байгууллагын АНУ-ын Нью Йорк хотод байрлах төв байранд зочлох эрхтэй болдог байна. Тус уралдааны дүн хараахан гарах болоогүй хэдий ч энэ жилийн...
  • Хөсөгтөн хамтлаг финалд шалгарч чадлаа
    Хөсөгтөн хамтлагийн залуус маань "Авьяаслаг Азиуд" шоуны шилдэг 9-ийн нэгээр шалгарч Монголчууддаа дахин нэг баяртай мэдээг дуулгаж байна. Үзүүлбэр бүртээ шүүгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн тэдний хувьд улс орныхоо нэрийг өндөрт өргөж, Азийн 900 гаруй үзүүлбэрээс шилдэг 9-ийн нэгээр шалгарч чадсан нь аргагүй бахархмаар. Амжилт хүсье, Монголын Хөсөгтөн!
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • Хүний ой санамжийн талаархи 10 сонирхолтой баримт
    10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна. 9. Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. 8. Насанд хүрсэн хүмүүсийн ихэнхдээ дурсамж 15-25 насанд нь эхэлдэг байна.  Энэ...
  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэвэрч аван “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлнэ. Газар сөхрөн нулимс дуслуулах эхийгээ хүү минь нэг мэдсэн уйлахаа болиод, - Э...
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • Өнгийн харандаагаар амилуулсан бүтээлүүд
    АНУ-ын Флорида мужийн 22 настай залуу уран бүтээлч бүсгүй Морган Дэвидсон /Morgan Davidson/ өнгийн харандаануудыг ашиглан өнгө будгийн гайхамшгийг хослуулсан нүд алдам уран бүтээлүүдийг туурвидаг бөгөөд түүний бүтээлүүд Instagram хэрэглэгчдийн дунд маш алдартай ба түүний Instagram хуудсыг 100.000 гаруй хүн дагадаг байна. Тэрээр бяцхан охин байхаасаа л зураг зурж эхэлсэн ба хүүхэд ахуй...
  • Супер баатруудын Энэтхэг хувилбар
    1. Thor 2. Black Widow   3. Poisen Ivy 4. Joker   5. Wonder Woman   6. Hulk 7. Spiderman 8. Batman
  • Мона Лизаг дахин загварчилвал...
  • Нэгэн цагт өрөөний найзууд байсан "одууд"
    1. Райн Гослинг болон Жастин Тимберлейк Диснейн "Миккей Маус Клуб" шоунд тоглож байх үедээ тэд 11 настай, өрөөний хамтрагчид байв. Гослингийн ээж Канад руу ажлаар явсан байсан тул тухайн үеийн түүний асрамжлагчийг  Жастиний ээж оролж байжээ. 2. Конни Бритман болон Лаурен Грахам "Friday Night Lights" киноны жүжигчин Конни Бритман, "Parenthood" к...
  • “Үргээлэг”
    Орчин үеийн Монголын кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг амилуулсан, чадварлаг уран бүтээлчид болох Б.Амар сайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Ж.Баясгалан нарын тоглосон “Үргээлэг” хэмээх уран сайхны кино тун удахгүй мэндлэх гэж байна. Кино драмын "А" группийн анхны уран бүтээлийн продюсерээр Прайм пикчерс, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдор...
  • ААЛЗНЫ ШҮЛС /сонгомол өгүүллэг/
     1 Нэгэн өдөр Бурхан багш энхжингийн орныхоо бадамлянхуан цөөрмийн хөвөөгөөр ганцаар амар тайван морилж явлаа. Цөөрмийн уснаа дун цагаан үзэсгэлэнт лянхуа цэцэгс цоморлигоо дэлгэн дэлбээлж, алтан шар дохиуроос нь үгээр хэлшгүй анхилам сайхан үнэр орчлонд түгнэ. Диваажингийн оронд өглөө болжээ. Удсангүй бурхан багш цөөрмийн эрэгт өвдөглөн суугаад усны мандлыг нэлд нь бүрхсэ...
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.