ЧӨЛӨӨТ АГУУЛГА

JCI ASPAC-ЯМАГАТА 2014


2014 оны 06 сарын 05, 18:24
lag.mn Yamagata Aspac
2011 оны 3 сарын 11-ний хар дарсан зүүд мэт өдөр Япончуудын хувьд тэр дундаа Японы Зүүн хойт бүсийн Фүкүшима төвтэй Миаги, Ямагата  зэрэг аймгуудын хувьд хэзээ ч мартагдашгүй хар толбо үлдээсэн, хэзээ ч мартагдашгүй гуниг зовлон авчирсан, хэзээ ч мартагдашгүй сүйрэл авчирсан, хэзээ ч мартагдашгүй хагацал учирсан өдөр байсан.

Жирийн нэгэн Япон хүүхэд сургуульдаа явж, жирийн нэгэн ээж, эмээ хүүхдээ үдэж, хүргэж өгч,  жирийн нэгэн багш хичээлээ зааж, жирийн нэгэн залуу ажлаа хийж, жирийн нэгэн өвөө тариан талбайдаа тонголзож, жирийн нэгэн бүсгүй хүүхдээ салхилуулж, жирийн нэгэн жолооч таксигаа барьж явахад тэрхүү гамшигт газар хөдлөлт, цунами болсон.

Тэр цагаас хойш 3 жил 3 сар  орчим өнгөрсөн энэ мөчид Ямагата мужид JCI буюу Junior Chamber International хэмээх дэлхий нийтийг хамарсан эерэг өөрчлөлтийг бүтээгч залуусын байгууллага тэрхүү гамшиг болсон бүс нутагт Ази-Номхон Далайн Бүсийн Чуулган/ASPAC- Asia Pacific Conference/-аа хийж, Япон, Монгол, Солонгос, Тайвань, Сингапур, Энэтхэг, Малайз, Непал, Вьетнам, Камбожи, Филиппин, Индонези, Нью Зеланд, Бангладеш гээд Ази, Номхон Далайн олон орны нийт 8000 гаруй залуус хуран цуглалаа.
JCI Монгол байгууллагаас ЯМАГАТА ASPAC-д олон гишүүд оролцлоо
lag_mn Mongolchuud ASPAC-d1

Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, хамтдаа хөгжилдөх, харилцан туршлага, мэдлэгээ солилцож, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээгч залуусын чуулганд нутгийн иргэд, орон нутгийн удирдах байгууллагууд,  Японы  тэр дундаа ЯМАГАТА JCI-чүүд маш өндөр ач холбогдол өгч бэлдсэн байна.
Ямагата аймаг нь Токио, Осака зэрэг хотуудтай харьцуулбал жижиг газар тул энэ олон хүнийг нэгэн зэрэг хүлээн авч, чуулганыг өндөр түвшинд зохион байгуулахад тулгарсан асуудлуудаа эерэгээр шийдэж, эерэг хамтын ажиллагааг үүсгэсэн байсан нь хэн бүхний анхаарлыг татаж байлаа.
Тэд зохион байгуулалтын хүрээнд дараах шийдлүүдийг хэрэгжүүлсэн байлаа. Үүнд:

1. Хотын хэмжээнд 8000 гаруй хүмүүсийг хүлээн авах зочид буудлын хүрэлцээ муу тул тэд
* Гадны зочдыг хотын төвийн зочид буудалд буулгах
* Япон оролцогчидоо хотын захаар эсвэл зэргэлдээх хот, аймгийн зочид буудалд буулгах .
2. Такси хүрэлцэхгүй гэж тооцоолж зэргэлдээх аймгийн такси баазуудтай хамтран ажилласан. Мэдээж зэргэлдээх аймгийн таксинууд нь зам товчлох гэх мэт нутгийн такси жолооч шиг давхиж чадахгүй болохоор төлбөрийн хувьд арай жаахан илүү төлөлттэй гарч байлаа. Гэлээ ч энэхүү асуудлыг шийдэж гадны зочдыг таксигаар хангаж үйлчилсэн тэдэнд Ази Номхон далайн JCI-чүүд гүнээ талархаж байлаа.

