ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Сошиал сүлжээнд юу нийтэлж болохгүй вэ?


2015 оны 10 сарын 22, 10:21
78bf3e735b68ce9bb680de8c9b811a7c4e339ed4_png_1Зарим нэг нь эдгээр машины мөрөөдөл болж байхад зарим нэг нь хог дээр гаргаж хаях аж. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай, доорх мэдээллийг үзээд нулимс тань өөрийн эрхгүй гарах вий. Үнэтэй машиныг хог дээр хаядгаараа Дубай хот дээгүүр бичигдэнэ Худалдаа наймааны гэрээ хэлцэл эсвэл үл хөдлөх эд хөрөнгийн хэлцэл нь ашиг орлого өгөлгүй бүтэлгүйтэж дампуурал зарласан гадаадын хөрөнгө оруулагч нар бүх зүйлээ орхин явцгаадаг тул Дубай энэ тоогоор дээгүүр бичигддэг учиртай. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 3 Хог дээр хаягдсан энэхүү Ferrari Enzo машин 1 сая долларын үнэтэй. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 4 DMC-12 машин бол “Back to the Future” киноны домог болсон эд. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 5 Ferrari Mondial 8 машин 1980-аад онд худалдаанд гарахдаа үнэтэй бөгөөд тансаг унаанд тооцогдож байлаа, харин одоо зогсоол дээр өнгөө алдан зэвэрсээр л байх аж. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 6 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 7 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 8 Энэ улсад энэ мэт хаягдсан үнэтэй машинууд хангалттай олон бий. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 9 Бусад улс орнуудад ч бас хаягдсан үнэтэй машинууд цөөнгүй бий Jaguar XJ220 – маш ховор загвар. Английн машин үйлдвэрлэгч компанийн хамгийн анхны хурдан машин, цагт 338 км хурдлах бөгөөд 1992-1994 оны хооронд ердөө 281 ширхэгийг үйлдвэрлэсэн. Үнэ нь ойролцоогоор 650,000 сая доллар. Хөөрхий энэ үнэтэй машин Ливаны тоосонд даруулаад хэвтэж байна. Бараг шинээрээ буюу 900 км явсан эд дээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 11 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 10 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 12 Лос-Анжелесийн нэгэн азтай машин Энэхүү азтай машин бол 1974 оны Ferrari Dino 246 GTS. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 13 Энэхүү машины эзэн даатгалын мөнгө авах санаатай машиныг хулгайлж усан санд унагаах хулгайч нарыг хөлсөлжээ. Хулгайч нарт машин таалагдаагүй тул дараа нь зарж болох юм гээд тэд машиныг булшилжээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 14 Олон жилийн дараа хүүхдүүд гадаа тоглож байгаад газар дороос пленкны хэлтэрхий олжээ. Хүүхдүүд эцэг эхдээ хэлсэн бөгөөд эцэг эх нь цагдаа дуудаж газрыг ухахад машины урд шил гарч иржээ. Машины дотор салоныг цагдаа нар үзээд санаа нь амрах нь тэр – машин дотор цогцос байгаагүйд тэд маш их баярлацгаасан байна. Хэд хоногийн дараа машиныг ухаж гаргах ажилтнуудтай ирж гарган авчээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 15 Машиныг дуудлага худалдаанд оруулж шинэ эзэн нь домогт спорт машиныг сэргээсэн байна. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 2 Өнөөдөр харин үзэсгэлэнгийн гол үзвэр болон хувирчээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 1 Британийн доктор Каррагийн үр удам азтай улсууд ажээ. Өвгөний гаражид бараг 40 жил гаруй 1937 оны Bugatti Type 57S Atalante машин тоосонд даруулж хэвтсэн байна. Ердөө 17 ширхэгийг үйлдвэрлэсний нэг нь ийнхүү олон жилийн дараа 4,4 сая доллараар үнэлэгджээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 16 1966 оны Ford GT40 уралдааны зориулалтаар эд ангийг нь өөрчилсөн машиныг 1975 онд тэтгэвэрт гарсан гал сөнөөгч өвгөн худалдаж авч байжээ. Машины хөдөлгүүрт гэмтэл гарч хоёр жилийн дараа гараждаа тавьсан бөгөөд түүнээс хойш тэндээ хэвтжээ. Өвгөнийг нас барсны дараа дээвэр хүртлээ хог новшоор дүүрсэн гаражийг үр хүүхдүүд нь цэвэрлэхэд новшинд дарагдсан Форд гарч ирсэн байна. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 18 Jaguar E-type машиныг 1965 онд худалдан авч эзэн нь 80-аад оны эхэн үе хүртэл унаж хэрэглэжээ. Үүнээс хойш тоосонд даруулан эзэнгүй хаягдсан байна. Машиныг дуудлага худалдаанд оруулахад явсан зам нь дөнгөж 65,000 милийг зааж байлаа. Дуудлага худалдааны эхлэх үнэ 40,000 фунт стерлинг, шинэ эзэн нь 109,200 фунт стерлингээр худалдаж авч сэргээн засварлах ажилдаа оржээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 17 Зөвлөлт холбоот улсаас үлдсэн цөөнгүй хэдэн хаягдсан машинууд энэ тэнд бий. Харахад харамсаар санагдах юм. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 19 Одессийн кино студийн машин. Маш олон киноны зураг авалтад оролцсон, одоо энэ л үлдэж дээ. Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 20 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 21 ЗиС -110 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 22 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 23 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 24 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 25 Эзэддээ хаягдсан шилдэг автомашинууд 26

