ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ


2015 оны 11 сарын 16, 20:03
images_56ХАЙР аа гэж.
За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх.

Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог.
"Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм."
"Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол тэвчээр."
"Хайр бол хэзээ ч айж, тээнэгэлзэдэггvй инээмсэглэл юм"
"Хайр бол номхон дєлгєєн хайрлах хvсэл ба хvчтэй хvсэл тачаал."
"Хайр бол хүлээлт"
Бичээд байвал энэ жагсаалт төгсгөлгүй. Бараг хүн бүр хайрыг өөрийнхөөрөө ойлгож, өөрсдийнхөөрөө тайлбарлана. Энэ удаад ХАЙРын тухай тодорхойлох гэсэнгүй. Харин хайрыг юутай зүйрлэж, төсөөлж болох тухай өөрийн ойлголтыг бичих гэлээ.
"Сайхан хайр байдаг, олдвол алдаж болохгүй". Юутай ч энэ их үнэн санагддаг. Их зохиолч Ч.Лодойдамба гуайн Зууны шилдэг "Тунгалаг тамир" романд тэгж бичсэн байдаг бөгөөд бид ч хайрыг энэ л янзаар хүлээн авч, дээдэлдэг. Бас энэ үг бидний дунд хэлц үг шиг тархсан, бүгд л мэддэг байх.

love_what_is_it_28e4787bХАЙР гэж яг юу юм бэ, ямар хэлбэр дүрс, өнгө будагтай юм бэ, яаж харагддаг вэ, сүүдэртэй юу, үгүй юу гээл нэг тийм өнцгөөс хааяа бодож үздэг юм.
Учир нь хүмүүс хайрыг хэмжиж чадаад байх шиг санагддаг.
Бие биедээ туньсан хүмүүс хэлэхдээ, чи надад жаахан ч гэсэн хайргүй юу?
Эсвэл хайр нь ид оргилж байгаа нөхдүүд, Би чамд үнэхээр их хайртай, томоос том хайртай. Би чиний бодож байгаагаас илүү чамд хайртай. Би төсөөлөшгүй ихээр чамд хайртай, бүр их хайртай, маш их хайртай гэж хэлээд байдаг.
Энэ хэлж байгаагаар нь үзвэл тэд хэн нэгэнд өгсөн хайраа хэмжээд байх шиг, чадаад байх шиг санагддаг.
Магадгүй нийтлэг ойлголтоор хүмүүс хайрыг хэмжигдэхүйц, гэхдээ нэг л тийм том зүйлтэй зүйрлэдэг.
Тэгэхээр хүмүүсийнхээр "ХАЙР БОЛ НЭГ ТИЙМ ТОМ ЗҮЙЛ, ТЭР ТОМ ЗҮЙЛ ХЭМЖИГДЭНЭ"  юм байна гэж би ойлгохоор байгаам.

Гэхдээ өөрийнхөөрөө бодоод үзэхээр тэгж санагдахгүй юм.
Хэмжигдэхүйц зүйлийг яаж ойлгох вэ. Математик тооцоолол хийгдэх, тодорхой хариу гаргаж чадах, бид нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрч чадах, төсөөлөгдөх зүйл байж таарах гээд байна.
За тэгээд төсөөлөх гэж оролдлоо. Гурвалжин уу, Дөрвөлжин уу, трапец уу? Бурж халифаас өндөр үү, номхон далай шиг том уу? Эсвэл Египетийн пирамид шиг үү? Бүүр ИХ ХАЙР нь Эвэрест шиг үү гэх мэтээр эсвэл хэмжээ нь ямархуу юм гээл. Тэгэхдээ л төсөөлдөггүй юм.