3. Нэгэн зэрэг олон хүн хүрэлцэн ирнэ гэдэг өдрийн хоол идэх газрын хувьд ч асуудал үүснэ.
Харин Япончууд мөн л гадаад зочдоо нэн тэргүүнд сааталгүй тавтай хооллох нөхцлийг бүрдүүлсэн байлаа. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчидод күпон олгож, тэрийг нь хамтран ажиллаж буй хоолны газруудад өгснөөр оролцогчид өдрийн хоолонд хамрагдана.
Япон JCI-ийн оролцогчид мөн л хотын захын хоолны газруудаар хооллож байгаа нь Япончуудын өндөр зохион байгуулалт, сахилга бат, нэгдэл, хамтын ажиллагаа, зочноо дээдлэх ёсон зэргийг бидэнд харуулж байлаа.
Бид харин ийм нөхцөлд Ямагатачууд шиг, Япончууд шиг өөрсдөө хотын захаараа хооллоод, гадны зочдоо хотын төвөөр хооллох боломжийг бүрдүүлж чадах  болов уу. Уг нь Монголчууд бид ч ЗОЧИН-оо угтах ёс, дайлах ёс өндөр хөгжсөн ард түмэн шүү дээ. Нэгийг бодууштай.

4. Гала диннер-ийг дурдахгүй өнгөрч боломгүй. 6-р сарын 7-ны орой болох уг арга хэмжээнд
8000 хүнийг нэг доор хүлээн авч оройн зоог хийх боломжгүй байсан бололтой. Мэдээж хэцүү л дээ. Манайд бол 300 хүнтэй хүлээн авалт, хурим хийх гэхээр л олигтойхон талбай олдохгүй зовдог талтай.
Харин энэ асуудлыг Япончууд шийдэхдээ ГАЛА ДИННЕР оройн зоогт зөвхөн гадаад оролцогчид, дэлхийн JCI зочдыг оруулахаар төлөвлөж, Япон талаас салбар байгууллагын удирдлагууд л оролцож болохоор зохион байгуулалт хийсэн гэсэн. Энэ бас л тэдний зохион байгуулалт, сахилга батыг харуулах бололтой. Энэ тухай мэдээллийг дараа жич хүргэнээ.

