ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа


2015 оны 09 сарын 17, 19:59
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.
  
1. Тэд хувцасаа тайлахдаа
159960-R3L8T8D-650-2
Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн байдаг. Уг нь эрчүүд дээрх хоёр аргын аль алийг нь ашигладаг бол эмэгтэйчүүд зөвхөн нэг л арга хэрэглэдэг. Зориуд зааж сургасандаа ч биш, эмэгтэй хувцас бэлхүүсээрээ бариу байдаг бол эрэгтэй хувцас арай өргөн байдагт учир нь бий.

2. Гараа үзүүлэхдээ
 "Гарыг чинь харья" гэхэд эрчүүд юу ч бодолгүй шууд алгаа үзүүлдэг бол, эмэгтэйчүүд алгаа дэлгэж үзүүлдэггүй. Магадгүй тэд өөрийн хумсаараа гайхуулах дуртай байх.

3.  Бөмбөг шидэхдээ
Эрчүүд бөмбөг шидэхдээ толгойныхоо араас шиддэг бол, эмэгтэйчүүд хоёр гараараа урд талдаа барьж байгаад шиддэг.

4. Эвшээхдээ
160110-R3L8T8D-650-5_1
Эрчүүд эвшээх үедээ зангидсан гараараа амаа хаадаг бол, эмэгтэйчүүд мэдээж маш эмэгтэйлэг байдлаар алгаараа хаадаг.

5.  Сонсгол
 
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн сонсдог  ба бүүр өндөр давтамжийг маш сайн ялгадаг. Жишээ нь, шөнө л гэхэд эмэгтэйчүүдийн тархи хүүхдийн уйлах чимээн дээр программчлагддаг бол эрчүүд юу ч болоогүй юм шиг л унтаж байдаг.  Жишээ нь, хаа нэгтээ муур дуугарлаа гэхэд эмэгтэй хүн түрүүлж сонсдог бол, эрчүүд дууг нь нэгэнт сонссон бол хаана байгаа байршлыг нь тогтоохдоо илүү сайн.

6.Суухдаа
 159910-R3L8T8D-650-1
Эмэгтэйчүүд ихэвчлэн хоёр хөлөө зэрэгцүүлж аль эсвэл ачиж суудаг. Харин эрчүүд хойр хөлөндөө их  зай авч суудаг. Үүнд ч бас бидний өмсдөг хувцас нөлөөлдөг байх, богино банзал өмссөн эмэгтэй хүн анхааралтай байх хэрэгтэй нь мэдээж.  

7. Зүүн ба баруун
  Эрчүүд хэзээ ч баруун, зүүн гэж будилдаггүй. Харин эмэгтэй хүнээс асуух юм бол тэд ихэнхдээ  бөгжөө харах ч юм уу эсвэл аль гараараа бичдэг гэдгээрээ санадаг.

8. Харах чадвар
   
Яг чигээрээ харж байх үед эрэгтэй хүний харааг дурантай ч харьцуулж болохоор хурц байдаг. Үүнийг өөрийн олзоо хаана байгааг тодорхойлж байгаа анчны харц гэж хэлж болно.  Харин эмэгтэйчүүдийн захын хараа илүү сайн хөгжсөн байдаг. Тэд өөрийн эргэн тойрноо сайн харж чаддаг ба хүүхдээ ажиглаж байж чаддаг. 

 Энэ бол бүхий л эмэгтэйчүүдэд тохиолддог улиг болсон яриа
- Масло хаана байгаа юм бэ?
- Хөргөгчинд
- Сая хөргөгчинд үзлээ, алга.
- Байгаа, би ердөө сая хийсэн.
- Байхгүй байна, чи өөр хаа нэгтээ тавьсан байх.
Ердөө энэ яриа болж  өнгөрсний дараа ид шидээр ч юм шиг нөгөө масло чинь хөргөгчинд байж байдаг. 
     Даатгалын компаний судалгаагаар эрэгтэй жолоочтой харьцуулахад эмэгтэй жолооч нар уулзвар дээр осол гаргах нь харьцангуй бага байдаг байна. Эмэгтэйчүүд машинаа зогсоолд байрлуулах үедээ илүүтэйгээр осол гаргадаг, учир нь тэдний орон зайн баримжаа муу хөгжсөн байдаг.

