ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХАЙР


2015 оны 09 сарын 14, 20:09

4_6Тэр хүнийг дахин харах хүртэл сэтгэл зүрх минь яасан их шанална вэ, ерөөсөө л уулзахаа больё, ор тас мартъя. Чингэж бодохуйяа сэтгэл минь ашгүй хөнгөрөөд юу ч болоогүй мэт ердийн бор хоногууд буцан ирэх шиг, өдөр бүрийн арван таван цагийн цайны цагаа ч гэсэн урьдынх шигээ хүлээн сууя даа.
Хүний амьдралын жам болох нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх, өсгөх хийгээд өтлөн хөгшрөх хүртэлхээ эргэцүүлэн бодож өдрийг өнгөрүүлэх нь хөгшин бодолтой хүний зан хэмээн үл санана. Зүүний нарийхан сүвэнд утас шулуухан орно, хулсан нэхмэл шал нүцгэн хөлийн улыг минь сэтгэлд нэг л таатай сэрүү татуулан ирвэгнүүлээд шар удвал цэцэгс зэргийг худалдан авч өрөөгөө чимэн баясан сууна.
Тэр хүнтэй дахин уулзах үед яагаад ч юм бэ, зөн совин гэдэг юм байдаг юм шиг, ганцхан үүний төлөө л өдөр хоног, ганцхан үүний төлөө л би байгаа юм шиг сэтгэл минь хачин жигтэй гэгэлзэн хөөрч, чингэвч бодон үзвээс тэрхүү сэтгэлийн хөдлөл маань дэндүү тэнэг ч юм шиг санагдан харилцан зүрхэн доторх бодлоо няцаан үгүйсгэх нь яг л шөнийн харанхуй тэнгэрт галт цэцгүүд ээлжлэн асан унтрах мэт. Нэг харвал “бөөн улаан гэрлийн цацрагууд” гарч ирэн, дахиад нэг харвал “цагаан мөнгөн бөмбөлгүүд” гарч ирэн гялс гялсхийнэ. Тийн байтал тэр хүнтэй уулзах цаг минь лавтайяа ойртон ирэх авай.
Гараад явахад нь бас л нөгөө зовлон шаналал зүрх рүү минь шигдэн орж өвтгөх нь юутай бэрх вэ. Уулзаад харваас тэр хүн юу ч болоогүй юм шиг өнгөгүй царай гарган мишээнэ. Тийм авч цаанаа л нэг нимгэн цэнхэр ягаан туяа татуулан лийрийн модны цэцгийн дэлбээ адил өнгөөр харагдах нь надад нэг л хүнд ачаа болмой.
Тэр хүн хүдэр сайхан биеэ цэхлэн сандал дээр суун баруун хөлөө хажуулан нугалж юу гэдэг хөгжим юм бол, дагнан нэг хөгжим өвдөг дээрээ тавиад уянгуулан дарна. Ая дуу нь нэг л сайн сонсогдохгүй. Би ээжийн өгөөрэй гэсэн юмыг өргөн барихад тэр хүн мэхийн ёслоод хүлээн авч дахин ёслоод ширээн дээр тавина. Тэгээд над руу хуруугаараа дохин өөдөөсөө харсан сандалд суулгаад дахин хөгжмөө эгшиглүүлнэ. Тэр хүн юу ч үл ярина. Онийлгон харах нүдний завсараарх зөөлөн дулаан харцаа чимээгүйхэн миний чээж рүү чулуудан хөгжмөө даран сууна. Миний ер бусын зовлон эндээс л эхлэнэ.

