ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Ухаарал /өгүүллэг/


2015 оны 07 сарын 20, 11:28
d34a605f1a71daf0big
Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
                  - Үгүй
                  - Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
                  - Үгүй аав минь намайг нэг настай байхад өөд болсон,Ээж л төлдөг байсан.
                  - Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
                  - Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олсон. Захирал залуугий булбарай зөөлөн гарын хараад:
                                     - Та ээждээ хаяа тусалдаг уу?
                                     - Үгүй ээ Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
                    - За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө. Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөн дөө гэж бодохоос өр эмтрэн тэр өдөржин хувцас угааж ээждээ туслаад, шөнөжин нойр нь хулжжээ. Өглөө нь захирал дээр очлоо.
Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:   - Өчигдөр орой хариад юу сурав?
                                                                                                    - Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо. Өчигдөр ээжджж тусалж байхдаа "Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага болов ч туслах ёстойг ойлголоо" 

-Сайн байна, Хүний хийснийг үнэлэх чадвартай зөвхөн мөнгийг амьдралын зорилгоо болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.
Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, ахмт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компанийн ажил ч цэцэглэж эхэллээ. Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг,эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган доорх ажиллагсадтайгаа дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд бага байгаасай. Ажлаасаа ирээд хоолоо идээд, телевиз үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмынх нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж , хамт суун ярилцаж, үр хүүхдүүдээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.
                                                        Эх сурвалж: Өдрийн сонин

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хаврын улирал айсуй, харин таны дархлаа үүнд бэлэн үү?
    Бидний дархлааны системийг дээд зэргээр дэмждэг ц витамин нь биеийн эд эсийн ургалтыг хэвийн байлгахад мөн ач холбогдолтой. Хүнсээр дамжуулж биед хэрэгтэй витамин С- г авах нь илүү үр дүнтэй ба та ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй юм. Тиймээс бид өдөр тутмын хэрэглээндээ амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэснээр эрүүл байх нөхцөл бүрдэнэ.Танд витамин С- гээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Аглаг бүтээлийн сүм
    Аглаг бүтээлийн сүм нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай бөгөөд 2008 онд шав нь тавигдаж 2012 оноос ашиглалтанд орсон. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл... Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэт...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Дотуур байрны махны хулгайч
    2006 онд Дархан Уул аймгийн Техникийн дээд сургуульд сурдаг байлаа. Жирийн л нэг дотуур байрны оюутан. Техникийн сургууль болохоор сургууль дээр ч тэр, дотуур байранд ч тэр дүүрэн банди нар. Эрэгтэй хүүхэд ихтэй болохоор хоол хийж байгаад тогоотой нь хүртэл алдчихна. Тэгээд үнэрлэж байгаал олоод ороход аль хэдийнээ түүхий байсан ч дуусчихсан байдаг болохоор их л өлсдөг байлаа. Т...
  • Дэвид Бэкхамын амьдрал зургаар...
     Алдарт хөлбөмбөгчин, олон улсын загварын шүтээн болсон Дэвид Бэкхамын төрсөн өдөр 5-р сарын 2-ны өдөр тохиож, 40 нас хүрэв. Лондонгийн зүүн хэсэгт байх Leytenstone-с  гаралтай тэрээр багадаа Манчестерийг биширч өссөн гэдэг. Ridgeway Rovers-н баг, 1983 он 1993 онд Манчейстер Юнайтадын өсвөрийн багт байх үе Англи менежер Glenn Hoddle-н хамт  1996 ...
  • Хөгжилтэй зар суртачилгаа
    Хөгжилтэй зар суртачилгаа
  • Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар
    1. Анхуй аймаг, Хуаншань уул Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. 2. Фүжиан аймаг,  Вүеий уул Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн хар...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Шүдний эмчийн нэгэн зөвлөгөөнөөс хүргэж байна
    Таны шүдэнд нарийхан хар зураас, эсвэл цэгэн зураас харагдаж байна уу? Үүнийг анхааралтай уншаарай найзуудаа Шүдийг гадуур нь бүрхэх паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу эд бөгөөд анатомийн онцлогоосоо болоод шүд дотроосоо хөндий үүсч цоорч эхэлдэг гэж ойлгож болно. Яг л гурвалжин дүрсний орой нь танд цэгэн болон зураасан хар харагдана. Энэ паалангийн түвшинд мэдрэл с...
  • Зак Кингийн Шилдэг илбийн түүвэр
  • Хөөрхөн юм аа, цаана байгаа өвөө хүртэл зүгээргүй
  • Лесби хосууд гэр бүл зохиосон зургаа буcадтай хуваалцахыг хүсжээ
    Энэхүү хосууд зургаа авахуулснаараа ижил хүйстэн гэр бүлүүд гэр бүл зохиож,үр хүүхэдтэй болох боломж бий гэдгийг харуулахыг зорьсон гэнэ. Тэд хоёулаа ээж болж үзэхийг хүссэн тул ээлжилж хүүхэд төрүүлжээ.
  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • Ус уух зайлшгүй дөрвөн шалтгаан
    Хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг учраас бидний эрүүл мэндэд ус нэн чухал шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хоногт биеийн жингийн 1кг тутамд 30 мл-аас багагүй ус ууж байх ёстой аж. Усыг цангасан үедээ бус тогтмол уухаас гадна буцалгасан, цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад у...
  • Шилдэг гэрлэх саналууд
  • ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЗАЛУУГИЙН БИЧСЭН “ГЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 20 ЗӨВЛӨМЖ”
    Гэрлэлтийн талаарх 20 зөвлөмж 1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Prote...
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • Залуу харагдахын нууц нарийн гэдсэнд байдаг
         Өчнөөн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд санасан үр дүн авчрахгүй байх нь бий. Ялангуяа хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд  анхандаа үр дүнтэй байгаа мэт боловч хэдэн сараар үргэлжлүүлэн хэрэглэсний эцэст илэрхий үр дүн үзүүлдэггүй. Үүний шалтгаан нь арьсандаа бус нарийн гэдэсний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Эм даавар нарийн гэдсэнд боловсор...
  • ХҮҮХЭД ХУЛГАЙЛАВ
    Дуугарахыг нь хүлээж суусан эрдэмтний утас жингэнэн дуугарав. Эрдэмтэн утсаа авлаа. Гялтгар хар харилцуурын цаанаас: - Байна уу, гэрийн эзэн байна уу? гэх бүдүүн, баргил нам дуу сонстов. - За, би байна. - Алдартай зохион бүтээгч, эрдэмтэн Эстрела гарцаагүй мөн биз? - За тийм байна, мөн байна. Ингэхэд та өөрөө хэн бэ? - Тэр хэлж болохгүй, гэхдээ ямар хэргээр гэдгийг та бараг гадарласан б...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.