ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Ээждээ хаягдсан NBA "Бүх од" Жимми Батлэр


2015 оны 07 сарын 09, 20:35

Жимми БатлерНБА-ийн ерөнхий менежер: "Миний урьд өмнө нь сонсож байсан зүйлсээс хамгийн гайхалтай нь түүний түүх. Түүний амьдралд сөхөрч болох олон шалтгаанууд гарч ирж байсан. Гэхдээ тэр болгонд Жимми бууж өгөөгүй. Түүнтэй энэ талаар ярих болгонд Жиммигийн хоолой зангирдаг юм" хэмээн 2011 онд хэлж байлаа.

Түүнийг өлгийтэй байхад нь аав нь гэр бүлээ орхиод явсан юм. Харамсалтай нь түүний төрсөн ээжид ч гэсэн өөрөөсөө унасан үрээ хайрлах сэтгэл байсангүй. Жиммиг 13 настай байхад нь гэрээсээ бүр мөсөн хөөсөн юм. Түүнийг гэрээсээ түлхэж гаргаад "Би чиний царайг харахаас үзэн яддаг. Үүрд яв" гэж хэлсэн төрсөн ээжийнх нь үг Жимми Батлэрийн сэтгэлд одоо ч гэсэн хадаатай явдаг бизээ. Дөнгөж 13-тай жаахан хүү ойр орчмынхоо найзууд, айлаар өдөр өдөрт гуйж хоног төөрүүлдэг байв.

Харин Томбалл дунд сургуулийн зуны
сагсанбөмбөгийн лигийн үеэр Жиммитэй 3-н шидэлтийн тэмцээнд өрсөлдсөн Жордан Лэсли хэмээх үе тэнгийн хүү нь түүнд туслахыг яаж мэдэх билээ. Жордан Лэсли хэмээх Томбалл дунд сургуулийн сагсанбөмбөг, хөлбөмбөгийн багт тоглодог хүүтэй Жимми дотно найзлах болж улмаар 6 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн 7 дахь гишүүн болж Жимми, Лэслигийн гэрт амьдардаг болсон юм. Лэслигийн ээж Мишелл Ламбэрт/зураг дээр өргөмөл хүү Жиммитэй хамт/ түүнийг яг төрсөн хүү шигээ хайрлаж, энхрийлж өсгөснийг Жимми Батлэр дурсаж ярих дуртай.
Дунд сургуульд 10 оноо дундчилж байсан хүү ахлах сургуульдаа 19,9 оноо, 8,7 самбарыг дундчилж эхэлсэн ч түүний ахлах сургуулийн захирал болон багийн дасгалжуулагч нь түүний ур чадварт итгээгүй. Ямар ч коллежид нь ороход туслаж, дэмжихийг хүсээгүй юм. Тийм ч учраас Жимми "Тайлэр жуниор коллеж"-д /их сургууль, коллежийн өмнөх боловсрол/ элсэн эхний улирлаа 18,1 оноо, 7,7 самбар, 3,1 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтонд дундажласан юм. Улмаар түүнд 1-р дивизоны багуудаас санал ирсэн бөгөөд Маркүтт их сургууль түүнд спортын тэтгэлэг өгсөн билээ. Гэхдээ түүнийг авсан нь ганцхан спортоос хамаарсангүй түүний сурлагын дүн ч гэсэн нөлөөлсөн гэдэг.

Ингээд Жимми Маркүттед эхний улирлаа буюу 2008-2009 онд 5,6 оноо, 3,6 самбарыг сэлгээнээс дундчилж дараа улирлаас нь гарааны тамирчин болсон юм. Улмаар 2009-2010 онд 14,7 оноо, 6,4 самбарыг дундажлан Big East бүсийн шилдэгээр нэрлэгдлээ. Дараа улирал нь түүний үзүүлэлтүүд мөн сайжирч Big East /NCAA-н бүсүүдийн нэг/ бүсийн шилдэгээр 2 жил дарааллан нэрлэгдсэн юм. Улмаар 2011 оны драфтаар Жимми Батлэр эхний тойргийн 30 дахь сонголтоор Чикаго Буллсд нэгдсэн билээ. Эхний улирлаа бусад рүүки тоглогчдын адил сэлгээнд өнгөрүүлсэн Жимми 2012-2013 оны улиралд Луог Дэнгийн бэртлээс хамаарч гараанд гарч эхэлсэн юм. Ингээд Буллс түүнтэй байгуулсан рүүки гэрээг нь багаас хамааралтайгаар жил бүр сунгасаар байсан юм. Улмаар 2013-2014 оны улиралд НБА-н хамгаалалтын 2-р багт нэрлэгдсэн бол өнгөрсөн улирал буюу 2014-2015 оны улиралд "Амжилт нь ахисан тоглогч буюу MIP" шагналыг тэрээр хүртэж, бүх оддын тоглолтонд хүртэл оролцоод амжсан билээ. Одоогоор Жимми Буллстэй 95 сая долларын 5 жилийн гэрээг хийх нь тодорхой болоод байна.