9. Халат өмсөхдөө
160060-R3L8T8D-650-4
Эмэгтэйчүүд бэлхүүсээрээ,  эрчүүд  нурууныхаа доогуур бүсэлдэг.
Учир нь эмэгтэйчүүд шуудай өмссөн байсан ч бэлхүүсээ харуулахыг хүсдэг бол, эрчүүд хэндээ ч юугаа ч харуулах вэ дээ. Эсвэл хэн хэнд нь энэ нь тухтай байдаг байж болох юм. Таныхаар бол?

10. Бусдыг мэдрэхдээ
Эмэгтэйчүүд аман болон харааны бүхий л дохиог нэн даруй тайлж чаддаг. Тэд олон танихгүй  хүмүүстэй өрөөнд орохдоо л хэн  ямархуу байна гэдгийг мэдэрч чаддаг. Харин эрэгтэй хүн өрөөнд орохдоо орох, гарах хаалгыг тогтоож аваад, хаана таньдаг царай байна харин хаана өөртэй нь таагүй харьцаатай этгээд байна гэдгийг тогтоож авдаг. Тэр логик ухаандаа засах залруулах юу байна тэмдэглэж байдаг. Жишээ нь хагархай шил ч юм уу, шатсан гэрэл гэх мэт.
     Иймээс л эрчүүд эмэгтэйгээ өөрийг нь хэлтэл гомдсон эсэхийг нь анзаардаггүй юм байна. Тэгээд асуусан ч эмэгтэй хүн "би гомдоогүй" гэж хэлчихээд, нууц дохиог нь эрчүүд ойлгох байх гэж найддаг.  Бүсгүйчүүдээ хүлээх огч хэрэггүй. Зүгээр л үнэнгээ "Тийм ээ, би гомдсон" гээд хэлчихсэн нь дээр.

11. Ямар нэг юм хийхдээ 
Эрчүүд нэг зэрэг олон асуудалд төвлөрч чаддаггүй. Хэрвээ тэд  сахлаа хусч байхдаа юм яривал зүсэх магадлал өндөр. Харин эмэгтэйчүүд эсэргээрээ тэд утсаар ярингаа хоол бэлтгэх юм уу цэвэрлэгээ хийж чадна. Үүний шалтгаан мөн л тархины үйл ажиллагааны хуваарилалт болон түүхэн үүрэг оролцоотой холбогдоно. Жишээ нь ан хийж байхдаа цэцгэнд анхаарлаа сарниулаад байх юм бол тэднийх хоосон хонох болно.  Харин эмэгтэй хүн зөвхөн үр жимс түүхдээ анхаардаг байсан бол хүүхэдтэй болно гэж санахын ч хэрэггүй.

12. Асуудал шийдвэрлэхдээ
     Ямар нэг асуудал гарлаа бол эмэгтэйчүүд тэрийгээ ээждээ, найздаа, нөхөртөө, бүүр дэлгүүрийн худалдагчид хүртэл дэлгэчихдэг. Асуудлаа олон хүнд ярих тусам тийм ч хэцүү биш санагдаж эхэлдэг. 
     Харин эрчүүдэд асуудал гарвад тэд хөлбөмбөг ч юм уу үзээд буйдан дээр таг дуугүй хэвтэнэ. Эрчүүд таагүй асуудлаас гарах, стрессээ тайлахдаа дээрх аргыг хэрэглэдэг.  Хэсэг тайвширсны дараагаар тэр асуудлаас гарах арга замаа хайна.  Ямартай ч хэрүүл маргаан үүсгэж явснаас өөрөө өөртэйгээ зөвлөлдөөд хэвтэх нь хамаагүй дээр биз дээ.

