ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Захиас /Өгүүллэг/


2015 оны 07 сарын 03, 14:47
images_42

Хар бага наснаасаа винайн ёсыг сахиж, буддын шашны хөлгүй их эрдмийн гүнд хүрсүгэй хэмээн нойр хоолоо хасч явсан нь нэг л өдөр Цэдэнжавт гай боллоо. Лам нэртэй хэнийг боловч хорьж цагддаг, зиндаа өндөртэйг нь алж хяддаг хатуу цаг ирж, эрдэм чадалтай хөгшчүүд толгой дараалан ачигдаж, усанд хаясан чулуу мэт сураггүй болоод, ар гэр ахан дүүс нь нус нулимсандаа хутгалдаж суухыг дэндүү олонтаа харсан Цэдэнжав нэг л өдөр өөрийнх нь ээлж болж, бензин тосны үнэр ханхийсэн орос тэрэгний тэвшин дээр буутай цэргээр харгалзуулан ачуулж, арван хэдэн жил шоронд суух, эсвэл алуулахын аль нэг тавиланг өөрийн дураар биш хүний эрхээр сонгоно гэдгийг совингоороо мэдрэв. Эрдмийн чинадад хүрэх гэсэн гэгээн хүсэл нь амь насны үнэтэй тэнцэх болсныг ухаарсан Цэдэнжав хүү хувь тавиланг дагаж толгой бөхийхгүй гэж эрсхэн шийдэв. Уужим хорвоогийн аль нэгтээ амьдрах орон зай олдож л таараа гэж бодсон тэрээр Монгол нутгийн төвөөс ирэх аймшигт аюулаас зугтан хөлгүй их зэрэглээн дунд торолзон баралзах алс баруун зүгрүү зориглон явж одов. Түүнд очих цэг байсангүй. Ердөө л эх газрын хүчит шуурга мэт, тэнгис далайн сүрт давалгаа мэт гэнэтийн аюулыг зөн совингоороо мэдэрсэн унаган мэдрэмж нь түүний ядарсан хөлийн алхааг түргэтгэж, буларсан биеийн чилээг мартагнуулах аж. Хөхрөх алсыг давбал аюулаас ангижирна гэсэн гэнэн бодол нь тус болсонгүй. Амьдрахын тулд, утсан чинээ улаан амиа тээхийн тулд тэрбээр Шинжаан, Уйгар, Энэтхэг, Пакистанд очиж эцэст нь Ази хэмээх эх газрын хаяанд гээгдсэн мэт бүртийх арлын орон Тайваньд ирэв. Тайвань гэдэг нэр эх хэлээр нь бол тайван амгалан гэсэн үгтэй аялга дүйдэг нь сүүдрээсээ өөр нөхөргүй болж, хувь тавилангийн хатуу тохуурхалд автан хөлгүй далайд хаягдсан өнчин завь мэт сэгсчүүлж явсан түүнд аврал энэрлийн орон мэт санагдсан ч байж мэднэ. Юутай ч үлдсэн цагаа энд өнгөрөөхөөр шийджээ. Адуу мал бэлчиж, дөрвөн улирал ээлжлэн байдаг төрөлх газраас нь даанчиг өөр энэ нутагт хувь тавилангийн оногдсон хэлтэрхийг элээн байсан тэрбээр насны бөгсөнд баярт мэдээ сонсов. “Аав аа, би Монгол руу явах боллоо” гэсээр амин хайртай хүү нь ороод ирэв. Талын зэлүүд салхийг далайн задгай агаараар орлуулан сэтгэлээ хуурч олон оныг үдсэн Цэдэнжав нас өндөрт гарч, төрсөн газартайгаа эргэн холбогдож чадахгүй нь гэж нэгэнт итгэчихсэн байсан болохоор энэ мэдээг сонсонгуут өөрийн мэдэлгүй цээж бачууран үг хэлж эс чадна.
