ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Амжилт бол амжихын нэр юм


2015 оны 08 сарын 07, 12:40

womeninbusiness1
“Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрч очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.

Бид эхээс төрөхдөө л төгөлдөр хуур дарж эсвэл балет эргэж чадахгүй. Бүх зүйл хичээл зүтгэл оролдлогоос л эхэлдэг. Хэн нэгэн мундаг хүний амжилтанд хүрсэн түүхийг сонсоод сэтгэл дотор чинь “Би ч гэсэн энэ хүнээс юу дутах вэ, би ч бас чадна шүү дээ” хэмээн бодогдож, юу ч хамаагүй хийж үзэх хүсэл тэмүүлэлтэй болдог уу? Хэрвээ тийм бол яг тэр үед л амжаад ядаж нэг удаа оролдож үзэх хэрэгтэй юм.

“Амжилт гэдэг бол амжихын нэр юм” гэж дуулж байсан л биз дээ? Асар том банк байгуулах эсвэл амьдрах байшингаа барих хоёрын аль аль нь ямар нэг зүйлтэй харьцуулж боломгүй, тус тусын үнэ цэнэтэй амжилт. Хамгийн гол нь тэр зүйлийг амьдарч байгаа хугацаандаа барьж бүтээж амжсан учраас л амжилт болоод байгаа юм. Хүн хийсэн зүйлдээ бус хийж чадаагүй зүйлдээ л эцэст нь харамсдаг гэж нэгэн суут хэлсэн байдаг. Хэрвээ өнөөдөр юу ч хийж чадалгүй цаг хугацааг дэмий өнгөрөөж бас маргааш яг л энэ хэвээрээ байсаар насыг барах аваас чи гарцаагүй харамсана. Хэзээ л бол хэзээ амжуулж чадах байсан зүйлээ хийгээгүйдээ маш их харамсах болно.

stressed_woman_at_work_paperwork

“Залуу насандаа эргээд очих юмсан” гэж ихэнх хүмүүсийн уулга алддаг шалтгаан нь тэр үед хийж чадаагүй зүйлдээ л харамсч байгаа хэрэг. Ахин тэр цаг хугацаандаа очиж бүх зүйлд амжихыг хүсдэг юм. Харин аз болоход одоо ч чи амьдарсаар байна. Тиймээс амжих боломж чамд хангалттай их байна. Дээрхтэй ижил цаг хугацааг эргүүлэхийг хүсч байгаа чамд ч бас боломж бий. Хамгийн гол нь одоогоо өнгөрсөн шиг харамсалтай байдалд битгий оруул. Хэрвээ саад тотгор, мөнгө төгрөг, асуудал бэрхшээлээс болоод өөрийнхөө гарахыг хүсдэг оргил өөд мацаж чадахгүй байгаа бол тэр асуудал гээд байгаа зүйл чинь яг үнэндээ чиний өөрөө бий болгоод урдаа барьчихсан хашаа юм шүү дээ! Хүн өөрөө өөрийнхөө өмнө л бул хар чулуу авч ирж тавьчихаад тэрийгээ тойроод, даваад эсвэл аваад өөр тийшээ өнхөрүүлчихэж чадалгүй гацчихдаг. Гэтэл амжих ёстой цаг хугацаа чамайг тэр чулууг давтал түр зогсоод хүлээж байхгүй! Хүн бүрт яг адилхан дүүрэн цэнэгтэй зай оногддог. Хэн түүнийг дуусахаас өмнө илүү их зүйлийг амжуулж, зөв зүйлд хүч энергээ зарцуулж чадна тэр амьдралаа сэтгэл хангалуун өнгөрүүлнэ.

Woem-Executive_1

Удахгүй айлчлан ирэх шинэ долоо хоногоос эхлэн өөртөө байгаа цаг хугацааг үнэлж саад бэрхшээлээс айлгүй эр зоригтойгоор даван туулдаг болцгооё. Үүнийг хийж үзэх юмсан гэж хойно нь хоцролгүй үүнийг би хийнэ гэж хэлээд бүх зүйлд амждаг нэгэн байя. Тэгээд өөрөө амжилтыг бүтээдэг нэгэн болцгооё!



