ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХЭРҮҮЛ /бяцхан өгүүллэг/


2015 оны 07 сарын 02, 12:05
imagesуцажхжнрҮмэ чавганы мод ягааран цэцэглэсэн цонхны цаана уужим хөх далай униар татан мэлтийнэ.
- Токиод... гэж шинэхэн бэр ам нээв. Түүний эцэг нь үйлийн үртэй архичин хүн байжээ.
- Токиод согтуу хүн нэг ч байхгүй гэж хөдөөнийхөн их ярьдаг байлаа. Согтуу хүнийг гудамжаар явуулдаггүй, алхаж явбал шууд л цагдаа бариад авдаг гэж. Тэгж хэлэхийг сонсоод Токио гэдэг ямар сайхан газар вэ гэж жаахан байхаасаа л боддог байлаа. Тэгсэн, ирээд харвал согтуу хүн ч зөндөө л юм гэж шинэхэн бэр хэлээд хөгжилтэйхэн инээв. Замаар согтуу хүн явахыг харсан юм болов уу. Эцгийн архинд шаналж явсан үеэ одоо энэ жаргалтай цагтаа инээнгээ дурсан санаж байгаа юм болов уу.
- Гэхдээ Токиод эхнэр нөхөр хоёрын хэрүүл бараг байхгүй юм аа.
- Юу? гэж нөхөр нь гайхан шинэхэн бэрийнхээ хичээнгүй царай өөд ширтэнгээ, - Энэ дэлхийд эхнэр нөхрийн хэрүүлгүй газар байдаг бол тэнд гэрлэлт гэдэг юм байдаггүй байлгүй дээ гэв.
- Токиод ирээд хоёр жил боллоо, эхнэр нөхөр хоёр хэрэлдэхийг ер харсангүй ээ, хөдөөнийх шиг хэрүүлийг. Токиогийн хүмүүс аргагүй л ухаантай, төлөв даруу юм.
- Аан, тийм байна уу. Нэг үгээр хэлбэл хотын амьдрал аз жаргалгүй гэсэн үг. Хэрүүл ч олигтой хийж болохгүй. Хөдөөний хүмүүс шиг хажуу айлд сонсогдохоор, хүмүүс сониурхан хүрч ирэхээр чанга дуугаар хэрүүл хийдэг бол түүн шиг жаргал хаана байх вэ. Токио дэндүү амьсгал давчидмаар шүү.
Бэрийн гайхаж эргэлзсэн царайг харсан нөхөр нь гэнэт зогтусаад:
- Мянга сонсохоор нэг үз. Хотоос зайдуу, халуун шандын дэн буудал энэ хавьд хараад байх хүн байхгүй, хуримын аялалынхаа дурсгал болгоод нэг сайхан тэмдэглэчих үү дээ гэснээ огцом эхнэрийнхээ энгэрээс зууран авч чирэнгээ,
- Хөөе, эсэргүүцээч ээ, олигтой эсэргүүцээч. Токио руу буцвал чөлөөтэй хэрэлдэж чадахгүй шүү дээ гэж хашгирав.
Шинэхэн бэр нөхрийнхөө анхны гарын хүчинд ихэд цочирдсон боловч овойлсон үсийг нь задлах шахам хүчтэй сэгсчин эргүүлэхэд яахаа мэдэхээ больж уйлж орхиод нөхрөө учир зүггүй баллав.
- Ямар байна? Сэтгэл жаахан онгойв уу?
Бүсгүй нулимстай царайтай инээмсэглэхээсээ ичин харцаа буруулахад далайн хөх униар өөрийг нь ч гэсэн бүрхээд авсан мэт баяр баясгалангаар дүүрэн байлаа.

---------------------------------------

Кавабата Ясүнари, 1932 он, Япон.




Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг
    Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй. 1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих. Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс т...