2011 оны драфтаар Жимми: "Боломжгүй зүйл гэж үгүй. Хүмүүс надад эргэлзэж байсан. Амьдрал хүртэл надад эргэлзсэн. Миний ээж хүртэл. Намайг ахлах сургуульд байхад хүмүүс хэтэрхий намхан, сагсанбөмбөг тоглоход хэтэрхий удаан гэж хэлдэг байсан. Тэд миний амьдралын түүхийг мэддэггүй байсан. Хэрэв мэддэг байсан бол боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг ойлгох байсан юм. Ер нь хэн нэг жижигхэн тосгоны хүүг коллежийн сагсанбөмбөг тоглож бүр НБА-д драфтлагдана гэж бодох билээ ? Энэ бол ердөө л эхлэл. Би бүх зүйлийг давж чадна" хэмээн хэлж байлаа. Түүнээс хойш ч тэр давсаар
байна.

Магадгүй түүнийг ирэх олон жилүүдэд NBA-гийн супер од, магадгүй аварга болсны дараа төрсөн ээж нь "биенээс нь унасан үрээ амнаасаа унагасан үгээрээ" хөсөр хаясандаа харамсаад барахгүй биз.

Жимми Батлэр бол ээждээ гологдсон "НБА-гийн од" билээ.

Л.Оюу-Од


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГ /бяцхан өгүүллэг/
    Цаг хугацаа зогсолтгүй урсан өнгөрсөөр. Цаг хугацаа нэгэн хэм, нэгэн хурдаар урагшилсаар. Гэвч хүмүүн төрөлхтөн тэр цаг мөчид ч тайван агаад юуг ч үл тоох аж. Хээр тал, гуу жалга, мөрөн далайн эрэг хаа сайгүй хүмүүс хонин сүрэг мэт налайн бэлчинэ. Хаашаа ч харсан хот суурин үгүй. Хот тосгон, гудамж талбай, байшин барилга юу ч үл үзэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлхүүс хавиа хөнгөн хал...
  • Жастин Тимберлейкийн хүүгийн зураг олон нийтэд ил болов
    Жастин болон Жессика нар удахгүй төрөх хүүхдийнхээ хүйс, өгөх нэрээ хүртэл ихээхэн нууцалж байна хэмээн хэвлэлүүд бичиж байсан бол 4-р сарын 12-ны өдөр төрсөн хүүгийнхээ зургийг өчигдөр албан ёсоор олон нийтэд ил болгожээ. Тэд хүүдээ Silas Randall  хэмээх нэрийг өгсөн ба хүүхдийнхээ хүйсийг урьд нь мэдээгүй байсан гэж хэлжээ. Эх сурвалж: www.news.com.au
  • Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ?
    Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ...
  • Японд очсон гаднынханд сонин санагддаг зүйлс
          Хэн ч гэсэн өөр улс орноор аялах үедээ тухайн газар нутгийн соёлыг гайхшрах нь мэдээжийн хэрэг. Энэ удаа гаднын аялагчдын нүдэнд туссан Япон улсын сайтай муутай  сонин содонг хуваалцая. 1. Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй биш гэж үү? Дэндүү ойлгомжтой тэмдэглэгээнүүд.  2. Маш аюулгүй, тайван. Кафед захиалга өгөхөөр босохдоо гар утсаа ши...
  • Эцэг эхчүүдийн ялгаа
    Эцэг эх байна гэдэг үнэхээр том үүрэг хариуцлага. Ялангуяа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг нэлээд тэсвэр тэвчээр төдийгүй хөдөлмөр шаардсан хариуцлагатай ажил хэдий ч тэдэнд энэ хорвоо дээр хамгаас их аз жаргал бэлэглэдэг зүйл гэдэгтэй аав ээж нар санал нийлэх биз. Эцэг эх бүр өөрсдийн үр хүүхдээ өөрсдийн өсөж торнисон жишгийн дагуу өсгөдөг боловч аав ээж нар хүүхдүүдээ тэс өөр арга...
  • АЛТАН ЗУРАГЛАЛ /өгүүллэг/
    Этгээд нэгэн далайн эрэгт Эрсхэн ногоон царс ургажээ Энхжин царсны мөчир дамжуулж Эрдэнийн алтан гинж хэлхжээ /А.С.Пушкин/ (орчуулагчийн нэрийг олсонгүй.)Би багадаа тийм ч сайхан ааштай хүүхэд байгаагүй билээ. Зарц нараа их шоглоно. Би удаан хойрго юманд тун дургүй тул наазгай зарцыг илүүтэй шоглоно. Окэй их удаан хөдөлгөөнтэй зарц байлаа. Алимны хальс арилгасан ч юу боддог юм б...
