ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Хөгжилтэй хөгшид


2015 оны 07 сарын 10, 12:57
9358

Хөгширөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн өнгөрөөд л утас ч дугарахаа болих юмдаа.

Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. хүний мөрөөс болсон хөшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө.Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдах вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд:

Цахилгаан хэд гарч хүүхээ? Гэж хашгирлаа. Залуу миний амьсгаанаас сэжиглэнгүй ярвайж над руу “хн... энэ яасан бүдүүлэг өвгөн бэ” гэсэн янзтай эвгүй хялайгаад дуугардаггүй. Эмгэн тэнд намайг шоолон жуумалзана. Аргагүй л дээ, би урдуур нь дайрсан юм чинь. Тэгээд надаас түрүүлж юм асууж чадалгүй хоцорсондоо хор нь хөдлөөд их таагүй царайтай байсан юм.

Ер нь дүлий болсноосоо хойш би их чанга ярьдаг болсон юм байна. Хөгшин тэгж сануулдаг юм. Тэгээд л өөрөө өөрийнхөө дууг сонсохоор л хэлж байгаа царай нь тэр. Тэгсэн эмгэн намайг дооглон жуумалзангаа нөгөө залууд:

-Цахилгаан тэгээд их гарч уу? гэж дүлий өвгөн намайгаа давахаар амаа дөнгөж хөдөлгөхөд нь би сонсоогүй ч гэсэн амных нь хайрцгаар хэлсэн үгийг нь уншаад мэдчихэж байгаа юм чинь. Тэгсэн нөгөө залуу таг. Эмгэн амыг нь харж нэлээн хүлээлээ. Нөгөө залуу шаал өөр юм бодсон гөлийсөн амьгүй нүдээр муу эмгэнийг маань баримал аятай эрээ цээргүй ширтсээр. Шар нь хөдөлсөн эмгэн ташаа тулж, цээжээ урагш нь омогтой нь аргагүй түрлээ. Тэрний нь харахаас миний инээд хүрээд яавч болдоггүй. Тэгсэн хариугаа авч байгаа намайг эмгэн харснаа залуугийнх шигээ сурмаг намжирдаад: 

-Үгүй ер. Хөгшин хүний намбагүй гэдэг нь, гэснээ нөгөө дугардаггүй залууд: 

-Өвгөн бид хоёр галынхаа өрөөнд пийшин тавина. Тэгээд гал түлж цай, хоолоо хийдэг болно. Тэгэхээр наад муу цахилгаан чинь бараг гүйхгүй дээ гэлээ. Тэгсэн нөгөө залуу нүдээ бүлтийлгэснээ сая ам нээж:

-Ишш... Тэртэй тэргүй үхэхийн хооронд та хоёр гал түлнэ энэ тэр гэж ядаргаатайд яана даа. Өнөө ч үхээ бил үү, маргааш ч үхээ билүү. Тэрний оронд зүгээр амраар нь цахилгаанаа л хэрэглэ. Үгүй  ер өө, бас их хэмнэдэг хоёр гарч ирэх нь хөөе гэж шоолоод гарч одлоо. Бид хоёр санаа алдсаар, хоёр биенээ харсаар үлдлээ.

Манай дунд охин “байрандаа засвар хийсэн, ирж үз” гэнэ. Очлоо. Тэгсэн эмгэн: 

-Пээх... яасан гоё болгочихоо вэ? Үгүй ер нь манайх ч гэсэн байраа нэг үүн шиг, ер нь энэнээс ч гоё болгоё оо өвгөөн гэж дуу алдлаа. Тэгсэн манай эгч, дүү гурван хүүхэн зэрэг инээд алдаад:

-Та хоёр байр засна энэ тэр гэж мөнгө үрэхийн хэрэг юу байнаа гэцгээлээ. Энэ билэггүй үгэнд гэрээ гоёх гэсэн эмгэн маань хөөрхий гомдоод явчих шиг. Нүд нь уйлахад бэлэн гялалзана. Гурван хүүхэн хоорондоо шуугилдаад эхийнхээ гомдсоныг ч анзаарсангүй. Ганцхан би л мэдлээ. 

Манай энэ гурван хүүхэн нэг уулзахаараа юу. Өнөө л ээмэг, бөгж энэ тэрийгээ урьд нь өч төчнөөн  үзэж сонжсон мөртлөөсөө л заавал ч үгүй дахиад л дэлгэж, анх удаа харж байгаа юм шиг л сониучирхдаг хачин зантай улс. Энэ удаа бас л тэглээ.