  • Н.Энхбаяр: Сонскуайн, сонскуайн
    Монгол төрийг нуруундаа үүрч явсан хоёр эр. За даа хутгаж ч явсан, хулгайлж ч явсан эрчүүд дээ. Харин хоёулаа шийтгэлгүй. Тэр цаг энэ байдлаараа мөдгүй ээ. Харин яаж яваад энэ хоёр ингэчээд байгаам бүү мэд. Тас согтуу л байх шиг. Бие биедээ юм хэлээд ч байх шиг. Баяр нь Энхбаяртаа нэг юм хэлсэн бололтой. Харин Намбар гуайн хүү түүнийг нь сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй юм уу. Хариулт нь...
  • Ким Кардашиан нутагтаа очжээ
    Ким Кардашиан гэр бүлийн хамтаар Армянд ирээд байгаа ба Хлое, Ким, Роб нарын төрсөн эцэг нь Армян хүн байсан аж. Реалити шоуны од энд ирсэндээ тун их баяртай байгаа ба нутгийн хоол амтална гэхээс тэсэн ядаж байгаа тухайгаа цахим хуудсандаа  бичжээ. Тэд Армянд байх 7 хоногийн хугацаандаа реалити шоугаа үргэлжлүүлэхийн хажуугаар үндэсний архивын удирдлагуудтай уулзаж өөрсдийн өвөг дэ...
  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • Жинхэнэ хайр байдаг гэдгийг батлан харуулж байгаа алдартнууд
    Орчин үед аз жаргалаар дүүрэн, бат бөх харилцаа холбоотой гэр бүл тун ховорхон болсон. Ялангуяа нэр алдарт гарсан хүмүүсийн хувьд нэг хүнтэйгээ урт удаан хугацаанд тогтвортой амьдарна гэдэг бараг л гайхамшиг болж хувирсан цаг. Гэсэн хэдий ч хэчнээн цаг хугацаа улиран одсон ч бие биенээ гэх итгэл сэтгэлээ алдалгүй хайр сэтгэлээ хэвээр нь авч үлдэж хамтдаа он удаан жил аз жаргалаар дүүрэн...
  • Өдөр бүр өөрөөсөө асуух 6 чухал асуулт
     “Хэрвээ та өөрийн бизнесээ илүү өндөр түвшинд  гаргахыг хүсвэл дараах асуултуудыг өөрийн өдөр тутмынхаа зарчимд оруулаарай.” Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна. Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа з...
  • ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БА ХҮН ТӨРӨЛХТӨН ЦОВДЛОГДСОН НЬ
    Өнөөгийн бидний амьдарч буй эрийн үенийг цахим ертөнцгүйгээр, олон нийтийн сүлжээгүйгээр төсөөлөхийн аргагүй. ШУ-ын хөгжил нь технологийн хөгжлийн түлхэц болсноор бидэ өдөр тутмын амьдралдаа хэрэглэх олон сайхан тусламж, хялбарчилсан, мэдээллийг олон талаас авах гэх мэт ашигтай олон зүйлийг технологийн хөгжлөөр дамжуулан олж авч байна. Малаа GPS-ээр хаа байгааг нь мэдэх боломжтой болтлоо...
  • Кинесса Жонсон бол зүгээр нэг буутай эмэгтэй биш
    Энэ эмэгтэй бол Америкийн армийн цэрэг, буу зэвсгийн зааварлагч багш төдийгүй Африкийн хулгайн анчидтай тэмцэгч Кинесса Жонсон юм. Тэрээр одоо Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн гишүүн бөгөөд хулгайн анчидтай тэмцэх багт ажилладаг байна.  Луизиана мужид төрж өссөн энэ бүсгүй  тун эршүүд нэгэн байжээ. 2007 онд Армид элсэн орж, 4 жил хагас хүчин зүтгэсэн аж. Да...
