ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан


2015 оны 07 сарын 10, 12:31

416-1331115537eej(3)

Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.
 “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэйхэн саналаа... Намайг оюутан байсан 1980-аад онд гар утас гэж байсангүй. Аав, ээж, эгч гурав маань сумын төвийн холбоонд очиж захиалга өгч байж надтай ярина. Хэдийгээр сумын төв ч гэлээ ийш тийшээ ярих, цахилгаан илгээх гэсэн хүний дараалал бас байна аа. Суурин утасны дугаараар захиалга өгөхөд хотын холбоочид эргэж манай сумын холбоочинд холбоно.

Энэ зуур нэлээдгүй цаг хүлээдэг юм. “Байна уу? байна уу?...” хэмээн ахин дахин дуудах холбоочин дуудлага оруут л  “369085-тай ярих хүн 1-т ороорой” гэхэд дугаарласан бүхээгт гүйн орж ховорхон олдох завшааныг алдахгүйг хичээн санасан сэтгэлээ асган асган ярьдаг байсан тийм л үе. Тэнгэр хангай муухай үед утас сайн дуулдахгүй, орилон хашгиран байж, нэг  юмаа хэд хэлж байж ойлголцож байтал нөгөө захиалсан 6 минут хэдийнээ дуусч орхино. 

Манай Хужирт сумын зүүнтээх Гуа уулнаа зурагтын антенн байрлах. Өнөө ч хэвээрээ. Тэнд ээлжийн ажилчид аймгийн төвөөс гарч 14 хоногоор хэвийн үйл ажиллагааг нь хангана. Манай хамаатан эгч тийн 14 хоногоор гарах үедээ аавыг дуудаж надтай үнэгүй яриулдагсан. Холбооныхоос өөр нь, үнэгүйн дээр хэдэн цагаар ч хамаагүй ярих боломжтой. Аав хааяахан нэг тэгж ярихдаа намайг “Байна уу? аав аа” гэж цангинахад л аав таг чиг болчихно. Хоолой нь зангираад, уйлдаг байсан хэрэг.

Тэгж хэдэн хором саатсанаа сая нэг ярьж эхэлдэгсэн, муу аав минь. Тэгж л санадаг байсан хэрэг шүү дээ. Ээж болохоор уулаад авирч, тэр антенн дээр очиж ярьж чаддаггүй, сумын холбооноос л ярина. Аавыг бодохноо ээж цээл хоолойгоор сайхан урсгаад л эвлэгхэн нь аргагүй ярьдагсан. Бидний оюутан цагийн ахуй ийм л байлаа. Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.

Нэгэн ядруу өвгөн гар утас засварын газар орж ирээд “Өвөөгийнхөө утсыг үзээд өгөөч” гэхэд залуу үзээд “Өвөө таны утас зүв зүгээр байна” гэж. Өвгөний царай барайж “Миний хүү засаад өгвөл өвөө нь мөнгий нь өгнө л дөө” гээд өврөө ухахад “Таны утас эвдрээгүй байхад юуг нь засах вэ дээ” гэсэнд өвгөн санаа алдан ”Тэгвэл миний хүүхдүүд яагаад надруу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран зогссон гэдэг. Бодит энэ явдал таны аав биш байгаа, өвөө тань биш байгаа?..  Амьдралын аянаас дөрөө мулталж, алсад одсон аав ээжтэйгээ ганцхан удаа ярих эрх олгодогсон бол... авсан цалингийнхаа хэдэн төгрөгөөр нэгж аваад, асгартал уйлан байж нэг ярихсан...
                                                                                                                                                                                          Эх сурвалж: http://www.urlag.mn/post/20684.htm