“Хүү минь миний Монголд очих нь ээ. Эцгийнхээ төрсөн нутагт очих нь. Өдий болтол хүсэн хүлээсэн тэр газарт очих нь. Бүх насаараа, зүрх сэтгэлээрээ хүсэн тэмүүлж асан хөх Монголд минь очих нь. Яамай даа“ гэж бодохуйд зовхи нь нойтогноод ирэв.
Үхэхээс бусдыг үзэж, үлгэрээс бусдад хууртсаар цөхөрч дуусаад элдүүр нь ханасан сур шиг болсон сэтгэл нь хуртай зуны цэцэг мэт амирлахуйн туйлд хүрч, зовох цагт дуусаагүй нулимс нь өөрийн эрхгүй мэлтрэхэд амьдрахуйн эрхэнд дэр нэгтгэсэн ч он цагийн шаглаасанд салахын аргагүйгээр холбогдсон тайвань эхнэр, монгол сэтгэлтэй ч монгол ахуйгаас ангид өссөн хүү хоёроосоо зовсхийн хоосон өрөө рүү зүглэв. Эзэнгүй өрөөнд орж ирсэн хойноо ажвал зүрх нь түг түг хийн цохилж, бадриун чийрэг атлаа нялхарч зөөлөрсөн гар нь үл ялиг чичрэх аж. Торго мэт зөөлөрсөн булцгар цагаан гараа хараад далайн чийглэг уур амьсгалд эх газрын хүний арьс дэвтэхээс, сэтгэл дэвтдэггүй л юм байнаа даа гэсэн бодол зурсхийнэ. Эцгийн сэтгэлд ямархан шуурга хуйларч буйг эс мэдсэн томоогүй хонгор хүү орж ирээд “ Аав аа? Би Монголоос танд юу авчрах вэ?” гэж шалгаана. “Захья гэвэл ч мөн ч их юм захихсан. Өчнөөн жил хориотой байгаад арайхийн нэг үүдээ нээж байгаа төрөлх нутаг руугаа элдвийг захивал хүүд минь гай болж мэднэ” гэсэн бодолд автан хэсэгтээ чимээ алдрахад хүлээж цөхсөн хүү нь чимээгүйхэн гарч одов.
Цэдэнжав өвгөн хэд хоног нойр нь хүрэхгүй сэвэлзэв. Түүний сэтгэл зүрх хүүтэйгээ хамт Монгол руу нисэн оджээ. Өнөөдөр онгоцны буудал дээр хүүгээ тосч авахаас наана тайвширч яагаад ч чадахгүй нь.
Тэрээр хүүгээ явахад нь юу захих вэ гэж бүтэн шөнөжин бодож билээ. Хамгийн түрүүнд нутгийн чулуу бодогдсон. Гэтэл “Сууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог. Нутгаасаа явсан хүн насан туршдаа зовдог” гэсэн өвөг дээдсийн захиас үг санаанд орж, нутгийн минь чулуу нутагтаа л байг даа гэсэн бодол төрсөн. Тунгалаг Туулын уснаас савлаад ирээч гэвэл болох л байсан. Гэвч ус л бол ус шүү дээ. Тэгээд ч энэ насандаа уснаас их юм үзсэнгүй. Эцэст нь тэрээр нэг л зүйл захихаар шийдсэн. Түүнийг нь авчирч байгаа хүүгээ тосохоор явж буй өвгөнд цаг хугацаа зогссон мэт, тултал нь хаазалсан машины хурд мэлхийнийх шиг санагдана.