Тэр хүний дотор лав би ч гэсэн хамт хайлан нийлэн урсах учиртай гол урсан буй. Би түүн рүү аажим аажмаар дөхөн улам гүнзгий мэдрэн догдлоно. Гэвч түүний бие чийдсэн гялтгар хиймэл арьс мэт, няслан үзвээс янхийсэн сэтгэл сэрдхийлгэм дуу гарч, гэнэт биеийг нь төмөр хуягаар бүрсэн аятай санагдана. Миний сүнс хаа нэгтээ орох хаалга хайн тэр хүний биеийг тойрон эргэлдэх авай. Гуниг төрүүлэм зарсхийсэн цахилгаан хамаг биеэр минь зурсхийн гүйж энд тэнд арьсыг минь хүчтэй цочроон иржгэнэн биржгэнүүлнэ. Эрэн бэдрэх миний сүнс хааяа нэг тэр хүний уруул, дух магнайг чиглэн зоригтой давшилна. Чингэвч гудамжны чийдэнгийн гэрэл ойн тусах гялгар хүрэн далавчит цох хорхойн адил миний сүнс түүний арьсыг мөргөн халтиран унаж ёолон мэгших чимээ дуулдана.
Би шаналал зовлонгоо тэвчин байж алгаа хавсран учир нь үл ойлгогдох өршөөл эрэн шивэгнэн гуйна. Гэвч тэр хүн огт ажиггүй чээжээ эгцлэн онийсон зовхины завсараарх зөөлөн дулаан харцаа миний чээж рүү чулуудан чимээгүйхэн хөгжмийн чавхдасаа татан сууна. Тэсэхгүйн эрхэнд миний сүнс тэр хүний энгэр рүү хурц соёогоо ёрдойлгон дайран орж чээж юугы нь хүү татан урж хаяна.
Гуниг төрүүлэм жирсхийсэн цахилгаан бүх биеэр минь тархаж, энд тэнд арьс минь иржгэнэн биржгэнэж байсан би нэг мэдэхнээ түүний бие рүү сурмаг гэгч нь шурган орж гол болон хамтдаа уусан урсах авай. Гэвч гол үл үзэгдэнэ. Миний бие махбод гол болон урсаад тэр үү? Яагаад ч юм бэ, надад ер бусын хүч чадал бий болж атар хээр талаар хаашаа ч хамаагүй дур зоргоороо наадан урсана. Цог жавхлант, хүчирхэг тансаг үнэр ханхалсан хээр тал. Миний оюун ухаанд бэрийн зовлон, хөгшрөл, гуниг юу ч үл бодогдоно.
Яг одоо хэн нэгэн эр хүн миний биед хүрэх аваас юу юугүй шатан үнс болон үйрэн унах биз ээ. Би үүнийгээ хэн ч бай хамаагүй хэн нэгэн эр хүнд тунхаглан зарламаар. Тийм авч тэр хүн урьдын адил чимээгүйхэн хөгжмөө даран суусаар. Гагцхүү би одоо аварга том бурхны баримал дотор орсон сонирхогч мэт тэр хүний дотроос түүнийг ширтэн байна. Хөгжмийн эгшиглэнт аялгуу анх удаа тодхон сонсогдлоо. Мяралзан урсах усны намуухан, хөгжилтэй ая байлаа. Би тэндээс гарч буцаад өөрийн бие рүүгээ орох гэж бас дахин нэг зовлон туулна. Дүнсгэр мөрөн далай, уй гунигын уул нуруудыг даван туулах хэрэгтэй болно.
Хэдий тийм боловч миний хайрын тэнгэр болсон тэр хүн маань бодит амьдрал дээр ээжийн оёсон хямдхан хувцасны захиалагч нэгэн чихэр боовны үйлдвэрийн жирийн нэг доод ажилчин, өдөр бүр жигнэмэг боов айлуудад хүргэн гүйж явдаг сарын 00 төгрөгний цалинтай хүн бодохлоор л итгэж үл чадна.

----------------------------------

Окамото Каноко (1889-1939) ,
Өгүүллэг, Япон, 1919(?) он.