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Ус ямар нууцыг агуулдаг вэ?
    "Ус бол чандмань эрдэнэ" гэж бид ярих дуртай. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад янз бүрийн өнгө, амт, үнэртэй ундаа бэлтгэж, хэрэглэж сурсан байна. Гэвч нэг балга цэвэр усыг юугаар ч орлуулшгүй юм. Бидэнд ус ямар хэрэгтэй вэ?Хэрвээ таны үс гандаж, нүүрний арьс хуурайшиж, хумс нимгэрч байвал тэдгээрийг үүсгэгч олон шалтгааны дотроос та ус бага уудаг юм байна гэдгээ ойлгох хэрэгт...
  • Шинэ оюутны мэдэхэд илүүдэхгүй зүйлс
    Амьдралын их далайд анхны алхмаа хийхийг их сургуульд элсэн орж оюутан хэмээх нэр зүүхтэй адилтгаж болно. Тиймдээ ч оюутан ахуйн цаг хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Энэ л үеэс хүн аливаа зүйлийг эргэцүүлэх чадвартай болж бие даан шийдвэр гарган бие хүн болон төлөвшиж нэг үгээр эрдэм ном сурахаас гадна амьдрах ухаанд суралцдаг билээ. Их сургуульд элсэж шинэ оюутан болж бу...
  • Уитни Хьюстоны намтар кино ирэх онд нээлтээ хийнэ
    Грэммигийн 6 удаагийн шагналт алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Whitney" гэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх 2015 оны 1-р сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд түүнийг хэрхэн сүмийн найрал дууны дуучнаас олон улсын гялалзсан од дуучин болж амжилтад хүрснээс авахуулаад 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд зуурдаа...
  • Нохдыг цагаар хооллож сургахад 9 сар зарцуулжээ
  • 2015 оны хамгийн задгай 15 даашинз
      Ирина Шейк, Рита Ора, Майли Сайрус зэрэг алдартай сайхан бүсгүйчүүд өөрсдийн гоолиг сайхан бие галбирыг тодотгосон задгай загвартай хувцас өмсч эхэлснээр тэдний араас олон одод 2015 онд улаан хивсний ёслол дээр ийнхүү хувцаслах болжээ.  Дуучин Жой Вилла, Грэммийн шагнал гардуулах ёслол дээр, 2 сарын 8нд Майли Сайрус, Tom Ford-ийн загварын шоуны үеэр, 2 сарын 20нд Ирина Шейк...
  • Viber тоглоомын аппликэйшнтэй болжээ
    Viber аппликэйшн аль хэдийн дэлхийн хамгийн алдартай мессэж бичиж, дүрстэй болон энгийн дуудлага хийдэг аппликэйшний нэг болсон. Харин тус аппликэйшн тоглоомын үйлчилгээтэй болсон бөгөөд эхний ээлжинд Viber Candy Mania, Viber Pop болон Wild Luck Casino гэх 3 тоглоомыг гаргасан байна. Энэхүү үйлчилгээ нь үндсэн Viber аппликэйшнээсээ тусдаа тоглоомын аппликэйшн болж гарсан хэдий ч хэрэглэ...
  • ТАГТАН ДЭЭР ГАР
    Харвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.Энэ нь ерөнхийлсөн, бөөрхөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж...
  • Гар утас болон нөүтбүүкнийхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?
    Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэн...
  • Сайхан учрал хэзээ ч тохиолдож мэднэ
    Бүтэлгүй хайрын шаналалд автаж явнаа танд зориулав 2015 он дууслаа. Өнгөрсөн жил та  “ХАЙР СЭТГЭЛ”-тэйгээ учирсан уу? Хайртай  хүнтэйгээ та учирсан бол энэ нийтлэлийн гарчгийг хараад л уншилгүй өнгөрөх байх. Харин уншиж байгаа таны хувьд хайр сэтгэл тал дээр ямар нэг хэмжээгээр санаа зовж, толгой өвтгөж байгаа зүйл байж магад. Тэгэхээр танд зориулж үү...
  • Нохдын нөхөрлөл
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд яг одоо өөрчлөх хэрэгтэй 27 зүйл