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/103566/ © XopoM News
78bf3e735b68ce9bb680de8c9b811a7c4e339ed4_png_3Саяхан Facebook-ийн бодлого тодорхойлогч гол албаны тэргүүн Monika Bickert болон Chris Sonderby нар сошиал сүлжээнд ямар мэдээлэл нийтлэх нь зохимжтой талаар хэрэглэгчдэд ойлголт өгөх нийтлэл гаргасан байна.

Facebook шууд заналхийлсэн, гэмтэл бэртэл, алан хядах байгууллагын талаарх, бусдыг дарамтласан, доромжилсон, гэмт хэрэг, насанд хүрэгчдэд зориулсан болон бусад хуулиар журамласан бүтээгдэхүүний талаарх мэдээллийг л устгадаг гэнэ. Тэдний тайлбарлаж байгаагаар энэ төрлийн мэдээлэл нь нийт тэрбум гаруй хүмүүсээс бүрдсэн сүлжээний хувьд байх зүйл бөгөөд харин хүмүүсийг аюулгүй орчинд чөлөөтэй холбогдох, мэдээлэл солилцох боломжоор л хангах нь нэн тэргүүний зорилго нь гэнэ.

Мөн зарим тохиолдолд тухайн улс орны хуулт тогтоомжинд нийцүүлсэн арга хэмжээг ч бас Facebook авч хэрэгжүүлдэг аж. Facebook-ийн Community Standard нь дараах 4 хэсэгт хуваагддаг: 

-Аюулгүй байдлаар хангах

-Бусдыг хүндэтгэсэн харилцааг дэмжих 

-Хэрэглэгчийн хувийн мэдээлэл 

-Оюуны өмчийг хамгаалах 

3bae0e16-fa54-47eb-a2ad-58a1bcf5e5ee-2060x1236.Хэрэв хэн нэгэн эсвэл аль нэг хуудаснаас таны бэлтгэсэн контентыг нийтлэсэн тохиолдолд тухайн нийтлэлийн баруун дээд буланд байрлах “Report” товч дээр даран мэдээлэх боломжтой юм байна. Мөн тухайн хуудсыг дагахаа зогсоох, мэдээллийг дахин харагдахгүй байхаар тохиргоо хийж ч болох аж.

“Community Standards нь Facebook-ийн өөрийнх нь ямар контент хүлээн зөвшөөрөгдөх үгүйг журамласан баримт бичиг бол зарим улс оронд дотоодын хууль тогтоомжын дагуу хориглодог контент, мэдээлэл ч бас байдаг.” “Жишээ нь хүний нэр төрд халдсан мэдээллийг нийтлэх, тараах хориотой улс орнууд байдаг. Тиймээс Community Standards-д хүний нэр төрд халдсан гэсэн зүйл байхгүй хэдий ч тухайн контент, нийтлэлийн талаар ирүүлсэн энэ төрлийн гомдлын хувьд тухайн улс орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нь хянаж үздэг” гэж уг нийтлэлд бичжээ.

Мөн Facebook-ийн бодлого өөрчлөгддөггүй харин Community Standards-д орж байгаа өөрчлөлт нь тухайн бодлогыг илүү нарийвчилсан эсвэл жишээ тайлбаруудын нэмэлт байдаг талаар ч дурьдсан байна.

Хүлээн зөвшөөрөгдөх болон Үл зөвшөөрөгдөх зураг

article-2470264-18E810C800000578-435_625x368Facebook нүцгэн бие харуулахыг дэмждэггүй бөгөөд энэ нь нас болон соёлын ялгаанаас хамааран зарим хүмүүст тийм ч таатай мэдээлэл болдоггүй аж. Гэхдээ уран зураг, баримал гэх мэт урлагийн бүтээлийн хувьд энэ хязгаарлалт нөлөөлдөггүй гэнэ. Мөн хөхөөр хооллолт, эсвэл хагалгааны дараах сорви бүхий зургуудын хувьд энэхүү хязгаарлалт үйлчилдэггүй юм байна.