/Япон хэлнээс орчуулсан Д.Алтанцэцэг/

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Үндэсний хобби: Германчуудын бараг 90 шахам хувь нь барбекю хийдэг
    Герман Улсын 10 хүн тутмаас 9 хүн грилл дээр дуртай мах, эсвэл ногоо шардаг бол ердөө үлдсэн хэсэг нь огт барбекю хийдэггүй байна. Германчуудын бараг шахам 90 хувь нь барбекю шардаг болохыг ням гарагт буюу 05 сарын 02 өдрийн Dpa агентлагаас явуулсан санал, асуулгын үр дүнгээс харж болно. Тус агентлагийн захиалгаар олон нийтийн санал, асуулгын YouGoy хүрээлэнгээс явуулсан судалгааны да...
  • Ус ямар нууцыг агуулдаг вэ?
    "Ус бол чандмань эрдэнэ" гэж бид ярих дуртай. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад янз бүрийн өнгө, амт, үнэртэй ундаа бэлтгэж, хэрэглэж сурсан байна. Гэвч нэг балга цэвэр усыг юугаар ч орлуулшгүй юм. Бидэнд ус ямар хэрэгтэй вэ?Хэрвээ таны үс гандаж, нүүрний арьс хуурайшиж, хумс нимгэрч байвал тэдгээрийг үүсгэгч олон шалтгааны дотроос та ус бага уудаг юм байна гэдгээ ойлгох хэрэгт...
  • Хамгийн сонирхолтой нэрийн хуудасны загварууд
    Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн нэрийн хуудас  Иогийн багшийн нэрийн хуудас Бяслаг үрэгч үйлдвэрлэгчийн нэрийн хуудас  Гэр бүлийн салалт хариуцсан хуульчийн нэрийн хуудас Иогийн гудас үйлдвэрлэгчийн нэрийн хуудас Фитнессийн багшийн нэрийн хуудас Цэцэгчний нэрийн хуудас  Зурагчны нэрийн хуудас Шүдний эмчийн нэрийн хуудас...
  • Хүний зан чанарын тухай
    Япон хэлэнд "үцүва га чийсай" гэдэг үг байдаг. Энэ үгийг утгачилбал богино ухаантай , өчүүхэн бодолтой гэсэн үг юм. Ийм төрлийн хүмүүст доорх 9 шинж илэрдэг байна. 1:Өөртөө итгэх итгэлгүй учир бусдын амжилт ололтыг хараад өөрөө шахагдаж, зайлуулагдах гэж байгаа мэт санагддаг тул бусдын амжилтанд баярлахаас илүү гол төлөв сэжиглэж харддаг 2: Хүнийг магтаж урамшуулж чаддаггүй....
  • Лев Толстойн амьдралын 6 сургаал.
    Лев Толстой үзэг цаас нийлүүлэн “Дайн ба Энх” романаа бичсэнээс хойш даруй 150 жил өнгөрчээ. Ихэнх хүмүүс түүнийг 19-р зууны хамгийн гайхалтай зохиолчдын нэг хэмээж байсан бол, цөөн хэсэг нь улс төр, нийгмийн хамгийн агуу сэтгэгч хэмээн дүгнэж байв. 1828-1910 оныг хүртэл амьдрахдаа дэлхий нийтээс ирсэн тэрхүү хүндлэл, нэр алдарт цочирдож, аажмаар сурвалжит байдлаасаа тат...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (2)
    Орчин үеийн ардчилсан нийгэм Монгол улсад нэвтрээд, бид нэвтрүүлж эхлээд 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж алдсан оносон зүйл их. Бидний ололтуудын хамгийн эхэнд ХУВИЙН ЭД ХӨРӨНГӨТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛСОН ЯВДАЛ. Ингэснээр дэлхийд 200 гаруй жил хөгжсөн ХУВИЙН КОМПАНИ гэх ойлголт бидэнд танил болж, Монгол улсад 100 гаруй мянган хувийн компани үйл ажиллага...
  • Жинхэнэ найз
    Нүүрэн дээр чинь учиргүй магтаж нүднээс далдуур муулж явдаг хэрэгтэй үедээ ашиглаад, хэрэгтэй үед чинь зугтаж орхидог найз гэж дуудаж явдаг хүн таньд хичнээн байдаг вэ. Найзаа гэж дууддаг нөхөд хэдий олон байвч насан туршдаа нөхөрлөдөг нь харин цөөхөн. Амьдрал хэмээгч их далайд нэгэн завинд хамтдаа сууж хүчит давалгааг сөрөн сэлүүрдэх найзуудтай байна гэдэг үнэхээр сайхан. Гэвч сайн найз...