         Хүний амьдрал дэндүү богинохон! Гэтэл бидэнд хийхийг хүсдэг, бас хийж чаддаггүй зүйлс олон бий. Илүү дутуу зүйлд зарцуулах цагаа хэмнэснээр та цагийг илүү үр дүнтэй ашиглаж чадна. 1. Гар утсаа ширтэх:  Алхаж явахдаа, автобусанд сууж байхдаа, найзуудтайгаа уулзаж байхдаа ч нэг гартаа барьсан утсандаа автаад, хүний бодит  амьдралаас хөндийрөх гэж үү!...
  • ГОО ҮЗЭСГЭЛЭНТ ФҮЖИ УУЛ
    Япончуудын шүтээн ФҮЖИ УУЛ. Япон арлын хамгийн өндөр буюу д.т.д 3776 м өргөгдсөн, идэвхтэй ГАЛТ УУЛ. Зун, намар энэ ууланд мянга мянган Япончууд, гадны жуулчид авирдаг. Тэд Япон улсын дээрээс МАНДАХ НАРАН харж, хийморь юугаа сэргээхийг хүсдэг. Галт уулын хүрмэн чулуун дунд, хөл алдан барин, шөнийн  цагаар оргил өөд дайралт хийнэ. Нар хэзээ мандахаас шалтгаалан тэд бүр...
  • Японд карриг өөр хэв маягаар хийх болжээ
    Карри хэмээх хоол Японд анх 1967 онд үзэгдсэн боловч албан ёсоор 2007 оноос хөгжиж иржээ. Харин сүүлийн үед Японы тогооч нар үйлчлүүлэгчиддээ арай өөр хэв загварын карриг санал болгох болсон байна.
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • АНАСТАСИЯ ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА - БАРИМТАТ КИНО
    Монголын түүхийн нэгээхэн үетэй холбогдсон дайчин Орос эмэгтэйн тухай сонирхолтой баримтат кино байна. Тухайн үед хоосон шахам байхад нь Улаанбаатарт ирж барьж босголцсон, Монголын хүүхдийн төлөө олон зүйл хийсэн буянтай хүн юм байна гэж ойлголоо. Ганцхан хүн бүхэл бүтэн улс оронд ийм олон зүйлийг хийж бүтээж чаддаг гээд бодохоор илүү хичээж ажиллах итгэл төрлөө. Гайхалтай бас гунигта...
  • Хөгшин өвөө Кэри Ирвинг
    АНУ-ын алдарт сагсчин "Клевлэнд Кавалерс" багийн 2 дугаартай тоглогч Кэри Ирвинг хэсэгхэн хугацаанд ирээдүй рүү аялж өвөө болж үзсэн байна. Түүний  богино хугацаанд хийсэн ирээдүйн аялал ямархуу болсныг дараах бичлэгээс сонирхоорой.
  • Tor гэж юу вэ? Хамгаалалт ба Эрх чөлөө юм
    Та бүхэнд өнөөдөр Tor сүлжээ гэж юу вэ? хэрхэн ажилладаг талаар танилцуулъя. Та бидний компьютер интернэтэд холбогдохдоо ДНС гэдэг компьютераас хаягийг нь асууж бидний хүссэн вэб байрлаж буй сервер рүү холбогддог. Харин DNS маань асуухад буруу хаяг өгвөл өөр вэб рүү холбогдоно (жишээ нь Монголоос хаагдсан сайтууд руу орох гэхэд ХХЗХ гэсэн вэб рүү орно). Ийм тохиолдолд бид интернэтэд ба...
  • Бүсгүйчүүд бүх амьдралынхаа туршид хэдэн жил хоолны дэглэм барьдаг вэ!
         Англид эмэгтэйчүүдийн  дунд турах зорилгоор хоолны дэглэм хир удаан барьдаг  талаар судалгаа явуулжээ. Гэтэл  амьдралынхаа туршид бүхэл бүтэн 17 жил! гэсэн цочирдмоор тоо гарсныг "Cosmopolitan" сэтгүүлд нийтэлжээ. Мөн дээрх судалгаанаас үзвэл, Англи эмэгтэйчүүдийн 90% нь амьдралдаа ядаж нэг удаа хоолны дэглэм барьж, дунджаар нэг жилд...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
amidad ni hairlaarai (зочин)
Zarimdaa eejiigee nariin shiriin zuil asuugaad yarihaar ni tovogshoodogshuu. Ali boloh tegj baihgui l hicheeh yum. Nadad sanaa zovsondoo l tegdeg baihdaa. Yadaj l etseg ehee amid baihad ni bayarluulj, hairlaj baigaarai.
    • хариулах
Сараа (зочин)
Цаг хугацаа эргэх биш дээ Үнэхээр санаж байна даа Та 2-гоо

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.