Онгоцны буудал дээр аавдаа үнсүүлэхдээ хүү нь гарт нь захиасыг нь атгуулав. Цагаан цаасанд нандигнан боосон, атга дүүрэхтэй үгүйтэй тэрхүү зүйлийг бушуухан задалмаар, үнэрлэж үзмээр болно. Гэвч түүнийг үзэх л юм бол нулимс нь сад тавин урсчихна гэдгийг мэдэх болохоор гэртээ ортлоо алгандаа энхрийлэн атгав. Гэртээ орж ирээд Цэдэнжав хүүтэйгээ үг сольж, аян замын сонин ч сонссонгүй, шууд л өрөө рүүгээ ороод тухтай нь аргагүй завилж аваад захиасаа задлав. Одоо түүнд яарах юм байсангүй. Эх нутагт нь газраар нэг хөглөрөн байдаг, идэр залуу насандаа даанч эс тоож асан тэр зүйл өмнө нь байна. Байх байхдаа эх нутгаасаа аргагүйн эрхэнд хагацан салсан он жилүүдийн нөхөөс болж, Монгол чинь байдгаараа л байгаа юм шүү гэж хэлэх мэт санагдана. Өнгө нь бууралтаж , хөхрөх аяс орсон ганц ширхэг хомоолыг нандин эрдэнэ мэт энхрийлэн илбэхэд өргөслөг хатуу гадаргуу нь хурууны өндөг хатгахыг Цэдэнжав эс анзаарна. Тийн хэсэг сууснаа ганц хомоолоо сангийн бойпортоо үйрүүлэн хийгээд унгатгалаа. Хар нялхаасаа үнэртэж өссөн даан ч танил, даанч дотно үнэр өрөөгөөр нэг тархахад Цэдэнжавын сэтгэл өөрийн мэдэлгүй хөвсөлзөж, эх нутагтаа хүрээд ирсэн мэт санагдахуйд хоёр нүднийх нь нулимс мэлтрээд ирэв.

Нүдээ аньж, алга хавсран залбирч суугаа түүнд Булган голынх нь намуухан атлаа ихэмсэг урсгал мяралзан үзэгдэж, тоосноосоо бусган давхилдах сүргийн омголон төвөргөөн, уянгат янцгаалт сонсогдож, айраг цагааны үнэр ханхийв. Ханхар өргөн цээжтэй аав нь тогтож ядан эргэцэх омголон моринд шавхийн мордож, эрдүү цээл хоолойгоор уртын дуу шуранхайлсаар хязгааргүй их талын гүнрүү давхин одох мэт, их талын энгээр хивс мэт алаглах цэцэгсийн үнэр хамар цоргих мэт, дөрвөн улирлын эргэлтэнд мөнх цастай дүнхийх Алтайн их уулсын оргил үүл нэвтлэн цайвалзах мэт, эх газрын сэвшээ хонгор салхи сэр сэр үлээх мэт боллоо. Ийнхүү Монгол нутагтайгаа дурсамжаараа холбогдож, монгол үнэрийг биеэрээ мэдэрч суусан Цэдэнжавын сэтгэлийн шарх аньж, Монголынхоо төлөө миний хийж чадаагүйг хүү минь гүйцээж чаднаа гэж бардамхан бодов. Хөх хомоол уугиж дуусаад, харь орчноос даанч ангид үнэр нь өрөөнөөс салж ядан ханхална. Хомоолны утааг үнэртэнгүүт сад тавьсан нулимс нь гарахаа болиод Цэдэнжавын сэтгэл ч бас дэвтжээ. “Нутагтаа очоод ирснээс ялгаагүй боллоо. Одоо би үхсэн ч яахав” гэж бодоод тэрбээр уужим амьсгаа авлаа.


* * *
Нойтон хар мод “Би үнс, утаа болмооргүй байна” гэж эсэргүүцэх мэт хэсэг шийгснээ шад пад асч удалгүй гэрт халуу дүүглээ. Ээж минь сая нэг сэтгэл амрав бололтой зуухны өмнөөс босч гараа угаагаад бурхныхаа өмнө өвдөглөн сууж зул асаав. Нүдээ аньж, алга хавсран залбирах ээжийгээ хараад Цэдэнжав яг ингэж залбирч суусан байх даа гэж бодогдов. Ээж минь Цэдэнжав өвгөний бодлыг давтан бодож байж ч магадгүй.


