ЧӨЛӨӨТ АГУУЛГА

КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/


2015 оны 08 сарын 06, 13:23

11401041_858099230906087_6292515493483581356_n
Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо.
Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрээд байна. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л...
Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол.
---Энэ бялзуухайг би танд миний дурсамж болгон бэлэг барья.
Хар даа. Энэ хоёр канар бялзуухай эхнэр нөхөр хоёр юм шүү дээ. Гэхдээ хаанахын ч юм шувууны дэлгүүр эм, эр бялзуухайг хаа нэгтэйгээс барьж ирээд зүгээр л хамт торонд хийчихсэн юм. Бялзуухайнууд юугаа мэдэх билээ. Юутай ч эднийг харан намайг дурсан санаарай. Амьд амьтан бэлгэнд өгөх хачин байх л даа. Гэвч бидний дурсамж ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Энэ бялзуухайнууд хэзээ нэгэн цагт үхэх биз ээ. Бид хоёрын дундах бидний дурсамж ч гэсэн мөхөх хэрэгтэй цаг нь ирэх аваас мөхүүлэн төгсгөл болгоё доо” гэж.
Одоо тэрхүү бялзуухайнууд маань үхлийн ирмэгт тулаад байна. Тэжээх хүн байхгүй болсон юм.
Ядуу тарчиг, болхи зураач би энэ турьхан жижиг шувуудыг яахин тэжээж чадах билээ. Танд шулуухан хэлье. Бялзуухайг харж асарч байсан эхнэр минь нас барсан юм. Эхнэр нас барахад бялзуухайнууд хүртэл үхэхэд хүрэх гэж дээ. Бодоод үзвэл эзэгтэй, таны тухай дурсамжийг надад хадгалж үлдээж өгсөн маань эхнэр минь байсан юм уу даа.
Би бялзуухайг уг нь тэнгэрт нь суллан тавьдаг юм бил үү гэж бодсон юм. Гэвч эхнэрийг минь нас барсанаас хойш бялзуухайнууд бас гэнэт мэдэгдэхүйц сульдаж далавч жигүүр нь ч эцэж доройтсон мэт харагдах боллоо. Тэгээд ч энэ бялзуухайнууд тэнгэр гэдгийг мэдэхгүй л дээ. Энэ хотод ч, ойр хавийн ой модонд ч энэ хоёртой сүрэглэн амьдрах найз шувууд үгүй шүү дээ. Хэрэв хоёр шувуу салан нисэж одвол нэг нэгээрээ үхээд өгөх биз ээ. Тэгээд ч та, ердөө л шувууны дэлгүүрийн хүн нэг эм бялзуухай, нэг эр бялзуухайг хаа нэг газраас барьж аваад нэг торонд хийсэн юм гэж хэлж байсан даа.
Хэдий тийм авч шувууны дэлгүүрт ч зармааргүй байна. Таны бэлэглэсэн шувуу шүү дээ. Танд бас буцааж өгмөөргүй байна. Эхнэрийн минь тэжээж байсан шувуу шүү дээ. Тэгээд ч аль хэдийн мартагдсан байж магадгүй эдгээр бялзуухай танд дараа л болох биз ээ.
Дахин хэлэхийг минь өршөөн соёрхоно уу. Эхнэр маань байсан болохоор энэ бялзуухайнууд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байж чадсан юм. Таны тухай дурсамжууд ч. Тийм болохоор эзэгтэй, би энэ шувууг эхнэртээ зориулан тэнгэрийн оронд хүргэмээр байна. Зөвхөн дан ганц дурсамж ч биш л дээ. Яагаад би тан шиг хүнд дурлаж чадсан юм бол? Эхнэр минь байсан болоод тэр биш үү. Эхнэр минь надад өдөр тутмын аж амьдралын элдэв бэрхшээл зовлонг ор тас мартуулж өгсөн юм. Амьдралын тал хэсгийг харуулахгүй байлгаж өгсөн юм. Тиймгүй бол би лав тан шиг бүсгүй уруу эгцлэн харах зүрх хүрэлгүй харцаа буруулах юм уу, доош тонгойчих байсан биз ээ.
Эзэгтэй, бялзуухайнуудын амийг таслаж эхнэрийн булшинд булахыг зөвшөөрч хайрлана биз дээ.