13.  Толгойдоо мэдээлэл хадгалах
   
 Эмэгтэй хүний толгой олон тавиуртай агуулах мэт л байдаг.  Тэд дэлхий дээрх бүхий л мэдээллийг цуглуулж байдаг, хаана юу байгаа вэ, хэн юунд дуртай вэ, хэний төрсөн өдөр хэзээ вэ гэх мэт.  Харин эрчүүд зөвхөн чухал гэсэн зүйлээ л санадаг ба эмэгтэйчүүд хэрэггүй зүйлээр толгойгоо дүүргэдэг гэж шүүмжилдэг. Эрчүүд аюулгүй байдлын төлөө анхаардаг бол эмэгтэйчүүд нийгмийн харилцаа холбоо, ая тухыг чухалчилдаг. Эмэгтэйчүүдийн энэхүү оролдлого нь өөрийн эргэн тойрондоо таатай уур амьсгалыг бүрдүүлж, бусадтай сайхан харилцаатай байхад оршдог юм. 
    Өөр хоорондоо ялгаатай байдлаа ойлгож, харилцан нэг нэгнээ үнэлцгээе. Хэдийгээр бид хоорондоо ялгаатай ч, энэхүү эсрэг тэсрэг байдлаараа нэг нэгэндээ татагддаг ба үүнийг хайр гэдэг юм.
     
     