Хоёр жилийн өмнө багтай хүн нэгэн эмэгтэйг цаазлаж буй видео байрлуулсан нь маш их шүүмжлэл дагуулсан нь Facebook-ийг ийм төрлийн контентэнд тавигдах шаардлагаа дахин эргэж харахад хүргэсэн гэнэ. Мөн Facebook эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг илэрхий дэмждэг хуудаснуудыг хаахаас татгалзасныхаа төлөө байнга шүүмжлэл сонсдог.

Өөрийн жинхэнэ нэрийг ашиглах шаардлага

Facebook-ээс хэрэглэгчдийг өөрийн жинхэнэ нэрийг ашиглахыг шаарддаг. Энэ нь хүмүүс өөрийн жинхэнэ нэрээр ямар нэг нийтлэл оруулах, нийтлэхдээ илүү хариуцлагатай байдагтай холбоотой гэнэ. Хэрэв та өөрийн нохойгоо Facebook-т танилцуулах гэж байгаа бол хувь хүний профайл биш харин хуудас нээхийг зөвлөдөг аж.

Засгийн газрын хүсэлт, шаардлагын талаарх тайлан

Тухайн улсын хууль тогтоомжыг зөрчсөн үйлдэл гарч байгаа тохиолдолд Засгийн газруудаас Facebook-д анхааруулга ирүүлдэг аж. Энэ төрлийн анхааруулга, шаардлагын талаарх тайланг Facebook-ээс гарган нийтлэдэг болжээ. Хамгийн сүүлийн тайлан нь 2014 оны сүүлийн хагасынх бөгөөд үндэсний аюулгүй байдлын талаарх шаардлагуудыг багтаасан байна.

Facebook-ээс мэдэгдэж байгаагаар сүүлийн үед Засгийн газруудаас контент хязгаарлах талаар хүсэлт, шаардлагын тоо нэмэгдэж байгаа ажээ. Тухайн улс орны хууль тогтоомж зөрчсөн гэсэн шалтгаанаар хязгаарлагдсан контентын тоо ч 8,774-аас 9,707 болж өмнөх хагастай харьцуулахад 11% өссөн гэсэн мэдээг уг тайлангаас харж болох юм.

Харин улс орнуудаар авч үзэхэд өнгөрсөн хугацаанд Пакистанаас ирсэн хүсэлтийн тоо буурсан бол Орос, Туркээс ирсэн хүсэлтийн тоо нэмэгдсэн байна. Энэтхэг мэдээлэл авах хүсэлтээ нэмэгдүүлсэн бол энэ төрлийн хүсэлтийн тоо АНУ, Германаас ирүүлэх нь багасчээ.

Манай улсын хувьд 2013 оны эхний хагаст 2 хүсэлт илгээж байсан бол түүнээс хойш уг тайланд тодорхой тоо дурьдаагүй байна. 

“Бид хүмүүс өөрийгөө илэрхийлэх боломжтой, тав тухыг мэдэрхүйц аюулгүй, бие биенээ хүндэлсэн тийм л орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тийм ч учраас хүчирхийлэл, заналхийллийг үл дэмжих ердийн ёс зүйг багтаасан Community Standards-ыг гаргасан юм” хэмээн Mark Zuckerberg мөн энэ талаар өөрийн хуудсандаа статус оруулсан бол “Энэхүү журам нь хэн нэгэн хүний нийтлэсэн контент бусад хүмүүсийн өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах магадлалтай тул илүү олон хүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгохын тулд зарим контентийг хязгаарлах шаардлага гарч байгаа юм” хэмээн энэхүү журмыг гаргасан шалтгаанаа тайлбарласан байна.