Тэгсэн хөгшин маань бас ч гэж хүүхэн хүний сониуч зангаар тэр хэдийн ярианд оролцох санаатай наанаас нь дөхөөд л байна, ахиад л сууна. Тэгж тэгж сүүлдээ дуугай сууж тэссэнгүй бололтой “тэр нь л нүнжигтэй дээ, энэ ч дээ хуурамч юм” гэж үг чулуудлаа. Тэгсэн цаадуул нь даанч нэг авч хэлэлцсэнгүй дээ. Ээж рүүгээ хүний урманд хүн байна гэж тоож харсан ч үгүй.

Том охин нэг ганган элгэн дээл авчихаж. Тэгсэн нөгөө гурав чинь тэр дээлийг нь ээлжилж өмсөөд л, толины өмнө эргэлдэж, маяглалдаад л бөөн шаагилдаан. Дээр нь ач, зээ нар шуугилдаад сүүл рүүгээ толгой эргэх янзтай. Тэгсэн хөгшин маань “би нэг ийм дээл авбал надад зохих болов уу” гэлээ. Гурван хүүхэн жуумалзан шоолж байна. Тэгэхээр нь миний дургүй гэнэтхэн хүрч хөгшиндөө зориуд “чамд ёстой гоё зохино” гэж хашгирлаа. 

Эмгэн хөөрхий их дуртай байна. Тэгсэн харин охидууд болохоор “Үгүй тэр ээ. Аавыг хараач ээ, бас авгайгаа өөд нь татах нь. Та тийм сүрхий юм бол чавганцдаа яг ийм дээл аваад өгчихөөч дээ” гэж шуугилдлаа.

-Ер нь авч өгсөн ч ер нь яадаг юм. Ерөөсөө ч авч өгнө. Чадахгүй гэж бодоо юу та нар гэж би ханхалзлаа. Эмгэн маань их л баяртай, надаар бахархаж харагдана. “Ерөөсөө тэр муу дээлийг нь аваад өгчихье” гэж би хатуу шийдлээ. Тэгээд тэднийхээс гарахдаа хөгшин маань гурван охиндоо:

-Үгүй ер, их гайхуулж гэнэ. Та гурав өөрсдийгөө нэг их хөөрхөн хүхнүүд гэж боддог байх даа. Нарийн ярих юм бол та муу гурав миний багынхыг яаж гүйцэхэв дээ... гэж хэлээд хаалгыг нь тас хаалаа. Хаалганы цаана бөөн хөхрөлдөөн хоцорсон нь мэдээж.

Салхинд алхангаа хоёулаа харьжээ явтал өөдөөс зөрөх хүмүүсийн дундаас нэг яарсан хөвгүүн хар хурдаараа бид хоёрын дундуур зүсэн гарахдаа хоёуланг маань арагш нь харуулаад тавьчихлаа. Өнхрөөд уначихалгүй тогтож чадсандаа эмгэн бид хоёр их додигор үлдлээ. Үхэх яагаа ч үгүй байна гэж баясаж байгаа нь тэр. Дэгжин бүсгүй гоё машин жолоодон дэргэдүүр өнгөрөхөд нь эмгэн миний чихэнд надад дуулдахаар:

-Чи бид хоёр одоо...

-Айн?

-Чи бид хоёр оо... одоо залуу байгаа бол чи надад яг ийм машин аваад өгсөн дөө. Би ч дорхноо жолоодоод сурчихна, тийм ээ хө? Гэхэд нь би:

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би чамд энэнээс ч гоё машин бүр ёс авч өгсөн гэж хариу хашгирвал гудамжаар явсан улсууд цөм сонссон бололтой хажуугаар зөрсөн хос хоёр бүр инээд алдан бид хоёрыг эргэн эргэн харсаар холдлоо. 

Тэгээд хоёулаа бүр санаж байгаад нөгөө элгэн дээлийг нь авчихлаа. Хөгшин маань шинэ гоё элгэн дээлээ өмсөөд толиныхоо өмнө өөрийгөө шинжиж, шинжиж сүүлдээ уртаар санаа алдсанаа тайлаад өлгөчихлөө. Би:

-За наад дээл чинь чамд бол ёстой ургаж байна... гэж хэлсэн боловч тэр нэг ч их итгэсэнгүй. Хоёул дув дуугүй бодлогоширон нэлээн суулаа. Тэгсэн хөгшин маань босож бурхандаа зул өргөн залбираад, эрхиэ авч мааниа уншихаар буйдандаа шигдлээ. Миний толгойд энүүнтэйгээ анх танилцаж байсан тэр сайхан мөчүүд хөвөрлөө. 

