ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Адриано Челентано болон Клаудия Мори нарын хайрын түүх


2015 оны 07 сарын 01, 08:00
7023410-R3L8T8D-650-71

Италийн хамгийн сайхан үлгэр жишээ хос болох Адриано Челентано болон Клаудия Мори нарын алтан хурим тохиож байна. Тэд 50 жилийн өмнө гэрлэж, тэдний хайрын түүх Италийн романтик киноны сэдэв болж байв.
Тэд анх 1963 онд "One Strange Type" киноны зураг авалтын үеэр танилцсан ба Моригийн хувьд уг эрийн дууг сонсож, киног нь үзэж байсан ч биеэ авч яваа байдал нь хачин этгээд тул сэтгэлийг нь хөдөлгөөгүй гэдэг. Челентано цаг үргэлж бүсгүйн анхаарлыг татах гэж хичээж байсан ч хүйтэн хөндий байдалтай нүүр тулж, татгалзсан хариу авсаар байжээ. Гэтэл нэг удаа Клаудиягийн буруугаас болж зураг авах хэрэгслийн шилэн хамгаалалт хага үсрэн Челетаногийн нүүр лүү үсэрснээр нүүр өгдөггүй залуугаасаа бүсгүй уучлалт гуйж, улмаар сайхан яриа дэлгэн хувцас солих өрөөнд нэг нэгнээ үнссэн гэдэг. Энэ явдал болоод өнгөрсөн ч Италийн үзэсгэлэнт бүсгүй Мори түүнээс татгалзсан хэвээр байлаа. Дуучин эр бууж өгөлгүй байнгын оролдлого хийж, өөрийн тоглолтын хамгийн урд эгнээний тасалбар явуулан хайрын баллад тоглолт үзүүлснээр тэдний хайр дурлалын эхлэл тавигдсан байна.

7023310-R3L8T8D-650-3

Тэд 1964 оны 7-р сарын 14-нд Папарацциудаас зугтаан шөнийн 3 цагт хуримлаж байв. Челентано их хэцүү авиртай нөхөр байсан тул Клаудия гэрлэлтээ авч үлдэх гэж  ажлаа орхин,3 хүүхэд төрүүлж нөхрийнхөө олон нийтийн харилцааны менежер, стилист болов.

7022960-R3L8T8D-650-112

7023360-R3L8T8D-650-91

7023260-R3L8T8D-650-81

Нэгэн удаа Челентано амиа хорлохоор галт тэрэгний замыг хаан зогсож байсныг сэтгүүлчид олсон ба удалгүй түүний эхнэр Клаудия ирж нөхрөө аргадаж гуйн нэмэргүй болоход чангаар мэгшин уйлж эхлэхэд тэрээр замаас гарч, галт тэрэг түүний биеэс хэдхэн метрийн зайтай зөржээ. Хосуудын энэ үеэр нэг нэгээ тэврэн зогсож байсан зураг шуугиан тарьж байсан байна.
7023510-R3L8T8D-650-41

7023310-R3L8T8D-650-3_1

Гэтэл жүжигчин дараа нь энэ талаар шинэ киноны зураг авалтанд зориулж төмөр зам дээр бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай байсан гэж тайлбарлажээ.Энэ кино ямар ч сурталчилгаагүйгээр хэдийн олон хүний анхаарлыг татсан байв.
7023210-R3L8T8D-650-131
1970 онд Адриано Челентано Сан Ремогоос шагнал хүртэхэд түүний эхнэр өөрийн хайртыг нүд салгалгүй баяр бялхсан нүдээр ширтэн байж, хамтдаа гар гараасаа барин хайрын дуу дуулцгааж байв.
Гэвч Итали цусны энэ эр эмэгтэй хүнтэй нэр холбогдохгүй байж чадаагүй ба бидний нэрлэж заншсанаар "Зөрүүд эрийг номхтгосон нь" киноны Орнелла Мутитай амрагийн харилцаатай ч байж амжсан байдаг.  Орнелла Мути түүний төлөө нөхрөөсөө салсан бол Челентано гэрлэлтээ салгаж, эхнэрээ орхиж зүрхлэхгүй ч амрагтайгаа байсаар байхад түүний гэргий тэвчээртэйгээр нөхрөө хүлээн суудаг байв. Удалгүй гэртээ эргэн ирж, олон нийтийн өмнө эхнэр хүүхдүүдээсээ уучлалт гүйжээ.
7023610-R3L8T8D-650-151

7023560-R3L8T8D-650-161

Челентаногийн гэр бүл одоо Миланаас 100 км-ийн зайд нам гүм аж төрдөг. Клаудия Мори нөхрийнхөө талаар "Хэн ч түүн шиг миний амьдралыг сонирхолтой болгож байгаагүй" хэмээн дурссан байдаг. 







САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үгс
    Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй.  Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяры...
  • Сайхан зураг дарахын тулд яахаас ч буцахгүй зурагчид
  • Яагаад Стив Жобс хүүхдүүддээ iPhone ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бэ?
    Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж ба...
  • Цаасан урлалын гайхамшиг-1
  • Дутуу нойртой явах хөгшрүүлээд зогсохгүй маш аюултай!
         Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгтгэсэн 2015 оны статистик  тоо баримтаас үзвэл, дэлхийн хамгийн урт настай улсаар дундаж наслалт 84 гэсэн үзүүлэлтээр Япон улс 1-р байранд оржээ. Гэхдээ Японы эмэгтэйчүүд дэлхийд №1 байхад эрчүүд нь №2-т оржээ. Эндээс үзвэл, дэлхийн хамгийн эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягтай Япон улсад ч гэсэн эмэгтэйчүүд ...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • Аглаг бүтээлийн сүм
    Аглаг бүтээлийн сүм нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай бөгөөд 2008 онд шав нь тавигдаж 2012 оноос ашиглалтанд орсон. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл... Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэт...
  • Анхны болзооны 13 алтан дүрэм
    Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 13 зүйл”-ийн талаар таны мэддэг зүйлсийг танд сануулъя. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та мэдээж хэнийг баярлуулж, хэнтэй болзохоо аль хэдийн тооцсон байж таарна. Ер нь бол анхны болзоо нь нэг үгээр хэлбэл хайр сэтгэлийн анхан шатны ярилцлагын шалгалт юм. Энэ давааг хэрхэн давсн...
  • Хүүхдээ машинд авч явахад анхаарах зүйлс
    Мэдэхгүй, бас чухал зүйлс байна шүү. 5хан минут зарцуулаад үзээрэй. Гай газар дороос гэдэг. Хэлж биш хийсэж ирдэг гай зовлонгоос сэргийлж байх нь ухаалаг хүмүүсийн хийх зүйл, хожим харамсахгүй байх нөхцөл болдог билээ.
  • ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
    Тэртээх 100 жилийн өмнөхөн Улаанбаатар хот маань Нийслэл хүрээ нэртэй тарчиг, даруухан тосгон шиг л юм төсөөлөгддөг. Өнөө харин 1,300,000 гаруй хүн амтай ИХ ХОТ болсон. Энэхүү зургууд Улаанбаатар хотын өнгөрсөн үеийн түүхийн нэлээдхэн хэсгийг илэрхийлэх, түүх өгүүлсэн зураг болно. /Зургуудийг нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн постоос авсан болно./ ...
  • Монголоороо бахархацгаая (та заавал уншаарай, киног бас үзээрэй)
    Монголчуудын түүхийн тухай, өнөөгийн дэлхий даяар тархан суусан даяар Монголчуудын тухай сонирхолтой, мэдлэг болохоор мэдээлэл өгөхөөр нэгэн нийтлэл, мөн киног та бүхэнд танилцуулъя. Магадгүй та хараахан уншаагүй, киног үзээгүй бол заавал үзэж, заавал уншаарай. Эх орноороо, эцэг өвгөдөөрөө бахархахаас ч аргагүй хүмүүс юм байна бид. Ганцхан Чингис хаан ч биш олон олон хаадаа бид юу хийсн...
  • Дакото Жонсон олны анхаарал дунд байх болсон нь түүний найз залууд таалагдсангүй
    "Fifty Shades of Grey" кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг ихэд татах болсон залуу жүжигчин Дакото Жонсоны гэнэтийн нэр алдар түүний найз залуу Downers хамтлагийн дуучин Мэттью Хиттэд таалагдаагүй бололтой түүнийг танилцуулгын үеэр орхиж явжээ. Учир нь "Fifty Shades of Grey" кинонд тоглох болсон цагаас эхлэн бүсгүйн амьдралд олон өөрчлөлт орж эхэлсэн юм. Түүнийг ...
  • Гайхамшгийг харуулсан 15 зураг
  • Унтаж буй зургаа блогтоо оруулсан эмчийг хүмүүс буруутгажээ
    Хүний  амь насны төлөө зүтгэх  эмчийн ажил амаргүй. Мексикийн нэгэн эмнэлэгийн дадлагажигч эмч ширээнийхээ ард унтаж буй зургаа блогтоо оруулснаас болж дэлхий даяар түүнийг ажлаа хийсэнгүй хэмээн дайрч буруутгасан гэнэ. Түүнийг өмгөөлөх гэсэн эмч нар дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн их ажлын дараа унтаж амарч буй зургийг явуулан түүнийг дэмжсэн нь цахим сүлжээгээр ихэд тарха...
  • Ээждээ хаягдсан NBA "Бүх од" Жимми Батлэр
    НБА-ийн ерөнхий менежер: "Миний урьд өмнө нь сонсож байсан зүйлсээс хамгийн гайхалтай нь түүний түүх. Түүний амьдралд сөхөрч болох олон шалтгаанууд гарч ирж байсан. Гэхдээ тэр болгонд Жимми бууж өгөөгүй. Түүнтэй энэ талаар ярих болгонд Жиммигийн хоолой зангирдаг юм" хэмээн 2011 онд хэлж байлаа.Түүнийг өлгийтэй байхад нь аав нь гэр бүлээ орхиод явсан юм. Харамсалтай нь түүн...
  • ЮНЕСКО-гоос өрсөх үү?
    Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" к...
  • Үлгэр эхлэв
    Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн. Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм. Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэ...
  • 2014 оны Шилдэг 10 дуу
    АНУ-ын алдарт Billboard сайтаас 2014 оны хамгийн шилдэг 10 дууг танилцуулсан байна. Энэ жилийн жагсаалтад дуучин Бейонсегийн "Flawless" дуунаас авахуулаад янз бүрийн төрөл жанрын дуунууд багтжээ. Эдгээр дуунуудыг шалгаруулахдаа хүмүүсийн хамгийн их сонссон дууг сонгож нийт ажилчдынхаа дунд санал асуулга явуулан шалгаруулсан байна. 10. 5 Seconds of Summer хамтлаг, “She L...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Гудамжны хамгийн гайхалтай 3D зургууд
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.