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Оддын анхны улаан хивсний ёслол дээрх зураг
    Анжелина Жоли эцгийн хамт, 1990 он Жорж Клуни, 1995 он Бритни Спирс, 1999 он Брэд Питт, 1988 он Эштон Катчер, 1999 он Шарлиз Терон, 1996 он Эмма Уотсон, 2001 он Мадонна, 1980-аад он Хайди Клум, 1990 он Камерон Диас, 1994 он Солейл Мун Фрай болон Жаред Лето, 1991 он Райан Гослинг, 2001 он Джонни Депп, 1988 он Дрю Бэрримор, 1982 он Мэтт Деймон болон Бен Аффлек...
  • Хэрэв та захирал бол: ТАНЫ БИЗНЕСТ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД
    Бидний цувралаар хүргэж буй "Энэ бол захирлын ажил" номны дараагийн хэсэг ---------------------------------------------------------------------------------------------- Энэ номыг бичигч би вээр лекц, удирдлагын түвшний сургалтан дээр “Танай компаний асуудал нь юунд байна вэ? Захирлыгаа муулсан ч болно, юу ч хамаагүй бичээрэй” гэж цаас тарааж, бичүүлж авдаг. Тэгээ...
  • ЭДЕНИЙ ЦЭЦЭРЛЭГ /бяцхан өгүүллэг/
    Цаг хугацаа зогсолтгүй урсан өнгөрсөөр. Цаг хугацаа нэгэн хэм, нэгэн хурдаар урагшилсаар. Гэвч хүмүүн төрөлхтөн тэр цаг мөчид ч тайван агаад юуг ч үл тоох аж. Хээр тал, гуу жалга, мөрөн далайн эрэг хаа сайгүй хүмүүс хонин сүрэг мэт налайн бэлчинэ. Хаашаа ч харсан хот суурин үгүй. Хот тосгон, гудамж талбай, байшин барилга юу ч үл үзэгдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлхүүс хавиа хөнгөн хал...
  • Гвинет Пелтроу ядуу өрхийн хүнсээр хооллож үзэв
    SNAP  бол Америк болон Англид бага орлоготой ядуу өрхүүдэд хямд үнэтэй хүнс худалдан авах талон олгодог тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм. Жүжигчин Гвинет эрүүл амьдралын хэв мачгийн тухай GOOP хөтөлбөрт оролцсон ба энэ талаараа блог бичжээ. 4 хоногийн дараа тэрээр тэсвэр алдсан ба 29ам. доллараас илүү үнэтэй шинэхэн жимс ногоо тэсгэлгүй идсэн аж. Тэрээр энэ програмд ...
  • Samsung Galaxy S5 ба iPhone 5s-ийн харьцуулалт
    ...
  • ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/
    Уулын хөндийд хоёр нуур бий. Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай. Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг. Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ. Би сандран бүснийхээ үз...
  • Жинхэнэ Терминатор гудамжинд...
  • Гайхамшгийг харуулсан 15 зураг
  • Гоёмсог хийцтэй хуримын бялуунууд
  • 15 уран бүтээлч хамтран Лондонгийн хүүхдийн эмнэлгийг "гоёжээ"
    Хүүхэд бүү хэл том хүмүүст эмнэлэг бол "аймар" газар гэсэн ойлголт байдаг.  Британийн урлагийн холбооны сайн дурын 15 уран бүтээлч хамтран  эмнэлгийн дотоод заслыг хүүхдэд илүү тухтай, харагдах байдал нь нүдэнд дулаан байхаар бодож засжээ. 1. Дотрын эмгэг судалгааны тасаг. Зураач: Мораг Майерскоф "Би их олон жил энэ хээний талаар сэтгэлдээ ургуулан бодож ирсэн ...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • АМЛАЛТ /бяцхан өгүүллэг/
    Хаврын нэгэн өдрийн үд дунд. Зөөлөн дулаахан нарны илч хээр талыг гийгүүлэн ээж, өнгө өнгийн цэцэгс, өвс ногоо алагласан хөндий тал нилдээ намилзан нахилзана. Гялалзсан мөнгөлөг нисдэг биет хаанаас ч юм гэнэт нисэн хүрч ирээд ногоон талд зөөлөн газардлаа. Хөнгөн төмөрлөгийн хяхтнах дуу гарч хаалга нээгдэн дотроос нь биеэ барьсан хүрэн улаан хувцастай гурван хүн гарч ирэв. Ногоон зүлгэн ...
  • Эмийг орлох 5 хүнс
    Хэрэв бие тань тавгүйрхэж, нойр тань хүрэхгүй байгаа бол эм уух гэж битгий яараарай. Харин үүний оронд хөргөгчөө онгойлгоод тэнд ямар нэгэн хэрэгтэй зүйл байгаа үгүйг хараарай. Өөрөөр хэлбэл эм уухын оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээр өвчин намдаагч болон нойрны эмийг орлуулах боломжтой юм. 1. Алим - Аспирин Англичууд зүгээр ч нэг "Алим байхад эмчид очих шаардлагагүй.&...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Анхны болзооны 13 алтан дүрэм
    Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 13 зүйл”-ийн талаар таны мэддэг зүйлсийг танд сануулъя. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та мэдээж хэнийг баярлуулж, хэнтэй болзохоо аль хэдийн тооцсон байж таарна. Ер нь бол анхны болзоо нь нэг үгээр хэлбэл хайр сэтгэлийн анхан шатны ярилцлагын шалгалт юм. Энэ давааг хэрхэн давсн...
  • 70 хүрсэн ч гайхалтай хэвээр байгаа одод
    Эдгээр одууд хэдийн 70 нас хүрсэн ч үзэгчид тэдний дараагийн кино, бүтээлийг тэсэн ядан хүлээсэн хэвээр байна. Тэднийг харах тусам амьдралын аливаа хүнд бэрх үед бууж өгөлгүй явах урам зориг хайрлах мэт... Клинт Иствуд, 85 настай Тэрээр виски хийх шинэ жорыг ашиглаж эхэлж байгаа ба түүхий эд нь шар айраг юм. Аль Пачино, 75 настай Патрик Стюарт, 74 настай Түүний тоглосон олон ангит...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан байжээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочин...
  • Халамцуу Борис Елцин
  • Дакото Жонсон олны анхаарал дунд байх болсон нь түүний найз залууд таалагдсангүй
    "Fifty Shades of Grey" кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг ихэд татах болсон залуу жүжигчин Дакото Жонсоны гэнэтийн нэр алдар түүний найз залуу Downers хамтлагийн дуучин Мэттью Хиттэд таалагдаагүй бололтой түүнийг танилцуулгын үеэр орхиж явжээ. Учир нь "Fifty Shades of Grey" кинонд тоглох болсон цагаас эхлэн бүсгүйн амьдралд олон өөрчлөлт орж эхэлсэн юм. Түүнийг ...
  • ХАЙРАА ИЛЧЛЭХ МАТЕМАТИК АРГА
    Хэрэв таны бүсгүй, залуу математикт дуртай бол, дажгүй сайн мэддэг бол та иймэрхүү хэллэгээр хайраа илчилж болох нь. Математикийн зарим нэг функцуудын графикаар нь LOVE гэдэг үгийг харуулж болох нь. Хайр бүхэн биелэх болтугай.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.