ЯМАГАТА ASPAC-ын нээлтийн үйл ажиллагаа
Аливаа арга хэмжээ, наадмын нээлт хэр зохион байгуулалт, сүр дуулиантай байна төдий чинээ дурсагддаг, хүмүүний ой ухаанд үлддэг. Олимпын нээлт өмнөх олимпоосоо хэрхэн ялгарах, хэр илүү байх зэргээр нь тухайн олимпыг дүгнэх нь ч бий.
ASPAC-ын хувьд залуусын чуулган хэдий ч энэ байдал ажиглагдана. Нэгэнт л орон оронд ээлжлэн зохион байгуулагддаг болохоор хүлээн авч буй улс нь өөрийн улсын давуу тал, өөрсдийн зохион байгуулалтын онцлог, өмнөх ASPAC-аас ялгарах, давах тийм л нээлтийг хийхийг хүсдэг.
Харин Япончууд энэ жил тэгсэнгүй. Тэдэнд тийм боломж ч байгаагүй байх. Гуравхан жилийн өмнө тийм гашуун зовлон амсчихаад, тэр үед гэргүй болсон 1082 иргэн гамшгийн голомтоос Ямагатад ирж түр суурьшаад гэртээ буцаж харьж чадаагүй байхад, тэр үед гэр оронгүй болсон олон мянган хүн одоо ч орох орон оочих аягагүй суухад, тэр үед үхэж үрэгдсэн 10 гаруй мянган хүний сүнс нь тэнгэрээс харж байхад, тэр үед сураггүй болсон 20 орчим мянган хүн одоо ч олдоогүй байхад тэд яаж сүр дуулиантай, баяр наадмын байдалтай, хөөрүү догдлуу байдлаар ASPAC-ийн нээлтийг хийх вэ дээ. JCI-чүүд нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээгч залуус. Тэд үеийн залуустаа үлгэрлэж, нийгмийг манлайлж, үргэлж түүчээ нь байх лидер залуус байдаг. Тиймдээ ч Япон JCI-ийн нөхөд маань Ази-Номхон Далайн Бүсийн Чуулганаа баяр хөөр бялхсан, найр наадмын байдалтай хийхийг хүсээгүй байх. Тийм совест ч тэдэнд байхгүй.
Гэхдээ л чуулганы нээлт гүн сэтгэгдэл төрүүлэхээр байсан. 2014 оны 6-р сарын 4-нд Ямагата Спорт Төвд болсон энэхүү нээлтэнд мэндчилгээ дэвшүүлэх хүн бүрийн үгэнд 2011 оны Зүүн Хойт бүсийн Гамшигт газар хөдлөл, түүнээс хойшхи 3 жилийн хугацаанд энэ бүс нутагт хэрхэн сэргээн босголт хийгдэж байгааг дурьдаж, бүс нутагт хандив туслалтцаа үзүүлсэн азын орны төлөөлөгчидөд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, хойшид бүс нутгаа улам сайхан болгох итгэл төгс байгааг хэлж байлаа. Мөн түүнчлэн үүнд JCI байгууллага, түүний гишүүдийн идэвх, оролцоо сайн байгааг ч дурьдаж байлаа.
Нээлтийг зохион байгуулах хорооны дарга албан ёсоор зарласнаар тус чуулганд оролцогч улсуудын үндэсний ерөнхийлөгчдийг үсгийн дарааллаар тайзан дээр зарлан урьж танилцууллаа. Үндэсний ерөнхийлөгч бүр өөрийн орны үндэсний хувцас, далбаагаар гоёж тайзан дээр бяцхан япон хүүхэдтэй хөтлөлцөн гарч ирж, хүндэтгэлийн суудалд тухалсны дараа хөтлөгчийн зүгээс ервоп болон бусад бүсээс оролцож байгаа хүндэт зочид, Дэлхийн JCI Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, өмнөх онуудын ерөнхийлөгч, JCI байгууллагын хөгжилд гүн хувь нэмэр оруулсан бусад зочдыг тайзнаа урин залж танилцуулсны дараа, зочид төлөөлөгчид, зохион байгуулагчид мэндчилгээ дэвшүүлсний дотор Японы эрхэмсэг гүнж   Акишино Кико болон түүний охин гүнц Акишино Мако нар хүрэлцэн ирсэн нь JCI-чүүдэд хэрхэн хүндлэл үзүүлж байгаагийн илэрхийлэл. Түүнчлэл мэндчилгээ дэвшүүлэх үедээ эрхэмсэг гүнж Акишино Кико Зүүн Хойт бүсэд гамшиг тохиолдох үед тусалж, дэмжсэнд JCI-чүүдэд тусгайлан талархаж байгаагаа илэрхийлсэн. JCI-ийн залуус өөр өөрийн улсдаа тэрхүү талархлын сэтгэлийг нь тээж харих байх гэж найднам.
Нээлтийн ажиллагааны төгсгөлд  Зүүн хойт бүсийн сэргээн босголтонд сайн дураар гар бие оролцон ажилладаг Японы алдартай дуучин Күраки Май, өөрийн уянгалаг дуунуудаараа ASPAC-д оролцогчдын зүрх сэтгэлийн гүн дэх хөвчийг хөндөж байлаа.
Ингээд нээлтийн ёслолын зургаас толилуулья

1. Ямагата ASPAC-2014 Зохион байгуулах хорооны дарга Сайто Хидэказү
Лаг Ямагата Аспак

2. JCI Бангладеш байгууллагын 2014 оны Үндэсний ерөнхийлөгч гэр бүлийн хамт
lag.mn Бангладеш undesnii eronhiilogch

3.JCI Монгол байгууллагын 2014 оны Үндэсний Ерөнхийлөгч С.Сайнбат гэр бүлийн хамт
Sanjaa Sainbat

4. JCI Малайз байгууллагын 2014 оны Үндэсний ерөнхийлөгч гэр бүлийн хамт
lag.mn Malaisia undesnii eornhiilogch

5. JCI Япон  байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Сүзүки Казүяа гэр бүлийн хамт
 lag.mn Suzuki Japan national President