Тэгэхээр минийхээр ХАЙР БОЛ ТӨСӨӨЛӨШГҮЙ зүйл. Гээд орхичихвол бас сайн зүйрлэл болж өгөхгүй, учир дутагдалтай санагдана. Нөгөө талаар би ингэж хэлэхээр өөр хэн нэгэн ХАЙР БОЛ ХЯЗГААРГҮЙ гээд хэлчихнэ. Тэгэхээр арай амьдралд ойр байдлаар зүйрлэхгүй бол гэж санагдаад ухаж бодов.
Бодсоны эцэст ХАЙР БОЛ ЭЕРЭГ БОДИТ ТОО ЮМ гэж тодорхойлж, бас зүйрлэж болохоор санагдана.
Хамгийн ойлгогдохуйц ухагдахуун бол ХАЙР БОЛ ЭЕРЭГ ЗҮЙЛ гэж хэлж чадна.
Бодит тооны тухайд бол манайхан 10 жилдээ ч юмуу бүгд үзэж байгаа байх. Онолын тодорхойлолт гэхээр зарим нэг хүнд төвөгтэй санагдаж магадгүй гээд өөрийнхөөрөө хялбаршуулж тодорхойлох гээд үзье. Эхлээд тоо бодитой оршиж байгаа бүхнийг нийлүүлбэл бодит тоо гээд бүдүүн баараг хэлье.
За тэгээд та бүхэн нэг ШУГАМ төсөөлөөд үз. Нэг сантиметр буюу 0-1 хоорондох зайнд миллиметр гэсэн хэмжигдэхүүн байх бөгөөд тэр 10 мл нь 1 см болдог. Миллиметр нь цааш хуваагдана. Тэгээд тэр нь цаашаагаа бас хуваагдана. Тэгээд тэр гарсан хэмжигдэхүүн нь цаашаагаа хуваагдана. Энэ тасралтгүй үргэлжилж, маш жижиг хэмжигдэхүүнүүд болно.
0-1 хоорондох зайг ингэж зай завсаргүй, биднийхээр ШҮД ЧИГЧЛЭХ ЗАЙГҮЙ гэдэг шиг биш, бүүр нүдэнд харагдахгүй байдлаар зайгүй, завсаргүй, хязгааргүй хувааж болно. Үүнийг цааш нь 1-2, 2-3 хооронд гээд дээшлүүлээд л хуваагаад байж болно. БАРУУН ГАР ТАЛРУУГАА гэсэн үг.
Тэгэхээр 0-ээс их нэг тийм тасралтгүй юм болж хувирнаа даа. Яг энэ жишгээрээ зүүн гар талруугаа шугамаа тавьж байгаад хуваагаад байж болно. Тэгэхээр зүүн тийшээгээ нэг тийм тасралтгүй үргэлжилсэн тоо болно. За тэгээд баруун тийш явуулсан шугам, зүүн тийш явуулсан шугамаа нийлүүлэхээр дунд нь 0 харагдана. Тэгэхээр 0-ээс зүүн гар тийш буюу СӨРӨГ тоо, Баруун тийш буюу ЭЕРЭГ тоонууд бүгд нийлж харагдана. Тэр тоонуудын нэгдлийг БОДИТ ТОО гэх бөгөөд энэ цаашаа хоёр талруугаа хязгааргүй үргэлжилнэ.
Нөгөө талаар математикт бол Бодит тоо гэж рациональ тоо, иррациональ тоонуудын нэгдлийг ойлгодог.
Тэгэхээр үндсэн ЗҮЙРЛЭЛрүүгээ орьё. Эхлээд ямартай ч ХАЙР БОЛ ЭЕРЭГ ЗҮЙЛ гэсэн тодорхойлолт, зүйрлэлээ санавал дараах байдлаар хэлж болно.
"ХАЙР БОЛ ЭЕРЭГ БОДИТ ТОО буюу ЭЕРЭГ, ТӨСӨӨЛӨШГҮЙ эсвэл ЭЕРЭГ ХЯЗГААРГҮЙ" юм болж таараад байгаам. Өөрөөр хэлбэл ХАЙР БОЛ ЭЕРЭГ БОДИТ ТОО буюу БОДИТОЙ ЗҮЙЛ, хэмжигдэхгүй ч мэдрэгддэг, бие биедээ бэлэглэж болох сэтгэлийн дээд илрэл юм. Гол нь ХАЙРЫГ ХЭМЖИЖ л болохгүй санагдана.