Үргэж цойлсон, аймхай, ичимхий, турьхан охин харцаа буруулах боловч намайг өөр лүү нь харах тоолонд тормогор нүднийх нь харцтай миний харц заавал мөргөлдөнө. Тэгээд надаас зугатаан өөр өрөө рүүгээ гүйх шахам ороход нь үл ялим гунхалзах гоолиг нуруу, зэгзгэр урт хөлнийх нь алхаа гишгээг би араас нь шунамхай хараад авдаг сан. Мөн ч эмнэг, хонгор байв даа. Одоо энэ бүхэн надад тов тодхон үзэгдэж байна. Хожим надтай бүр танилцаад кино үзэхээр гэрээсээ гарах зуураа толинд нарийхан бэлхүүсээ харан эргэлдэж:

-Бэлхүүсээрээ бүдүүн хүүхнүүдийг харахаар бөөлжис цутгах юм аа гэж хөөрч дэвэлзсэндээ үг алдаж, ээждээ:

-За битгий гайхуул. Чи ч гэсэн мөдхөн ямар болоо билээ гэж зэмлүүлээд гэмшиж байсан нь саяхан мэт санагдлаа. 

Хүүхдээ хөтөлсөн залуухан хүүхэн улам ч гоё болсон. Нас тогтож яваа мэргэжилтэн хүүхэн эрчүүдийн харцыг булаасаар явсан. Ээ дээ, хүний насаа гэж. Мөн ч охорхон юм даа. Одоо энэнээс маань тэр зөөлөн ухаалаг хөөрхөн харц нь л үлдэж. 

Намайг насан турш хайрласан энхрий харц. Энэ харц байхад л бүх юм гүйцээ. Ер нь тэгээд энэ буянтай харцыг унтрахаас нь өмнө л өрсөж нүд аних юм сан даа. Би ч дээ, аргагүй л муухай хувиа хичээгч юм даа. Буйдан сандлаас буурал толгой нь дөнгөж цухуйх тэр маань эрхиэ эргүүлэнгээ:

-Хөгшин минь дээ, юм бодохын оронд мааниа уншихгүй юу доо.

-За тэгье ээ, тэгье гээд би эрхиэ имэрч эхэллээ.

Тэгсэн манай бага охин нэг өдөр “ээжийн авсан дээлийг үзэх гэж ирлээ” гэсээр уухилсан юм орж ирлээ. Тэгээд ээжийнхээ шинэ элгэн дээлийг өмсөөд толины өмнө нааш цааш нэлээн гунхалзсанаа эхийнхээ хүзүүгээр тас тэвэрч, хацарт нь хацраа нааж нялуурсаар нөгөө өрөө рүү түрж оруулаад хаалгыг нь хап гээд л хаалаа. Тэр дээл тэгээд өнгөрөв бололтой хөөрхий. Хэд хоногийн хойно би хөгшнөөсөө: 

-Нөгөө дээлээ яасан бэ гэвэл,

-Өө, тийм дээл одоо надад дэндүү дэгждээд зохихоо больсон байна лээ гэж үл ялиг гунигтайхан хэлж билээ. 

Сар гаруйхны дараа байна уу даа, нөгөө гэрлийн байцааагч залуу жуумалзсаар орж ирээд тоолуураас хэдэн тоо хуулж бичингээ тус тусын буйданд уйтгарлан шигдсэн бид хоёрыг өрөвдсөн үү яасан харж харж:

-За... хоёр хөгшин яасан бэ? Ай? Нөгөө пийшингээ тавиад л, галаа түлээд л, цахилгаанаа хэмнээд л байж байна уу? Гэж эелдэгхэн нь аргагүй доогтойгоор хөхөрлөө. Бид хоёр ч сэтгэлээ тэнийтэл сайхан инээлээ.

Бид хоёрыг харсан багачуул яадаг юм дандаа л ингэж тоглож, цаашлуулж байх болж. Цаагуураа л өрөвдөөд л, өхөөрдөөд л байх шиг. Яахав ээ, яахав. Хорвоо хугацаатай юм сан хойно доо