                  Эх сурвалж: Goolingoo.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Румыны бохир усны хоолойд амьдрагсад
    Румыны нийслэл Бухарест хот бол баялаг түүхтэй, архитектурын өвөрмөц шийдэлтэй гэгддэг газар юм. Гэхдээ бусад хотуудын ижил энд бас  коммунист нийгмээс үлдсэн амьдрал, мартагдсан хүмүүс бий. Тэд муу усны хоолойд амьдрах ба өөрийгөө Брюс Ли хэмээн нэрийдсэн нэгэн залуу захирах аж. Газар доорх ертөнцийн хаан болон өргөмжлөгдсөн энэ залуу үнэн хэрэгтээ хар тамхины наймаачин ба  ме...
  • Кинонууд тусгай эффектүүдгүйгээр яаж харагддаг вэ?
    Та бүхэн кино үзэж байхдаа янз бүрийн үзэгдлүүдийг нь хараад, хэрхэн яаж хийдэг юм бол доо хэмээн гайхширдаг байж магадгүй юм. Мэдээж гайхшрахгүй байхын аргагүй үйл явдлууд, үзэгдлүүдтэй олон зуун кинонууд байдаг ба тэдгээр үзэгдлүүдийг компьютер графикийн аргаар бүтээдэг бөгөөд эдгээр үзэгдлүүдийн зургийг авахад тусгай эффектийг бий болгох студи хамгийн чухал байдаг байна. Харин яг бод...
  • Орон орны бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн
    Индонези Румын Финланд Орос Төвд Мъянмар Иран Бразил Эфиоп Амазон Иран Латви Хятад Мексик Америк Куба Перу Сингапур Австрали Гүрж Тайланд Эквадор Чили Шинэ Зеланд Монгол
  • 2014 оны хамгийн азтай 10 амьтан.
      2014 оны хамгийн нөлөөтэй 10 амьтан. Та магадгүй 2014 оныг хүмүүст тийм ч ээлтэй бус байсан хэмээн хэлж магадгүй юм. Харин амьтдын хувьд огт өөр түүхийг бүтээсэн жил байлаа. Хүмүүс ихэвчлэн муур нохой, үхэр зусаг, зараа гээд өхөөрдөм амьтдыг хайрладаг боловч тэднээс ч илүү амьдралын чухал зүйлсийг хүмүүст ойлгуулж чадсан хөөрхөн амьтдын түүхийг бид доор өгүүлэх гэж байна. 1. ...
  • СЭЛФИ элэглэл
    Сошиал ертөнц бидэнд нээлттэй болсноос хойш залуус маань олон мэдээллийг нэг доороос багцлан авч чадах болсон. Нөгөө талаар мэдээлэл хэт нээлттэй болж, цензур тавих боломжгүй болсон нь олон талаар сөрөг үзэгдлийг бий болгож байна. Social Storming гэж хэлж болох энэ их мэдээллийн шуурга нас, хүйсийн ялгаагүй бүгдэд хүрч, хүүхэд залуус болох болохгүй зүйлийг харж, автаж байна. Тэд өөрсдөө...
  • Ус уух зайлшгүй дөрвөн шалтгаан
    Хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг учраас бидний эрүүл мэндэд ус нэн чухал шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хоногт биеийн жингийн 1кг тутамд 30 мл-аас багагүй ус ууж байх ёстой аж. Усыг цангасан үедээ бус тогтмол уухаас гадна буцалгасан, цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад у...
  • Арслангуудтай наадаж байгаа эр. Зоригтой юм аа
  • Жизель Бюндхенийг тайзнаас үдлээ
    Сан Паулогийн загварын долоо хоногийн үеэр алдартай загвар өмсөгч Жизель Бюндхенийг албан ёсоор загварын тайзнаас үдлээ. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэй үдэшлэг зохиож, анх 14 насандаа загвар өмссөн зургуудаа хуваалцаж, өөрийн гарын бэлгийг дурсгал болгон гардуулсан байна. Түүнийг "шинэхэн" амьдралаа хэрхэн эхлүүлэх нь талаар тодорхой мэдээл байхгүй байгаа ч  хувц...
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • 10 жил болсон гэхэд хуучраагүй “гоё” дуунууд