Б.Мөнхтуг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Стив Жобсын амьдралыг өөрчилсөн нэг асуулт
    Компьютерийн суут Стив Жобс 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулснаас хойш бүхий л цаг заваа өөрийн ажилдаа зарцуулж ирсэн. Тэрээр компаний хурал цуглааныг алгасдаггүй хариуцлагатай нэгэн байж. Харин түүхэндээ бараг ганц л удаа хурлаа тасалж байсан юм байна. Магадгүй та бүхэн “Тийм хариуцлагатай хүн яаж хурлаа тасалж чадсан байна аа? Их л чухал шалтгаантай болоод тасалсан...
  • Антарктидын гайхалтай зургууд
  • Плазма телевизийн төгсгөл
     Плазма телевизийн бизнес их бүрхэг байна.Илүү тод дүрс, нүдэнд тусах байдлаараа плазма дэлгэц олноос талархал хүлээсэн билээ. Гэвч зах зээл дэх эрэлт хэрэгцээнд өөрчлөлт орсон тул Samsung корпорац плазма зурагтны үйлдвэрлэлээ зогсоон, LED технологийн загвараа түлхүү гаргахаар болсоныг мэдэгдлээ. Хятадад байдаг цөөн тооны плазма зурагтын үйлдвэрүүд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар ...
  • Оскарын шагнал гардуулах ёслолын дараах оддын хөрөг зураг
    1. Lady Gaga 2. Jennifer Aniston, Justin Theroux 3. Steve Martin 4. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн шагналт жүжигчин Eddie Redmayne 5. Oprah Winfrey 6. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт J.K. Simmons 7. Rita Ora 8. Sacha Baron Cohen and Isla Fisher 9. Sofia Vergara ...
  • Хөөрхнөөс хөөрхөн гөлөгнүүд
  • Мууранд кимоно өмсгөх явдал Японд моданд орж байна
  • БАЯРЛАЛАА
    Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан. Арлын хамгийн өмнө зүгийн нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр боов өрсөн боомтын хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамцтай жолооч буун ирэв. Үүдэнд том улаан автобус ягаан дарцаг намируулан зогсоно. Эх чихэр, боовхон хийсэн цаасан уутны амыг хамхин босон ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочи...
  • Хадам Ээж
    Хадам ээж (үнэн түүх) Намайг 11 настайд аав маань хорвоог орхисон. Би нэг охин дүүтэй байлаа. Гэрийн эзэгтэйн ажилтай ээжид минь тэр үеэс амьжиргаагаа залгуулах үүрэг хариуцлага оногдов. Дүү бид хоёрыг хоолгүй, хувцасгүй явуулж байгаагүй ч байнга л санхүүгийн эрх чөлөөгүй байдаг байв. Дээд сургууль төгссөнөөс 2 жилийн дараа би гэрлэлээ. Анхнаасаа л хадам ээждээ би сайн байлаа. Хадам ээ...
  • Эрүүл мэндийндаатгалын урамшууллын үзлэг
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧ ТАУРАМШУУЛЛЫН ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДААРАЙ Даатгуулагч Та дараах нөхцөлийг хангасан тохиолдолд урамшууллын оношлогоо, шинжилгээний багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэгүүдэд эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй. Үүнд : Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол Дараалсан 3...