Ум мани бад ми хум   

Ц.Доржготов

                                                                                                                                                                                                                                   Эх сурвалж: Urlag.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Дуртай өнгө чинь таныг тодорхойлно
     Улаан бол эрч хүчний билэгдэл өнгө. Хүчтэй, эрүүл байхыг хүсдэг хүн энэ өнгөнд дурладаг. Ерөнхий төлөв.Эрч хүчтэй, идэвхтэй байхыг хичээдэг. Бусад хүмүүст сэтгэл гаргадаг ба тиймээс ч хүмүүс таниас тусламж хүсдэг. Шударга шулуун зантай ба бусдыг татах удирдагч чанартай. Заавал анхаарах хэрэгтэй зүйл бол эрч хүчтэйгээс боловч түргэн ууртай, юманд сэтгэл дундуур байх хандлагатай ту...
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • “Үргээлэг”
    Орчин үеийн Монголын кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг амилуулсан, чадварлаг уран бүтээлчид болох Б.Амар сайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Ж.Баясгалан нарын тоглосон “Үргээлэг” хэмээх уран сайхны кино тун удахгүй мэндлэх гэж байна. Кино драмын "А" группийн анхны уран бүтээлийн продюсерээр Прайм пикчерс, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдор...
  • Өвөө болох гэж буй эрийн анхны сэтгэгдэл
  • АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/
    Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ. Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил ...
  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • Амжилтанд хүрсэн хүмүүс яагаад аялах дуртай байдаг вэ?
    Хүн бүрийн хувьд амжилт гэдэг нь өөр зүйлээр хэмжигддэг. Амжилтанд хүрэх нь тийм ч чухал биш нэгэн байхад хүрэхийн төлөөх бүхнийг хийхэд бэлэн хүн байна. Харин амжилтанд хүрэх нууц юу болох талаар олон  зөвлөгөө байдаг ч энд та бүхэндээ амжилтанд хүрсэн хумүүсийн ихэнх хувь нь яагаад аялагчид байдаг талаар мэдээлэл хүргэе. 1. Тэд ая тухтай байдал хэрхэн бүрдүүлэхээ мэддэг Олон ая...
  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • Аялах уу? Цуврал-6: Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргүүд
    Энэтхэгт сэтгэл татам газрууд олон бий. Жил бүр олон тооны жуулчдыг ихээр 10 далайн эргийг танилцуулж байна. 1. Radhanagar эрэг, Havelock арал Хамгийн тайван наран шарлагын  газар гэхэд болно. 2. Agonda эрэг, Goa Цэнгэг ус, далдуу модтой энэ эрэгт та майхан түрээслэн буудаллаж, наран жаргахыг харах боломжтой. 3. Lighthouse эрэг, Kerala Энэ эрэгт жуулчдад зориулса...
  • Тэрбумтан бүсгүй Опра Уинфри 61 насандаа бие давхар боллоо
    14 настайдаа анхны хүүхдээ алдаж байсан тэрээр хэвлийдээ хүүхэд тээж буйгаа мэдээд баярын нулимсаа барьж дийлэхгүй байна. Мөн тэрээр төрөөгүй хүүхэдэдээ аль хэдийн нэр бодож олсон ба хэрвээ охин төрвөл Harpo (Oprah өөрийнхөө нэрийг тонгоруулж), харин хүү төрвөл Gayle хэмээх нэр өгөхөөр төлөвлөжээ. Түүний хүүхэд бүх насаараа хэрэглээд ч барахгүй 3 тэрбум долларын өв залгамжлагч болох нь т...
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
  • ЦЭВЭРЛЭГЧ
    Төрөлхийн ер бусын авьяас чадлынхаа гайгаар тэр эр олон газар олон янзын хүнд ад үзэгдсээр иржээ. Тэрээр өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн нэрээ өөрчилж, шинээр үнэмлэх аван нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажилд оров. Одоо тэр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хааяа нэг далдын хүч нь хуримтлагдан дотроосоо гэнэт оргилон гардаг боловч хүмүүс түүний...
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • Photoshop-чид алдартнуудын зургийг хослуулан төгс дүр төрхийг бүрдүүлжээ.
    Angelina Jolie / Megan Fox Brad Pitt / Ethan Hawke Kristen Stewart / Emma Watson Tom Hardy / Heath Ledger Elizabeth Olsen / Scarlett Johanson Benedict Cumberbatch / Mads Mikkelsen Jensen Ackles / Tom Hiddleston Elsa Hosk / Natalie Dormer
  • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ: Англи хэл сураад байждээ
    Цахим Англи хэл хуудаснаас англи хэл сонирхогчдод зориулж АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ гаргасан байна. Иймрхүү дүрмийн таблиц нь англи хэл сурч буй хүмүүст дүрмийг нэг доор утгыг нь харьцуулан ойлгох боломжийг олгодгоороо маш сайн талтай. Хэлтэй бол хөлтэй. Та бүхэн энэхүү англи хэлний дүрмийн таблицыг тултал нь ашиглаж, толгойдоо хийгээд аваарай. -------------------------...
  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.