    Oдоогоос 10-аад жилийн тэртээ буюу 2002 / 2003 онд та бидний хүртээл болсон ч хит хэвээрээ хуучраагүй “гайхалтай - 12” дууг зориулж байна. 50 Cent - “In Da Club” Энэ бол Америкийн реппэр 50 Сентийн анхны бие даасан “Get Rich or Die Trying” (2003) цомогт орсон “хит” синглүүдийн нэг юм. Продюсераар Dr. Dre а...
  • Бид ямар харагдах болсон бэ?
    Хүмүүсийн амьд харилцаа өдрөөс өдөрт үгүй болж байна. Тэд хамаг анхаарлаа зөвхөн гар утас, таблет, компьютерт хандуулах болсноор халуун дулаан уур амьсгал амьдралд үгүйлэгдэж байгаа нь алхам тутамд мэдрэгдэх болно. Та хайртай хүмүүстээ хайр энхрийллээ өөрийн биеэр, үгээрээ илэрхийлсэн үү?
  • Аглаг бүтээлийн сүм
    Аглаг бүтээлийн сүм нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай бөгөөд 2008 онд шав нь тавигдаж 2012 оноос ашиглалтанд орсон. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл... Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэт...
  • Дотуур байрны махны хулгайч
    2006 онд Дархан Уул аймгийн Техникийн дээд сургуульд сурдаг байлаа. Жирийн л нэг дотуур байрны оюутан. Техникийн сургууль болохоор сургууль дээр ч тэр, дотуур байранд ч тэр дүүрэн банди нар. Эрэгтэй хүүхэд ихтэй болохоор хоол хийж байгаад тогоотой нь хүртэл алдчихна. Тэгээд үнэрлэж байгаал олоод ороход аль хэдийнээ түүхий байсан ч дуусчихсан байдаг болохоор их л өлсдөг байлаа. Т...
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа
    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.    1. Тэд хувцасаа тайлахдаа Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн ба...
  • Бүсгүйчүүдэд буруу ойлголт төрүүлдэг эрчүүдийн 6 үйлдэл
         Найз залуугаа ойлгомжгүй санагдах үед өөрт нь хайргүй болчихож гэж бүсгүйчүүд шаналдаг. Гэхдээ эрчүүдийн гаргаж байгаа үйлдлийг эмэгтэйчүүд тэр бүр зөв ойлгодоггүй. Тиймээс бүсгүйчүүлд буруу ойлголт төрүүлдэг эрчүүдийн 6 үйлдлийг нэрлэе. 1. Зурвасанд хариу өгөхгүй удах. Гэнэт урдах шигээ зурвас илгээхээ больж, тоо нь огцом цөөрөхөд эмэгтэй хүн тайван бус бол...
  • ОНИГОО: ХУЛГАНА ЭНД БАЙНА
    ИНЭЭХ НЬ ТАНЫ СТРЕССИЙГ ДАВАН ГАРАХ НЭГЭН ҮНДЭС. Сэтгэлээсээ инээж чадвал та бүх муу зүйлийг дэргэдээсээ үлдэн хөөж чадна.
  • Хөөрхөн юм аа, цаана байгаа өвөө хүртэл зүгээргүй
  • Эмэгтэй морины сүү
    Амьдрал бол асуулт ба хариулт.  "АХА" нэвтрүүлэг хөлсний тэрэг, зоогийн газар, нийгмийн сүлжээ, албан газар, айл гэрт гарсаар байна.   -Айргийг юугаар хийдэг вэ?  -Эмэгтэй морины милкээр   -Буриад чинь Тува бил үү? -Нийслэл нь Элстэй байх аа   -Эрүүл явбал улсын наадмыг яана гэдэг билээ? -Найрна   -“Чио чио сан” т...
  • NBA Зуны солилцоо, наймаа
    Улирал бүрийн төгсгөлд NBA-д багууд хоорондын солилцоо наймаа явагдаж, чөлөөт агент болсон тоглогчид өөрийн багийг сонгож, гэрээ хийх гээд амралтыг бас л завгүй өнгөрүүлдэг. Мэдээж сагсанбөмбөг сонирхогчдын хувьд ч ирэх улиралд аль баг хэрхэн хүчээ зузаатгахав, өөрийнх нь дэмждэг баг яах бол гэдэг хүлээлттэй байдаг. NBA-ийн 2015 ОНЫ ЗУН БОЛЖ БУЙ БҮХ СОЛИЛЦОО, НАЙМААНУУДЫН НЭГДСЭН МЭДЭЭЛ...
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.