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан байжээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочин...
  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • Хүүхдийн сумо бөхийн тэмцээнд бүртгэж байна
    Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах Зориг агсны нэрэмжит WANPAKU SUMO MONGOLIA 2015 тэмцээнд урьж байна.
  • УХААРАЛ: Түүнийгээ бараг жил хүлээгээд тэвэрсэн
    Нэгэн бүсгүй өөрт тохиолдсон хайрын түүх, түүнийгээ хэрхэн алдах шахсан, харин яаж эргүүлэн олж авсан тухайгаа бидэнтэй хуваалцжээ. Түүний нүүр номоос авсан түүхийг тантай хуваалцаж байна. Гэгээн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. "САЙХАН ХАЙР ГЭЖ БАЙДАГ. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ". Ч.ЛОДОЙДАМБА ------------------------------------------------ "Намайг М...
  • Шакира болон Пике нарт төрсөн өдрийн мэнд хүргэе!
    Дуучин Шакира болон түүний нөхөр Пике нар хамгийн шилдэг төрсөн өдрийн бэлэг авлаа. 2-р сарын 2-нд буюу нэг өдөр төрсөн хос маань төрсөн өдрөөсөө 4 хоногийн өмнө 2 дахь хүүгээ өлгийдөн авч, Саша "хүн төрөлхтний хамгаалагч, дайчин" гэсэн утгатай нэр хайрлаад байна. Мөн Шакира дахин 8,9 хүүхэдтэй болж өөрийн хөл бөмбөгийн баг бүрдүүлэхийг хүсдэгээ нуулгүй ярьжээ. Эх су...
  • "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд
    Жил бүрийн шинэ жилийг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Үнэхээр ч жил бүр 12 сар гармагц л телевизийн олон сувгууд сэргэлэн цовоо хүү Кевин болон 2 бүтэлгүй дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийг ээлж дараалан гаргаж, бид ч энэ гайхалтай киноноос огтхон ч уйдалгүй ахин дахин гарах тоолонд нь үзсээр л байдаг. Магадгүй бид хэзээ ч энэ киноноос уйдахг...
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 3: Сайхан арьстай болохын зэрэгцээ шарталтаас сэргийлэх нууц жор
    Согтууруулах ундаа ихээр хэрэглэсний маргааш өдөр шартаж байсан тохиолдол олон байх. Толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд нь согтууруулах ундаанд агуулагддаг метилээс (methyl) болж илэрдэг байна. Харин илжгэн чихэнд агуулагддаг танин нь (tannin), метилийг эсэргүүцэх чадвартай байдаг ба танинд диурез буюу бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг хурдасгадаг бодисы...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • Гайхамшгийг харуулсан 15 зураг
  • БЭР ГУЙХ ТУХАЙ
    Монгол орон өргөн уудам. Олон ястнууд амьдардаг тул тэр хэрээр ёс заншлын, амьдралын хэв маяг бага зэрэг өөр болдог. Зүүн аймгууд, баруун аймгууд, төвийнхөн гэх зэргээр энэ ёс заншлын ялгаа харагддаг. Бэр гуйх ёс ч тэр хэрээр өөр.  Гэхдээ ерөнхий нэгэн дүр төрх харагддаг бөгөөд түүний талаар тайлбарлая. Бэр болгох хүнээ сонгоно. Мэдээж үр хүүхдүүдийн хайр сэтгэлийг үндэслэн бэ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.