Эх сурвалж: http://galaarid.blogspot.com/

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Селфинээс болж эрчүүд сэжиглэгдэж магадгүй нь
    Сүүлийн үед селфи дарах эрчүүд их болж, заримд нь сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул Oхаяа мужийн их сургуулиас нэгэн шинэ судалгааны ажлыг эхлүүлэх болсон байна. Энэхүү сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдэг нь бүх л цагийг зөвхөн олон нийтийн сайтад зургаа ахин дахин янз бүрээр даран оруулах, түүнийгээ олон нийтэд түгээн, нийтлэхдээ  л анхаарал хандуулж, зураг...
  • Халамцуу Борис Елцин
  • Анааш ингэж унтдаг
  • “Алхаж буй үхдлүүд” киноны од 18 жилийн ял авав
    “Алхаж буй үхдлүүд” цуврал болон Сандра Баллокийн “Өнгөгүй тал” кинонуудад голлох дүрүүдийг бүтээж байсан Шаннон Ричардсон гэх жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ял сонсоод зогсохгүй 367,000 долларын торгууль төлөх болоод байна. CBS-н мэдээлж байгаагаар 36 настай Шаннон Ричардсон өнгөрдөг 6-р сард Нью- Иорк хотын дарга Майкл Блүүмбэрг, АНУ-н ерөнхийлөгч Барак Обама ...
  • Таны хүүхэд насыг санагдуулах шинэ жилийн ил захидлууд
    12 сар гарч шинэ жилийн уур амьсгал орсон хэдий ч, өнөөдөр л нэг цас орж юу юугүй шинэ жил айсуйг мэдрүүлэх шиг боллоо. Харин энэ уур амьсгалыг илүүтэй мэдрүүлж, таны хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг эргэн сануулах шинэ жилийн ил захидлуудын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр гайхалтай ил захидлууд таныг хүүхэд насаа багахан хугацаанд ч болов эргэн дурсахад тусална хэмээн найдаж...
  • Хамгийн дургүй хүрмээр одууд
    Хамгийн шударга шүүгчид бол үзэгчид, шүтэн бишрэгчид байдаг. Тэд өөрсдийн хайртай оддын амьдрал, биеэ хэрхэн авч явж байгааг үргэлж ажигласаар ирсэн ба тэдний хайртай одууд нэр алдраа сайнаар хадгалж ирсэн гэвэл худлаа юм. Энэ удаа олон нийтийн санал асуулгаар хамгийн дургүй хүрмээр одуудыг тодруулсан ба жагсаалтыг Жастин Бибер, Ким Кардашиан нар тэргүүлж, "хүрэл" медалийн эз...
  • 10 жил хамтдаа амьдарсны эцэст Бэн Аффлек болон Женнифер Гарнер нар саллаа
    2005 оны 6-р сарын 20-нд  хуримлаж байсан хосууд 3 хүүхдийн эцэг эх болж хамгийн бага нь одоо 3 настай. Тэднийг салах гэж байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан ч албан ёсоор салсан гэдгээ мэдэгдэж байгаагүй юм. Харин энэ сарын 1-нд албан ёсоор салж буйгаа олон нийтэд зарлажээ. Тэдний хэлснээр " Бид найзын харилцаатай байж, хүүхдүүдээ өсгөх үүрэг хариуцлагаа ухамсарла...
  • Цусны дээд ба доод даралт ойртоно гэдэг нь
    Бид өдөр тутам хэн нэгнээс дээд доод даралт ойртож, цусны даралтууд ойртоод гэх зэрэг яриаг сонсож байсан. Цусны дээд ба доод даралт ойртоно гэдэг нь артерийн судасны даралтыг хэлж байгаа юм. Артерийн даралтыг бид дээд ба доод утгаар авч үздэг. Дээд даралт гэж систолын буюу зүрхний агшилт хийж шахаж байх үеийн даралтыг хэлдэг. Харин диастолын даралт буюу зүрх суларч байх үед үүсдэг...
  • Зурахуйн гайхамшиг
  • Дэвид Бэкхамын амьдрал зургаар...