  


                                                                                                       Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Дуучид клипэн дээрээ фотошоп ашиглан хэрхэн төгс харагддаг вэ?
    Унгарын залуу дуучин бүсгүй Csemer Boglarka-Parfume нэртэй шинэ дууныхаа видео клипэнд оддын төгс царайг фотошопоор хэрхэн бий болдгийг зоригтой харуулж чаджээ.
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Тоглоомтойгоо өссөн тэжээвэр амьтад
  • Хуримын бөгжний загварууд
  • МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.
    Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэ...
  • Канны кино наадмын зургууд
    Канны кино наадамд морилсон оддын зураг даруухан байсан ба зохион байгуулагчдын зүгээс селфи хийж цаг үрэхгүй байхыг анхааруулсан байна.
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Flash disk вирустсэн үед алга болсон файл, хавтсаа нээх
    Энэ нийтлэл нэлээн дэлгэрэнгүй, их мэт санагдаж магадгүй. Гэхдээ та ганц удаа л уншаад дагаад хийчихвэл нэлээд хэрэгтэй мэдлэгийг эндээс авах болно гэж бодож байна. Битгий залхуураарай ;) Маш олон төрлийн компьютерын вирус флэш дискээр дамжин халдварладаг. Үүнээс сэргийлэх нэгэн аргыг урьд нь та бүхэнд танилцуулж байсан бол энэ удаад вирус таны зөөврийн диск дээрх хэрэгтэй зүйлсийг н...
  • Хамгийн сонирхолтой нэрийн хуудасны загварууд
    Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн нэрийн хуудас  Иогийн багшийн нэрийн хуудас Бяслаг үрэгч үйлдвэрлэгчийн нэрийн хуудас  Гэр бүлийн салалт хариуцсан хуульчийн нэрийн хуудас Иогийн гудас үйлдвэрлэгчийн нэрийн хуудас Фитнессийн багшийн нэрийн хуудас Цэцэгчний нэрийн хуудас  Зурагчны нэрийн хуудас Шүдний эмчийн нэрийн хуудас...
  • Дэлхийн хамгийн гайхалтай номын дэлгүүрүүд
    1.  Аргентины Буэнос Айрос дахь El Ateneo Grand Splendid номын дэлгүүрEl Ateneo Grand Splendid номын сан нь кинонд гарах ордон уу л гэлтэй. Нураах шахаж байсан энэ барилгыг дэлхийн хамгийн үзүүштэй номын сан болно гэж хэн ч төсөөлөөгүй буй заа.  2.Голландын Маастрихт байрлах Selexyz номын дэлгүүрГолландын алдартай сүлжээ номын дэлгүүр Selexyz Голландын Маастрихт байрла...
  • Дуртай өнгө чинь таныг тодорхойлно
     Улаан бол эрч хүчний билэгдэл өнгө. Хүчтэй, эрүүл байхыг хүсдэг хүн энэ өнгөнд дурладаг. Ерөнхий төлөв.Эрч хүчтэй, идэвхтэй байхыг хичээдэг. Бусад хүмүүст сэтгэл гаргадаг ба тиймээс ч хүмүүс таниас тусламж хүсдэг. Шударга шулуун зантай ба бусдыг татах удирдагч чанартай. Заавал анхаарах хэрэгтэй зүйл бол эрч хүчтэйгээс боловч түргэн ууртай, юманд сэтгэл дундуур байх хандлагатай ту...
  • Орон орны бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн
    Индонези Румын Финланд Орос Төвд Мъянмар Иран Бразил Эфиоп Амазон Иран Латви Хятад Мексик Америк Куба Перу Сингапур Австрали Гүрж Тайланд Эквадор Чили Шинэ Зеланд Монгол
  • Жизель Бюндхенийг тайзнаас үдлээ
    Сан Паулогийн загварын долоо хоногийн үеэр алдартай загвар өмсөгч Жизель Бюндхенийг албан ёсоор загварын тайзнаас үдлээ. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэй үдэшлэг зохиож, анх 14 насандаа загвар өмссөн зургуудаа хуваалцаж, өөрийн гарын бэлгийг дурсгал болгон гардуулсан байна. Түүнийг "шинэхэн" амьдралаа хэрхэн эхлүүлэх нь талаар тодорхой мэдээл байхгүй байгаа ч  хувц...
  • Ким Кардашиан нутагтаа очжээ
    Ким Кардашиан гэр бүлийн хамтаар Армянд ирээд байгаа ба Хлое, Ким, Роб нарын төрсөн эцэг нь Армян хүн байсан аж. Реалити шоуны од энд ирсэндээ тун их баяртай байгаа ба нутгийн хоол амтална гэхээс тэсэн ядаж байгаа тухайгаа цахим хуудсандаа  бичжээ. Тэд Армянд байх 7 хоногийн хугацаандаа реалити шоугаа үргэлжлүүлэхийн хажуугаар үндэсний архивын удирдлагуудтай уулзаж өөрсдийн өвөг дэ...
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.