  • Хамтдаа хөгшрөхөөр шийдсэн найзууд өөрсдийн бяцхан хотхон байгуулжээ
    20 жил нөхөрлөсөн Америкийн 4 хос хамтдаа байгальд ойр амьдрахыг хүссэн ба мөнгөө нийлүүлэн хүслийн хотхоноо өөрсдөө бий болгожээ. Техасын Ллано голтой зэрэгцээ орших газарт бяцхан кабин загварын байшингаа босгож,  байшин нэг бүрийн үнэ 40,000 ам.доллар болсон байна.  Байшин бүрт 2 хүний ор, буйдан, ариун цэврийн өрөө болон үүдний өрөө бий. Мөн дээвэр дээр борооны ус тогтоогч б...
  • Pablo Picasso (1881-1973): Африк эрин 1907-1909
    1907 онд Трокадеро музейд гарсан угсаатны зүйн үзэсгэлэнгийн үеэр Пикассо африкийн уламжлал, эртний урлаг, соёлтой танилцжээ. Энэ үзэсгэлэн, тэнд тавигдсан балар эртний, эгэл, болхи ч гэж хэлж болох баримлууд түүнд уран бүтээлийн жинхэнэ нээлт болсон билээ. Пикассо тэдгээр эгэл зүйлсээс л орчин үеийн Европын урлагийн тансаг, нарийн илэрхийллээс хамаагүй илүү бүтээлч, илүү бодит, илүү хүч...
  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • Хэний ч төсөөлөөгүй тэр үнэн бол БИ ЧАМД ХАЙРТАЙ!
    ...Үнэн бүхнийг урнаар илэрхийлэх гэж хичээсэнгүй ээ хайрт минь. Өөрийнхөө ертөнцөд чамдаа үнэн ч болохоор байгаа бүхэн минь энэ л хэвээрээ байна. Миний хүсэл бол чиний надад өгсөн тэр их итгэл гэдгийг би мэдэрдэг. Өнгөрсөн бүх цаг хугацаанд өөрөөрөө биш зөвхөн чи минь байгаа учираас би амьдарч байсан юм шиг. Чамаар л дутаж, чамайг л үгүйлж, чамруугаа л тэмүүлдэг байж. Учирсан хором мөч ...
  • Чамд намайг, надад чамайг ярьж байдаг
  • Сунгах дасгал хийсэн нь
    Хүүхэд байхад боожгойгоо сунгаж татаад байхаар томордог гээд сонин дээрээс уншчихваа. Тэгээд нэг өдөр хүн амьтан гэж санаанд ч орсонгүй өрөөндөө өмдөө тайлчихсан нөгөө дасгалаа хийгээд л байж байсан чинь ээж ороод ирлээ. Хаалга онгойлгоод надруу нэг том харсанаа уучлаарай гээд л гараад явчихдаг юм. Би ч ээжээсээ санаа зовсон гэж. Гялс гүйж гараад тайлбарлаад хэлсэн чинь гараа угаа...
  • Финландад удахгүй нээгдэх сургууль
    Хүүхдийн сэтгэлзүйчид хэдийн хүүхдийг сургах хамгийн шидэг арга бол сургуульд нь дуртай болгох явдал гэдгийг сануулах болсон. Ихэнх хүүхдүүд үүргэвч үүрэн явж, хичээлийн ширээний ард дуу чимээ гаргалгүй томоотой суух хэрэгтэй болдог. Харин Финландын Эспоо хотод удахгүй нээгдэх нэгэн сургууль тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой байдлаар барилгын зохион байгуулалтыг хийсэн байна. ...
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
  • Жаред Лето шинэ дүр төрхөөрөө фенүүдээ гайхшруулжээ
    Холливудын царайлаг залуусын нэг Жаред Лето шинэ тоглох киноныхоо зураг авалтанд зориулан имижээ өөрчилсөн нь түүний фенүүдийг ангайлгаж орхив. Тэрээр 2016 оны 8-р сард нээлтээ хийх "Suicide Squad" буюу DC Comics-ийн дараагийн цувралд Жокерын дүрд тоглохоор болсон юм. 43 настай жүжигчныг өмнө нь наснаасаа дэндүү залуу харагддаг тухай хэвлэлээр шуугьдаг байсан бол Жокерын дүрд ...
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.