6. JCI Монгол байгууллагын 2012 оны Үндэсний ерөнхийлөгч,
Дэлхийн JCI байгууллагын 2014 оны дэд ерөнхийлөгч Ш.Алтанбагана гэр бүлийн хамт
Алтанбагана lag.mn

7. JCI Япон  байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Сүзүки Казүяагийн нээлтийн мэндчилгээ
2 Лаг Ямагата Аспак

8. Японы Эрхэмсэг гүнж Акишино Кико
31Lag.mn Aspac

9. Япон улсын эрхэмсэг гүнж Акишино Кико, түүний охин гүнж Акишино Мако
lag.mn Princess of JapanAkishino Kiko and Akishino Mako

10. Ямагата аймгийн дарга Ёшимүра Миэко нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүллээ
3Лаг Ямагата Аспак

11. Ямагата хотын дарга Ичикава Акио нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлэв
4Лаг Ямагата Аспак

12. Дэлхийн JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран мэндчилгээ дэвшүүлэв 5Лаг Аспак

13. Дэлхийн JCI-ийн Ази-Номхон далай бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Кэн Вонг
7Лаг.мн Аспак lag.mn

14. Дуучин Күраки Май
kuraki mai lag.mn (1)

15. Күраки Май, Дэлхийн JCI-ийн 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран, хүүхдүүд
Күраки-Шайн Лаг.мн

16. Нээлтийн ёслолд оролцсон Монголчууд
Лаг.мн нээлтээр Монголчууд1

Нээлтийн ёслолын дараа  орон орноороо хамтдаа зураг авахуулах, цаашилбал орой нь биднийг Wecome night хүлээж байлаа.
Задгай талбайд зассан олон асар, төв дунд нь зассан тайз Япон маягийн фестиваль хүлээн авалт/мацүри/ болж байлаа. Японы JCI байгууллагууд салбар тус бүрээрээ асар гаргаж, өөрийн байгууллагаа сурталчилангаа янз бүрийн амттан, Япон хоол тэр дундаа рамен, үдон, дон бүри хоолуудаар зочдоо дайлж будааны боов Мочи болон Япон пиво, сакэ, будааны архи сөгнөж Ямагата болон баруун хойт бүс нутгийнхан алимны ундаа тэргүүтэй өөрсдийн орон нутгийн онцлох бүтээгдэхүүнээр биднийгээ дайлж, баярлуулав. Манайхнаар бол Булган, Архангай, Дундговийнхон айргаа барьж, Баянхонгорынхон Ингэний хоормогоор дайлж, Сүхбаатарынхан нэрмэл архиа сөгнөж, Сэлэнгийнхэн утсан загас, сэлэнгэ талх, зөгийн балаа барьж, Хэнтий Дорнодын буриадууд буриад талх, бас загас, мэхээртэй тосоороо дайлах гэх мэтээр бусад аймгуудын онцлогийг ч харуулах бүтээгдэхүүн, хоол, цагаан идээгээрээ дайлах байсан биз.
Welcome night, Ямагата ASPAC-2014
welcome lag_mn 1

welcome lag_mn2

IMG_5941

welcome lag_mn

JCI Date
Үлгэр ингэж л эхэлсэн юм гэдэг шиг 2014 оны ЯМАГАТА ASPAC ийнхүү  нээлтээ хийж, Ази-Номхон Далайн бүсийн JCI-чүүдийн чуулган эхэллээ.

 
ШИГТГЭЭ:
Ямагата нь дээр дурьдсан 3 жилийн өмнө газар хөдөлж, цунами болсон бүс нутагт байдаг бөгөөд атомын цахилгаан станц дэлбэрсэн Фүкүшима аймагтай хил залгаа оршдог. Тиймээс тус аймгийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг тогтмол хэмжихээс гадна хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зэрэгт цацраг идэвхийн хэмжээг үргэлж хэмжиж байдаг. Дээр нь аялал жуулчлалын гол гол бүс нутагынхаа агаар дахь цацраг идэвхит бодисыг хэмждэг ба ингэснээр жуулчдад сэтгэл амар, хүссэн газарлуугаа явах боломжийг олгохыг зорьж ажилдаг юм байна.