     Алдарт хөлбөмбөгчин, олон улсын загварын шүтээн болсон Дэвид Бэкхамын төрсөн өдөр 5-р сарын 2-ны өдөр тохиож, 40 нас хүрэв. Лондонгийн зүүн хэсэгт байх Leytenstone-с  гаралтай тэрээр багадаа Манчестерийг биширч өссөн гэдэг. Ridgeway Rovers-н баг, 1983 он 1993 онд Манчейстер Юнайтадын өсвөрийн багт байх үе Англи менежер Glenn Hoddle-н хамт  1996 ...
  • Зөв цагт, зөв газраас авсан гэрэл зургууд
    Балба улс, шинэ оны анхны нар Гэрэл зурагчид зөв цагт зөв газраа байж, яг тэрхүү торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсанаар хамгийн хосгүй төдийгүй энэ хорвоо дээрх хамгийн шилдэг гэрэл зургийг авч үлддэг тохиолдол байдаг. Цаг цагаараа байдаггүйн нэгэн адил гэрэл зураг бүр өөрийн гэсэн хаана ч байхгүй, хэзээ ч давтагдашгүй гайхалтай түүхийг өөртөө агуулж байдаг ба зөв цаг...
  • Хэзээ ч жаргадаггүй Мөнхөд манддаг алтан нар бол Ижий минь Та!
    Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав. “Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа” Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Лесби хосууд гэр бүл зохиосон зургаа буcадтай хуваалцахыг хүсжээ
    Энэхүү хосууд зургаа авахуулснаараа ижил хүйстэн гэр бүлүүд гэр бүл зохиож,үр хүүхэдтэй болох боломж бий гэдгийг харуулахыг зорьсон гэнэ. Тэд хоёулаа ээж болж үзэхийг хүссэн тул ээлжилж хүүхэд төрүүлжээ.
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • ШИВШГИЙН МЭХЛЭГЧ
    Ларедод гай нүүрлэв. Хамаг буруу нь хүн алах зантай Жаал Льяно мексикчүүдийг алаад зогсоогүйгээс боллоо. Жаал хорин нас хүрсэн, ийм насанд Рио-Грандаар хил залгадаг тэр газарт дан ганц мексикчүүдийг өөртөө хамааруулах нь эвгүй. Энэ явдал хөгшин Хусто Вальдогийн тоглоомын байранд болжээ. Хөзрөөр мөрийцөж байсан бөгөөд хүмүүс азаа үзэх гэж алс холоос ирдэг газарт ихэнхдээ байдагчлан ...
  • Эрчүүд эмэгтэйчүүдийг дуурайсан нь
    Охидын бүлгийнхний зураг Хүмүүс бусдыг дууриаж янз бүрийн зураг авахуулж, бичлэг хийж хошигнож шоглодог моод нэлээд дэлгэрээд байгаа. Тэр бүү хэл эрчүүд бүсгүйчүүдийг дууриаж хошигнох ч энүүхэнд бөгөөд тун саяхнаас Instagram-д @brosbeingbasic гэх нэртэй хуудаснаа хэсэг бүлэг залуучууд эмэгтэйчүүдийг дууриан хошигносон зургуудыг тавьж нэлээд нэрд гараад байгаа юм байна. Мэдээж охид бүс...
  • Канье Уэст жаргалгүй байна уу?
    Баттай эх сурвалжийн мэдээлснээр  хуримаас хойш тэдний харилцаа ихэд хөндийрчээ. Хамтдаа өнгөрөөх цаг багасаж, Уэстийн царай Кимтэй байхдаа залхсан, урвагар харагдах болсон нь удаа дараа зурагчдын дуранд өртөх болсон байна. Ким зөвхөн дэлгүүр хэсэж, үнэтэй газруудаар аялахад дэндүү их ач холбогдол өгдөгт Уэстийн сэтгэл гонсойх болсноо найзууддаа хуучилжээ. Эх сурв...
  • Булчингийн үйл ажиллагаа сайных биш гэж үү?
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд-2
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.