www.mongolcom.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Найзууд киноноос авсан найзуудаараа зураг авахуулах сонирхолтой санаанууд
    АНУ-ын телевизийн олон ангит цуврал "Найзууд" инээдмийн киног мэдэхгүй хүн цөөхөн биз. Найзуудын гайхалтай нөхөрлөл, тэдний хооронд үүсэх хайр дурлал гээд тэдний өдөр тутмын амьдрал дахь хөгжилтэй түүхийг өгүүлэх нөхөрлөлийн тухай киноноос авсан найзуудаараа зураг авахуулах сонирхолтой санаануудыг хүргэж байна. Анд нөхөд гэдэг хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйлсийн нэг. Т...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн бол БИ ЧАМД ХАЙРТАЙ!
    ...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүй ээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учираас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч ...
  • Өнгөрсөн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхны төлөөх аймшигт золиос
    Гоё сайхан харагдахын тулд эмэгтэй хүн их цаг, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ орчин үеийн энэ бүх хичээл зүтгэл урьд үеийнхтэй яаж дүйцэх билээ дээ. Корсет Эрчүүдэд юу хамгийн уйтгартай санагддаг гэдгийг мэдэх үү? Эрүүл чийрэг эмэгтэй хүний бие! 19-р зууны үед халимыг яагаад тийм ихээр хөнөөснийг мэдэх үү?Учир бүсгүйчүүд дотор эрхтэнээ гэмтээн барин, халимын сахлаар хийсэн корсет зүүхий...
  • Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл
    Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий. 1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг ...
  • Dita Von Teese дотуур хувцасны коллекц гаргажээ
    Dita Von Teese алдарт загвар зохион бүтээгч Christine Louboutine-тэй хамтран дотуур хувцасны коллекц гаргасан байна. Тэдний хэлснээр энэ цуврал тун нарийн хийцтэй, биеийн галбирыг тодотгосон бүтээл болсон гэнэ. Эх сурвалж: www.fashiondesignweeks.com
  • Apple-д ажилд орохыг хүсэгчдээс асуусан хамгийн хэцүү асуултууд
    Apple бол залуусын ажилд орохыг мөрөөддөг компаниудын нэг. Тэдний хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогчоос янз бүрийн асуулт асуудаг гэнэ. Үүнд өмнөх ажлын туршлага, ур чадвараас гадна математикийн хэцүү бодлогууд ч байдаг аж. Карьерийн сэдвээр ажилладаг Glassdoor сайтад тус компанид ажил горилон ярилцлаганд орж байсан хүмүүст учирч байсан асуултууд нийтлэгдсэнийг орчуулан хүр...
  • ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)
    Баг. Туруутан - Artiodactyla Овог. Бугынхан - Cervidae Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл...
  • ПАРТИЗАНУУД: Тэд сумод Монголчуудыг манлайлсан
    Энэ хүмүүс Монголчуудаа манлайлж СУМО-д жим гаргаж, жим нь зам болж, зам нь дардан болж, өнөөдөр Монголчууд Японы Мэргэжлийн Сумог эзэгнэх эхлэлийг тавьсан. Тэд булган сүүлтэй манлайлагч залуус.
  • СУПЕР ОНИГОО
      ЭЛГЭЭ ХӨШТӨЛ ИНЭЭЦГЭЭЕ. За тэгээд яг үүн шиг панигтаад, мангартаад байцгаав даа.
  • Батга зөвхөн өсвөр насны онцлог биш, харин таны амьдралын хэв маягаас шалтгаалдаг
          Батгаших өвчнийг өсвөр насны онцлог гэж үзэх хандлага байдаг ч 20-30 насныхан батганаас болж шаналах нь элбэг. Үнэндээ энэ насны батга нь өсвөр насны үеийнхнээс хамаагүй хүнд бөгөөд эдгэх нь ч удаан, сорви үлдэх нь ч их. Эдгэчихлээ гээд бодож байтал ахиад л гараад ирдэг.  Насанд хүрэгчдийн батгашилт нь энгийн батганаас дараах байдлаараа ялгаатай. ...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • Одуудын хүүхэд нас
    Дэлхийд нэр хүндээ цуурайтуулж буй олон олон алдартнууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу одод шинээр төрөн гарах болсон. Та бүхэндээ энэ удаад Холливуудын шинэ залуу оддын хүүхэд ахуй насны зургуудаас хүргэж байна. Эдгээр зургууд нь төдийлөн олонд ил болоогүй бөгөөд та бүхнийг тэдний хүүхэд насаар аялуулж чадна хэмээн найдаж байна. 1. Дуучин Тайлор Свифт /Taylor Swift/ ...
  • Эцэг, эх байх ямар харагддаг вэ?
    Хүний амьдралд юугаар ч сольшгүй нандин зүйл байдаг нь яах аргагүй гэр бүл юм. Энэ сайхан зүйлийг хадгалж, хамгаалж амьдрахын тулд танаас маш их тэвчээр гарах хэрэгтэй болно. Харин та үүнд бэлэн үү? Хүүхэд бол бурхны бэлэг.
  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
  • Леди Гага ээж болохыг хүсэж байна
    Hollywood.com сайтад мэдээлснээр  Леди Гага сүйт залуу Тэйлор Киннитэй хүүхдийн асуудлаар "нохой муур мэт" маргалдаж байгаа гэнэ. Тэд Валентины өдрөөр сүй тавьсан ба Леди Гага зүгээр нэг ноход тэжээгээд явахыг хүссэнгүй ээж болох хүсэлтэйгээ хэлсэн ч найз залуу нь үүнд бэлэн биш байгаа бололтой. Үүнээсээ болж тэд ихэд муудалцах болсныг тэдний ойрын их сурвалжууд дурдсан б...
  • Вилл Смитийн 75 сая ам.долларын үнэтэй гэр
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
  • НӨХӨР ЧИНЬ УТСАА АВАХГҮЙ БАЙНА УУ
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.