  • ЯПОНЫ ГУДАМЖНЫ ХУВЦАС ЗАГВАР
    Япончуудын сэтгэлгээг зарим үед ойлгоход их хэцүү юм. Тэр нь хувцас загвар дээр ч илэрнэ. Бизнесийн хүрээнийхэн ялангуяа компаний ажилтнууд бол хар костюм хослол, цагаан цамц, зангиаг зүүх бичигдээгүй хуультай. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжиснээр хагас ханцуйтай цамц өмсөхийг уриалж, хэсэг бүлэг нь тийм болсон боловч олонх нь хар костюм, цагаан цамцтайгаа л явна. Гэтэл ...
  • Tor гэж юу вэ? Хамгаалалт ба Эрх чөлөө юм
    Та бүхэнд өнөөдөр Tor сүлжээ гэж юу вэ? хэрхэн ажилладаг талаар танилцуулъя. Та бидний компьютер интернэтэд холбогдохдоо ДНС гэдэг компьютераас хаягийг нь асууж бидний хүссэн вэб байрлаж буй сервер рүү холбогддог. Харин DNS маань асуухад буруу хаяг өгвөл өөр вэб рүү холбогдоно (жишээ нь Монголоос хаагдсан сайтууд руу орох гэхэд ХХЗХ гэсэн вэб рүү орно). Ийм тохиолдолд бид интернэтэд ба...
  • Муухан сэтгэсэн санаа
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • Өвлийн гайхалтай дүр төрх
    Өнөөдөр буюу 12-р сарын 25-ны өдөр дэлхийн олон улс оронд Зул сарын баярын өдөр тохиож байна. Тийм ч учраас танд өвлийн улирал болон Зул сар, Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх гайхалтай зургуудыг хүргэж байна. Мэдээж өвлийн улирлын хамгийн сайхан зүйл бол цас мөсөн гоёлоо өмссөн байгаль эхийн дүр төрх болоод өнгө өнгийн, янз янзын шилэн болон гэрлэн чимэглэлээ зүүсэн гацу...
  • Бяцхан Брюс Ли мундаг байна шүү
  • Чоно Сүлд номыг барууныхан хэрхэн хүлээж авсан талаар хэдэн үг хэлсү
    Номын клуб гэх сүржин нэр дор цуглардаг энд амьдардаг хэдэн гадаад эмэгтэйчүүд дунд Хятадын зохиолч Зян Рунгийн Чонон Сүлд номны хэлэлцүүлэг уржигдар (13.9.2013) болж, хүссэн хүсээгүй ганц монгол болохоор бибээр гол дүрд тоглов. Хөх Чино гэдэг эрийн Гоо Марал хэмээх эхнэрээс Батцагаан хүү төрсөн бөгөөд чухам энэ гэр бүл монголчуудын өвөг дээдэс хэмээх бараг домог болсон түүх байдаг. Ч...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
  • Онц сонирхолтой зургууд. Та мэдэхэд илүүдэхгүй
    Хятадын Шаньхайгуань  мужийн "Луугийн толгой" нэрт эргээс Цагаан хэрэм эхэлдэг "Google" компанийн дата төв Этиопт байх лаван нуур Хүний нурууны зураг. Эмчилгээний өмнө болон дараа нь Буд гаригийн хамгийн тод зураг Дэлхийн хамгийн том экскаватор Усан доторх холбооны кабель 14 сая жилийн өмнө унасан солирын тогоон дээр баригдсан Бовари нутаг 2кг өө...
  • ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
    Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээр...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Стиг Ларссоны гурамсан зохиолын үргэлжлэл гарах уу
    Мянганы шилдэг гурамсан зохиолоор нэрлэгдээд буй Стиг Ларссоны "Луун шивээст охин" номын үргэлжлэлийг шүтэн бишрэгчид нь хүлээсээр ирсэн. Албан ёсоор гэрлээгүй ч түүнтэй 30 жил ханилсан Ева Габриэльссон өөрийн эрхийн талаар шүүхэд хүсэлт гаргаж, нөхрийнхөө номыг үргэлжлүүлэх зохиолчийг өөрсдөө сонгох эрхтэй болсон юм. Ийнхүү тэд спортын дурдатгал бичдэг алдарт зохиолч Дэв...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.