  • 山寺
  • 五重塔
  • さくらんぼ
  • べにばな
Ямагата гэдэг нэр нь Уулын хэлбэр гэсэн утгатай бөгөөд Ямагата аймгийн газар нь нутгийн ихэнх нь шовх үзэсгэлэнт уулс, ой модоор хүрээлэгдсэн газар байдгаараа онцлогтой.
  • さくらんぼの花
  • 山伏の踊り
  • 海辺
  • みどりの木々
Үргэлжлэл бий:

JCI Улаанбаатар Централ
Гишүүн Гангасүрэгтэн овогтой Бяхарсүрэнгийн Мөнхтуг

Япон улс Ямагата аймаг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 1: Улаан лооль болон Оливийн тос
    Итали улсад улаан лооль болон оливийн тосыг хэрэглэж олон төрлийн спагетти хийдэг ба энэ нь Италийн хамгийн алдартай хоол юм. Улаан лоолинд “Lycopene” гэх будагч бодис агуулагддаг ба уг бодис нь хүчилд тэсвэртэй бөгөөд хөгшрөлт болон амьдралын муу зуршлуудаас шалтгаалан үүсдэг элдэв өвчнүүдээс сэргийлэх гэх мэт олон эерэг нөлөөтэй байдаг аж. “Lycopene” нь улаан л...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Өнгөний тухай
    Энэ удаа өнгөний тухай цухас мэдээлэл танилцуулахаар шийдлээ. Хорвоо дээр яг одоогоор хэдэн өнгө байгааг бүрэн судлаагүй л байна. Хүн бид энэ хязгааргүй олон өнгөнүүдийг мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг юм. Мөн бид энэ олон өнгөнүүдийг өөр өөрөөр хүлээн авдаг нь сонирхолтой. Жишээ нь зураачид бол хүйтэн ба дулаан гэж 2 хувааж хардаг . Монголчууд эртнээс Молом өнгө, Тойм өнг...
  • Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер эмэгтэй төрхөөрөө Vanity Fair сэтгүүлийн нүүрийг чимлээ
    Ким Кардашианы хойд эцэг байсан Брюс Женнер Америкийн хамгийн алдартай трансжендер хүн болоод байна. Олон жилийн туршид хүйсээ солиулж эмэгтэй болох үе шатаа үргэлжлүүлэн явсаар байгаа тэрээр 1976 оны зуны Олимпын 10 төрөлт тэмцээнээс алтан медаль авч байсан тамирчин төдийгүй сүүлийн жилүүдэд "Кардашианыхантай хамт" реалити шоугаар илүү олны анхаарлыг татах болсон.  2015...
  • БОРООНЫ ШҮХЭР
    Нороод сүйд болохооргүй ч гэлээ хувцас чийг даагаад манан бүрхсэн мэт хаврын зөөлөн шиврээ бороо орж байлаа. Охин үүдэнд гүйн гарч ирээд хүүгийн шүхрийг харснаа бороо орж байгааг сая л мэдэж: - Өө, бороо орж байгаа юм уу? гэв. Хүү үнэн хэрэгтээ борооноос биш охины сууж байсан мухлагийн өмнүүр өнгөрөхөөс ичиж зовохдоо нүүрээ халхлан шүхрээ дэлгэсэн аж. Тийм авч хүү дуугүйхэн шүхрээ охины ...
  • БУДАА АГШААГЧ МИНЬ АМЬД
    Цагаан сараар ч бил үү? Шинэ жилээр ч бил үү? Ямар ч байсан өвөл байсан. Нэг баяр болоод .. Ээж маань нохойнд хоол гаргаад өг гээд будаа агшаагчны савтай юм өгөөд гаргасан юм.Тэгээд манай орцонд амьдардаг нохойндоо орцныхоо гадаа хоолыг нь тавьж өгчихөөд, орцондоо дулаахан зогсож байгаад гараад ирсэн чинь өөр нохой хоолыг нь булаагаад идэж байнаа. Ядаж байхад учиргүй том нохой. За я...
  • Дэлхийн хамгийн гайхалтай ой модод
    1. Польшийн тахир ой  2. Амазоны ширэнгэн ой 3. Жуйзаигоу Хөндий, Хятад 5. Коконино Үндэсний ой, АНУ 6. Баавгайт ой, АНУ болон Канад 7. Хар ой, Герман 8. Тонгассын ой, АНУ 9. Инландын ширэнгэн ой, Канад 10. Шервүүдийн ой, Англи 10. Саганогийн хулсан ой, Япон Эх сурвалж: travel.amerikanki.com
  • МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”
    Нэлээд ноцтой баримтуудыг дэлгэсэн нийтлэл байна. Та бүхэн уншиж сонирхоорой.Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо су...
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
  • ЯПОНЫ ГУДАМЖНЫ ХУВЦАС ЗАГВАР
    Япончуудын сэтгэлгээг зарим үед ойлгоход их хэцүү юм. Тэр нь хувцас загвар дээр ч илэрнэ. Бизнесийн хүрээнийхэн ялангуяа компаний ажилтнууд бол хар костюм хослол, цагаан цамц, зангиаг зүүх бичигдээгүй хуультай. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжиснээр хагас ханцуйтай цамц өмсөхийг уриалж, хэсэг бүлэг нь тийм болсон боловч олонх нь хар костюм, цагаан цамцтайгаа л явна. Гэтэл ...
  • Япон хүнд байдаг сайн шинжүүд, бид тэднээс нь суралцъя
    Нэлээн удаан завсарласны дараа нэг бичлэг оруулж байна, сэдвийн хувьд арай өөр зүйл рүү хадуурсан ч гэсэн энийг уншиж байгаа танд тун хэрэгтэй байх болов уу. Мэддэг ч гэсэн анхааралдаа авахаар хэдэн зүйл бичсэн юм. Жаахан урт урт байх шүү, дуустал нь уншаарай, дамаа сүүлийн хэсгийг сайн тогтож уншаад, ойлгож аваараа. Эхлээд жаахан оршил бичье гэж бодож байна: Би бээр сүүлийн 6.5 жил Яп...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
  • Байнгын аялагчдын амжилтад хүрдэг 15 шалтгаан - Цуврал 1
    Амжилт нь тухайн хувь хүнээс шалтгаалан олон янзаар тодорхойлогддог бөгөөд зарим хүмүүс амжилтаа ахиулж амжилтад хүрдэг байхад нөгөө хэсэг нь амжилтад чаддаггүй. Амжилтад хүрсэн хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдаас илүү юуг хийж эсвэл өөр юуг хайж олсон байдаг юм бол? Амжилттай ажиллаж амьдрахад туслах дадал зуршлууд болон арга ухааны талаар олон зөвлөгөөнүүд байдаг бөгөөд бидний ихэнх...
  • Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ?
    Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ...
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • “Алхаж буй үхдлүүд” киноны од 18 жилийн ял авав
    “Алхаж буй үхдлүүд” цуврал болон Сандра Баллокийн “Өнгөгүй тал” кинонуудад голлох дүрүүдийг бүтээж байсан Шаннон Ричардсон гэх жүжигчин бүсгүй 18 жилийн хорих ял сонсоод зогсохгүй 367,000 долларын торгууль төлөх болоод байна. CBS-н мэдээлж байгаагаар 36 настай Шаннон Ричардсон өнгөрдөг 6-р сард Нью- Иорк хотын дарга Майкл Блүүмбэрг, АНУ-н ерөнхийлөгч Барак Обама ...
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Бийрний оронд хутга
    Уран бүтээлч бүхэнд уран бүтээлээ туурвидаг өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Харин та бүхэнд танилцуулж буй энэхүү зураачийг Леонид Афремов гэдэг бөгөөд тэрээр өөрийн уран зургуудаа бийрээр бус хутга буюу хусуур гэж нэрлэдэг хэрэгслээр зурдаг байна. Тэрээр Беларусь улсад төрсөн бөгөөд Израиль болон АНУ-д амьдарч байсан ба одоо Мексик улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг аж. ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.