  • Нөхрөө хардсан нь
    Манай нөхөр ойрд их хачин боллоо. Мэссеж нууж бичээд л. Утас нь дуугарвал сандарч тагтан дээр гарч яриад л. Нэг л биш. Намайг унтуулчаад өөрөө ямар нэгэн зүйл хийнэ. Яг юу хийж байгаан бол гэхээр хөөрхий миний муу нойр намайг дийлж нэг мэдэхэд өглөө болж ажилдаа явах цаг болчихно. Үе үе орой алга болдог боллоо. Миний уур хүрсээр. Яг юу болсон юм бол? Хэн юм бол? Хэн миний нөхрийг өө...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • СУПЕР ОНИГОО ГЭЖ МЭДЭХ ҮҮ
    21-р зууны СУПЕР ОНИГОО бол энэ. Нийслэлийг утаанаас салгана. Энэ зургаар бол ГЭР ХОРООЛОЛ УТААНААС САЛЖ, бид жаргаж байгаам байна даа. Жирэмсэн эхчүүд маань санаа зовохгүйгээр хүүхэд багачууд маань асуудалгүй төрж, уушгины өвчлөл, ханиад томуу байхгүй бид жаргаж байгаам байна л даа. Муусайн хулхин дээр цэцэг ургуулж наадагчидаа, улс төрчидөө, Монголын Төр засаг, Улаа...
  • УХААРАЛ: Түүнийгээ бараг жил хүлээгээд тэвэрсэн
    Нэгэн бүсгүй өөрт тохиолдсон хайрын түүх, түүнийгээ хэрхэн алдах шахсан, харин яаж эргүүлэн олж авсан тухайгаа бидэнтэй хуваалцжээ. Түүний нүүр номоос авсан түүхийг тантай хуваалцаж байна. Гэгээн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. "САЙХАН ХАЙР ГЭЖ БАЙДАГ. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ". Ч.ЛОДОЙДАМБА ------------------------------------------------ "Намайг М...
  • Нуугдаж тоглов
    Хүүхдүүдийг олоорой
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд-2
  • Бурханаас гуйсан ч баяжихгүй
    Зарим нэг хүн бурханаас гуйгаад ч баяжиж чадахгүй бололтой. Хэрэв тухайн хүнийг дээд тэнгэр таалаагүй л бол түй... гэж байна.
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
  • Шинэ дарга онигоонд орсон нь
    Заставын шинэ дарга арай л ичгэвтэр байдалд орж уу үгүй юу?
  • Цахим ертөнцийн хамгийн шилдэг хувцаслалттай муур
  • Хөгжмийн ертөнцийн хөгширдөггүй одууд
    Дэлхийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий одууд цаг үргэлж л өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буй зүйлсээрээ бусдыг гайхшруулж байдаг бөгөөд тэдний бие авч яваа байдал, гадаад дүр төрх байнга л бусдын сонирхлыг татаж байдаг. Ялангуяа тэдний цаг үргэлж залуугаараа харагддаг байдал олон нийтийн сонирхлыг маш их татдаг бөгөөд олон нийт ч тэдний залуу сайхан харагддаг нууцыг мэдэхийг маш их хүсэц...
  • ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД
    ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР "Хүний хүч: Монголын Ирээдүй" Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм. Хаврын баяр гэж юу вэ?        "Хаврын Баяр" нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний ...
  • Сиэтлд Эклипс нэртэй нэгэн нохой автобусанд суун явах болжээ
    Нэлээд хэдэн долоо хоногийн өмнөөс лабрадор үүлдрийн хар нохой өөрөө автобусанд суун зорчигчдын дунд үзэгдэх болсон тухай KOMONews.com сайтаас мэдээлж байна. Түүний эзэн автобусны буудал дээр тамхи татан амарч, хэсэг хугацаанд суудаг ба түүний нохой энэ хооронд ганцаараа автобусаар зугаалж байгаад ирдэг гэнэ. Нохойн эзний хэлж буйгаар " Тэр бол ухаантай нохой, энд амьдарсан 2 жилийн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.